Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2017/ШЦТ/199

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, Улсын яллагч В.Дэлгэрмаа, Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт ******* ******* / ******* регистрийн дугаартай/

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2017 оны 08 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баацагаан сумын “Баянсайр” 7 дугаар багийн нутагт иргэн ******* зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд: 1.

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Миний бие тогтоолтой танилцаа. Надад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна.... ******* бид 2 гэрээс зууралдаад гарсан юм. Тэгсэн чинь ******* намайг миний өөрийн хүзүүндээ зүүж явсан сахиусаар боож байгаад хавсарч газар унагаасан юм. Тэгээд миний дээр гараад суусан байсан. Тэгээд намайг 1 удаа нүүр лүү гараараа цохиж авсан. Тэгээд миний нүд сонин болоод толгой эргээд байхаар нь газарт хэвтэж байсан байрлалаасаа түүний нүүр лүү гараараа 3 удаа цохьсон юм ...Тухайн үед харанхуй байсан болохоор яг хаагуур цохьсноо мэдэхгүй байна ... гэх мэдүүлэг. /хх-ийн 61-63 /,

2. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй. 3. Хохирогч Д.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2017 оны 08 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө *******, 2- той 1 ширхэг том пиво уусан.Тэгээд ******* бид 2 дэлгүүрээс 1 шил архи аваад манай сумын гэрт бид 3 авсан архиа ууж дуусаад би аг 1 шил архинд явуулсан. Тэгээд нөгөө шил архи хуваауж уугаад би ******* хоёрыг гэрээ үлдээгээд Жөрөөгийнд очиж нэг шил архи аваад ирэе гээд явсан юм.Жөрөөгийнд очоодудаагүй байтал нөгөө хоёр араас хүрээд ирсэн юм. Тэгээд бид 3 архи аваад манайд очоод нэг нэг татчихаад гараад *******гийнд очоод авч явсан архиа уусан юм. Тэгээд түүнээс хойш барьцалдаж аваад байсаныг санаж байгаа юм. Өөр юм сайн санахгүй, нэг мэдэхэд зодуулсан байсан ... Надад гомдол санал байхгүй.гэх мэдүүлэг. /хх-ийн 12-13 /, ....Би болохоор нийт 2.500.000 төгрөгт эмчилгээ хийлгэсэн. Холбогдох баримтуудыг хэсгийн төлөөлөгч өгсөн юм. *******гийн хувьд надад 2.130.000 төгрөгийг өгсөн. Одоо үлдэгдэл 370.000 төгрөг нэхэмжилж байна ... Цаашид дахин хагалгаанд орох болно. Тухайн хагалгааны зардлыг хагалгааны дараа нэхэмжлэх болно … гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/ .... бол зодоонд оролцоогүй. Гомдол санал бол одоогоор байхгүй. Гэхдээ дараагийн шатны эмчилгээ хийлгэхэд эмчилгээний зардал гаргуулж авах шаардлагатай байна ... гэх мэдүүлэг / хх-ийн 33-34 /

Гэрч мөрдөн байцаалтанд өгсөн: ... ******* анх эмнэлэг дээр ирэхэд хамраас нь цус дуссан байдалтай нүүрний зүүн талын хэсэгт хавдсан байдалтай байсан .... Намайг үзлэг хийхэд нүүрний хамрын хэсэг сэтэрсэн байсан. Баруун бөөрний хэсэгт хүрэнтсэн байсан. Толгойн хэсгийн ар талаараа жижиг хэмжээний шалбарсан байсан … гэх мэдүүлэг / 34-35/

Гэрч мөрдөн байцаалтанд өгсөн: Би 23 цагийн үед гэртээ 2 хүүхэдтэйгээ орондоо ороод амрах гэж байхад гаднаас манай нөхөр *******, ******* 3 манайд гэрт орж ирсэн. Тэгээд гэрт тэр 3 нэг архи гаргаж ирээд уугаад суугаад байсан юм .... Манай хашааны урдуур мотоцикльтой хүмүүс явж өнгөрсөн чинь “хэн яваад байгаа юм хавсраад унагачихя” гээд байсан .... ******* хоёр маргаад байж байхад гэнэт ******* *******г цохиод авсан. Тэгээд ******* “чи яасан гэж намайг цохиж байгаа юм” гээд босоод зууралдаад авсан. Тэгэхээр нь би “гэр оронд зодоон хийлээ больцгоо гарцгаа” гэсэн чинь зууралдаад гэрээс гарсан .... Гадаа зодоон болоод байх шиг болохоор нь гарсан чинь зүүн талын хашаа даваад зугтаж байгаа харагдсан. ******* ******* хоёр нэг нэгийгээ түлхээд цохилцоод байсан би голоор нь орж салгах гээд чадаагүй манай хоёр хүүхэд гэрийн үүдэнд гараад ирсэн байсан. Хоёр хүүхдээ оруулчихаад гараад ирсэн чинь ******* ******* хоёр өөд өөдөөсөө хараад завилаад суусан байсан. Тэгсэнээ “чи яагаад намайг цохисон юм”гээд 2-уулаа хамраас нь цус гарсан яриад сууж байсан юм. Тэгээд би *******ыг гэрт нь хүргэж өгөөд тэр гэрийнхээ түлхүүрийг гаргаж ирээд хаалгаа онгойлгох гээд чадахгүй байхаар нь би онгойлгож өгчихөөд хамрынх нь цус тогтохгүй болохоор нь эмнэлэгт очиж үзүүлэе гэхэд “битгий солиор пизда минь” гэхээр нь айгаад гэр лүүгээ явсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 37-38/,

4. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дүгээр сарын 10-ний өдрийн 500 дугаартай: “1. Д.*******ын биед хамарт хугарал, зүүн нүдний ухархайн хананы хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн”зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53-54 /, хавтаст хэргийн 58 дугаар хуудсанд авагдсан шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, хавтаст хэригийн 61-71 дүгээр хуудсанд авагдсан хохиролын баримтууд хавтаст хэргийн 11-118 дугаар хуудсанд авагдсан эвлэрэлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн үйлчлэл зөв, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул шүүхээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******гийн “Samsung” S-3 маркийн гар утсыг битүүмжилсэн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                              ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******г дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450000/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450000 / төгрөгийг шүүгдэгч *******г 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2, 160.3-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван / 15 / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******д гэмт хэргийн хор уршиг гурван далан мянган / 370000 / төгрөгийг хохирогч Д.*******т 2017 оны 11 дүгээр сарын 06-ний өдөр төлөх үүргийг хүлээлгэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******гийн эзэмшлийн “Samsung” S 3 маркийн гар утсыг битүүмжилсэн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи гар утсыг эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ