Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 47

 

2018 оны 01 сарын 24 өдөр      Дугаар 153/ШШ2018/00047      ******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн ******* шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, т******* шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:******* аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт *******ийн **************ы ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч А.**************, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч А.************** нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1985 оны 06 дугаар сард 10-р анги төгссөн. Тэгээд 7 дугаар сард ******* аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээний цехэд ажилд ороод 1990 оны 07 дугаар сар хүртэл оёдолчноор ажилласан.

Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч миний дээрх хугацааны ажиллаж байсан байдлыг хөдөлмөрийн дэвтэрт бичээгүй, ******* аймгийн Архивын тасагт тухайн үеийн баримт, тушаал шилжиж ирээгүй байна. Иймд намайг ******* аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээнд 1985 оны 07 дугаар сараас 1990 оныг хүртэл  оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч А.************** нь ******* аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээнд 1985 оны 07 дугаар сараас 1990 оныг хүртэл  оёдолчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-******* аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1220 дугаартай лавлагаа,

-А.**************ы 1987 онд авсан гэх баярын бичиг,

-А.**************ы ажиллаж байхдаа авахуулсан гэх гэрэл зургууд,

-Гэрч Ч.ийн “А.************** нь 1985-1990 он хүртэл ******* аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсан. Би тэр үед ******* аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээнд чанар шалгагч, эрхлэгчээр ажиллаж байсан. Бид ажлын хувцас, үндэсний хувцас, гэрийн цагаан бүрээс, цэргийн цагаан цамц зэргийг оёдог байсан” гэх мэдүүлэг,

-Гэрч Х.ын “А.************** нь 1985 оны 07 дугаар сараас 1990 он хүртэл ******* аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсан. Би мөн оёдолчин байсан. Гэрчээр асуугдсан Ч.и бид хоёр 1984 онд анх ******* сумын Ахуй үйлчилгээнд ажилд орсон” гэх мэдүүлэг,

-Гэрч Х.ын 1984 оны 06 дугаар сарын 16-ны өдөр авсан гэх талархал, 1987 оны 03 дугаар сарын 08-ны өдөр авсан гэх баярын бичиг,

-А.**************ы мэргэжлийн үнэмлэх зэрэг баримтууд болно.

Хүсэлт гаргагч А.************** нь ******* аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээнд 1985 оны 07 дугаар сараас 1990 оныг хүртэл  оёдолчноор ажиллаж байсныг нотлох баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь Аймгийн архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1220 дугаартай лавлагаа зэргээр нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагч А.**************ы хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон б*******ад нотлох баримтуудаар А.************** нь ******* аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээнд 1987-1990 оныг хүртэл  оёдолчноор ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.

Харин 1985 оны 07 дугаар сараас 1986 оныг ду*******талх хугацаанд ******* аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна. Хүсэлт гаргагчийн хүсэлтээр Ч.и, Х. нарыг гэрчээр асу*******ан ба эдгээр гэрч нар нь А.**************ыг 1985 оны 07 дугаар сараас эхлэн 1990 он хүртэл ******* аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсан гэдгийг нотлож, мэдүүлэг өгсөн боловч энэ нь хэрэгт авагдсан бичгийн б*******ад баримтуудаар нотлогдохгүй байна.

Иймд хүсэлт гаргагч А.**************ы 1985 оны 07 дугаар сараас 1986 оныг ду*******талх хугацаанд ******* аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсан талаарх баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* ******* овогт *******ийн **************ы ******* аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээнд 1987-1990 оныг хүртэл  оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Хүсэлт гаргагч А.************** нь 1985 оны 07 дугаар сараас 1986 оныг ду*******талх хугацаанд ******* аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсан талаарх баримтаа бүрдүүлэн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч ******* шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА