Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2018/ШЦТ/214

 

2018 оны 11 сарын 30 өдөр

2018/ШЦТ/00214

Хэрлэн

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2018/0318/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                      М.Долгоржав,

Улсын яллагч                                                               Ц.Цэен-Ойдов,

Хохирогч                                                                       Б.Ц,

Гэрч                               Б.У, Б.У,

М.М, Б.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                               П.Амаржаргал,

Шүүгдэгч               Ж.Э       нг

оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ж Эд холбогдох 1839003050204 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.Э нь 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн А15 дугаар байрны 12 тоотод иргэн Б.Цтэй маргалдаж улмаар шилэн стаканаар толгойн тус газар нь шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ж.Э нь 2018 оны 06 дугаар сарын 16-нд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн А15 дугаар байрны 12 тоотод иргэн Б.Цгийн толгойн тус газар нь шилэн стаканаар шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

  1. Хохирогч Б.Цгийн мөрдөн байцаалтад өгсөн "...Би 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 17 цагийн үед Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах 5 давхар ногоон байрны 2 давхарт Э гэдэг хүүхний гэрт ороод өөрийн охин Уийг авахаар очсон чинь тэр айлын эзэн Э надад уурлаад барьж байсан шилэн стаканаар миний нүүрэн тус газарт шидсэн. Тэгээд миний духны баруун дээд талыг хагалсан. Ингээд би зодуулчихаад эмнэлэгт очиж үзүүлэхэд толгойд маань 3 оёдол тавьсан...” гэх мэдүүлэг /хх 09-15 тал/
  2. Гэрч М.Мийн мөрдөн байцаалтад өгсөн "...2018 оны 06 дугаар сарын 16- ны өдөр цагдаагийн газрын ажлын хэсгийн томилгоонд жолоочоор яваад Хэрлэн сумын 4 дүгээр багийн А15 дугаар байрны 12 тоотод очиход хаалга нь онгорхой байсан. Ороод цагдаагаас явж байна гээд танилцуулсан. Намайг ороход нэг ахимаг насны эмэгтэйн толгой нь хагарсан байдалтай цус нь гойжоод зогсож байсан. Миний толгойг тэр хүүхэн хагалсан гээд биерхүү хүүхнийг заасан. Тэгээд тэр биерхүү хүүхэн намайг усаар цацаад, хөлөөрөө тийрээд ойртуулахгүй байсан. Би дарж байгаад гавлаад аваад гарах гэтэл гудсан дээр унтаж байсан хүүхэн босож ирээд зууралдаад наад хүнээ орхи, наад хүүхэн чинь хамаагүй, би ээжийнхээ толгойг хагалсан юм гээд хэргийг нь хүлээх гээд байсан. Авч үлдэх гэсэндээ л тэгж хэлсэн байх...” гэх мэдүүлэг /хх 23-24 тал/
  3. Гэрч Т.Лийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Би 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 16 цаг өнгөрч байхад Хэрлэн сумын 4 дүгээр багийн А16 дугаар байрны 12 тоотод согтуу хүмүүс хэрүүл маргаан үүсгээд байгаа тухай дуудлага хүлээж авсан. Тухайн өдөр ажлын хэсэгт байсан тул цагдаа жолооч ахлагч Мийн хамт очсон. Ингээд уг хаягаар Мэ түрүүлж орсон. Тэгээд намайг араас нь утсаар яриад удалгүй ортол 2 давхрын коридорт У, Дэлгэрмаа гэх хүмүүсийг цагдаа гаргачихсан байсан. Тэгээд би дотогш гэрт ороход коридорт Ц гэдэг хүний толгой нь хагарчихсан цус гойжсон байдалтай байсан. Тэгэхээр нь юу болсон юм гэхэд Ц /том өрөөний зүүн урд газар зассан орон дээр махлаг бор хүүхэн сууж байсан/ энэ хүүхэн миний толгой руу юм шидээд хагалчихсан гээд тэр хүүхэн рүү заахад тэр хүүхэн нь юм дуугарахгүй би хагалаагүй гэж хэлэхгүй байсан. Тэгээд би тэр хүмүүсээс Э, Э, У нарыг эрүүлжүүлсэн. Ц гуайн "энэ миний толгой руу юм шидсэн” гэж заасан хүн нь Э гэдэг хүүхэн юм...” гэх мэдүүлэг /хх 31 тал/
  4. Шүүх хуралдааны явцад гэрч Б.Мийн өгсөн "...Дуудлага аваад 1 дүгээр сургуулийн хойд талын ногоон байрны 2 билүү 3 давхарт очиход гэрийн гадна буюу орцонд Б.Цгийн зүүн нүдний дээд тал хэсгээс цус гарсан байдалтай байхаар нь юу болсон юм бэ гэхэд нэг хүүхэн миний толгойг хагалчихлаа гэсэн. Тэгэхээр нь тухайн байр руу ортол хохирогч шүүгдэгч эмэгтэйг миний толгойг хагалсан энэ хүнийг аваад яв гэсэн. Тухайн байр нь 1 өрөө байсан ба шүүгдэгч нь баруун буйдан дээр сууж байсан. У нь өрөөний хойд буланд гудсан дээр сууж байсан. Э гэх хүн болохоор буйдангийн эсрэг талын гудсан дээр ханаруугаа налаад сууж байсан. Шүүгдэгчийг цагдаагийн хэсэг рүү аваад явна гэсэн чинь ууртай байсан юм уу яасан юм барьж байсан аягатай усаа надруу цацсан. Тэгэхээр нь цагдаад эсэргүүцэл үзүүлж байна гэж бодоод шүүгдэгчийг гавлаад аваад явсан. У өрөөний хойд хэсэгт гудсан дээр хэвтэж байгаад боссон байдалтай нилээн согтолттой, юу болж байгааг мэдэхгүй байдалтай байж байсан. Би бүгдээрээ цагдаа руу явцгаая гээд Уийг дуудахад Э гэх хүн Уийг наад хүн чинь хамаагүй, тасарчихсан, юу ч мэдэхгүй байгаа гэсэн. Би Эг гавлах гээд байж байх явцад У босож ирээд над руу яах гээд байгаа юм та нар гээд над руу юугаа ч ойлгохгүй, маажих гээд байсан. У сүүлдээ намайг явчих аа гээд байсан. Юу болоод байгаа юм бэ? гэхэд нь танай ээж чинь чамайг авах гээд ирэхдээ толгойгоо хагалуулчихсан байдалтай байна гэж хэлтэл тэгвэл би хагалчихсан юм аа, хамаагүй ээ та нар яваад өг би толгойг нь хагалчихсан гэж хэлж байсан. Э нь Цгийн толгойг би хагалаагүй гэж хэлээгүй...” гэх мэдүүлэг
  5. Шүүх эмнэлгийн №301 тоот:

"...-Б.Цгийн биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. -Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

-Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 31 тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Э нь иргэн Б.Цгийн биед хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Ж.Эгийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Харин гэрч Б.У, Б.У нар нь хохирогчийн төрсөн охин, гэрч Б.Дэлгэрмаа нь хохирогчийн төрсөн дүү, гэрч Б.Э нь шүүгдэгчтэй хувийн харилцаатай бөгөөд хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд нь ноцтой зөрүүтэй, мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, үнэн зөв гэж үзэхэд эргэлзээтэй байх тул шүүх эдгээр гэрч нарын мэдүүлгүүдийг үнэлэх боломжгүй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Цгийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж шүүх хуралдаан дээр мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Б овогт Ж-н Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.Эд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш нэг сард 100 000 төгрөг төлөхөөр буюу 5 сарын хугацаанд төлж дуусгахыг даалгасугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эд оногдуулсан 500 000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ                                  Д . ГА НЗ О Р ИГ