Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 113/ШШ2020/0002

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганзориг би Харгуйн тал транс ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 18 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учруулсан хохиролд 118708416 төгрөгийг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Харгуйн тал транс ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Пүрэвжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунбилэг нараас 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Энэхүү гэрээгээр Говьсүмбэр аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй Харгуйн тал транс ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор доорх нөхцлөөр харилцан тохиролцсон болно:

1.1 Хариуцагч Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 18 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор багтааж, өөрөө хүчингүй болгох;

1.2 Нэхэмжлэгч Харгуйн тал транс ХХК нь уг гэрээний 1.1-д зааснаар тогтоол хүчингүй болсонтой холбоотойгоор өөрт учирсан аливаа хохирол, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учруулсан хохиролд 118708416 төгрөгийн төлбөрийг ямар ч нөхцөлд Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс нэхэмжлэхгүй байх;

1.3 Талууд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагаа биелүүлэх арга замаа тодорхойлж хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс гаргасан Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 18 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учруулсан хохиролд 118708416 төгрөгийг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийн хүрээнд нэхэмжлэгч Харгуйн тал транс ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Пүрэвжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунбилэг нар харилцан тохиролцож эвлэрснээ 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр бичгээр шүүхэд гаргаж, илэрхийлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчтай, хариуцагч нь нэхэмжлэгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы аль ч үе шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд тус хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.2-т Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарыг үсгээ зурсан байна гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь гэрээ, хэрэг цуглуулсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учруулсан хохиролд 118708416 төгрөгийн төлбөрийг Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс гаргуулах хэсгээс татгалзаж буйгаа эвлэрлийн гэрээнд зааж ирүүлсэн, хариуцагч нь Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 18 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор багтааж, өөрөө хүчингүй болгох зэргээр нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлсон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4-д заасантай нийцжээ.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар эвлэрүүлэн шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг урьдчилан танилцуулсан бөгөөд үүнийг харилцан зөвшөөрч энэхүү гэрээг байгуулсан байх тул нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсгийг баримтлан Харгуйн тал транс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Пүрэвжав, хариуцагч Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунбилэг нарын хооронд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд харилцан буулт хийж, тохиролцсон:

1.1 Хариуцагч Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 18 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор багтааж, өөрөө хүчингүй болгох;

1.2 Нэхэмжлэгч Харгуйн тал транс ХХК нь уг гэрээний 1.1-д зааснаар тогтоол хүчингүй болсонтой холбоотойгоор өөрт учирсан аливаа хохирол, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учруулсан хохиролд 118708416 төгрөгийн төлбөрийг ямар ч нөхцөлд Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс нэхэмжлэхгүй байх; нөхцөлтэй байгуулсан эвлэрлийн гэрээг баталж, Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 18 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учруулсан хохиролд 118708416 төгрөгийг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод гардуулж, баримт үйлдэхийг шүүгчийн туслах Г.Мөнхжаргалд даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ