Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2017/03230

 

2017 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2017/03230

 

 

 

Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн хаалттай шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: З.А-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Б.М-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.А, хариуцагч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч З.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2001 онд танилцаж, 2002 оноос хамт амьдарч эхэлсэн. 2007 онд гэрлэлтээ батлуулж, 2008 оны 5 дугаар сарын 12-нд 2 ихэр хүүхэд төрсөн. Охин Б.Э, хүү Б.Т нар төрсөн. 2009-2010 оны хооронд үл ойлголцлоос болж салсан. Би өөр хүнтэй хамтран амьдарч охинтой болсон. Одоо 1 ой өнгөрч байгаа. Иймээс эвлэрээд хамт амьдрах боломжгүй. Гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдийг ээж дээр нь үлдээнэ. Дундын хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдийн тэтгэлэг төлөхгүйгээр 2 ихрийн сургалтын төлбөрийг бүрэн төлж байхаар тохиролцсон гэв.

   Хариуцагч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  С.Батсуурийн ярьсан зүйл дээр нэмж тайлбарлахад би 2010 онд салаад явахад нь эргэж ирэх байх гэж хүлээж байсан. Одоо бид эргээд эвлэрээд хамт амьдрах боломжгүй. нь өөр эмэгтэйтэй хамтран амьдарч хүүхэдтэй болсон. Иймд гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. 2 хүүхдээ өөрийн асрамжид авна. Хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй. Манай 2 хүүхэд орос 3 дугаар сургуульд суралцдаг. Сургалтын үндсэн төлбөрийг нэхэмжлэгчээс 100 хувь гаргуулахаар тохиролцсон. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

   Нэхэмжлэгч З.А нь хариуцагч Б.Мт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

   Хариуцагч нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамжийг эхэд нь үлдээхийг зөвшөөрч байна.

   Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт “Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан үндэслэлээр эвлэрүүлэн зуучлал дуусгавар болж, шүүхэд нэхэмжлэл гаргасан бол энэ хуульд заасны дагуу ердийн журмаар шийдвэрлэнэ”, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт “Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэсний дагуу гэрлэлт цуцлуулахаар шаарджээ.

   Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

   Нэхэмжлэгч З.А, хариуцагч Б.М нар 1999 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсноо 2000 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн нь гэрлэлтийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, охин нь 2000 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төрсөн болох нь Г-240 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

   Гэрлэгчид нь 2006 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байгаа, хэн аль нь цаашид эвлэрч хамтран амьдрах боломжгүй, гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна гэж тайлбарласан, хариуцагч нь өөр эмэгтэйтэй хамтын амьдрал зохиож үр хүүхэдтэй болсон, нэхэмжлэгч нь мөн хамтын амьдрал зохиосон, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргийг үндэслэж шүүхээс дахин эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

   Гэрлэгчид нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, тусдаа амьдарсан үеэс охин нь эхийн асрамжид байсан, хүүхдээ эхийн асрамжид үлдээхийг хариуцагч зөвшөөрч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан охин М.Анударийг эх  З.Аийн асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

   Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлгийн гаргуулахгүй, охин нь оюутан болсон тул хүүхдийн тэтгэлэг тогтоох үндэслэлгүй байна.

   Гэрлэгчдийн дунд гэр бүлийн дундын хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

   Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь заалтыг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч З.А хариуцагч Б.М нарын гэрлэлтийг цуцалсугай.

           

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заалтыг баримтлан 2000 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин М.А-г эх З.Аийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаангүй  гэснийг дурдсугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Маас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч З.Ат олгосугай.

           

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ч.МӨНХЦЭЦЭГ