Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 113

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

**** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар эрүүгийн хэргийг шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч М.Энхбаатар Хохирогч Б.**** Нарийн бичгийн даргаар Б.Намуунзул нар оролцов. **** аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт **** ****д холбогдох 1831000000089 тоот хэргийг хянан хэлэлцэв. Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, **** аймгийн **** суманд 1*** оны ** дүгээр сарын **-ны өдөр төрсөн, ** настай, бүрэн дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, ам бүл **, эхнэр, хүүхдүүдийн хамт **** аймаг, **** сум, * дугаар баг, * дүгээр, хэсэг, *** тоотод оршин суух, **** **** дугаар ангид Албаны нохой сургагч, ахлах ахлагч цолтой, улсаас авсан гавъяа шагналгүй, 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдөр **** аймгийн сум дундын шүүхээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаанд тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх **** овогт **** ****, / РД:МЮ****** /, Шүүгдэгч Н.**** нь **** оны 04 дүгээр сарын 22-ны шөнө 23 цагийн орчимд **** аймгийн **** сумын 2 дугаар баг, Цэнхэр 20 дугаар байрны гадна байсан 86-01 **** улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын урд, хойд дугуйг хутгаар зүсч, 2 талын толийг нь хугалан бусдад 420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Тодорхойлох нь Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд; 1. Шүүгдэгч Н.****ийн **** оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...Би **** оны 03 дугаар сарын 26-ны орой 23 цагийн үед өөрийн гэртээ байж байхад миний найз ****-Өлзий над руу залгаад “найзыгаа ирж аваад гэр лүү хүргээд өгөөч” гэхээр нь гэрээсээ гараад өөрийн эзэмшлийн 95-97**** улсын дугаартай “Хонда Пит” маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод “Дельфин” гэх нэртэй шөнийн цэнгээний газрын гадна очоод найз руугаа утасдаж, гаргаж ирээд машиндаа суулгаад хөдөлсөн. Тухайн үед ****-Өлзий нэг найзтайгаа суусан. Тэгээд тэр 2-г **** сумын 5 дугаар багт байх гэрт нь хүргэхээр очсон бөгөөд гурвалжингийн уулзварын хажуугийн “Баян” гэх дэлгүүрээс 4 ширхэг лаазтай пиво аваад цааш явсан. Тэгээд замдаа аймгийн цэнгэлдэх хүрээлэнгийн хажууд зогсоод пивоо уусан. Миний хувьд нэг лаазтай пивоноос 2-3 удаа балгасан. Тэгээд хэсэг сууж байхад нь авсан пиво нь дуусаад дахин дэлгүүр орж 2,5 литрийн пиво аваад миний машины бензин дуусаж байсан учир нэгдсэн эмнэлгийн хажуугийн “Шунхлай” шатахуун түгээх газраас бензин аваад дөнгөж хөдлөх үед замын цагдаа зогсоож шалгаад “архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна, цагдаагийн газар луу аваад явна” гэж хэлэхээр нь би тэр цагдаагийн алба хаагчид “шар айрагнаас 2-3 удаа балгасан” тухайгаа хэлэхэд “согтолт хэмжигч багажаар үлээлгэж байж явуулах үгүйгээ шийднэ” гэж хэлээд явсан. Тэгээд цагдаагийн газар очиж багажаар үлээхэд 0,25 хувийн согтолттой гэж гарсан тул тээврийн хэрэгслийг журмын хашаанд хийсэн. Түүнээс хэсэг хугацааны дараа **** оны 04 дүгээр сарын 22-ны орой 23 цагийн үед би өөрийн тээврийн хэрэгслээрээ таксинд явж байхад намайг барьсан цагдаагийн алба хаагч болох **** 86-01 **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ явж байгаад цэнхэр байрны хажуугийн зам дээр машинаа байрлуулаад эхнэр, хүүхэдтэйгээ орц руу орохыг нь харсан. Тэгээд ойр хавьд ямар нэгэн хүн байхгүй болохоор нь өөрийн машинд байсан хүрэн өнгийн иштэй гал тогооны хутгаа аваад машин дээр нь очоод зүүн талын урд, хойд дугуйны хаймрыг тус бүр нэг удаа бүлсэн. Тэгсэн дугуйны хий нь бүрэн гарсан. Тэгээд машины 2 толийг нь хугалж унжуулаад үлдээсэн. Гэртээ харих замдаа машины дугуй хагалсан хутгаа цонхоор гаргаад хаясан. Хаана хаясан талаараа мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 34-35-р ху/, 2. Шүүгдэгч Н.****ийн **** оны 05 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар дахин өгсөн: ...Би тээврийн хэрэгслийн 2 талын толийг хугалж, мултлан аваад машиндаа хийж хөдлөөд замдаа машиныхаа цонхоор гаргаад хаясан. Хаана хаясан талаараа одоо санахгүй байгаа. Тухайн үед маш их сандарсан явж байсан. Одоо хохирлыг бүрэн барагдуулсан байгаа. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 36-р ху/, 3.Шүүгдэгч Н.****ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ... гэх мэдүүлэг, 4.Хохирогч Б.****ын **** оны 04 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... **** оны 04 дүгээр сарын 22-ний өдөр буюу Ням гаригийн 22 цагийн үед өөрийн эзэмшлийн 86-01 **** улсын дугаартай “Тоёота приус-11” загварын мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслээр **** сумын 2 дугаар багийн нутагт байрлах Цэнхэр 20 дугаар байранд амьдардаг өөрийн хамаатан **** гэх айлд очиж угаалга хийхээр эхнэр, 3 хүүхдийн хамт явсан. Тэгээд цэнхэр 20 дугаар байрны урд талд зам дээр машинаа байрлуулаад тус байрны 4 дүгээр орцны 4 давхарт байх дээрх айл руу орсон. Тэгээд хэдэн цагийн хугацаатай угаалга хийж байгаад шөнийн 02 цаг 30 минутын үед тухайн айлаас гараад машиндаа суух гэтэл миний автомашины жолооч талын толь нь байхгүй болсон байсан. Тэгэхээр нь машиныхаа бусад зүйлийн бүрэн бүтэн байдлыг шалгахаар тойроод нөгөө талын толио хартал зүүн талын толь бас алга болж, толины гадна талд хийсэн байсан никель нь доош унжаад үлдсэн байна. Түүнчлэн автомашины зүүн талын урд, хойд талын хоёр дугуйны хий нь гарсан байсан. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 16-17-р ху/, 5. Хохирогч Б.****ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...гэх мэдүүлэг, 6.Гэрч Н.Б***** оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Н.**** нь эхнэр, 4 хүүхдийн хамтаар амьдардаг. Эхнэр нь ажилгүй хүүхдүүдээ хараад гэртээ суудаг. Харин **** манай байгууллагад нохой сургагчийн ажил хийдэг. Тэдний гэр бүлийнхэн ****ийн авсан цалингаар амьдардаг. Н.****ийн хувьд даруу төлөв, дуу багатай, хүнтэй нээлттэй биш, хүнд их гомдомтгой хүн байгаа юм. Сайн талын хувьд сайхан сэтгэлтэй, гэр бүлийнхээ төлөө идэвхи чармайлт сайн, ажилсаг залуу байгаа юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 21-р ху/, 7.Гэрч Г.А **** оны 04 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би **** оны 04 дүгээр сарын 22-ны орой 22 цагийн үед **** сумын 2 дугаар багийн нутаг, Цэнхэр 20 дугаар байр руу төрсөн ах Алтантулгын гэрт очиж угаалга хийхээр нөхөр, 3 хүүхдийн хамтаар нөхрийн эзэмшлийн 86-01 **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр явж байрных урд талд нь автомашины байрлуулаад тэдний гэр рүү орсон. Тэгээд угаалга хийж дуусаад шөнийн 02 цагийн үед тэдний гэрээс гараад машиндаа суух гэтэл **** “машины толь алга болсон байна” гэж хэлээд машиныхаа нөгөө талын толыг очиж хартал мөн адил алга болсон байсан. Мөн машины зүүн урд болон хойд талын дугуй хагараад хий нь гарсан байсан. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 23-р ху/, 8. Гэрч С.Т **** оны 04 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Н.**** нь эхнэр, 4 хүүхдийн хамтаар амьдардаг. Эхнэр нь ажилгүй хүүхдүүдээ хараад гэртээ суудаг. Харин **** манай байгууллагад нохой сургагчийн ажил хийдэг. Тэдний гэр бүлийнхэн ****ийн авсан цалингаар амьдардаг. Н.****ийн хувьд даруу төлөв, дуу багатай, хүнтэй нээлттэй биш, хүнд их гомдомтгой хүн байгаа юм. Сайн талын хувьд сайхан сэтгэлтэй, гэр бүлийнхээ төлөө идэвхи чармайлт сайн, ажилсаг залуу байгаа юм. ...гэх мэдүүлэг, /хх 25-р ху/, 9. Гэрч Г.Н **** оны 05 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би **** гэх хүнийг танина. Тухайн хүн **** оны 03 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн 95-97 **** улсын дугаартай “Хонда Пит” маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож явах үед нь цагдаагийн газрын цагдаа, зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч **** саатуулан тээврийн хэрэгслийг нь тээврийн хэрэгсэл түр хадгалах хашаандхийсэн юм билээ. Тэгээд тухайн зөрчил надад цохогдож ирснээр шалгалтын ажиллагаа явуулсан. **** оны 03 дугаар сарын 28-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон Н.****ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасч, 400.000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан байсан. ...гэх мэдүүлэг, /хх 27-р ху/, 10.Гэрч Ч.О **** оны 05 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би **** гэх хүнийг танихгүй. **** оны 03 дугаар сарын сүүлээр найзуудтайгаа явж байгаад харихаар болоод оройн 00 цагийн үед такси аваад хороолол руу харихаар явсан. Хороолол явах гэж байгаад эргээд 3 дугаар баг руу яваад тэндээсээ аймгийн нэгдсэн эмнэлгийн хажууд тухайн такси бензин авахаар зогсоод хөдөлтөл нэг цагдаа хүрч ирээд тэр жолоочийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гээд цагдаагийн газар луу авч явсан. ...гэх мэдүүлэг, /хх 28-р ху/, 11.Гэрч Н.На **** оны 05 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... **** оны 04 дүгээр сарын 22-ны өдөр миний хувьд гэртээ байсан. Харин нөхөр **** маань гадуур такси үйлчилгээнд ярьж байсан. Тухайн орой унтаж амарсан байхад гэртээ ирсэн байсан. Хэдэн цагийн үед ирсэн талаар мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх 29-р ху/, 12. **** оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Ашид Билгүүн” ХХК-ний үнэлгээний тайлан: № Эвдэрсэн эд анги, зардлын нэр Эвдрэлийн зэрэг Үнэлгээ Үнэлгээний тайлбар 1 Дугуй 2ш Их 90.000 Солих 2 Толь /зүүн/ Их 130.000 Солих 3 Толь /баруун Их 130.000 Солих 4 Толины гэр 2ш Их 50.000 Солих Шууд зардлын дүн: 400.000 100гр будаг, тусмат, лак Өнгө гаргах 0 Материалын үнэ Будах зардал 0 Ажлын хөлс Эд анги солих 20,000 Ажлын хөлс Тэнхлэг шалгуулах 0 Ажлын хөлс Шууд бус зардлын дүн: 20.000 Нийт дүн: 420.000 гэх үнэлгээ /хх-ийн 10-р ху/, 13.Шүүгдэгч Н.****ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /ххийн 45-р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 05-06-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 07-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /ххийн 37-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /хх 34-36-р ху/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. **** аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.****ийг **** оны 04 дүгээр сарын 22-ны шөнө 23 цагийн орчимд **** аймгийн **** сумын 2 дугаар баг, Цэнхэр 20 дугаар байрны гадна байсан 86-01 **** улсын дугаартай “Приус-11” маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын урд, хойд дугуйг хутгаар зүсч, 2 талын толийг нь хугалан бусдад 420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ прокурорыг гаргасан шүүгдэгчийг 850 нэгжээр торгох ялаар шийтгэх саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болохыг үндэслэл болгосон болно. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлсөн, болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон, мөн прокурорын сонсгосон 450 нэгжээр торгох ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч **** овогт **** ****ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө, устгах гэмтээх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** овогт **** ****ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Н.****ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжээр торгох ялыг 1 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.****д мэдэгдсүгэй. 5.Шүүгдэгч Н.**** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай. 6.Шүүгдэгч Н.****д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай. 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай. 10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор **** аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН