| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2018/0144/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/156 |
| Огноо | 2018-08-09 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Мээпам |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 2018/ШЦТ/156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: Б.Мээпам
Хохирогч: О.О
Шүүгдэгч: П.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Пийн Эт холбогдох 1812003130182 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 4, хамтран амьдрагч, 2 хүүхдийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 04 дүгээр баг Бортолгой хорооллын 03-01 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Пийн Э /РД:../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч П.Э нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Сансар” дэлгүүрийн хойд талд 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр О.Оийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:
Шүүгдэгч П.Эын шүүх хуралдаанд мэдүүлсэн: О тухайн өдөр надтай уулзахаас өмнө өөр 4 охинд зодуулсан юм байна лээ. Энэ талаар нь би Оийн утсан дээр хураагдсан бичлэгээс сонсож, мэдсэн. Би Оийг өшиглөөгүй, өөрийнх нь өмсдөг байсан кетээр мөр рүү нь цохисон. Гэхдээ би толгой руу нь цохиогүй гэв.
Хохирогч О.Оийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: Би Этай 2016 оноос эхлэн гэр бүл болж амьдарсан. Миний дагавар хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй охин хүүхэд байдаг. Гэтэл П.Э миний дагавар хүүхдийг үзэхгүй, байнга хэл амаар доромжилдог. Э бид 2 хамтран амьдраад бидний дундаас 1 хүүхэд төрсөн. Э намайг байнга зодож нүддэг, тайван ч байж чадахгүй байна, гэр орныхоо хамаг юмыг эвдэлж, хэмхлээд гэрээ хураачихсан, одоо амьдрах газар байхгүй, айлын байшинд түр амьдарч байгаа. Э өөрийн гэсэн орлогогүй, миний дагавар хүүхдийн тэтгэмжийн мөнгөөр манайх идэж, уух зүйлээ залгуулдаг. Тэр өдөр би Бортолгойн “Сансар”-ын дэлгүүрийн арын гудамжинд байдаг айлд очоод ганц, нэг пиво уугаад байж байтал Э ирсэн. Тухайн үед Э миний таньдаг дүүтэй ирээд намайг учир зүггүй зодсон. Сүүлд нь машин дотор орсны дараа намайг гутлаар цөхөртөл цохисон. Би цөхрөнгөө бараад уучлалт гуйсан гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 1812003130182 дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогч О.Оийн мэдүүлсэн: ...би 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Бортолгойн 29 дүгээр гудамжинд явж байсан чинь надтай эмнэлэгт хамт хэвтэж байсан нэрийг нь мэдэхгүй эгч таараад манайд очъё гэхээр нь хамт гэрт нь очоод нэг лаазтай пиво уугаад байж байсан чинь удалгүй тэр айлд манай нөхөр Э араас орж ирээд намайг пизда минь чи яахаараа айлд архи уугаад сууж байдаг юм юм харъя гээд намайг дагуулаад тэр айлаас гараад харих замдаа “Сансар”-ын дэлгүүрийн хойд талд гудамжинд намайг үсдэж дараад миний дээрээс хөл рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би энэ айлд жаахан байж байгаад явъя гэсэн чинь чи энэ айлын нөхөртэй алцаганах гээ юу гээд дахиад миний биеийн араас гараараа цохисон. Тэгээд гэртээ цуг ирсэн бөгөөд хэрүүл хийж байгаад манай нөхөр Э хүүхдээ аваад яваад өгсөн. Тэгээд нэг хоноод маргааш нь би гэрт нь очиж хүүхдээ авсан. Тухайн үед манай нөхөр Э, манай нөхөртэй хамт ирсэн нэг танихгүй ах, мөн Зулаа гэх миний таньдаг хүн байсан. Би Этай 2016 онд гэр бүл болж, 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр бид хоёрын дундаас охин Дэлгэрцэцэг гарсан. Бид хоёр гэр бүлээ батлуулаагүй байгаа. Миний хөлийн өвдөг байнга өвдөөд, чих шуугиад юм дуулахгүй байгаа юм. Манай нөхөр Э намайг архи уулаа гэж, бас миний очсон айлын нөхөртэй хардаад намайг зодсон. Намайг өмнө нь цохиж, зодож байгаагүй. Би дагавар хөгжлийн бэрхшээлтэй нэг хүүхэдтэй бөгөөд тэр хүүхдийг маань байнга элдвээр хэлж доромжилдог юм. Э архи уудаггүй, тамхи татдаггүй, ширүүн зантай, миний дагавар хүүхдийг үзэж чаддаггүй, энэ амьд үхдэлээ зайлуул гэж надад байнга хэлдэг, гэрт орж ирээд байнга хэрүүл хийж, гэр орныхоо эд хогшлыг эвдэж хэмхэлдэг. Би зүгээр байж байгаад зодуулсандаа гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 07-09 хуу/
Хохирогч О.Оийн дахин мэдүүлсэн: ...Миний урьд өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Урьд өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Уг хэргийг хялбаршуулсан журмаар хурдан түргэн шийдүүлмээр байна. Би тухайн үед нөхөртөө гомдоод л цагдаад мэдэгдсэн юм. Намайг урьд өмнө нь манай нөхөр зодож байгаагүй...гэх мэдүүлэг/хх-ийн 10-11 хуу/
Яллагдагч П.Эын мэдүүлсэн: ...Би уг гэмт хэргийг үйлдсэн нь үнэн. Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Манай хамтран амьдрагч тухайн үед айлд архи уугаад сууж байсан. Би тэр үед нялх хүүхдээ аваад явах үедээ хамтран амьдрагч Оийг явъя гэтэл манай хамтран амьдрагч согтуу явахгүй, эндээ хононо гээд байхаар нь миний уур хүрээд нялх хүүхэдтэй байж ууж идлээ гээд хамтран амьдрагч Оийг зодсон нь үнэн. Би Оийн өмсөж явсан зөөлөн ултай кетийг нь авч гартаа барьж байгаад зүүн хөлний гуя орчим мөн дал мөр рүү нь ганц нэг удаа цохиж, үснээс нь зулгааж цохиж зодсон. Тухайн үед миний уур их хүрсэн байсан. Манай хамтран амьдрагч О нь нялх хүүхэдтэй байж удаа дараа архи уугаад байгаа болохоор нь миний уур хүрээд зодчихсон юм. Манай хамтран амьдрагч 2018 оны 04 дүгээр сарын 16- ны өдөр төрсөн байсан. Би урьд өмнө нь угаасаа гар хүрч зодож байгаагүй. Энэ удаа үнэхээр уур хүрээд зодчихсон юм. Тухайн үед манай хамтран амьдрагч шал согтуу байсан. Би угаасаа архи уудаггүй. Тухайн үед манай хамтран амьдрагч О байсан мөн, тэр айлын хамтран амьдрагч, нөхөр хоёр нь хоёулаа тасраад унтчихсан байсан. Би тэр уед О дээр найз Зулаа гэх эмэгтэйтэй хамт очсон байсан, Зулаа манай хүүхэдтэй гадаа таксинд сууж байсан юм. Намайг хамтран амьдрагчээ зодох үед Зулаа байгаагүй. Оийн биед учирсан гэмтлийг би учруулсан...гэх мэдүүлэг /хх- ийн 23-25 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 04- ний өдрийн 257 тоот шинжээчийн дүгнэлт:
Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. О.Оийн биед зүүн хацар, шанаа орчим зөөлөн эдийн няцрал, хуйханд цус хуралт, зүүн бугалганы ар, мөрний ар, шууны гадна дээд хэсэг, сарвуунд цус хуралт, зүүн гуяны урд дунд хэсэг, шилбэний ар, өгзөг, баруун гуяны урд дунд, шилбэний урд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 13 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 26 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 30-31 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр О.Оийн биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол зэргийн учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч П.Э нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Сансар” дэлгүүрийн хойд талд 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч О.Оийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, биеийн эрүүл мэндэд нь зүүн хацар, шанаа орчим зөөлөн эдийн няцрал, хуйханд цус хуралт, зүүн бугалганы ар, мөрний ар, шууны гадна дээд хэсэг, сарвуунд цус хуралт, зүүн гуяны урд дунд хэсэг, шилбэний ар, өгзөг, баруун гуяны урд дунд, шилбэний урд хэсэгт цус хуралт үүссэн хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч О.Оийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “тухайн үед Э миний таньдаг дүүтэй ирээд намайг учир зүггүй зодсон. Сүүлд нь машин дотор орсны дараа намайг гутлаар цөхөртөл цохисон. Би цөхрөнгөө бараад уучлалт гуйсан” гэх мэдүүлэг, хохирогч О.Оийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “би 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Бортолгойн 29 дүгээр гудамжинд явж байсан чинь надтай эмнэлэгт хамт хэвтэж байсан нэрийг нь мэдэхгүй эгч таараад манайд очъё гэхээр нь хамт гэрт нь очоод нэг лаазтай пиво уугаад байж байсан чинь удалгүй тэр айлд манай нөхөр Э араас орж ирээд намайг пизда минь чи яахаараа айлд архи уугаад сууж байдаг юм харъя гээд намайг дагуулаад тэр айлаас гараад харих замдаа “Сансар”-ын дэлгүүрийн хойд талд гудамжинд намайг үсдэж дараад миний дээрээс хөл рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би энэ айлд жаахан байж байгаад явъя гэсэн чинь чи энэ айлын нөхөртэй алцаганах гээ юу гээд дахиад миний биеийн араас гараараа цохисон. Манай нөхөр Э намайг архи уулаа гэж, бас миний очсон айлын нөхөртэй хардаад зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 07-09/, П.Эын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “би уг гэмт хэргийг үйлдсэн нь үнэн. Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Манай хамтран амьдрагч тухайн үед айлд архи уугаад сууж байсан. Би тэр үед нялх хүүхдээ аваад явах үедээ хамтран амьдрагч Оийг явъя гэтэл манай хамтран амьдрагч согтуу явахгүй, эндээ хононо гээд байхаар нь миний уур хүрээд нялх хүүхэдтэй байж ууж идлээ гээд би хамтран амьдрагч Оийг зодсон нь үнэн. Би Оийг өмсөж явсан зөөлөн ултай кетийг нь авч гартаа барьж байгаад зүүн хөлийн гуя орчим мөн дал мөр рүү нь ганц нэг удаа цохиж, үснээс нь зулгааж цохиж зодсон. Оийн биед учирсан гэмтлийг би учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-25/, П.Эын шүүх хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “би Оийг өөрийнх нь өмсдөг байсан кетээр мөр рүү нь цохисон” гэх мэдүүлэг, хохирогч О.Оийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 257 тоот шинжээчийн дугнэлт/хх-ийн 13/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б овогт Пийн Эыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч П.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт “О.О нь тэр өдөр надтай уулзахаас өмнө 4 охинд зодуулсан байсан, энэ талаар би утсан дээрх бичлэгийг нь үзэж мэдсэн тул утасны бичлэгийг шалгуулмаар байна. 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр О.О нь архи уугаад 4 сартай хүүхдээ орхиж яваад хүүхдийн эрх зөрчигдөөд байхаар нь уур хүрээд аргагүй байдалд орж өмсөж явсан кетээр нь мөр рүү нь цохиж, хөл рүү нь өшиглөсөн. Харин толгой руу огт цохиогүй тул түүний тархи толгойд учирсан гэмтлийг өөр хүмүүс учруулсан гэж үзэж байна” гэж мэдүүлсэн байх боловч энэ нь П.Эын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлсэн “Би О.Оийн зүүн хөлийн гуя орчим, мөн дал мөр рүү нь өмсөж явсан кетийг нь гартаа барьж байгаад ганц нэг удаа цохиж, үснээс нь зулгааж цохиж зодсон. О.Оийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг би учруулсан” гэх мэдүүлэг /хх- ийн 23-25/, хохирогч О.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Э Сансарын дэлгүүрийн хойд талын гудамжинд намайг үсдэж дараад миний дээрээс хөл рүү өшиглөж зодсон. Тухайн үед Э намайг учир зүггүй зодсон. Сүүлд нь машин дотор орсны дараа намайг гутлаар цөхөртөл цохисон. Би цөхрөнгөө бараад уучлалт гуйсан” гэх мэдүүлэг, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 257 тоот шинжээчийн дүгнэлтэд “О.Оийн биед зүүн хацар, шанаа орчим зөөлөн эдийн няцрал, хуйханд цус хуралт, зүүн бугалганы ар, мөрний ар, шууны гадна дээд хэсэг, сарвуунд цус хуралт, зүүн гуяны урд дунд хэсэг, шилбэний ар, өгзөг, баруун гуяны урд дунд, шилбэний урд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэх дүгнэлтэд оролцогчид гомдол гаргаагүй, хүлээн зөвшөөрсөн зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байх ба хохирогч О.О нь 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр П.Эт зодуулахаас өмнө бусдад зодуулсан гэх баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар П.Э нь мөрдөн байцаалтын явцад мэдүүлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах тул шүүх хуралдааны явцад хохирогч О.Оийн утасны бичлэгт үзлэг хийх, нотлох баримтаар тооцох үндэслэлгүй юм.
Шүүгдэгч П.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба П.Э нь хувиараа хөдөлмөр эрхэлж бага хэмжээний орлого олдог, хамтран амьдрагч О.О нь өөрийн дагавар охин 6 настай хөгжпийн бэрхшээлтэй хүүхдийг асарч хөдөлмөр эрхлэх боломжгүй орлогогүй, мөн П.Э, О.О нар нь одоо 4 сар гарантай хүүхдээ асарч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзаж шүүгдэгч П.Эт шүүхээс торгох ял оногдуулж, түүний орлого олох боломжийг харгалзаж, нийт 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
® 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч П.Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Эт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ