Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2017/03172

 

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2017/03172

Улаанбаатар хот

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 34а байр, 42 тоот хаягт байрлах, “Зоригтранс” ХХК /РД: 5770483/-ийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүннаран, 4 дүгээр хороолол, 34 дүгээр байр, 04 тоот хаягт байрлах, “Топ дэсишн” ХХК /РД:5393043/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 39.934.685 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Ганзориг, хариуцагчийн төлөөлөгч Н.Ганбат, гэрч Д.Болд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа  нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Зоригтранс” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Хариуцагч “Топ дэсишн” ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон харуицагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

                      

            ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Зоригтранс” ХХК нь хариуцагч “Топ десишн” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр төгрөг, хугацаа хэтрүүлсэн алдангид төгрөг, нийт 39.934.685 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.            

Хариуцагч нь түрээсийн тоног төхөөрөмж нь шаардлага хангаагүйн улмаас бүрэн ажиллаагүй, ажилласан хугцаааны төлбөрөө төлж барагдуулсан гэж эс зөвшөөрч байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Зоригтранс” ХХК нь хариуцагч “Топ дэсишн” ХХК-тай 2015  оны 6 дугаар сарын 10-ны өдөр Техник түрээслэх гэрээ байгуулж, 15-23 УН улсын дугаартай Хьюндэй маркийн эксковаторыг 1 сарын хугацаатай, сарын түрээсийн төлбөр нь 20.000.000 төгрөг байхаар, 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр  Техник түрээслэх гэрээ байгуулж, 60-59 УБ улсын дугаартай Лийбхэр 752 маркийн бульдозерийг 1 сарын хугацаатай, сарын түрээсийн төлбөр нь 23.000.000 төгрөг байхаар тус тус тохиролцжээ.

Шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хуулийн шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж гарын үсэг зурж, компанийн тамга тэмдгээр баталгаажсан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж, Иргэний хуулийн түрээсийн гэрээний зохицуулалт үйлчлэхээр байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь эксковаторыг 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ашигласан гэж түрээсийн төлбөрт 20.000.000 төгрөг, бульдозерийг 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 64 хоног ашигласнаас сул зогсолтын 10 хоногийг хасаад 54 хоногийн түрээсийн төлбөрт 41.399.964 төгрөг, 2 ширхэг 5 ханатай гэрийг сарын 300.000 төгрөгөөр тохиролцож, 75 хоног ашигласан тул түрээсийг төлбөрт 750.000 төгрөг, бульдозерийн соёо шүдийг зээлээр авсан 623.721 төгрөг, нийт 62.773.685 төгрөг төлөхөөс 34.300.000 төгрөгийг бэлнээр, 1.850.000 төгрөгийн тос, тослох материалаар төлсөн ба үлдэгдэл 26.623.685 төгрөгийг төлөөгүй тул гаргуулах үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлав.

Хариуцагч нь

 

 

 

Дээрх түрээсийн гэрээнүүдийн нэгдүгээр бүлгийн 9 дүгээр заалтад “Түрээсийн төлбөр нь ажлын 15 дахь хоног дээр бүрэн төлөгдсөн байх ба хугацаа хэтрүүлсэн тохиолдолд Түрээслэн авагч нь хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 1 хувиар тооцож, Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу Түрээслүүлэгчид алданги төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийн үлдэгдэл болон сэлбэг хэрэгслийн төлбөрийн үлдэгдлийн 50 хувиар тооцож, 13.311.000 төгрөгийг шаардаж байгаа гэж тайлбарлав.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “”

Зохигчдын хооронд техник түрээслэх харилцаа үүссэн болох нь, хариуцагч төлбөрийн үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учир нэхэмжлэгч “Стандарт форм” ХХК нь “Алтан зурлага” ХХК-иас Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 319 дүгээр зүйлийн 319.1 дэх заалтыг үндэслэн түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй байна.

Иймд түрээсийн гэрээний төлбөрт 2.418.570 төгрөгийг хариуцагч “Алтан зурлага” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч “Стандарт форм” ХХК-д олгох нь зүйтэй.  

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Алтан зурлага” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 53.650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

 

 

            1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтыг баримтлан хариуцагч “Топ дэсишн” ХХК-иас түрээсийн гэрээний төлбөрт 16.637.054 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Зоригтранс” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 23.297.631 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1,  56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357.623 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 241.135 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

           

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                         

                                   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ