| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2017/00678/и |
| Дугаар | 6 |
| Огноо | 2018-01-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 6
2018 оны 01 сарын 10 өдөр Дугаар 153/ШШ2018/00006 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч П.*******, нарийн бичгийн дарга Ж.Батцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч П.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1983 оны 6 дугаар сард илгээлтээр гарч, эцэг эхийн хамт үржлийн мал маллаж байсан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч миний ******* сумын ******* нэгдэлд ажиллаж байсан байдлыг шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсний дагуу шүүхэд хандаж байна. Архивын тасгаас лавлагаа авахад миний 1984, 1987, 1988 онуудад ажиллаж байсан талаар баримт гараагүй. Харин 1983, 1985, 1986 онд ажиллаж байсныг нотлох баримт байсан бөгөөд тухайн үед нэгдлийн баримт бичгийг өрхийн тэргүүнийн нэр дээр бичдэг байсан. Иймд намайг 1983 оны 06 дугаар сараас 1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч П.******* нь 1983 оны 06 дугаар сараас 1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1130 дугаартай лавлагаа,
-П.*******ийн 1985 оны хөдөлмөрийн хөлсний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-П.*******ийн 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн илгээлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Ховд аймгийн ******* сумын 3-р бригадын 1983, 1985-1986 оны 70-р дансны хуулбар,
-П.*******ийн 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтууд болно.
Хүсэлт гаргагч П.******* нь 1983 оны 06 дугаар сараас 1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсныг нотлох баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь Аймгийн архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1130 дугаартай лавлагаа зэргээр нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагч П.*******ийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар П.******* нь 1983 оны 06 дугаар сараас 1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ийн *******ийн 1983 оны 06 дугаар сараас 1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА