| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2018/0208/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/217 |
| Огноо | 2018-12-03 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Т.Б |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2018/ШЦТ/217
| 2018/ШЦТ/217 |
| Хэрлэн сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0208/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
| Т.Баярмаа Д.Х, Б.Жавхлан, С.Нарангэрэл Ж. С нарыг |
| М.Долгоржав, |
| ||||
оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Жаргалын Сд холбогдох 1839003430207 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ж.С нь 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 17-02 ХЭҮ улсын дугаартай “Тоуо!а ргоЬох” маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 1.5-д “замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс 32-71 ХЭЗ улсын дугаартай улаан өнгийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж иргэн Т.Пын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.С нь 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 17-02 ХЭҮ улсын дугаартай “Тоуо!а ргоЬох” маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д "жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 1.5-д "замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс 32-71 ХЭЗ улсын дугаартай улаан өнгийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж иргэн Т.Пын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Хохирогч Т.Пын мөрдөн байцаалтанд өгсөн: "...2018 оны 7 дугаар сарын 04- ний өдөр Жаргалтхаан сумын урд морины сунгаа болсон. Би тэр үед өөрийн найз Эрдэнэ- Очирын хамтаар 32-71 ХЭЗ улсын дугаартай улаан өнгийн мотоцикльтой морь үзэж байхад шаргал өнгийн Пробокс машин ирээд мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 тал/ Иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэ-Очирын мөрдөн байцаалтанд өгсөн: "...хониндоо явж байгаад хонио орхиод давхил үзсэн. Тэгээд их нас, соёолон насны сунгаа үзээд хамгийн сүүлд шүдлэнгийн сунгаа болохоор үзээд гэртээ харьяа гээд замаас гараад зогсож байтал урд талаас буюу зүүн гар талаас пробокс машинтай хүн ирээд мотоцикльтой хамт мөргөж унагасан. Надтай хамт манай нутгийн П гэх залуу цуг явж байсан юм. Тэгээд машинд мөргүүлээд ухаан алдсан байсан. Ухаан ороод сэртэл Жаргалтхаан сумын "Баянцогт” багийн С гэх залуу уучлаарай гээд зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-17 тал/,
Ж.Сгийн гэрчээр өгсөн: "...Би морины сунгаа үзэж байгаад машинаа жолоодоод морь руу харж явж байгаад эргээд зам руугаа харсан чинь миний урд талд мотоцикльтой сундалсан 2 хүн зогсож байсан. Тэгээд тулаад ирсэн болохоор мөргөөд зогссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 тал/,
Замын цагдаагийн тасгийн шинжээчийн:
"Пробокс маркийн саарал өнгийн 17-02 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ж.С нь МУ-ын ЗХД-ийн 9.2-д "жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 1.5-д "замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөн байна” гэх дүгнэлт /хх-ийн 33-34 тал/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №8904 дугаартай:
-Т.Пын биед баруун сүүжний дэлбэнгийн хугарал, зулгаралт, цус хуралт, тархины хатуу хальсан доор цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, тархи доргилт, баруун эгэм орчмын зөөлөн эдийн няцрал, нуруу, баруун өгзөгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 36-37 тал,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1193 дугаартай: "...Т.Пын биед баруун сүүжний дэлбэнгийн хугарал, зулгаралт, цус хуралт, тархины хатуу хальсан доор цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Урьд гаргасан хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №8904 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 133-135 тал/,
Авто машин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 44-45 тал/,
Ж.Сгийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн: ...Миний буруутай үйлдлээс болж ийм хэрэг болсонд харамсаж байна. ...Би зам тээврийн
осол болсон орой П ахыг Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж өгч шинжилгээнүүдэд хамруулж, эмчилгээний болон бусад зардалд 3.030.250 төгрөг өгсөн. Эрдэнэ-Очирт 500.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцгдсэн шүүгдэгч Ж.Сд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Ж.Сгийн дээрх үйлдэл нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д "жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 1.5-д "замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн бөгөөд Ж.Сг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Пын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч Т.П болон түүний хууль ёсны төлөөлөгчөөс эмчилгээний, эмнэлгийн төлбөр, оношилгооны зардал, унааны зардал, мотоциклийн үнэ, сэтгэл санааны хохирол, өмгөөлөгчийн хөлс, малчны хөлс гээд нийт 13.410.330 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Ж.С нь шүүх хуралдаанд нэмж нотлох баримтаар өгсөн 650.000 төгрөг төлсөн байх тул үүнийг хасаад 12.760.330 төгрөг Ж.Сгээс нэхэмжилж байна гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, түүний нотлогдсон байдлыг харгалзан хэсэгчлэн хангах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:
Дээрх төлбөрт хохирогчоос одоогийн байдлаар гарсан, хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон зардлууд багтсан бөгөөд тархины цус шимэгдүүлэх курс эмчилгээг 1 жил 6 сарын хугацаанд 3 сар тутам 1 удаа хийлгэх шаардлагатай бөгөөд нэг удаагийн оролт нь 428.900 төгрөг гэсэн байна. Үүнийг тооцож үзвэл 1 жил 6 сарын хугацаанд нийт 6 удаа орохоор байтал 11 удаа гэж тооцож хохирол нэхэмжилсэн нь үндэслэлгүй;
Шүүгдэгч Ж.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ж.Сд 2 сая төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл нь хохиролд 3 сая гаруй төгрөг болон цаашид гарах зардлыг төлөх тул торгох ялыг бага хэмжээгээр, төлөх хугацааг уян хатан нөхцөлтэйгөөр оногдуулж өгөх хүсэлтийг гаргажээ.
Шүүгдэгч Ж.С нь гэм буруугийн хувьд маргаагүй, үйлдсэн хэргийн шинж зэрэг байдлыг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн Ж.Сгийн эзэмшлийн 17-02 ХЭА улсын дугаартай “Тоёота Пробокс” маркийн тээврийн хэрэгслийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол барагдтал мөрдөн байцаагчийн битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.С нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА