| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2017/00589/и |
| Дугаар | 28 |
| Огноо | 2018-01-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2018 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 28
2018 оны 01 сарын 18 өдөр Дугаар 153/ШШ2018/00028 Ховд аймаг
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* ******* ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд ******* ******* холбогдох 923,372 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган ******* тоот гэрээ байгуулан станцын ажилтнуудад олон тооны дугаарыг барьцаа төлбөргүй, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдаж авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоож, төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж, анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдаж авсан гар утасны үнэ 923,372 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Ховд ******* станцаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдаж авсан гар утасны үнэ 923,372 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ховд ******* станцын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ХХК-ий нэхэмжилсэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдаж авсан гар утасны үнэ 923,372 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дотор төлнө. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Ховд ******* ******* холбогдуулан 923,372 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Ховд ******* станцын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* нь шүүх хуралдаанд ******* ******* ХХК-ий нэхэмжилсэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдаж авсан гар утасны үнэ 923,372 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрч, бичгээр тайлбар гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.******* нь уг тайлбарыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг баримтлан
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5–д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд ******* ******* холбогдох 923,372 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ховд ******* станцын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* нь ******* ******* ХХК-ий нэхэмжилсэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдаж авсан гар утасны үнэ 923,372 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрч, бичгээр тайлбар гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.******* нь уг тайлбарыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төрийн банкны төрийн сангийн ******* дугаартай дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 26,711 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 13,355 төгрөгийг хариуцагч Ховд ******* станцаас гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА