| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2017/00441/и |
| Дугаар | 24 |
| Огноо | 2018-01-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 24
2018 оны 01 сарын 17 өдөр Дугаар 153/ШШ2018/00024 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, хилчин *******гаар гудамжны *******тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт ыийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын багийн тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ийн холбогдох гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л., нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.эй 2013 онд танилцаж, 20******* оны 05 дугаар сарын 19-ний өдөр гэр бүл болсон. Биднийг хамтран амьдрах хугацаанд 20******* оны дүгээр сарын 24-ний өдөр хүү Г. төрсөн. Бид хамтран амьдрах хугацаанд өөрийн гэсэн гэр оронгүй, зан харьцааны таарамжгүй харьцаатай байдаг байсан бөгөөд 20******* оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Б. нь эхнэр хүүхдээ орхиж явсан. Түүнээс хойш хүү Г. нь миний асрамжид байгаа. Бид одоо тусдаа амьдралтай болсон бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б., Б. нар нь 20******* онд гэр бүл болоод, 20******* онд хүү Г. төрсөн. Хүү Г. нь одоо ээжтэйгээ амьдардаг. Хүү Г.ийг эх Б.ий асрамжид үлдээхийг хүсэж байна. Хүүхдийн тэтгэлэг авахгүй. Гэрлэгчидийн хооронд эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.ий гэрлэлтээ цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бид нарын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Одоо бид тус тусын амьдралтай болсон. Цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцлаж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Б. холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Б., хариуцагч Б. нар нь 20******* оны 05 дугаар сарын 09-ны өдөр гэр бүл болж, 20******* оны 05 дугаар сарын 19-ны өдөр гэрлэлтээ батлуулсан ба тэдгээрийн дундаас 20******* оны дүгээр сарын 24-ний өдөр хүү Г. төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Гэрлэгчдийн хоорондын таарамжгүй байдал, гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй болсон, мөн тэдгээрийн хооронд эхнэр нөхрийн дотно харьцаа, хайр сэтгэл байхгүй болсон, шүүхээс гэрлэгчидэд эвлэрүүлэх хугацаа олгосон боловч эвлэрээгүй байх тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б. нь 20******* оны дүгээр сарын 24-ний өдөр төрсөн хүү Г.ийг өөрийн асрамжид авах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд хариуцагч Б. нь хүүгийн асрамжийн талаар тайлбар өгөөгүй тул хүү Г.ийг эх Б.ий асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Г.ийг эх Б.ий асрамжид үлдээсэн нь эцэг Б.ийн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх ёстой.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй.
Гэрлэгчид нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хариуцагч Б. шүүх хуралдааны зарыг 2018 оы 01 дүгээр сарын 12-ны өдөр мэдэгдэж гарын үсэг зуруулсан байх боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг харгалзан үзэж, хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.ий төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.өөс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дүгээр зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1 дэх хэсэгт заасныг баримтлан овогт ийн , ******* ******* овогт ыэ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.6-д зааснаар 20******* оны дүгээр сарын 24-ний өдөр төрсөн хүү Г.ийг эх Б.ий асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
4.Гэрлэгчид нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.ий төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.өөс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.д олгосугай.
6.Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ц.Байгалмаад даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш ******* хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА