Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2017/ШЦТ/200

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, Улсын яллагч В.Дэлгэрмаа, Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, Шүүгдэгч С.*******, Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, овогт ******* ******* / ******* регистрийн дугаартай/

2. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, овогт ******* ******* / ******* регистрийн дугаартай/

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч С.******* нь 2017 оны 08 дүгээр сарын 02-с 03-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах “Оргил” барны үүдэнд Б.*******тай харилцан зодолдож, иргэн Б.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Шүүгдэгч Б.Жүгдэржамжил нь 2017 оны 08 дүгээр сарын 02-с 03-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах “Оргил” барны үүдэнд С.*******тай харилцан зодолдож, иргэн С.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч С.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Миний бие тогтоолтой танилцаа. Надад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна .... *******ын биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн төрлийн ял оноож өгнө үү...Бид 2 эвлэрсэн. гэх мэдүүлэг. /хх-ийн 81-82 /,

2. Шүүгдэгч С.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй. 3.

Хохирогч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2017 оны 08 дүгээр сарын 01-ний орой 00 цагийн үед “Оргил” баранд найзтайгаа ороод нэг нэг шил пиво аваад сууж байсан. Бид 2-ийн хажуу талын ширээнд 4-н залуу нэг хүүхэн сууж байсан. Бар хаах дөхөж байсан, зөөгч нь ирээд тооцоогоо хий гэхэд С.******* гэгч нь урдаас нь юм хэлээд маргалдаад байсан. Тэгэхээр нь би хажуугаас нь тооцоогоо хийгээч гэж хэлсэн тэгтэл “чам шиг чацаг дуугүй байгаарай” гээд намайг цохьсон. Би сандалтайгаа хойшоо ойчоод босоод иртэл намайг барьж аваад сугандаа толгойг хавчуулаад тавихгүй байхаар нь арай хийж тавиулаад зугатаагаад барны гадаа гарч ирсэн .. .Барны гадаа нэг удаа мөргөсөн ... гэх мэдүүлэг. /хх-ийн 48-49 /,

4. Хохирогч Б.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. С.******* бид 2 эвлэрсэн гэв. 5. Шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Миний бие тогтоолтой танилцаа. Надад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. ... С.*******ын биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн төрлийн ял оноож өгнө үү гэх мэдүүлэг / хх-и йн 83-84 /

6. Шүүгдэгч Б.******* шүүх хуралдаанд өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

7. Хохирогч С.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 08 сарын 21-ний 21 цагийн “Оргил” баранд эхнэр Шүрээ, найз , нарын хамт баранд орсон ... 0.5 литртэй пиво уугаад сууж байхад нэг залуу ирээд өшиглөөд авахаар нь би зөрүүлээд цохиод авсан. Тэгтэл салгаад тухайн залуу гараад явсан ... Зүүн нүд хөхөрсөн өөр гэмтэл байхгүй.

8. Хохирогч С.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.Б.******* бид 2 эвлэрсэн гэв. 9. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 03-ний 350 дугаартай “1. С.*******ын зүүн нүдний доод дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. 3. Иргэн С.*******ын биед 2017.08.02-ний өдрөөс өмнө биедээ гэмтэл авсан гэх шинж тэмдэг тогтоогдсонгүй. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн”зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 60-61 /,

10. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 03-ний өдрийн 349 дугаартай “1. Б.*******ын биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 2. Дээрх гэмтэл мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Иргэн Б.******* биед 2017.08.02-ний өдрөөс өмнө биедээ гэмтэл авсанг гэх шинж тэмдэг тогтоогдсонгүй. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн”зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт / хх-ийн 64- 65 /, хавтаст хэргийн 123-131 дугаар хуудсанд авагдсан эвлэрэлийн гэрээ, хавтаст хэргийн 140-142 дугаар хуудсанд авагдсан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай яллагдагч нарын хүсэлт түүнийг хангасан тухай прокурорын тогтоол зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч С.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч С.*******, Б.******* нарт холбогдох хэргийн үйлчлэл зөв, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул шүүхээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрчдийгөө өмгөөлөх эрхээ эдэлж, шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэх зүйлгүй, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэж илэрхийлсэн зэргийг дурдав. Шүүгдэгч С.*******ын эзэмшлийн “мөнгөн гинж”, шүүгдэгч Б.*******ын эзэмшлийн “Samsung” G-3 маркийн гар утсыг битүүмжилсэн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх мөнгөн гинж болон гар утсыг эзэмшигч С.*******, Б.******* нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч С.*******, Б.******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч С.*******, Б.******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                              ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч овогт ******* *******, овогт ******* ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт ******* *******, овогт ******* ******* нарыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450000/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450000 / төгрөгийг шүүгдэгч С.*******, Б.******* нарыг 2017 оны 11 дүгээр сарын 06-ний өдөр төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2, 160.3-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван / 15 / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч С.*******, Б.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1. 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч С.*******ын эзэмшлийн “мөнгөн гинж” шүүгдэгч Б.*******ын эзэмшлийн “Samsung” G 3 маркийн гар утсыг битүүмжилсэн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи мөнгөн гинж болон гар утсыг эзэмшигч С.*******, Б.******* нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.*******, Б.******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.*******, Б.******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ