| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/03090/И |
| Дугаар | 102/ШШ2017/03062 |
| Огноо | 2017-11-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2017/03062
| 2017 оны 11 сарын 15 өдөр | Дугаар 102/ШШ2017/03062
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 127/6 байр, 14 тоот хаягт оршин суух, Их тугтан овогт Түвшингийн Дарьхүү /РД: ТЕ54112728/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 41 дүгээр байр, 27 тоот хаягт оршин суух, Засагт хан овогт Дамбийгийн Эрдэнэбилэг /РД:ХМ65080966/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4.260.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Дарьхүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Оюумаа /ШТҮД: /, хариуцагч Д.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Дарьхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Д.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Дарьхүү хариуцагч Д.Эрдэнэбилэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2.000.000 төгрөг, зээлийн хүү 840.000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 1.420.000 төгрөг, нийт 4.260.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, төлбөрийн боломжгүй тул алданги төлөхгүй, хүүгийн зарим хэсгийг төлсөн гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Зохигчид 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 6 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор, 2.000.000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан болох нь зээлийн гэрээ, зохигчдын тайлбар, зээлийн төлөлт хийсэн баримтаар тогтоогдож байна.
Дээрх зээлийн гэрээ нь хуулийн шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж Иргэний хуулийн зээлийн гэрээний зохицуулалт үйлчлэхээр байна гэж дүгнэв.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй адил хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ. Түүнчлэн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3-т хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасны дагуу зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнд 5 хувийн хүү төлөх, хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги тооцохоор харилцан тохиролцжээ.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх, уг хугацаанд хүү төлөх үүргийг харилцан хүлээж, нэхэмжлэгч Т.Дарьхүү нь гэрээ байгуулагдсан 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч Д.Эрдэнэбилэгт 2.000.000 төгрөгийг хүлээлгэн өгч, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна.
Зохигчдын байгуулсан зээлийн гэрээний дагуу хариуцагч Д.Эрдэнэбилэг нь сар бүр зээлийн хүүнд 140.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зээлдүүлсэн 2.000.000 төгрөгийн хүүнд /нэг сарын 2.000.000 төгрөг х 7%/ 140.000 төгрөгийг 6 сарын хугацаанд төлөхөөр, гэрээний хугацаа 2016 оны 9 дүгээр сарын 31-ний өдөр дуусахад зээлдэгч Д.Эрдэнэбилэг нь үндсэн зээл 2.000.000 төгрөг, 6 сарын зээлийн хүү 840.000 төгрөг, нийт 2.840.000 төгрөгийг төлсөн байх үүрэгтэй байсан боловч хариуцагч нь 440.000 төгрөгийн төлөлт хийж, үүргээ бүрэн биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байна.
Зохигчид Иргэний хууль болон зээлийн гэрээнд заасны дагуу алданги тохирсон тул нэхэмжлэгч алданги тооцон шаардах эрхтэй байх ба нэхэмжлэгч гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 2.000.000 төгрөг, хүү 840.000 төгрөг, хэтэрсэн хугацааны алдангид 1.420.000 төгрөг, нийт 4.260.000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч нь зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3 дахь хэсэгт алдангийн хэмжээг хоногийн 0.5 хувиар тооцох заалтыг баримтлан анзын хэмжээ 50 хувиас хэтэрч болохгүй хуулийн шаардлагад нийцүүлсэн байх хэдий ч хариуцагчийн төлсөн төлбөрийг хасч тооцоогүй байна.
Хариуцагч нь татгалзлынхаа үндэслэлийг зээлийн гэрээний төлбөрийг хэсэгчилэн 500.000 төгрөг төлсөн ба одоо төлбөл зохих төлбөр нь 1.640.000 төгрөг гэж маргаж, төлснөө нотолсон баримтыг гаргаж өгсөн боловч төлөлт нь 440.000 төгрөг болсон, зээлийн хүүг сар лангуу түрээслэж байхдаа бүр төлж явсан гэж тайлбарласан боловч лангуугаа 2016 оны 4 дүгээр сараас түрээслэхээ больсон гэж өөрөө мэдүүлсэн, гэрээгээр хүлээсэн үүрэг зээлийн хүүнд 840.000 төгрөг эсвэл 140.000 төгрөг төлнө үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн т шаардлага хангахгүй, уг дэвтэрт бичсэн хариуцагчийн төлсөн дүн нь өөрийнх нь төлсөн гэх дүнтэй зөрүүтэй байх тул хариуцагчийн 1.640.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэх тайлбар нотлогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3 дахь хэсэгт алдангийн хэмжээг хоногийн 0.5 хувиар тооцож, 505.000 төгрөг нэхэмжилж байгаа нь анзын хэмжээ 50 хувиас хэтэрч болохгүй хуулийн шаардлагад нийцээгүй, улмаар хариуцагчийн өрх толгойлсон, лангуугаа хураалгасан гэх хувийн байдлыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь заалт “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэсэн заалтыг баримтлан анзын хэмжээг багасгахад нэхэмжлэгчийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй гэж дүгнэж, алдангид 100.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэлээ.
Иймд хариуцагч Д.Эрдэнэбилэгээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2.000.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 400.000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алдангид 1.200.000 төгрөг, нийт 3.600.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Дарьхүүд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 660.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 30.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан хариуцагч Д.Эрдэнэбилэгээс зээлийн гэрээний үүрэгт 3.600.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Дарьхүүд олгож, нэхэмжлэлээс үлдэх 660.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ