Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2017/ШЦТ/198

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж, Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, Улсын яллагч Д.Эрдэнэсоёл, Хохирогч ******* өмгөөлөгч П.Өлзийбаяр, Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар *******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай,******* овогт ******* *******,

Холбогдсон хэргийн талаар:

******* нь 2017 оны 01 сарын 04-ний өдрийн 17 цагийн орчимд Баянхонгор аймгийн Богд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Б.тэй мал булаацалдан хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар төмөр трубагаар зодож бие махбодид нь “хүндэвтэр” гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдэснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би сэжигтнээр тооцсон үндэслэлийг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 17 цагийн үед Богд сумын төвийн гудамжинд тэй таараад “чи яагаад бяруу аваад явчихсан юм” гэхэд тэр “миний бяруу” гэсэн. Тэгэхээр нь “би юу яриад байгаа юм” гээд маргаан эхэлсэн. “шүүхээрээ олоод аваарай” гээд над руу нулимахаар нь салаавч гаргатал тэр миний гар руу нулимчихаад мотоцикльтойгоо давхиад явчихсан. Дараа нь сургуулийн спорт тоглоомын талбай орчимд мотоцикльтойгоо явж байхад нь зогсоогоод түүнийг төмөр трубагаар цохиж биед нь гэмтэл учруулсан. Түүний зүүн гар, баруун гар руу яг хичнээн удаа цохисноо санахгүй байна. ээс уучлал гуйсан. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Б.т 340,000 төгрөгийг өгсөн. Манай ах миний урдаас хохиролд 30 тооны ямааг Б.т өгсөн. Хохирогч Б.т цаашид учирсан бодит хохирлыг төлж барагдуулна. Хамгийн гол нь ******* зүгээс баримт материалаа гаргаад өгөх юм бол надад хохирол төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй ... гэх мэдүүлэг ./хх-ийн 60- 61, 64-65/

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд өгсөн: Би 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 17 цагийн үед сургуулийн спорт зааланд очиж хүүхэдтэйгээ уулзах гээд мотоцикльтой явж байтал миний явж байсан замаар урдаас Д.Темөрбат ус аваад мотоцикльтой явж байгаад намайг зогсоож мэндэлчихээд “бяруу яагаад аваад явсан бэ” гэж асуусан. Тэгэхээр нь би “юун бяруу тэр чинь манай бяруу” гэхэд “хуцаад бай тэр чинь манай бяруу” гэж хариу хэлсэн. *******ад “чи үнэхээр өөрийнхөө бяруу гэж бодож байгаа бол шүүхээрээ яваад олоод ав” гэж хэлсэн. Тэгтэл миний урдаас салаавчаа гаргасан. Тэгэхээр нь би гар руу нь нулимчихаад заал руу давхиад явсан. Сургуулийн спорт заал орж хүүхэдтэйгээ уулзчихаад тэндээсээ шатахуун түгээх газар орж мотоцикльдоо бензин хийчихээд зааланд очих гээд сургуулийн тоглоомын талбайн урд давхиж байтал хойноос хурдтай машин давхиж ирээд зам хаагаад зогссон. Хартал ******* өөрийнхөе “ланд круйзер” 80 маркийн машинтайгаа ирж зогсоод машинаасаа бууж ирээд намайг хүрч ирж заамдаж аваад “эрэгчин эмэгчинээ үзнэ машинд суу” гэхээр нь би “яах гэж суух юм” гээд мотоциклиосоо буусан. Тэгтэл ******* машиныхаа буруу талын хойд хаалгыг онгойлгоод төмөр труба гаргаж ирээд миний зүүн мөр, баруун гарын тохой зэрэг рүү цохисон. Үйл явдал өрнөж байхад бид хоёрын хажууд машин ирж зогссон. Машинаас Ганхуяг гэх хүн бууж ирээд “хүүе чи хүн аллаа” гээд *******аас трубаг нь булаагаад автал Ганхуяг гуайгаас ******* труба төмрөө булааж аваад миний баруун тохой руу 1 удаа цохиод зүүн тал руу цохих гэтэл нь зүүн гараараа хаатал зүүн шуу, тохой ташаалдуулаад 2-3 удаа цохисон. Би орилоод тохойгоо бариад автал ******* машиндаа суугаад труба төмрөө аваад явчихсан. Би хэргийн газраас арай гэж мотоциклио асааж унаад эхнэрээ ээжийнхээсээ аваад эмнэлэг дээр очсон. Манай эхнэр цагдаад дуудлага өгсөн юм. Бидэнд ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй. Би өөрийнхөө малыг танина тэр бяруу нь *******ын бяруу биш. Миний зүүн, баруун гарын тохой, бугалга тэр чигээрээ хүрэн эрээн, хавдартай байгаа. Рентген зураг авахуулаад гипсдүүлчихсэн байгаа. ******* нь миний яг нуруунд бол цохиогүй, баруун талын тохой руу цохичихоод миний зүүн талын гар руу цохих гэхээр нь зүүн гараараа хаатал зүүн шуу, тохой ташаалдуулаад цохьсон юм. Миний ар нуруунд ямар нэгэн гэмтэл, шарх үүсээгүй. ******* эхлээд 30.000 төгрөг, дараа нь 200.000 төгрөг түуний дараа 100.000 төгрөгийг тус тус өгсөн. Нийт 1.000.000 төгрөгийн зардал гарсан. Миний зүүн гар одоо болтол эдгэрээгүй байгаа. Цаашид эмчилгээ сувилгаа хийлгэнэ. Бензиний баримтууд мөн хөдөө хүнээр мал маллуулж, түлээ түлшээ бэлдүүлж, хот хороо зэргээ янзлуулж байгаа. 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2 сарын гэрээ байгуулсан, өдрийн 30.000 төгрөгөөр гэрээ байгуулсан. Баримтуудаа гаргаж өгнө ... гэх мэдүүлэг /хх-ийн 21-24/,

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: гэх иргэнийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр үзэхэд асуумжид бусдад зодуулсан гэж байсан. нь орчиндоо харьцаатай, биеийн ерөнхий байдал дунд, ухаан санаа саруул, орчиндоо харьцаатай, байрлал идэвхитэй, зүүн шууны орчмоор хөдөлгөөн албадмал байсан. Яг хэнд цохиулж гэмтсэнээ хэлээгүй, түүний зүүн гарын шуу хэсэгт бага зэргийн өвчин эмзэглэлтэй, хаван хавдартай байсан. Рентген зурагт шуу ясны доод төгсгөлд цуурч хугарсан байсан. ийг зүүн гарын шуу ясанд гөлтөгнөн боолт тавьж зөвлөгөө өгч явуулсан. Эмчилгээ хэвийн эмчилгээ хийж, эмийн эмчилгээг бичиж буцаасан. Миний тодорхойлолтод зүүн гарын шууны далд зөрөөгүй хугарал гэж бичигдсэн байгаа гэх мэдүүлэг. /хх-ийн 25-26/,

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр машинтайгаа талбайн баруун талаар уруудаад зүүн гар талруу эргэтэл *******, Б. хоёр маргалдаж байгаа байдалтай байсан. Тэгтэл ******* машинруугаа ороод төмөр бариад гараад ирхээр нь би машинаас бууж очоод төмрийг автал надаас эргүүлж булааж аваад 1 удаа гарлуу нь зохисон би төмрийг дахин булааж аваад боль гэж хэлтэл салаад явцгаасан гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн. ******* нь манай нөхөр. нь надтэй ээжийн талын ах дүү юм. Би нөхөртэйгээ ханилцаад 24 жил болж байна. Манайх 3 хүүхэдтэй, манай нөхөр ******* хувиараа хөдөлмөр эрхэлдэг, манайх амьдралын хувьд боломжийн. Манай нөхөр *******ын хувьд ааш зан сайтай, төлөв томоотой, бусадтай хэрүүл маргаан хийгээд асуудал үүсгэж байхыг үзээгүй.гэх мэдүүлэг / хх-ийн 31-32/,

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би сэжигтнээр тооцсон үндэслэлийг хүлээн зөвшөөрч байна. Би хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг / хх-ийн 60-61/, Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг / хх-ийн 63-64/,

Шинжээч Б.Баяртогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2017 оны 01 сарын 07-ны өдөр үзүүлэгч иргэн үзсэн. Намайг үзэхэд зүүн бугалганы гадна доод хэсгээс гарын сарвуу хүртэл гөлтгөнөн боолттой, баруун бугалганы гадна доод хэсэгт 13x8 см, дотор доод хэсэгт 14x9 см хөхөлбөр хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Зүүн гарын 3 дугаар хурууны гадна дунд хэсэгт 0,8x0,5 см, улаан хүрэн зулгаралттай байсан. Асуумжид Б. нь зүүн шуу, тохой хэсгээр өвдөнө, баруун гуяны араар өвдөнө, дотор муухайрна гэж хэлж байсан. ******* бие махбодид учирсэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байсан учир гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамааруулж дүгнэлтийг гаргасан гэх мэдүүлэг. /хх-ийн 54-55/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 43 дугаартай: “1. ******* биед зүүн шуу ясны хугарал, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь труба төмрөөр цохисон үед үүсгэгдэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэл, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 40-41/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 сарын 27-ны өдрийн 219 дугаартай шинжээчийн: “1. Баянхонгор аймгийн ШША-ны шинжээч эмч Б.Баяртогтохын гаргасан №43 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. 2. ******* биед зүүн богтос ясны далд хугарал, баруун бугалганы цус хуралт, зүүн гарын 3-р хурууны зулгаралт бүхий гэмтлүүд учирчээ. 3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-49/, Хураан авах тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 10-13, 16-17/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-н 14-15/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 18-19/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69/, хохиролын талаархи баримтууд /ххийн 79-83/, хохирол төлж барагдуулсан баримтууд /хх-ийн 84-86,92/, хохирогч ******* гомдол саналгүй, бие эдгэрсэн гэх хүсэлт /хх-ийн 92- 93/, болон хохирогч талаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн мал маллуулах гэрээ, өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, хохиролтой холбоотой баримтууд / хх-ийн 173-186/

Баянхонгор аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2017 оны 03 дугаар сарын 10-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл / хх-ийн 113-114/ болон хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас тус бүр хохирол гомдолгүй гэсэн 2 хуудас нотлох баримтуудыг шинээр гарган өгсөнийг шинжлэн судлав. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2017 оны 01 сарын 04-ний өдрийн 17 цагийн орчимд Баянхонгор аймгийн Богд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Б.тэй мал булаацалдан хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар төмөр трубагаар зодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

Шинэчилж найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, мөн хуулийн 37.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан, гэмт хэрэгт тооцохгүй болсон бол шүүх ялтныг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, эсхүл ялыг хөнгөрүүлнэ” гэж зааж хуульчилсан байх тул шүүгдэгч *******ад Баянхонгор аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж зүйлчилж, шүүгдэгчид зохих ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгийн явцад шүүгдэгч болон хохирогч нар нь сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр гаргасан, шүүгдэгч, хохирогч нарын өмгөөлөгч нараас эвлэрсэн тухай бичгийг шүүхэд шинээр гаргаж, цаашид “хохирол гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүйгээ” илэрхийлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч *******ад ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохиролыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогчийн гарны рентген зураг 4 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.эд буцаан олгож, төмөр трубаг устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ НЬ:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д зааснаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгож өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар . шүүгдэгч******* овогт ******* *******ыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй / 450 / тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин / 450000/ мянган төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч *******ыг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дотор төлөхөөр тогтоосугай

. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван / 15 / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг / 1 / хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч ******* нь уг хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.эд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогчийн гарны рентген зураг 4 ширхэгийг хохирогч Б.эд буцаан олгож, төмөр трубаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн 2 толгой адууг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, дээрхи 2 адууг эзэмшигч *******ад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ