| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базарсадын Нацагдорж |
| Хэргийн индекс | 175/2018/0079/Э |
| Дугаар | 90 |
| Огноо | 2018-12-04 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Н |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 90
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд: Улсын яллагч Д.Нямдэлэг Шүүгдэгч М.Ганхүүгийн өмгөөлөгч Р.Атарцэцэг Шүүгдэгч Д.Чулуунхүүгийн өмгөөлөгч М.Гансүх Гэрч Б.Даваадорж Д.Оюунчимэг Б.Нарантуяа Ц.Янжмаа Л.Мөнхзул Б.Алтаншагай Нарийн бичгийн даргаар Б.Намуунзул нар оролцов. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хаад овогт овогт Мундаагийн Ганхүү, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хардал мэргэд овогт Дашдэлэгийн Чулуунхүү нарт холбогдох 201618000329 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар бүлгүүдэд заасан ердийн журмаар хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 1967 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, цаг уурч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Түшиг сум 2 дугаар баг 1х17 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хардал мэргэд овгийн Дашдэлэгийн Чулуунхүү /РД:МН67040164/ Монгол Улсын иргэн, 1972 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт, Сэлэнгэ аймгийн Түшиг сум 1 дүгээр баг 3-150 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хаад овгийн Мундаагийн Ганхүү /РД:МН72012679/ Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Чулуунхүү нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутаг дэвсгэрт байрлах Ардчилсан намын байранд М.Ганхүүтэй маргалдан улмаар бие рүү нь халуун ус хийж М.Ганхүүгийн биед хүндэвтэр хохирол 2 санаатай учруулсан, Шүүгдэгч М.Ганхүү нь эрүүгийн 201618000329 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдон 2016 оны 11 сарын 13-ны өдөр, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрүүдэд мэдүүлэг өгөхдөө “.. гэнэт Булгаа ямар ч үгийн зөрөө байхгүй намайг сууж байхад халуун савтай хар цай толгой дээр асгасан..” гэж худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд; 1.Шүүгдэгч Д.Чулуунхүүгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн.... Би 2016 оны 10 дугаар сарын 25-нд М.Ганхүүтэй огт тааралдаагүй бөгөөд М.Ганхүү намын байранд орж ирээгүй. Өөр газар ямар нэгэн байдлаар түлэгдсэн. Би тэр өдөр намын байранд 11 цагт очиж цэвэрлэгээ хийгээд 15 цагт гараад явсан. Мөрдөгч маань намайг “тухайн өдөр М.Ганхүүтэй намын байранд таарч та хоёр маргалдсны улмаас халуун усаар түлчихсэн биздээ” гээд надад тулгаад байсан гэв. 2.Шүүгдэгч М.Ганхүүгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн....Мэдүүлэг өгөхгүй гэв. 3.Хохирогч М.Ганхүүгийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Чулуунхүү эгчид хандаж Ардын нам ялна, Ардчилсан нам ялагдана гэж хэлээд бид хоёр маргаад би буцаад намын байрнаас гарах үед миний араас Чулуунхүү халуун ус хийсэн. Тэгээд би эргэж хараад та нар яаж байгаа юм бэ гэж хэлээд сууж байхын аргагүй байхаар нь гарч гүйсэн. ...Нэг мэдсэн эхнэр маань ирсэн намайг гэр лүү авч явчрах үед эхнэртээ би Ардчилсан намын хүмүүс түлсэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хавтас 241-р хуудас/...” яах аргагүй миний халуун усанд түлэгдсэн асуудал бол сумын ардчилсан намын байранд болсон. Гэхдээ би хэн намайг түлсэн бэ гэдгийг бол мэдэхгүй байна....гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 177-180 дугаар хуудас/ 4.Хохирогч М.Ганхүүгийн 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... “... Гэнэт Булгаа ямар ч үгийн зөрөө байхгүй намайг сууж байхад халуун савтай хар цай толгой дээр асгасан. ...Нэг мэдсэн эхнэр, ах, дүү нар хэн түлсэн юм, яасан юм гээд шалгаагаад байсан. ...Булгаа гэдэг залуу энэ үйлдлийг хийсэн хохирол мөнгө нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /1-р хавтас хэргийн 42-43 дугаар хуудас/ 5.Хохирогч М.Ганхүүгийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Булгаа нь Нарантуяагийн гэрт халуун савтай цай толгой дээр цай хийгээд гэж худал мэдүүлэг өгсөн байгаа, үүнийг азлруулах гэсэн юм. Үнэндээ бол 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ...намын байранд Чулуунхүү эгчтэй танай нам ялахгүй, ардын нам ялнаа, та нар мөнгө тараадаг гэж хэлээд ...араас Чука эгч араас халуун ус хийсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хавтас хэргийн 44 дүгээр хуудас/ 6. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /14-р хавтаст хэргийн 46-51 дүгээр хуудас/ 7.Гэрч Ц.Янжмаагийн 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.... 2016 оны 11 дүгээр сарын 12-ны орой Чулуунхүүгийн хадам эгч Алтаншагай, нөхөр Алтангэрэл, Чимгээ нар манай гэрт гурвуулаа ирээд Алтаншагаай надад хандаад “ Янжмаа эгчээ та гол хүн шүү ...Чулуунхүү халуун ус хийсэн байна. Үүнийгээ нуугаад надад цагийн урд хэлээд бид 3 ирлээ, зардал их гарч байгаа биз дээ”... гээд юм яриад суугаад уйлаад байсан. Харин би “Чука халуун ус хийсэн юм уу” гэхэд Алтаншагай “Чука халуун ус хийсэн” гэж дахиж хэлсэн. Харин Чулуунхүүгийн нөхөр Алтангэрэл Янжмаа эгчээ манай амьдрал ийм юманд орчихлоо. Нэг хүү маань 3 унадаг, нэг охин маань шоронд орчихлоо, одоо Чулуунхүү яваад өгвөл манай амьдрал сүйрлээ гэж хэлчихээд “танайд түлээ мод байгаа юу, өвсийг чинь татаж өгнөө” гээд хэлээд явсан....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/ 8.Гэрчүүдийг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/ 9. Гэрч Л.Мөнхзулын 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн..Чулуунхүү нь 2016 оны 10 сарын 26-ны орой утасдаад “Би хүн түлсэн юм шиг байна би өчигдөр байгаагүйы өнөөдөр өнөөдөр ирсэн “гэж согтуу хэлээд утасаа тасалсан...гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас/ 10.Гэрч Б.Алтангэрэлийн 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.. Манай эхнэр өглөө 10 цагийн үед гэрээс гараад явсан. Дараа нь Ардчилсан намын байрны түлхүүрийг авах гэсэн юм гээд Төрбадрах ирж Чулуунхүүг асуугаад явсан. Хэсэг хугацааны дараа би гэрээс гараад гудамжаар явж байгаад эхнэртэй таарсан...гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/ 11.Гэрч Д.Нарантуяагийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.... Мөнхбулганы утасруу залгаад та нар явсан юм уу гэж асуусан чинь Гараад явчихсан төвд байна. ... Ганхүү ах нэг хүнтэй намын байрлуу явлаа. Бид 2 бултлаа гэж утсаар ярьсан. Хэсэг хугацааны дараа манай гэрийн гадна Мөнхбулган, Алгаа нар ирсэн байхаар нь би хоол унд хийж өгөөд, ...Болороо ирээд архи, пиво хувааж уугаад. ... Мөнхбулган, Алгаа 2 манай гэрт хоноод өглөө 10 цагийн үед явсан. ...Манай гэрт дээрх гурван хүн ерөөсөө маргаж муудалцсан зүйл ажиглагдаагүй, Гэрт орох үед шалан дээр ямар нэгэн шингэн зүйл асгарч барьсан зүйлгүй байсан....гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 69-72 дугаар хуудас/ 12.Гэрч Д.Оюунчимэгийн 2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.. Би Ардчилсан намын байранд 14 цагийн үед Чулуунхүү, Наранцэцэг, Цэцэгдорж, Алтангэрэл нартай намын байранд архи уусан. Тэгээд 15 цагийн үед гарцгаасан байх гэж бодож байна...гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 77 дугаар хуудас/ 13.Шүүх эмнэлгийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн үзлэг хийсэн акт №448: 1.М.Ганхүүгийн биед нуруу, мөр, шилэн хүзүү, бугалга, шуунд түлэгдсэн шархтай гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.17-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна... гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 158 дугаар хуудас/ 13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн №978 тоот: 1. 2016.11.10-ны өдөр гаргасан 448 дугаартай дүгнэлт үндэслэл муутай байна. 2. М.Ганхүүгийн биед нуруу, хүзүү, хоёр бугалга шуу биеийн нийт гадаргуугийн 18- 19 % хамарсан 2-3а зэргийн түлэгдэл гэмтэл учирчээ. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /3-р хавтаст хэргийн1-3 дугаар хуудас/ 14.Шүүгдэгч Д.Чулуунхүүгийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 11 сарын 12- нд сэжигтнээр өгсөн...гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 172-173 дүгээр дугаар хуудас/, 15.Шүүгдэгч Д.Чулуунхүүгийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 08 сарын 02-нд яллагдагчаар өгсөн.... Мөнхзултай утсаар ярьж хүн түлчихлээ гэж хэлээгүй. Мөнхзул руу залгаад Ганхүү намайг түлсэн гээд байна чи хаана байна гэж асуусан. Мөнхзул Сэлэнгэд явж байна гэж хэлсэн....гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 144 дүгээр хуудас/, 16.Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /1-р хавтатс хэргийн 177-182 дугаар хуудас/ 17.Шүүгдэгч М.Ганхүүгийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 07 сарын 24-нд сэжигтнээр өгсөн.... Нэг нутгийн улсууд болохоор хараад өрөвдөөд өөр хүний нэр хэлсэн үнэндээ бол Чулуунхүү эгч түлсэн....гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 140-141дүгээр дугаар хуудас/, 18.Шүүгдэгч М.Ганхүүгийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 08 сарын 02-нд яллагдагчаар өгсөн.... Тухайн үед Чулуунхүүг өрөвдөж өөрийн санаанд орсон хүний нэр хэлсэн далд муухай санаа бол надад байгаагүй. Би эрүүл мэндээрээ маш их хохирсон. ....гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 149 дүгээр хуудас/, 19.Яаралтай тусламжийн хуудас, өвчний түүх, хэрэглэсэн эмийн хуудас, эмчлүүлэгчийн карт, түлэгдэлтийг харуулсан гэрэл зургууд /1-р хавтаст хэргийн 131-157 дугаар хуудас/ 20.Хэрэг учралын газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /1-р хавтаст хэргийн 18-24 дүгээр хуудас/ 21.Баян-Уулс хүнсний дэлгүүрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /1-р хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/ 22.Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /1-р хавтаст хэргийн 27- 28 дугаар хуудас/ 23.Эд зүйлд үзлэг хйиж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /1-р хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/ 24.Мөрдөн байцаалтын туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /1-р хавтаст хэргийн 32-37 дугаар хуудас/ 25.Хүн таньж олуулсан тухай тэмдэглэл /1-р хавтатс хэргийн 38-40 дүгээр хуудас/ 26.Шүүгдэгч М.Ганхүүгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /2-р хавтаст хэргийн 04, 7-14 дүгээр хуудас/ 27.Шүүгдэгч Д.Чулуунхүүгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /1-р хавтаст хэргийн 204, дугаар хуудас/ 28.Хохиролын баримтууд /2-р хавтаст хэргийн 16-21 дүгээр хуудас/ 29. Хохирог болон гэрчүүдийг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хавтаст хэргийн 107-109 дүгээр хуудас/ Хохирогч М.Ганхүүгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хавтаст хэргийн 112-117 дугаар хуудас/ Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /2-р хавтаст хэргийн 190-192 дугаар хуудас / Мөрдөн шалгах ажиллагааны туршил хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /3-р хавтаст хэргийн 5-7 дугаар хуудас/ Таньж олуулах ажиллагааг явуулсан тэмдэглэл, гэрэл дургийн үзүүлэн /3-р хавтаст хэргийн 9-27 дугаар хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч нарын гэм буруу, холбогдсон гэмт хэргийн талаар өгөх дүгнэлт: Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Хаад овогт овогт Мундаагийн Ганхүүг эрүүгийн 201618000329 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдон 2016 оны 11 сарын 13- 5 ны өдөр, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрүүдэд мэдүүлэг өгөхдөө “.. гэнэт Булгаа ямар ч үгийн зөрөө байхгүй намайг сууж байхад халуун савтай хар цай толгой дээр асгасан..” гэж худал мэдүүлэг өгсөн, Хардал мэргэд овогт Дашдэлэгийн Чулуунхүүг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутаг дэвсгэрт байрлах Ардчилсан намын байранд М.Ганхүүтэй маргалдан улмаар бие рүү нь халуун ус хийж М.Ганхүүгийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн үндэслэлээр 48 дугаартай яллах дүгнэлтийг 2018 оны 02 сарын 09-ний өдөр үйлдэж, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Учир нь: Хохирогч М.Ганхүүгийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Чулуунхүү эгчид хандаж Ардын нам ялна, Ардчилсан нам ялагдана гэж хэлээд бид хоёр маргаад би буцаад намын байрнаас гарах үед миний араас Чулуунхүү халуун ус хийсэн. Тэгээд би эргэж хараад та нар яаж байгаа юм бэ гэж хэлээд сууж байхын аргагүй байхаар нь гарч гүйсэн. ...Нэг мэдсэн эхнэр маань ирсэн намайг гэр лүү авч явчрах үед эхнэртээ би Ардчилсан намын хүмүүс түлсэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хавтас 241-р хуудас/...” яах аргагүй миний халуун усанд түлэгдсэн асуудал бол сумын ардчилсан намын байранд болсон. Гэхдээ би хэн намайг түлсэн бэ гэдгийг бол мэдэхгүй байна....гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 177-180 дугаар хуудас/ Хохирогч М.Ганхүүгийн 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... “... Гэнэт Булгаа ямар ч үгийн зөрөө байхгүй намайг сууж байхад халуун савтай хар цай толгой дээр асгасан. ...Нэг мэдсэн эхнэр, ах, дүү нар хэн түлсэн юм, яасан юм гээд шалгаагаад байсан. ...Булгаа гэдэг залуу энэ үйлдлийг хийсэн хохирол мөнгө нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /1-р хавтас хэргийн 42-43 дугаар хуудас/ Хохирогч М.Ганхүүгийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Булгаа нь Нарантуяагийн гэрт халуун савтай цай толгой дээр цай хийгээд гэж худал мэдүүлэг өгсөн байгаа, үүнийг азлруулах гэсэн юм. Үнэндээ бол 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ...намын байранд Чулуунхүү эгчтэй танай нам ялахгүй, ардын нам ялнаа, та нар мөнгө тараадаг гэж хэлээд ...араас Чука эгч араас халуун ус хийсэн...” /1-р хавтас хэргийн 44 дүгээр хуудас/...гэх мэдүүлгүүд, хх-ийн 7 дугаар хуудсанд Д.Чулуунхүүгийн өгсөн тайлбар, хх-ийн 9 дүгээр хуудсанд Ариундэлгэрийн өгсөн мэдүүлэг, хх-ийн 16 дугаар хуудсанд М.Ганхүүгийн өгсөн тайлбар, хх-ийн 19-24 дүгээр хуудсанд хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, хх-ийн 25-26 дугаар хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хх-ийн 27-28 дугаар хуудас, хх-ийн 31-33 дугаар хуудсанд туршилт хийсэн тэмдэглэл, хх-ийн 52-53 дугаар хуудсанд гэрч Алтаншагайгийн өгсөн мэдүүлэг, хх-ийн 54-55 дугаар хуудсанд гэрч Алимаагийн өгсөн мэдүүлэг, хх-ийн 56-57 дугаар хуудсанд Болор-Эрдэнийн өгсөн мэдүүлэг, хх-ийн 58 дугаар хуудсанд гэрч Мөнхзулын өгсөн мэдүүлэг, хх-ийн 61 дүгээр хуудсанд гэрч Гансүхийн өгсөн мэдүүлэг, ххийн 62-63 дугаар хуудсанд гэрч Алтангэрэлийн өгсөн мэдүүлэг, хх-ийн 65 дугаар хуудсанд Цэцэгдоржийн өгсөн мэдүүлэг, хх-ийн 67-68 дугаар хуудсанд гэрч Нарантуяагийн өгсөн мэдүүлэг, хх-ийн 83-84 гэрч Ариундэлгэрийн өгсөн мэдүүлэг, хх-ийн хх-ийн 85 дугаар хуудсанд гэрч Оюунтуулын өгсөн мэдүүлэг, хх-ийн 86 дугаар хуудсанд гэрч Эрдэнэцэцэгийн өгсөн мэдүүлэг, хх-ийн 135-142 дугаар хуудсанд өвчтний түүх, ххийн 177-182 дугаар хуудсанд Д.Чулуунхүүгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хх-ийн 187-197 дугаар хуудсанд Мөнхбулганы өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, 2 дугаар хх-ийн 107 дугаар хуудсанд гэрч Наранцэцэг Алтангарэл нарыг, хх-ийн 112-117 дугаар хуудсанд М.Ганхүүгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасантэмдэглэл, хх-ийн 136-138 гэрч Янжмаа нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл, хх-ийн 12- 27 дугаар хуудсанд Б.Даваадоржийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, Шүүх эмнэлгийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн үзлэг хийсэн акт №448 тоот М.Ганхүүгийн биед нуруу, мөр, шилэн хүзүү, бугалга, шуунд түлэгдсэн шархтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.17-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна... гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 158 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн №978 тоот:2016.11.10-ны өдөр гаргасан 448 дугаартай дүгнэлт үндэслэл муутай байна. М.Ганхүүгийн биед нуруу, хүзүү, хоёр бугалга шуу биеийн нийт гадаргуугийн 18-19 % хамарсан 2-3а зэргийн түлэгдэл гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /3-р хавтаст хэргийн1- 3 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Чулуунхүү нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутаг дэвсгэрт байрлах Ардчилсан намын байранд М.Ганхүүтэй маргалдан улмаар бие рүү нь халуун ус хийж М.Ганхүүгийн биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт, шүүгдэгч М.Ганхүү нь эрүүгийн 201618000329 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдон 2016 оны 11 сарын 13-ны өдөр, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрүүдэд мэдүүлэг өгөхдөө “.. гэнэт Булгаа ямар ч үгийн зөрөө байхгүй намайг сууж байхад халуун савтай хар цай толгой дээр асгасан..” гэж худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэрэг тус тус үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжүүдийг бүрэн агуулсан байна. Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд хуульд нийцсэн, хуулийн шаардлага хангасан, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3 дахь хэсгүүдэд заасан шаардлагыг хангаж байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болов. Дээрхи нөхцөл байдлуудыг үндэслэн шүүгдэгч Д.Чулуунхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг, шүүгдэгч М.Ганхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хохирогч М.Ганхүү нь Д.Чудуухүүгээс 2.231.400 төгрөгийг баримтаар нэхэмжилж байгааг төлөөгүй байна. 2.Ял, эрүүгийн хариуцлагын талаар: 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт “...450 нэгжээс 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх эсхүл, нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ”, Эрүүгийн 7 хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэрэгт “...5400 нэгжээс 27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, заасан ялаас шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хир хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Дашдэлэгийн Чулуунхүүд 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Мундааны Ганхүүд 3 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Д.Чулуунхүүд гэмт хэргийн хор уршийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацааны дотор арилгах үүрэг хүлээлгэх, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар 1 жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар Мундааны Ганхүүг тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзах, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундааны зүйл 2 жилийн хугацаагаар хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ тус тус авах нь зүйтэй гэж үзлээ. Ялтан Д.Чулуунхүүгийн цалин орлого бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож, Д.Чулуунхүүгээс 2.231.400 төгрөг гаргуулж хохирогч М.Ганхүүд олгож, байцаан шийтгэх ажиллагааны зардал буюу өмгөөлөгчийн төлбөр 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн улаан өнгийн 3 литрийн багтаамжтай ус буцалгагчийг хэрэгцээний дагуу Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ардчилсан намын байранд буцаан олгохоор тогтов. Ялтан Д.Чулуунхүү, М.Ганхүү нар энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, ялтан М.Ганхүү бусдад төлөх төлбөргүй битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35 дугаар бүлэг, 36 дугаар бүлгийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Харцмэргэд овогт Дашдэлэгийн Чулуунхүүг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн, Хаад овогт Мундааны Ганхүүг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2-д заасан “худал мэдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1, 6.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 5.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Дашдэлэгийн Чулуунхүүг мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2-д зааснаар Мундааны Ганхүүг 3 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 8 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Д.Чулуунхүүд гэмт хэргийн хор уршийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацааны дотор арилгах үүрэг хүлээлгэх, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар 1 жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар Мундааны Ганхүүг тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзах, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундааны зүйл 2 жилийн хугацаагаар хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Д.Чулуунхүү, М.Ганхүү нар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй хаязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай. 6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар ялтан Д.Чулуунхүүгийн цалин орлого бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай. 7.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж, Д.Чулуунхүү, М.Ганхүү нарын ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Д.Чулуунхүүгээс 2.231.400 төгрөг гаргуулж хохирогч М.Ганхүүд олгосугай. 9.Байцаан шийтгэх ажиллагааны зардал буюу өмгөөлөгчийн төлбөр 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 10. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн улаан өнгийн 3 литрийн багтаамжтай ус буцалгагчийг хэрэгцээний дагуу Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ардчилсан намын байранд буцаан олгосугай. 11.ялтан Д.Чулуунхүү, М.Ганхүү нар энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, ялтан М.Ганхүү бусдад төлөх төлбөргүй битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай. 12.Ялтан Д.Чулуунхүү М.Ганхүү нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай. 13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 9
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАЦАГДОРЖ