| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2017/0188/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/201 |
| Огноо | 2017-10-31 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Цогжавхлан |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2017/ШЦТ/201
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж, Улсын яллагч: Д.Цогжавхлан Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа Хохирогч , түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр Шүүгдэгч , түүний өмгөөлөгч Г.Доржготов нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, хувьд ногдох хөрөнгөгүй, овгийн //
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч нь *******аас 2017 оны 02 дугаар сард 1200000 төгрөгийг, мөн 2017 оны 03 дугаар сард оос 7400000 төгрөгийг адуу өгнө гэж хэлээд дансаар шилжүүлэн авч төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд
Шүүгдэгч н мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баянбүрдний багийн гэх хүн гэж өөрийгөө хэлээд сумын адуу мал авдаг гэх хүн рүү ярьсан. Би ярихдаа мөнгөний хэрэг гарлаа, цагаан сар болох гээд, гурван адуу өгөх гэсэн юм, нэг адууг 400000 төгрөгөөр бодоод мөнгийг нь явуулаач гэхэд надад мөнгө байхгүй байна, би найзаасаа аваад өгч болно, чи дансныхаа дугаарыг явуулчих гээд надад Баярнямын гэсэн дугаарыг өгч ярихаар нь би 2 найз охиндоо хүнээс мөнгө авах гэж байгаа Хаан банкны дансны дугаартай карттай хүн байвал дансыг аваад өгөөч гэхэд Одмаа нь өөрийн найз Батцоож гэх найзынхаа гэсэн дансыг өгсөн. Тэгээд би 80983348 дугаарын утаснаас гэсэн утас руу залгаад "хүүхэд шүргэчихсэн, мөнгөний хэрэг байна, данс руу гялс 800000 төгрөг шилжүүлээдэх" гэж хэлсэн. Гэтэл удаагүй мөнгө шилжиж ирсэн. Тэгээд тэр өдөр дахин Баярням руу яриад 400000 төгрөг шилжүүлчих, нэг адуу өгнө" гэж хэлээд 400000 төгрөгийг авсан. 2017 оны 03 дугаар сард Баярням руу яриад адуу өгөх гэсэн юм байна гэж ярихад мөнгө байхгүй байна гээд өгөөгүй. 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн үед манай суманд мал адуу авдаг , түүний нөхөр нарын утас руу залгаж, би өөрийгөө Баянбүрдний байна гэж танилцуулсан. нь миний хүргэн ах байгаа. Мөнгөний хэрэг гарлаа, эхнэр Баянхонгор аймагт байгаа цаашаа Улаанбаатар явна, тай яриад мөнгө шилжүүлээрэй гэж хэлсэн. Тэгээд анх 1000000 төгрөгийг гэсэн гэх хүний дансаар 1000000 төгрөгийг, дараа нь мөн дансаар 300000 төгрөгийг шилжүүлсэн. Би бид хоёр Улаанбаатар хотод уулзаад би түүнд "манай эгч болоод яриадахаач, би хүнээс мөнгө авах гэсэн юм" гэж г болгож , нар руу яриулсан. 2017 оны 03 дугаар сарын 20-ны үед би мөн дээрх хоёр хүнтэй холбогдож " байна, Нямхүү ахынх 4 адуу өгмөөр байна гэж байна, хүүхдийнх нь сургалтын төлбөр нэхэгдээд байгаа гээд дансаар 2000000 төгрөгийг авсан. Энхмаа нь манай найз охин төрсөн дүү нь байгаа юм. Би тухайн үед Говь-Алтай аймагт байсан, ах нь хүнээс мөнгө авах гэсэн юм, дансны дугаараа, карттайгаа өгөөч гэж хэлээд түүнээс данс картыг нь авсан. 2000000 төгрөгийг уг дансаар авсан. 2017 оны 03 дугаар сарын сүүлээр , нар руу яриад " байна, Эрдэнээ ахынх 6 адуу өгнө гэж байна, зээл хаах гэж байгаа гэнээ тэдний хүүхдийн данс гэсэн" гэж хэлээд гэсэн би өөрийм дансны дугаарыг өгсөн. Тухайн үед би мөн Говь-Алтай аймагт байсан. Уг дансаар 2500000 төгрөг авсан. Ингээд би нийт 7400000 төгрөгийг авсан. бол миний төрсөн эгч байгаа юм. нь түүний нөхөр ба би түүний өмнөөс ярьж байсан. Харин эхнэрийнх нь өмнөөс би гэх Говь-Алтай аймгийн нэг эмэгтэйгээр яриулсан. Түүнд яриулахдаа "миний эгч болоод яриач, хүнээс мөнгө авах гэж байгаа юм" гэж хэлээд яриулсан. Би д ямар нэгэн мөнгө өгөөгүй. Надад мөнгөний хэрэг гараад байсан. Би ганцаараа яриад мөнгө авч байсан Говь-Алтай аймагт 2016 оны 12 дугаар сарын эхээр Одмаа гэх эмэгтэйтэй танилцаад тэднийд амьдарч байгаад 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хот руу явсан. Тэгээд 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр буцаж Говь-Алтай аймагт очиж тэнд байж байгаад 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотруу явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 85-87/ Хохирогч ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр би Баян-Өндөр сум явж хийдэд 2 хоноод иртэл 3 дугаар сарын 14-ний өдөр гэсэн дугаар миний утасруу нилээн олон удаа залгасан байсан. Би эргээд залгатал байна танайх адуу авч байгаа юу адуу өгөх гэсэн юм гэхээр нь Баянбүрдний жижиг мөн үү гэхэд мөн байна гэсэн. Одоохондоо мөнгөгүй байна гэхэд байнга мессеж бичээд залгаад байсан. Дараа нь дугаарын утсаар байна гэж надруу ярьсан. Би 3 дугаар сарын 16-ны өдөр гэсэн дансруу мобайл банкаараа 1300.000 төгрөг хийсэн. Хүүхдээ аваад Улаанбаатар хотруу явах гэж байна яаралтай мөнгө явуул гэхэд нь би явуулсан. Дараа нь гэсэн дугаараас Нямхүү ахынх адуу өгье гэж байна Түвшинтөр байна гээд ярихаар нь 3 дугаар сарын 21-ний өдөр 5070159585 гэсэн дансруу 1600.000 төгрөг хийсэн. 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Бямбасүрэн ахынх адуу өгье гэж байна гээд ярихаар нь нэг дороос нилээн хэдэн адуу авах юм байна гэж ойлгоод хүүхдийн сургалтын төлбөр хийх гээд мөнгөний хэрэг болоод 2000.000 төгрөг явуулаач гэхэд нь тоот дансруу мобайл банкаа ашиглаад 2000.000 төгрөг шилжүүлсэн. 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гэсэн дугаараас залгаж, мессеж бичихэд нь 3 тоот дансруу 2500.000 төгрөг шилжүүлсэн. , хоёрыг би сайн танина, найдвартай хүмүүс гэдгийг нь мэддэг учраас мөнгө явуулсан. 2017 оны 7 дугаар сард Баянхонгор аймагт хоригдож байгаад гарахдаа надруу яриад хохирлыг чинь маргааш барагдуулна надруу 200000 төгрөг явуулаач гэж ярихад нь би цагдаад хэлсэн. Дараа нь Дэлгэр суманд 5 адуу ачаад явах гэсэн чинь унаа олдохгүй байна, ирээд аваатах гээд надруу ярьсан. Сумын цагдаад хэлэхэд чинь байж мэднэ битгий яваарай гэсэн. өөр хүний нэр барьж намайг мөнгө явуул гэж байнга ярьдаг. Нийтдээ 7400.000 төгрөг шилжүүлсэн. Түргэн шуурхай миний хохирлыг гаргаж өгнө үү. Бензин хийж Говь-Алтай аймагруу 2 удаа явсан. 500000 төгрөг зарцуулсан. Миний хувьд их гомдолтой байгаа, хохирол барагдуулна гэж хэлээд одоо болтол барагдуулаагүй байгаа гэв. Хохирогч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн .... Би Баянхонгор аймгийн Бууцагаан суманд мал авдаг ажил хийдэг. Сумын хүмүүс эхлээд мөнгөө өгчихөөд дараа нь адуу мал цуглуулах үед авсан мөнгөний адуу малыг өгдөг юм. 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 88775070 гэсэн дугаар руу утас унтарсан байхад , дугаараас олон удаа залгасан нь дуудлага хадгалах үйлчилгээгээр ирсэн байсан. 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр би 88775070 гэсэн дугаараас гэсэн дугаар руу залгаад "хэн бэ" гэхэд " байна" гэхээр нь би "Баянбүрдний багийн жижиг мөн үү" гэхэд "мөн байна" гэсэн. "Танайх адуу авч байгаа юу, манайд мөнгөний хэрэг болоод байна, 4 адуу өгье эхнэр аймаг руу явчихсан эхнэрийн данс руу 1600000 төгрөгийг шилжүүлчих" гэхээр нь би "одоо мөнгө байхгүй байна" гэж хэлсэн. Түүнээс хойш 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэл "гийн эхнэр байна, нөгөө мөнгөө хийгээдэхээч, яаралтай мөнгөний хэрэг байна, хүүхдээ аваад Улаанбаатар хот руу явах гэж байгаа" гэж нэг эмэгтэй хүн гэсэн дугаараас, мөн байна гээд гэсэн дугаараас залгаад нөгөө мөнгөө хийгээдэхээч гээд яриад байсан. Над руу мөн мессеж бичиж байсан. Уг мессежэн дээр "би байна, хоолны мөнгө байхгүй болчихлоо, мөнгөтэй болсон уу, ярьсан уу, утас ярьж болохгүй байна, 5009825070 гэсэн данс руу мөнгө хийгээч, би картаа хугалчихсан, өөр данс өгье гээд эгчийн данс байна, банкин дээр байна, хийсэн үү" гээд мессеж бичээд, мөн байна гэж эмэгтэй хүн яриад байхаар нь би 2017 оны 03 дугаар сарын 16-ний өдөр өөрийн 5235032100 гэсэн данснаас утасны мобайль банкаар гэсэн данс руу 1000000 төгрөг хийсэн, 2017 оны 03 дугаар сарын 17-ны мөн данс руу 300000 төгрөг шилжүүлсэн. 2017 оны 03 дугаар сарын 21-ний залгаад "Нямхүү ахынх 4 адуу өгье гэнээ, хүүхдийнх нь сургалтын төлбөр нэхэгдээд байгаа гэнэ" гэж байсан. Тэр өдөр 89717164 гэсэн дугаараас Нямхүүгийн Түвшинбаяр байна гэж яриад 5070159585 гэсэн данс өгөөд 1600000 төгрөг шилжүүлчих гэхээр нь би тэр өдөр мобайль банкнаас дээрх мөнгийг шилжүүлсэн. 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр " байна, Бямбасүрэн ахынх 5 адуу өгье гэнээ, надад данс өгсөн, та гэсэн данс руу 2000000 төгрөг хийчих гэхээр нь шилжүүлсэн. 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дугаараас " байна, Эрдэнээ ахынх 6 адуу өгье гэсэн, зээл хаах гэж байгаа юм гэнээ, яаралтай гэж байна, хүүхдийнх данс гэсэн өгөөд 2500000 төгрөг хийгээрэй" гэхээр нь шилжүүлсэн. нийт 7400000 төгрөгийг өгсөн. Тэгээд би гийн гэсэн дугаар руу яриад "адуугаа авъя" гэхэд "би өөрөө цуглуулаад сумын төвд аваачаад өгье" гээд байсан. Би гийн эхнэр Цацарлын 83130317 гэсэн дугаарыг олоод ярьтал "манай адууны мөнгө аваагүй, юу яриад байгаа юм" гэхээр нь " над руу яриад танай хавийн Эрдэнээ, Нямхүү, Бямбасүрэн нар нийт 19 адууны мөнгө авсан" гэхэд "манайхан огт аваагүй адууны мөнгө аваад байгаа сураг байсан" гэж хэлсэн. Тэгээд би өөрийгөө бусдад залилуулсан байна гэдгээ мэдсэн. Надтай утсаар яриад данс өгч би тэр данснууд руу мөнгийг шилжүүлсэн. Би түүний эхнэр тай утсаар ярьсан. тай уулзах гээд очтол хонинд явсан байсан ба уулзаж чадаагүй. Би 4 мөнгө огт эргүүлж аваагүй. Гомдолтой байна, түүнд өгсөн мөнгөө эргүүлж авмаар байна... гэх мэдүүлэг /хх-ийн 32-35 /
Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....2017 оны 02 дугаар сарын 24-ны өглөө дэлгүүрлүү явж байхад тараад Баянбүрний 2 адуу өгъе гээд утсаар яриад байна чи мөнгөтэй бол мөнгийг нь өгөөд авах уу гэхээр нь тэгье гэхэд нөгөө хүнтэй утсаар яриад миний утсыг өгсөн. Тэгээд удалгүй байж байтал миний утасруу 80983348 гэсэн утас залгаад би байна. Энэ Эрдэнэ ахын утас шүү би дансаа явуулъя гээд гэсэн данс өгсөн 800000 төгрөг хийгээдэх, би бас машинаар хүүхэд шүргэчихсэн өмгөөлөгч авах гээд мөнгөний хэрэг байна гэхээр нь би 800000 төгрөг мобайл банкаар шилжүүлсэн. Тэгээд үдээс хош 15 цагийн үед дахиад байна гээд 80983348 гэсэн утсаар залгаад дахиад нэг адууны мөнгө хэрэг байна явуулаач гэхээр нь би мөнгө явуулсан дансруу нь 400000 төгрөг шилжүүлсэн. 2017 оны 03 дугаар сарын эхээр дахиад 5 адууны мөнгө өгчих шүүх хурал болох гээд хэрэгтэй байна би чамд 8 тарган адуу өгье гээд мессеж бичээд байсан. Би мөнгө байхгүй байна мөнгөтэй болбол залгана гэж хэлсэн. 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мөнгө байна уу гээд 80983348 дугаараар миний гэсэн дугаарлуу яриад байсан. Би тухай үед мөнгө байхгүй байсан надад мөнгөгүй гээд хэлсэн. Саяхан надруу Баянбүрдний байна гээд гэсэн дугаараас залгаад чи манай саахалт айлын аас адуу авах юм байна хөгшин адуу өгъе банкны зээл болох гээд байна 2000000 төгрөг өгчих гэхээр нь би мөнгөгүй байна гээд хэлчихсэн. Маргааш нь мөнгө чинь бүтсэн үү гээд залгасан би мөнгөтэй болоогүй байна гэсэн тэгээд тэрнээс хойш яриагүй . Тэгээд 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр тэй уулзаад адуугаа янзалхуу гэсэн гийн нэрийг бариад өөр хүн баахан мөнгө авсан байна гэхээр нь ярьсан дугаарыг харсан чинь байна гээд надаас мөнгө авсан хүний дугаар байхаар нь би ын утсыг олоод залгасан чинь би тийм адууны мөнгө аваагүй гэсэн. Тэгээд л өөр хүн хүний нэр барьж мөнгө авсан байна гэдгийг мэдсэн . Би энэ хоёр хүнийг танина энэ 2 хүн бол мал ахуй сайтай найдвартай хүмүүс байдаг болохоор нь байна гэж утсаар ярихаар нь мөнгө өгөөд байсан юм. Миний , 88183864 дугаарлуу гэсэн дугаараас мессеж бичихээрээ 80983348 дугаараас мессеж бичээд байсан. Тийм хүн алга би өөс гэдэг хүн чи бид 2-ыг залилсан байна гэж сонссон гэх ...мэдүүлэг /хх-ийн 36-39/
Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр миний 88775070 дугаар руу дугаараас залгасан байсан. 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 88230412 дугаар руу залгаж ярихад " Баянбүрд багийн жижиг байна, танайх адуу авч байгаа юу, мөнгөний хэрэг болоод байна, 4 адуу өгмөөр байна, манай эхнэр Цацаралын данс руу хийгээрэй" гэж ярьсан байсан. 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байхаа гийн эхнэр байна гэж яриад нөгөө мөнгөө хийгээдхээч, яаралтай мөнгөний хэрэг байна, хүүхдээ аваад Улаанбаатар хот руу явах гэж байгаа гэж дугаараас залгаж ярьсан байсан. Мөн дугаараас залгаад нөгөө мөнгөө хийгээдхээч гээд залгаж, мессеж бичиж байсан. Тэгээд данс өгсөн ба гэх хүний данс руу 2017 оны 03 дугаар сарын 16-ний өдөр манай эхнэр 5235032100 данснаас мобайль банкаар 1000000 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сарын 17-ний мөн данс руу 300000 төгрөг тус тус шилжүүлсэн. 2017 оны 03 дугаар сарын 21-ний гэж мөн дахин залгаад "Нямхүү ахынх 4 адуу өгмөөр байгаа гэнээ хүүхдийн сургалтын төлбөр нэхэгдээд байгаа гэсэн" гэж байсан. 89717164 дугаараас Нямхүүгийн Түвшинбаяр гэж яриад 5070159585 данс өгөөд энэ данс руу дөрвөн адууны 1600000 төгрөг шилжүүлсэн. 2017 оны 03 дугаар сарын 23-ний өдөр байна гэж залгаад "манай аав Бямбасүрэнгийнх 5 адуу өгнө гэнээ данс дансруу 2000000 төгрөг хийгээрэй" гэж ярихаар нь 2000000 төгрөгийг шилжүүлсэн. 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дугаараас яриад 5 Эрдэнээ ах 6 адууны мөнгө авмаар байна гэж байсан, банкны зээл хаах гэж байгаа гээд гэсэн данс өгсөн ба 2500000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд нийт адууны мөнгө гэж 7400000 төгрөгийг өгсөн. гийн дугаар руу залгаад адуугаа авмаар байна гэхэд ачиж аваачаад өгнө гэж манай эхнэртэй ярьсан. Тэгээд байхгүй алга болчхоод байсан ба хэсэг хугацааны дараа дугаараас "Баянбүрд баг дээр хүрээд ир, мал төллөөд зав болдоггүй, тэндээс ирээд авчих" гэхээр нь эхнэр бид хоёр уг газарт очоод хүлээсэн боловч ирэхгүй утас нь холбогдохгүй байсан. Тэгээд гэх айлын өөр утас байна гээд нэг утас олоод залгаж ярьтал гийн эхнэр гэх хүн утсыг авсан ба юу яасан адуу, манайх адуу аваагүй" гэж яриад бусдад залилуулснаа мэдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 40-43 /
Гэрч Б.сүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн үед болон түүний эхнэр нар нь манай эхнэр лүү яриад "адуу өгнө гэсэн чинь яасан бэ, адуугаа авъя Баянбүрд баг дээр ирсэн байна" гэж ярьсан байсан. Манайх хүнээс адуу өгөхөөр мөнгө огт авч байгаагүй, утсаар огт ярьж байгаагүй. Эхнэрийн дүү нь миний нэрийг барьж , , нар руу яриад адуу өгнө гэж хэлээд мөнгө авсан байсан. Мөн манай саахалтын , хүргэн ах Эрдэнэ нарыг нэрийг барьж тэдгээрийн өмнөөс яриад адуу өгнө гэж хэлээд мөнгө авсан байна лээ. Яг хэдэн адуу өгнө гэж хэлээд хэдэн төгрөг өгсөн талаар мэдэхгүй. д өөрийн гэсэн адуу мал байдаггүй... гэх мэдүүлэг /хх-ийн 44-46 / Гэрч Э.Наранцацралын мөрдөн байцаалтын шатанд өгсөн .... бол миний төрсөн дүү байгаа юм. Манай нөхөр бид хоёр хэн нэгэн хүнд адуу өгнө гэж агтны мөнгө огт аваагүй. 2017 оны 03 дугаар сарын сүүлээр болон түүний эхнэр нар нь надтай утсаар яриад "би Баянбүрдэн дээр ирчихсэн хүлээгээд байна, нөгөө адуугаа яасан , ямар удаан хүлээлгэдэг юм" гэхээр нь "юу адуу" гэхэд танай нөхөр болон чи яриад адууны мөнгө авсан гэсэн. Би хүн андуураад байна манайх адууны мөнгө аваагүй, манай нэрийг бариад адууны мөнгө авсан юм бишүү гэж хэлсэн. г манай нөхрийн өмнөөс яриад мөнгө авч гэж бодсон. уг нь бол Баянхонгор аймгийн Бууцагаан суманд Нарангэрэлийн хамт амьдардаг юм гэтэл сүүлийн жилүүдэд огт гэрээрээ байхаа больж хот орноор дэмий тэнээд явдаг болсон. Би 83130317 дугаарыг барьдаг, манай нөхөр 97082303 дугаарыг барьдаг. Би гийн утсыг огт мэдэхгүй. Манайхтай огт холбогдож ярьдаггүй… гэх мэдүүлэг /хх-ийн 48- 49/
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Би адуу өгнө гэж , , нараас огт мөнгө авч байгаагүй. Миний нэрийг бариад миний өмнөөс дээрх хүмүүс рүү утсаар ярьж адуу өгнө гэж хэлээд мөнгө авсан юм байна. Би Баянхонгор аймагт 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шинийн гуравны очоод тэнд золгуутаа хийчихээд эргээд маргааш нь буцсан. Би 93042387 дугаарыг барьдаг. Би гийн ямар дугаар барьдаг талаар мэдэхгүй ...гэх мэдүүлэг/хх-ийн 50-51
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....Би 2016 оны 10 дугаар сарын эхээр Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг руу явах замдаа нэг дор суудал дээр сууж ирээд замдаа танилцсан. Түүнээс хойш 2 сар гаруй хугацаанд утсаар ярьж мессеж бичиж байгаад 2016 оны 12 дугаар сард нь манайд ирж хамт амьдрах болсон. Бид хоёр хамтран амьдрагч байгаа юм.Би хэнээс мөнгө төгрөг авсан талаар мэдээгүй. нь 11 эгчтэй айлын ганц банди гэж хэлж танилцуулж байсан ба ээжийгээ нас барсан харин аавыгаа байдаг гэж хэлж байсан. Манайд ирснээсээ хойш мөнгө төгрөг байдаггүй байж байгаад 2017 оны 02 дугаар сард цагаан сарын өмнө нь санагдаж байна манай найз Батцоожийн дансаар 6 эхлээд 800000 төгрөг, дараа нь 400000 төгрөгийг шилжүүлэн авсан. нь надад хэлэхдээ "би өөрийнхөө дансаар мөнгө авах гэхээр зээл татаж авах гээд байна, хаан банкны карттай хүн байна уу, би хүнээс мөнгө авах гэж байгаа өөрийнхөө хоёр тооны адууг зарж байгаа юм, банкны карттай хүн байвал зүгээр учир нь банкан дээр оочирлож дугаарлаж байхаар АТМ-аас мөнгө авбал амар байна" гэхээр нь би өөрийнхөө дансыг өгөх гэхээр надад виза карт байхгүй заавал бичиг баримтаар авах болоод байсан. Тэгээд би өөрийн найз Л.Батцоожид "дансаар чинь мөнгө авах гэсэн юм. 2017 оны 03 дугаар сарын эхээр нь "Солонгоо гэх эгчээс төлөгний мөнгө гэж 700000 төгрөг авч байгаа юм тэр мөнгөнөөс 500000 төгрөгийг нэг найздаа өгөх юм, чиний дансаар авчихъя" гэхээр нь би өөрийн 5720374776 дугаарын дансыг өгөөд мөнгийг бид хоёр банкан дээр очиж авсан. Мөнгөөр түлээ түлш ойр зуурын зүйлүүд авч өгсөн ба өөрөө үлдэгдэл 300000-400000 төгрөг үлдээгээд 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хот руу "хүнтэй уулзах хэрэг байна" гэсэн шалтгаан хэлээд ганцаараа явсан. Тэгээд хотод байж байгаад 2017 оны 03 дугаар сарын 18- ны өдөр Говь-Алтай аймагт манайд ирсэн. Би хаагуур юу хийж яваад ирсэн талаар нь мэдэхгүй, хаана юу хийж байна гэхээр арван жилийн ангийнхантайгаа уулзаж байна, гадуур явж байна, "Дарь эх"-д байр түрээсэлж байгаа гэж ярьдаг байсан. Ирээд байж байхдаа нь мөн манай төрсөн дүү Энхмаагийн дансаар 1000000 төгрөг авсан байсан. Би хэнээс хэрхэн яаж авсан талаар мэдээгүй дүүд хүнээс мөнгө авах гэж байгаа юм гэж өмнөх шигээ зүйл яриад дансны дугаарыг нь аваад мөнгө авсан байсан. Би 1 дүгээр ангид сурдаг хүүтэй ба сургуулийн хичээлийн амралт 2017 оны 03 дугаар сарын 24-ны өдөр амарсан бөгөөд бид гурав Улаанбаатар хот руу явсан. Би г хэрхэн яаж мөнгө олж байгааг мэдээгүй ба айлын ганц хүүхэд эгч нар нь мөнгө явуулдаг юм байлгүй гэж боддог байсан. Утсаар ярихаараа гадагш гараад надаас тусдаа 00-д юмуу өөр газар яриад байдаг байсан. Би хэнтэй хэрхэн юуны талаар ярьж байгааг нь мэдээгүй. Улаанбаатар хотод бид гурав очоод Гандангийн тэнд нэг байр түрээсэлсэн ба 2017 оны 03 дугаар сарын 28, 29-ны орчимд гадагш ганцаараа гараад явсан чинь 2000000 төгрөгтэй ирсэн. Мөнгөнөөс 2 сарын түрээс төлөөд бид гурав гадуур гараад байрандаа ойр зуурын зүйл цуглуулсан, хүүхдэд ойр зуурын хувцас авсан. Хүү бид хоёр 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Говь- Алтай аймаг руу буцсан. ГовьАлтай аймгаас Улаанбаатар хот руу явж байхад н утсанд дүүгээс нь гэсэн байхаа мессеж ирсэн байсан ба түүн дээр "танийг сумын хэсгийн төлөөлөгч сураад байна, та яасан юм гэж байсан. Би гаас яасан юм яагаад цагдаа асуусан юм гэхэд "явдагийн урд өдөр хүнээс адуу өгнө гээд мөнгө авсан байсан ба түүнийг өгөөгүй юм" гэж хэлсэн. Би нэгэнт ийм юм болсон юм бол эндээсээ буцаж тэр цагдаатай уулзъя, тэр хүнтэй уулзаж учраа ол, юун учиртай цагдаа сураад байгаа юм" гэж хэлэхэд Улаанбаатар хот руу очиж байгаад учрыг нь ольё" гэсэн. Намайг гэртэй очоод байж байтал хэсгийн төлөөлөгч гэх хүн манайд ирж надтай уулзаад " хаана байгаа , яагаад утсаа авахгүй байгаа юм, хүнээс мөнгө аваад залилсан байна" гэж хэлсэн. *******, *******, дугаарууд барьж байсан. Би ******* гэсэн дугаар барьдаг. Улаанбаатар яваад ирэхдээ хос дугаар гээд надад 89717164, өөртөө ******* дугаарыг авсан байсан. Одоо ч надад энэ дугаар байгаа. Надад ажиглагдсанаар их сэтгэлтэй хүнд тусархуу, яг нэг өөрийг нь гэж байгаа хүнд их сайн. Ер нь жоохон дураараа байж мэдэхээр ... гэх мэдүүлэг /хх-ийн 52-56 /
Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Би адуу өгнө гэж , , ******* нараас огт мөнгө авч байгаагүй. гэдэг загууг миний нэрийг барьж хүнээс мөнгө авсан сураг байсан. Тэрнээс манайх адуу мал зарна гэж хүнээс мөнгө төгрөг аваагүй. Би 98804011 гэсэн дугаарыг барьдаг. Би гийн ямар дугаар барьдаг талаар мэдэхгүй. Бууцагаан сумын 4-р баг "Тэргэн булан " гэх газар нутгалж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 / 7 -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 54/, шүүгдэгч н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 89/, Бууцагаан сумын бүрэн дунд сургуулийн сургалтын менежерийн 2017.04.10-ны өдрийн 23 тоот тодорхойлолт /хх-ийн 88/, шүүгдэгч н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92/, хохирогч ын Хаан банкны депизотын дэлгэрэнгүй хуулга / хх-ийн 11-12, 102- 104/ хохирогч ******* Хаан банкны депизотын дэлгэрэнгүй хуулга / хх-ийн 29-30, 108-109 / Хаан банкны депизотын дэлгэрэнгүй хуулга / хх-ийн 105-107, 110-11/, Мобиком корпораци ХХК-ийн ярианы дэлгэрэнгүй хуулга116-250, 1-30/ зэрэг нотлох баримтууд болно. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв. Шүүгдэгч нь хохирогч *******аас 2017 оны 02 дугаар сарын 24-ны өдөр 1200000 төгрөгийг, Мөн хохирогч оос 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 532313375 дансруу мобайл банкаараа 1300.000 төгрөг 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 5070159585 дансруу 1600.000 төгрөг 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр тоот дансруу мобайл банкаа ашиглаад 2000.000 төгрөг 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр тоот дансруу 2500.000 төгрөг буюу оос 7400000 төгрөгийг адуу өгнө гэж хэлээд дансаар шилжүүлэн авч хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч ын /хх-ийн 32-35 /, хохирогч ******* /хх-ийн 36-39/ гэрч ******* /хх-ийн 40-43 /гэрч Б.сүрэнгийн /хх-ийн 44-46 /,гэрч Э.Наранцацралын /хх-ийн 48- 49/ гэрч /хх-ийн 50-51 /,гэрч /хх-ийн 52-56 /, гэрч ******* /хх-ийн 62-63 / нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бичгийн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байх тул шүүхээс шүүгдэгч г хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Шүүгдэгч н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хх-ийн 92/ Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлоо төлж барагдуулаагүй, хувийн байдлуудыг нь харгалзан үзэж тохирох ял шийтгэлийг оногдуулав. Хохирогч нийт 7400000 төгрөгийг, хохирогч *******аас 1200000 төгрөгийг хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж залилж авсан байх ба хохирогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийг эрж хайсан буюу хэсгийн төлөөлөгч ын хамт Говь-Алтай аймаг руу болон Бөмбөгөр, Бууцагаан сумруу ирж , очсоны зардал 500400 төгрөгийн нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.3- 8 д зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж үзэж, шүүгдэгч гаас нийт 9100400 төгрөгийг гаргуулж, хохирогч 7900400 төгрөг, хохирогч *******д 1200000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 5-д ... хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан хохирол нөхөн төлөх хугацааг тэнссэн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно... гэж заасан ба шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд тодорхой эрхэлсэн ажилгүй, тодорхой орлогогүй, хувьд ногдох хөрөнгөгүй байх тул шүүхээс хохирлыг хэсэгчлэн төлүүлэхээр хугацааг тогтоох боломжгүй гэж үзлээ. Хэргийн учир шүүгдэгч нь 2017 оны 04 дүгээр сарын 07-ноос 2017 оны 04 дүгээр сарын 20, 2017 оны 08 дугаар сарын 18-наас 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүрэл нийт 88 хоног цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт г хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч г нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч д оногдуулсан нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч гийн энэ хэргийн учир 2017 оны 04 дүгээр сарын 07-ноос 2017 оны 04 дүгээр сарын 20-н , 2017 оны 08 дугаар сарын 18-наас 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүрэл нийт 88 хоног цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 38.6 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч гаас нийт 9100400 төгрөг гаргуулж, хохирогч т 7900400 төгрөг, хохирогч *******д 1200000 төгрөг тус тус олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тооцсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА