| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2017/00574/и |
| Дугаар | 10 |
| Огноо | 2018-01-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2018 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 10
2018 оны 01 сарын 16 өдөр Дугаар 153/ШШ2018/00010 Ховд аймаг
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Нийслэлийн ******* дүүргийн ******* хороонд байрлах, ******* ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн *******т сумын ******* багийн ******* 30 айлын орон сууцны ******* тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, Баатарын *******ид холбогдох 7,847,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* /онлайнаар/, хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК нь Б.*******ид холбогдуулан төлбөрийн үлдэгдэл 6,025,200 төгрөг, алданги 1,807,500 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан гарсан нотариатын зардал 15,000 төгрөг, нийт 7,847,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдаанд хариуцагч Б.*******ийн гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул алданги 1,807,500 төгрөгийн 50 хувь 903,750 төгрөгөөс татгалзаж байна. Иймд хариуцагч Б.*******ээс төлбөрийн үлдэгдэл 6,025,200 төгрөг, алданги 903,750 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан гарсан нотариатын зардал 15,000 төгрөг, нийт 6,943,950 төгрөгийг гаргуулна. 6,943,950 төгрөгөөс хариуцагч нь 2,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 4,943,950 төгрөгийн төлбөрийг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхийг зөвшөөрч байна гэв.
Хариуцагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК-ний нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас алданги 1,807,500 төгрөгөөс 50 хувийг төлөхийг зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэгчийн төлбөрийн үлдэгдэл 6,025,200 төгрөг, алданги 1,807,500 төгрөгийн 50 хувь 903,750 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан гарсан нотариатын зардал 15,000 төгрөг, нийт 6,943,950 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэхүү 6,943,950 төгрөгөөс би 2,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 4,943,950 төгрөгийн төлбөрийг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлнө гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.*******ид холбогдуулан 7,847,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* нь алданги 1,807,500 төгрөгийн 50 хувь болох 903,750 төгрөгөөс татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* 2,000,000 төгрөг төлсөн болохыг хүлээн зөвшөөрсөн болно.
Хариуцагч Б.******* нь төлбөрийн үлдэгдэл 6,025,200 төгрөг, алданги 1,807,500 төгрөгийн 50 хувь болох 903,750 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан нэхэмжлэгч талаас гарсан нотариатын зардал 15,000 төгрөг, нийт 6,943,950 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Энэхүү 6,943,950 төгрөгөөс хариуцагч нь 2,000,000 төгрөгийг төлсөн байх бөгөөд одоо үлдэгдэл 4,943,950 төгрөгийн төлбөрийг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхийг зөвшөөрч байна.
Нэхэмжлэгч ******* ХХК-ний захирал Г.Энхмандахын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Ц.*******од олгосон итгэмжлэлээс үзэхэд хариуцагчтай эвлэрэхээс бусад нэхэмжлэгчийн эдлэх бүх эрхийг олгосон байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* нь алдангийг 50 хувиас татгалзах эрхтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагчийн төлөх төлбөрийн алданги 50 хувиасаа татгалзсан, хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг баримтлан
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5–д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* нь алданги 1,807,500 төгрөгийн 50 хувь болох 903,750 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.******* нь төлбөрийн үлдэгдэл 6,025,200 төгрөг, алданги 903,750 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг, нийт 6,943,950 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, энэхүү 6,943,950 төгрөгөөс хариуцагч нь 2,000,000 төгрөгийг төлсөн, одоо үлдэгдэл 4,943,950 төгрөгийн төлбөрийг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Төрийн банк төрийн сан 110000321668 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж *******0,513 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 70,256 төгрөгийг хариуцагч Б.*******ээс гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА