| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2017/00386/и |
| Дугаар | 25 |
| Огноо | 2018-01-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 25
0 оны 01 сарын 17 өдөр Дугаар 153/ШШ0/0005 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* айлын орон сууцны ******* тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн 1-р 80 айлын орон сууцны ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ын д холбогдох гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч З.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батзаяа, хариуцагч М., нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би М.тай 003 онд гэрлэлтээ батлуулж, гэр бүл болон амьдарч байна. М.тай гэр бүл болсноос хойш оны дугаар сарын -ны өдөр хүү Б., оны дугаар сарын -ны өдөр охин Б. нар төрсөн. Хүү, охин хоёр одоо надтай хамт амьдарч байгаа. Хүүхдүүдээ би өөрийн асрамжид авна. Бид хоёр 017 оны 01 дүгээр сараас эхлэн тусдаа амьдарч байгаа.
М. нь сүүлийн жилүүдэд архи ууж, агсам тавьж, хэрүүл маргаан тасрахгүй болсон. Өөрийнхөө хүүхдүүдийг хүртэл янз бүрээр хэлж, хэл амаар доромжилдог болсон. Мөн гэр орны эд зүйл, миний болон хүүхдүүдийнхээ гар утас, цүнх, гутал хувцас зэргийг хулгайлаад зарж архи уудаг болсон. Иймд амар тайван амьдрах орчин бүрдэхгүй байсан тул М.гаас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Шүүхээс бид хоёрт эвлэрүүлэх хугацаа олгосон боловч эвлэрээгүй. Одоо гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Бид хоёр хоорондоо ярилцаад Б.гаас хүүхдүүдийнхээ тэтгэлгийг авахгүйгээр оронд нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн гийн 1-р 80 айлын орон сууцны ******* тоот өрөө байрнаас Б.д ногдох хэсгийг хүү Б., охин Б., эхнэр З.******* нарын өмчлөлд өгч, З.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн гийн 1-р 80 айлын орон сууцны ******* тоот өрөө байр зарагдсан үед гэрийн тавилгын үнэ 5,000,000 төгрөгийг М.д өгөхөөр тохиролцсон. Бид нарын дунд өөр эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч М. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие З.*******тай гэр бүл болоод 15 жилийн хугацаа өнгөрч байна. Биднийг гэр бүл болоход эцэг, эхийн бэлдэж өгсөн гэр, тавилга, хашааг З.******* өөрийн дүү болон найздаа хямдхан зарж, -гийн 9 давхар байрны 6 давхарт 1 өрөө байр авч, 1 жил амьдарсан бөгөөд уг байраа борлуулж тус байрны 7 давхарт өрөө байр худалдаж авсан. Би 0 болон 014 онд энхийг сахиулах ажиллагаанд явсан бөгөөд намайг гадаадад байх хугацаанд З.******* миний цалинг авч байрны дотоод тохижилтод зарцуулсан. Байрын ипотекийн зээлийг З.******* төлдөг байсан.
Хүүхдүүдийг эх З.*******ын асрамжид өгөх, гэрлэлтийг цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. Мөн бид хоёр хоорондоо ярилцаад З.******* надаас хүүхдүүдийн тэтгэлгийг авахгүйгээр оронд нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн гийн 1-р 80 айлын орон сууцны ******* тоот өрөө байрнаас надад ногдох хэсгийг хүү Б., охин Б., эхнэр З.******* нарын өмчлөлд өгч, З.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн гийн 1-р 80 айлын орон сууцны ******* тоот өрөө байр зарагдсан үед гэрийн тавилгын үнэ 5,000,000 төгрөгийг надад өгөхөөр тохиролцсон гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.******* нь хариуцагч М.д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч З.*******, хариуцагч М. нар нь оны 08 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ батлуулж, гэр бүр болсон ба тэдгээрийн дундаас оны дугаар сарын -ны өдөр хүү Б., оны дугаар сарын -ны өдөр охин Б. нар төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна.
Гэрлэгчдийн хоорондын таарамжгүй байдал, гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй болсон, мөн тэдгээрийн хооронд эхнэр нөхрийн дотно харьцаа, хайр сэтгэл байхгүй болсон, шүүхээс гэрлэгчдэд эвлэрүүлэх хугацаа олгосон боловч эвлэрээгүй зэрэг үндэслэлүүдийг харгалзан үзэж гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч З.******* нь оны дугаар сарын -ны өдөр төрсөн хүү Б., оны дугаар сарын -ны өдөр төрсөн охин Б. нарыг өөрийн асрамжид авах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд хариуцагч М. нь хүү Б., охин Б. нарыг эх З.*******ын асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрсөн болон хүүхдүүдийн шүүхэд өгсөн санал зэргийг үндэслэн хүү Б., охин Б. нарыг эх З.*******ын асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Б., охин Б. нарыг эх З.*******ын асрамжид үлдээсэн нь эцэг М.гийн Гэр бүлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх ёстой.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй.
Гэрлэгчид нь шүүх хуралдаанд хоорондоо ярилцаад нэхэмжлэгч З.******* нь хариуцагч Б.гаас хүүхдүүдийн тэтгэлгийг авахгүйгээр оронд нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн гийн 1-р 80 айлын орон сууцны ******* тоот өрөө байрнаас Б.д ногдох хэсгийг хүү Б., охин Б., эхнэр З.******* нарын өмчлөлд өгч, З.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн гийн 1-р 80 айлын орон сууцны ******* тоот өрөө байр зарагдсан үед гэрийн тавилгын үнэ 5,000,000 төгрөгийг М.д өгөхөөр тохиролцож эд хөрөнгө, хүүхдийн тэтгэлэг дээр эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байна.
Иймд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүү Б., охин Б. нарыг эх З.*******ын асрамжид үлдээж, гэрлэгчдийн гэр бүлийн дундын эд хөрөнгө болон хүүхдийн тэтгэлэг дээр эвлэрсэн эвлэрлийн гэрээг батлах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч З.*******ын төлсөн 70,00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.гаас 70,00 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.*******д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115..1, 116, 1, 13 дүгээр зүйлийн 13.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан овогт ын , ******* ******* овогт *******ын ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар оны дугаар сарын -ны өдөр төрсөн хүү Б., оны дугаар сарын -ны өдөр төрсөн охин Б. нарыг эх З.*******ын асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130., Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар нэхэмжлэгч З.******* нь хариуцагч Б.гаас хүүхдүүдийнхээ тэтгэлгийг авахгүйгээр оронд нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн гийн 1-р 80 айлын орон сууцны ******* тоот өрөө байрнаас Б.д ногдох хэсгийг хүү Б., охин Б., эхнэр З.******* нарын өмчлөлд өгч, З.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн гийн 1-р 80 айлын орон сууцны ******* тоот өрөө байр зарагдсан үед гэрийн тавилгын үнэ 5,000,000 төгрөгийг М.д өгөхөөр тохиролцож, эд хөрөнгө, хүүхдийн тэтгэлэг дээр эвлэрсэн болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч З.*******ын төлсөн 70,00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.гаас 70,00 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.*******д олгосугай.
6.Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ц.Байгалмаад даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА