Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 147

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд: Прокурор А.Энхтуяа Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлттэй шүүхэд шилжүүлсэн Жаран овогт Дээдэнжидийн Ариунболд, Саарал овогт Калинины Энхболд, Боржигон овогт Гэндэнжамцын Хатанбаатар нарт холбогдох 1731001740091 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 05 сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, Сэлэнгэ аймгийн Жавхлант сум 2-р баг, Моностой гудамж 9-22 тоотод оршин суух хаягтай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Жаран овогт Дээдэнжидийн Ариунболд /РД:МУ85050972/ Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 08 сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлтэй, Сэлэнгэ аймгийн Сум дундын 1-р шүүхийн 133 дугаартай шйитгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.5 дахь хэсэгт заасан 5 жил, 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2006 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хугацаа дуусч суллагдаж байсан. Сэлэнгэ аймгийн Жавхлант сум 1-р баг, Бумбат гудамж 2-4 тоотод оршин суух хаягтай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Саарал овогт Калинины Энхболд /РД:МУ84081871/ Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 11 сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлтэй, Хөвсгөл аймгийн сум дундлын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 03-ны өдрийн 253 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2016 оны 11 дүгээр сарын 15- 2 ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан, Сэлэнгэ аймгийн Жавхлант сум 2-р баг, Моностой гудамж 9-12 тоотод оршин суух хаягтай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Гэндэнжамцын Хатанбаатар /РД:МУ83111977/ Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Ариунболд, К.Энхболд, Г.Хатанбаатар нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Могойн гол” гэх газарт Н.Ууганбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд; 1.Шүүгдэгч Д.Ариунболдын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:.... Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Могойн гол” гэх газар 2017 оны 11 дүгээр сарын 06-нд бид хэд 2 шил архи уусан. Нэг мэдсэн чинь К.Энхболд харагдахгүй байж байтал гадаа хүн зодолдож байна гэх яриа гарахаар нь гарч хартал К.Энхболдыг хүн зодсон байсан. Уг нь би салгах гэж очсон. Тэгсэн чинь нэг нэгээрээ зодолдъя гэж хэлэхээр нь зодолдсон гэв. 2.Шүүгдэгч К.Энхболдын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:...2017 оны 11 дүгээр сарын 01-нд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Могойн гол” гэх газар ажил хийх гэж очоод 2017 оны 11 дүгээр сарын 06-нд би Н.Ууганбаяртай маргаж зодоон болсон. Миний үйлдлээс болж энэ гэмт хэрэг гарсан болохоор миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв. 3.Шүүгдэгч Г.Хатанбаатарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:...Тэр өглөө ажлаас буугаад амарч байсан. Тэгээд зодоон боллоо гэхээр нь очсон чинь К.Энхболд хохирогч Н.Ууганбаяртай зодолдож байхаар нь К.Энхболдыг өмөөрч Н.Ууганбаярыг зодсон гэв. 4.Хохирогч Н.Ууганбаярын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Ерөө сумын Могойн гол гэх газарт 2017 оны 07 сараас эхлэн хувиараа алт олборлон амьдарч байгаа юм. 2017 оны 11 сарын 06-ны өдөр 13 цагийн үед гэртээ толгойгоо угаагаад байж байтал гэрийн гадаа хүмүүс ирж хоорондоо хаалга нь аль талаараа онгойдог юм бол гэхээр нь би өөрөө дотроосоо хаалгаа онгойлгож өгтөл 2 хүн байсан. Нэг нь энд Бор гэж хүн байдаг уу гэхээр нь байхгүй гэж хэлээд толгойгоо үргэлжлүүлээд угаатал дахиад Бор гэж хүн байдаг уу гэж асуусан. Тэгэхээр нь би энд Бор гэж хүн байдаггүй гэж хэлсэн чинь нөгөө хоёр цаашаа яваад өгсөн. Явах замдаа “муу сайн нинжа нарыг голомтоор нь самарч та нарыг экскрваторын шанагаар чинь дарж алнаа” гэж хэлэхээр нь уур хүрээд гадагшаа гараад “чи юу гээд байгаа юм” гэтэл өөдөөс “Юу гэдэг юм “ гээд над руу гар далайхаар нь барьж аваад хөл рүү нь хөлөөрөө хавсарч унагаагаад босоод ирэхээр нь цааш нь түлхээд цаашаа гэсэн чинь хамт явсан хүн нь түүнийг цаашаа аваад явсан. Анх надаас Бор гэж хүн асуусан хүн л тэгж харьцсан юм. Нөгөө хүн нь бол надтай харьцаагүй уучлаарай хөгшөөн гэж байсан. Тэр 2 хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд тэр хоёрыг явсны дараа би хувцсаа сольж өмсөөд байж байтал нөгөө хоёр хүн чинь 5-6 хүн дагуулаад хүрээд ирсэн. Тэдгээр хүмүүс гартаа мод төмөр барьсан байсан. Над руу тэд нар дайраад “чи яасан их хүн трубаддаг нөхөр вэ” гээд ирсэн. Тэгэхээр нь би наад хүнийг чинь трубадаагүй шүү” гэж хэлсэн чинь надтай анх муудалцсан хүн “Яасан овоо пизда вэ энэ муу пиздаг алнаа” гээд барьж байсан модоороо хүзүү далыг хавсраад цохьсон. Энэ үед манай 2 ах гэрээс гараад ирсэн. Би ч модыг нь булааж авах гээд модноос нь бариад 3 тэр залуугийн хөл рүү нь хөлөөрөө хавирч газарт унагаагаад дараад автал тал талаас өшиглөж цохиж эхэлсэн. Манай хоёр ах тэдгээр хүмүүсийг салгасан. Би тухайн үед үүнээс хойш юу болсныг сайн мэдэхгүй байна.Тэрхэн зуур манарсан байсан. Нэг мэдсэн хамраас цус гарчихсан байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас/, 5.Гэрч С.Батбилэгийн 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Тэр өдөр би гэртээ хэвтэж байтал урагшаа хүмүүс орилолдоод муудалцаад байх шиг болохоор нь хаалгаар шагайгаад хартал гэрээс урагш 500 метр орчим зайд Жавхлантаас ирсэн Энхболд, Батбаатар 2 хүмүүстэй муудалдаж байгаа харагдсан. Энхболд болохоор согтуу “намайг цохьчихлоо шүү дээ” гээд орилоод сууж байсан. Цаана нь тэр хоёртой муудалцсан гэх өндөр шар залуу зогсож байсан. Энхболд Батбаатар хоёр гэрт орж ирээд Энхболд нь трубагаар шилэн хүзүү рүүгээ цохиулчихлаа. Та нар намайг өмөөрсөнгүй гээд согтуурахаад байхаар нь “аятайхан ч архи уучихаж чадахгүй, яах гэж хүмүүстэй маргалдаад байгаа юм гар” гээд хөөгөөд гаргасан. Тэгээд тэр хоёр манай байр руу яваад өгсөн. Тэнд манай хамт ажиллаж байсан. Ариунболд, Хатанбаатар, Бандий нар байсан ....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/ 6.Гэрч М.Цоггэрэлийн 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Тэр өдөр 15 цаг өнгөрч байхад ажлаасаа буугаад гэртээ ирсэн. Ирчихээд би боорцог авахаар явсан. Гэрт Ууганаа, Чука, Хасгаа гурав үлдсэн. Би боорцог худалдаж авчихаад ирж байтал Ууганаа 2 хүнтэй муудалцаад нэгийг нь хавсарч унагаасан. Тэгсэн түүний хамт явж байсан хүн нь босгоод аваад явсан. Явахдаа тэр хоёр нь “та нарыг алнаа” гээд байсан. Бид нарыг цайгаа уух гэж байхад дахиад гадаа хүмүүс орилолдоод “муу пизда нарыг алнаа” гээд хүрээд ирсэн. 5-6 хүн байсан. Бүгд согтуу байсан. Өндөр шар залуу Ууганаагийн нуруу хавь руу нь модоор цохьсон. Тэгтэл Хасгаа “та нар болиоч” гээд тэр хүнийг татаад холдуулсан. Тэгтэл нэг нь дахиад модоор цохиод тэрийг нь Ууганаа тэвэрч аваад газар унагаасан. Өндөр нөхөр ирээд нүүр рүү нь өшиглөсөн. Тэгээд Ууганаа доошоо тонгойсон чинь 3 хүн түүний тал талаас нь цохиод байсан. Би “та нар болиоч “ гээд Ууганааг босгосон. Ууганаагийн хамраас цус гарсан байсан. Ууганаа цасаар нүүрээ угааж байтал бас нэг нь ирээд зууралдаад газар унасан. Тэгсэн чинь буржгар үстэй хар нөхөр ирээд нүүр рүү нь өшиглөсөн. Тэгсэн чинь Сүнжээ гэж хүн ирээд болиулсан.....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/ 7.Гэрч Л.Сүнжидмаагийн 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.....Тэр өдөр гэрийн гадаа хүмүүс орилолдоод байхаар нь гараад иртэл Бууз гэж хүнтэй хоёр залуу маргалдаж байсан. Бууз нилээн согтуу байсан. Би боль гээд тэд нарыг салгаад нөгөө хоёр залууг нь урагшаа явуултал Бууз газарт байсан трубаг аваад тэр хоёр залуу руу дайрахаар нь дундуур нь ороод Буузаас төмрийг нь булааж аваад 2 алгадаад “чи хүн алах нуу” гэж загнаад гэр рүүгээ оруулсан. Тэгээд гэрт байж байхад дахиад гэрийн гадаа олуулаа орилж хашгираад байхаар нь гартал 3 залуу Ууганаа гэж залууг газарт унагаагаад зодож байхаар нь найз Нармандахын хамт очиж тэд нарыг салгаад загнаад явуулсан. Тэгэхэд Ууганаагийн хамраас цус гарсан байсан.....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/ 8.Гэрч Б.Нармандахын 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.....Намайг тэр өдөр Сүнжээгийн хамт гэртээ байж байхад 15-16 цагийн үед гэрийн араар хүмүүс “алнаа шулнаа” гээд хашгираад гараад явсан. Гараад хартал Ууганаа гэж залуугийн гэр рүү очиж байгаа харагдсан. Тэгэхээр нь Сүнжээд хэлээд тэд нар дээр яваад очиход Ууганааг хоёр залуу газарт унагаад дарсан байхаар нь Сүнжээбид хоёр салгасан. 1 хүн Ууганааг хажуугаас нуруу руу нь өшиглөж байсан. Бид хоёр очоод загнаад салгасан. Тэгээд Ууганаагийн хамраас цус гараад цасаар угаагаад байж байхад нэг нь ирээд түүнтэй муудалцаад дахиад зууралдаад газарт унаад Ууганаа нөгөө залуугийн дээр нь гартал нэг намхан бор залуу очоод Ууганаагийн нүүр рүү өшиглөсөн. Тэгэхээр нь бас Сүнжээ бид хоёр загнаад салгасан......гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19- 20 дугаар хуудас/ 9.Гэрч Х.Батбаатарын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.....Би тэр өдөр Хатанбаатар, Ариунболд, Энхболд 3-тай хамт Мөнхбаярын машин дотор сууж байгаад 2 шил архи хувааж ууцгаасан. Ингээд архиа ууж дуусчихаад Энхболд бид 2 юм идэхээр отог руу очсон. Тэгээд замдаа дэлгүүр орж тамхи авчихаад явж байтал Энхболд замдаа энэ отогноос хүн асууна гээд хаалгыг нь онгойлгоход дотроос нь нэг хүн толгой хүзүүгээ угааж байсан. Тэрнээс Энхболд “Бор гэж хүн байна уу” гэсэн чинь нөгөө хүн нь “байхгүй” гэж хэлсэн. Тэгээд буцаад эргэтэл Энхболд “муусайн нинжануудыг алнаа” гэж хэлсэн. Тэгтэл нөгөө хүн сонсчихоод гэрээсээ гарч ирээд та нар юу гээд байгаа юм” гээд Энхболдыг бариад авсан. Тэгээд тэр хоёр зууралдаад газар унаад тэгээд босоод ирсэн. Тэр залуу Энхболдыг хавсараад газар унагаачих шиг болсон. Тэгсэн цаанаас нь бас нэг согтуу хүн орилоод хүрээд ирсэн. Тэгсэн өөдөөс нь Энхболд бас маргалдаад л байсан. Тэгсэн нэг эгч бас нэг эгчтэй хамт хүрээд ирсэн. Тэгээд “боль” гээд байж байтал нөгөө нэг хөгшин хүн газрааас тайлны хөл труба авах гэхээр нь би тэрэн дээр нь гишгээд авхуулаагүй. Ингээд Энхболдыг аваад эргээд бид хоёр отог руугаа очтол Батбилэг уурлаад “мөрөөрөө архи ууж чадахгүй хүн амьтантай хэрэлдээд байхдаа яадаг юм” гээд Энхболдыг хөөгөөд гаргасан. Би гэрт үлдсэн. Удалгүй Энхболд буцаад ороод ирсэн. Бас түүний араас Ариунболд Хатанбаатар 2 ороод ирсэн. Тэгсэн чинь Энхболд “миний толгой руу трубагаар цохьчихлоо” би зодуулчихлаа гээд согтуурхаад байсан. Тэгээд цохьсон хүнийг нь олж уулзахаар болоод Хатанбаатар, Энхболд, Ариунболд 3 гараад явсан. Тэгэхээр би араас нь гарсан. Намайг очиж явахад л муудалцаад хашгиралдаад байгаа дуу нь намайг хонхорт явахад сонсогдож байсан. Очиход Энхболд анх муудалцсан залуутайгаа зууралдаад газарт уначихсан дээр дороо ороод ноцолдож байсан. Нөгөө залуутай хамт байсан шар цамцтай ах гарч ирээд салгаж байсан. Тэр хоёр салчихаад Энхболд тэр залуу руу орилоод дайраад байсан. Түүнийг танихгүй хоёр залуу бариад энэ асуудалд оруулахгүй байсан. Тэгтэл нөгөө залуу Ариунболд руу ”Та нар намайг бүлэглэж зодлоо” ганц ганцаараа надтай зодолд халз үзье” гээд орилоод байсан. Тэгсэн чинь Ариунболд очоод бариад авсан. Нөгөө залуу ч гэсэн бариад авсан. Тэгээд зууралдаад газар унасан. Тэр залуу Ариунболдын дээр нь гарсан байсан. Тэгтэл нэг хүн модоор ороолгоод “та нар явцгаа” больцгоо” гэж орилолдохоор нь харахад Ариунболд нөгөө залуу хоёрын дэргэд Хатанбаатар очсон харагдсан. Энэ үед Сүнжээ эгч нэг эгчийн хамт бид нарыг модоор ороолгоод хөөгөөд салгасан.....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/ 10.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 365 тоот актын дүгнэлт хэсэгт: 1.Н.Ууганбаярын биед тархи доргилт, баруун 6-р шүдний булгарал, баруун хацарт зөөлөн эдийн няцралттай гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй....гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/ 11.Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн байдал /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/, 12.Шүүгдэгч Д.Ариунболдын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн...2017 оны 10 сарын 14-ний өдөр “Могойн гол” руу найз Мөнхбаяртай уулзаж ажил хийхээр Хатанбаатартай хамт очсон. Тэнд Энхболд, Батбаатар хоёр ажиллаж байсан юм. 2017 оны 11 сарын 06-ны өдөр Хатанбаатар, Батбаатар, Энхболд бид 4 архи уусан. Мөнхбаярын машины зурагтаар кино үзэж байхад Батбаатар, Энхболд нар алга болсон байсан. Хатанбаатар бид хоёр хоолондоо орохоор отог дээрээ ирээд урд талын гэрт орсон чинь Энхболд толгойгоо бариад сууж байсан. “яасан бэ” гэсэн чинь “дээр нинжанууд цохьчихлоо “гэхээр нь тэд нартай чинь очиж уулзая гээд бид 4 гараад зүүн урагшаа нэг отгийн гадаа очсон чинь хүн байхгүй байсан. Тэгсэн тэр отгийн хажуугийн отогноос нэг хүн гарч ирсэн. Тэгэхээр нь “хэн энийг цохьсон бэ” гэж нэг нь асуусан. Хэн тэгж асуусныг санахгүй байна . Би лав асуугаагүй. Тэгтэл тэр отгоос гарч ирсэн залуу “би цохьчихсон юм” гэсэн чинь Энхболд очоод тэр залуутай зууралдаад цохилцоод газар унасан.Тэгээд тэр залуугийн отогноос гарч ирсэн шар цамцтай залуу Энхболдыг татаж салгасан. Тэгэхэд тэр залуугийн хамраас цус гарсан байсан. Бас Энхболдын хамраас цус гарсан байсан. Тэгтэл тэр залуу ингэж байхаар халз зодолдоё” гээд над руу хараад хэлэхээр нь би уг залууд “яах юм бэ” гээд зогсоод байсан чинь өөдөөс дахин дахин орилоод байхаар нь “тэгье” гэж хэлээд түүн дээр очиход тэр намайг бариад авсан. Би ч мөн бариад авсан. Тэгээд бид хоёр бие биеэсээ зууралдаад газар унасан. Унахдаа би тэр залуугийн доор ороод тэр залуу намайг дарж байгаад миний дээрээс толгойн ар руу 2-3 удаа цохьсон. Тэгээд тэр залуу гэнэт больчихоор нь би боссон. Босох үед намайг бас нэг хүн татаж босгосон. Тэгэхэд Сүнжээ эгч бас нэг эгчтэй хүрээд ирсэн байсан. Тэд нар бид нарыг загнаад салгасан....гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/, 13.Шүүгдэгч Г.Хатанбаатарын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн...2017 оны 10 сарын 16-ны өдрөөс эхлэн уурхайд ажиллаж байгаа юм. Тэр өдөр хамт ажилладаг найз Ариунболд, Энхболд нарын хамтаар өдөр амралтын цагаараа Мөнхбаярын машин дотор сууж байгаад 2 шил архи хувааж уусан. Батбаатар, Энхболд хоёр архи дуусаад гараад явсан. Би тэр үед зүүрмэглэсэн байсан. Тэгээд Ариунболд бид хоёр отог руугаа очсон. Ингээд отог дээрээ ирэхэд урд талын гэрт Энхболд “толгой руу трубагаар цохьчихлоо” гээд толгойгоо бариад сууж байсан. Тэгээд бид 4 “очиж уулзая ямар даварчихсан юм бэ” гээд явсан. Энхболд замдаа очиж байгаад “алнаа” гээд согтуурхаад орилоод явсан. Энхболдын дагуулж очсон отог хүнгүй байсан. Тэгтэл тэр отогны доод талд байсан отогноос нэг өндөр шар залуу гараад ирэхээр нь “хэн намайг цохьсон бэ” гэж хашгирсан чинь тэр залуу “би цохьсон юм “ гэсэн чинь Энхболд очоод тэр залуутай зууралдаад газар унасан. Унахдаа Энхболд доор нь ороод унасан. Тэгэхэд Ариунболд тэр залууг татаж босгоод Энхболдоос салгасан. Тэгтэл дахиад зууралдаад авахад нь Энхболд салгасан. Тэгэхэд тэр хоёрын хамраас цус гарсан байсан. Тэр залуу цусаа цасаар угаагаад “та нар над руу бөөнөөрөө дайраад байхдаа яадаг юм, надтай нэг нэгээрээ үз, халз үзье” гэж хашгираад байсан.Тэгтэл Сүнжээ эгч нэг эгчтэй ирчихсэн тэд нар руу ойртуулахгүй хориглоод байсан. Би тэр хоёр эгчээс “хэн манай найзыг трубагаар цохьсон юм бэ” гэж асууж байх хооронд Бууз төмрөөр цохих гэсэн. Та нар буруу хүнийг зодож байна, наадах чинь ямар ч гэмгүй хүн шүү дээ гэж байсан. Тэр хоёртой тэгж ярьж байгаад хартал нөгөө залуу Ариунболдыг доороо хийчихсэн гараараа толгой руу нь цохиж байхаар нь сандраад гүйжочингуутаа тэр залуугийн нүүр рүү нь өшиглөсөн. Тэгэхэд намайг Батбилэг татаад холдуулсан. Нөгөө залуу ч бас босоод ирсэн. Тэгэхэд Сүнжээ эгч бид нарыг загнаад модоор бид нарыг ороолгоод “хүн алахнуу та нар” гэж хэлээд тараасан...гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/, 14.Шүүгдэгч К.Энхболдын 2017 оны 11 сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн...Би өнгөрсөн зун Могойн голд нэг кампанид ажилласан. Тэгээд цалингаа авч чадалгүй буугаад явсан. Тэгээд цалин мөнгөө авах санаатай 2017 оны 11 сарын 01-ний Ерөөгөөс “Могойн гол” руу очсон. Гэтэл надаар ажил хийлгэсэн кампанийн захирал нь ч байхгүй байсан. Тэгээд би захирлыг Мөнхбаяр гэж найзтайгаа уулзуулаад кампанид түр ажиллахаар болсон. 2017 оны 11 сарын 05-ны өдөр өглөө 09 цагийн үед буугаад бид нар дулаацаад Мөнхбаярын машин дотор сууж байгаад ганц юм уучихаад амрахуу” гэж би Ариунболдоос асуусан чинь “тэгье” гэхээр нь би явж 2 шил архи дэлгүүрээс аваад бид 4 машин дотор сууж байгаад уусан. Тэгээд би Батбаатараас хамт тамхи авах гэж дэлгүүр очиж тамхи авчихаад дэлгүүрийн хойно байсан гэрээс хүн асуухаар очсон юм. Тэгээд тэр гэрийн хаалгыг онгойлгоод “Бор гэж хүн байна уу” гэхэд үүднийхээ дэргэд толгойгоо угааж байсан залуу “тийм хүн байхгүй” гэж хэлсэн. Тэр залуу тэгж хэлэхдээ их дургүй хүрмээр муухай хэлсэн. Тэгэхээр нь би согтуудаа л тэд нарыг айлгах санаатай “муусайн нинжа нарыг алнаа” гэж хэлсэн чинь тэр залуу гарч ирээд намайг хөл рүү хавирч унагаагаад ноцолдсон. Тэгэхэд Батбаатар бид хоёрыг салгаад босгоод өгсөн. Нөгөө залуу ч гэр рүүгээ орсон. Гэтэл нэг настай согтуу хүн тэр тэр гэрийн цаанаас гарч ирээд “та нар яагаад байгаа юм бэ” гээд хашгираад дайраад байхаар нь би өөдөөс нь юм хэлсэн. Одоо яг юу хэлснээ санахгүй байна. Тэгтэл тэр хөгшин газраас төмөр аваад намайг цохих гэтэл энэ үед Сүнжээ эгч ирчихсэн бид хоёрын дундуур ороод салгасан. Тэр хүн миний толгой хавьд хальт цохьсон. Тэгээд би отог руугаа Батбаартарын хамт очсон. Отог дээр ирэхэд Батбилэг гэртээ байсан. Түүнд намайг хүн трубадчихлаа” гэж хэлсэн чинь намайг загнасан. Тэгтэл гаднаас Ариунболд, Хатанбаатар нар ороод ирсэн. Тэр 2-т хэлсэн чинь “хэн трубадсан юм, очиж уулзая гээд бид 3 гараад явсан. Нөгөө отогны гадаа очоод “намайг хэн зодсон бэ” гэж хашгирсан чинь нөгөө надыг хавсарч унагаасан залуу гарч ирээд “би зодсон” гэхээр нь би очоод чи яахаараа намайг зоддог юм алнаа гээд түүнийг барьж аваад цохьсон. Тэр залуу ч бас намайг цохьсон. Тэгсэн тэр залуу намайг хавсарч унагаасан тэгсэн шар цамцтай нэг ах намайг татаад салгасан. Би уурандаа дахиад нөгөө залуутай зууралдаад хэд хэдэн удаа харилцан цохилцоход бас хүмүүс салгасан. Энэ үед миний хамраас цус гараад би цусаа цэвэрлээд түүн дээр очих гэтэл танихгүй 2 хүн намайг барьчихаад тавихгүй байсан.Энэ үед бас нөгөө залуу нүүрнийхээ цусыг цасаар цэвэрлээд “та нар битгий дайраад бай зодолдох гэж байгаа бол ганц ганцаараа зодолд” гээд Ариунболд руу хашгираад хэлж байсан. Тэгсэн Архиунболд очоод “тэгвэл надтай зодолдчих” гээд бариад авсан. Тэр үед бас барьцалдаад ганц нэг удаа бие биеэ цохиод зууралдаад газар унасан. Намайг хэн нь ч юм мэдэхгүй татаад отог руугаа авч явсан.....гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/, 15.Шүүгдэгч Г.Хатанбаатарын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...гэх мэдүүлэг /хавтатс хэргийн 43-44 дүгээр хуудас/ 16.Шүүгдэгч К.Энхболдын 2017 оны 11 сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/ 17.Шүүгдэгч Д.Ариунболдын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: .....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/ 7 18.Шүүгдэгч Г.Хатанбаатарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шитйгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 64, 68-70 дугаар хуудас/ 19.Шүүгдэгч К.Энхболдын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 74, 78-83 дугаар хуудас/ 20.Шүүгдэгч Д.Ариунболдын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 87 дугаар хуудас/ 21.Хохирол барагдуулсан тухай /хавтаст хэргийн 94 дүгээр хуудас/ 22.Хэргийг хялбаршуулсан журмаар нянан шийдвэрлэх тухай тогтоол /хавтаст хэргийн 107 дугаар хуудас/ зэрэг болно. Дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судлаад Шүүх дараахи дүгнэлт хийв. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Жаран овгийн Дээдэнжидийн Ариунболд, Саарал овгийн Калинины Энхболд, Боржигон овгийг Гэндэнжамцын Хатанбаатар нарыг бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Могойн гол” гэх газарт Н.Ууганбаярыг зодож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлттэй шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хуульд нийцсэн, үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Учир нь: Шүүгдэгч Д.Ариунболд, К.Энхболд, Г.Хатанбаатар нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Могойн гол” гэх газарт Н.Ууганбаярыг зодож, баруун дээд 6-н шүд нь булгарч унасан, хамар эмзэглэлтэй, хацар бага зэрэг овойж хавдсан, баруун бугуйн хөдөлгөөн хязгаарлагдмал зэрэг гэмтэл учруулсныг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан тухай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг зэргээр гэм буруутай нь тогтоогдсон байна. Шүүгдэгч нар нь энэ гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо арилгасан байдлуудыг үндэслэн прокурор тус тус 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял хүлээлгэх санал тавьсныг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан шүүгдэгч хохирогч нарын тавьсан санал хүсэлт, саналыг хүлээн авч Прокурорт танилцуулсан мөрдөгчийн тогтоол, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж бүрдсэн байна гэж Шүүх дүгнэв. Шүүгдэгч нар нь үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохиролыг нь төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзаж хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйлийн 1, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 8 1.Жаран овогт Дээдэнжидийн Ариунболд, Саарал овогт Калинины Энхболд, Боржигон овогт Гэндэнжамцын Хатанбаатар нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Жаран овогт Дээдэнжидийн Ариунболд, Саарал овогт Калинины Энхболд, Боржигон овогт Гэндэнжамцын Хатанбаатар нарыг тус тус 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Ариунболд, К.Энхболд, Г.Хатанбаатар нарт оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажиллуулахыг Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Ариунболд, К.Энхболд, Г.Хатанбаатар нарт мэдэгдсүгэй. 5. Шүүгдэгч Д.Ариунболд, К.Энхболд, Г.Хатанбаатар нар нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай. 6.Шүүгдэгч Д.Ариунболд, К.Энхболд, Г.Хатанбаатар нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй. 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАЦАГДОРЖ