2018 оны 12 сарын 05 өдөр 2018/ШЦТ/218 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0319/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Долгоржав,
Улсын яллагч Т.Баярмаа,
Хохирогч Н.Ц,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гангантөгс,
Шүүгдэгч З.Э нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Згийн Эд холбогдох 1839004490225 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч З.Э нь 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг “Сүүл ухаа” гэх газарт нутаглах Н.Цийн орон байр буюу гэрт нэвтэрч мөнгөн тоногтой хэт хутга, дунд гарын гуулин нуухтай даваа толгойтой хуучин гартааман хөөрөг, түрийвч, 10 000 төгрөг зэргийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч Н.Цэд 1 730 000 /нэг сая долоон зуун мянган төгрөгийн/ хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч З.Э нь 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг “Сүүл ухаа” гэх газарт нутаглах Н.Цийн гэрт нэвтэрч мөнгөн тоногтой хэт хутга, дунд гарын гуулин нуухтай даваа толгойтой хуучин цагийн чац мана хөөрөг, түрийвч, 10 000 төгрөг зэргийг хулгайлж 3 830 000 /гурван сая найман зуун гучин
мянган/ төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Н.Цийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Жанчив гэх хүү миний паспортыг барьчихсан та бичиг баримтаа хаячихсан юм биш үү гээд бариад орж ирэхээр нь өө ахынх нь паспорт байна ш дээ миний паспорт авдранд байх ёстой доо гээд авдраа онгойлгож үзэхэд түрийвчтэй паспорт, хуйтай хутга, хөөрөг маань алга болсон байсан. Тэгээд хэн авчихав гээд гайхаад манайхаас урагшаа байдаг Тулгынх руу утсаар ярих гээд очсон чинь Тулгын хүү "наадам болдог өдөр Төрөө танайхаас чигтэй гараад явж байсан” гэж хэлсэн. Түрийвч нь муу түрийвч байсан. Мөнгө төгрөг байгаагүй...” гэх мэдүүлэг /хх 14 тал /
Хохирогч Н.Цийн шүүх хуралдаан дээр өгсөн: "... би алдсан хэт хутгаа бүрэн хүлээж авсан, мөн хөөрөгний үнээс 1 сая төгрөгийн хохирлыг барагдуулсан. Одоо 2 сая төгрөг нэхэмжилж байна. Бусад эд зүйлүүдээ нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг
- Гэрч С.Тийн мөрдөн байцаалтад өгсөн: " ...2018 оны 8 дугаар сард өдрийг санахгүй байна. Би тухайн өдөр гэртээ байсан, өглөө 10 цагийн орчим Төрөө гэх залуу ганцаараа манай гэрт орж ирсэн. Төрөө манайд орж ирээд мөнгөлсөн тоногтой хутга байна 5 хүнтэй мөрийтэй тоглоомонд уралдуулъя тоглох хүн байна уу гэж асууж байсан. Надад төрөө хутга харуулсан үйсэн бариултай мөнгөлсөн хуйтай хутга гутлын түрийнээсээ гаргаж ирээд харуулсан. Би ийм хутганд тоглодог хүн байхгүй гэж хэлсэн. Би хэдэн төгрөгөнд уралдуулах юм гэсэн чинь 500000 төгрөгөнд уралдуулна гэж байсан. Тэгээд Төрөө манай гэрээс гараад явсан. 2-3 хоног намайг хутга 500000 төгрөгөөр худалдаж аваач гээд яваад байсан. Би худалдаж авахгүй гэж хэлсэн. Төрөө дахиж манайд орж ирээд дүүд нь мөнгөний хэрэг гараад байна та 50000 төгрөгөөр хутга худалдаж аваач гэсэн. Тэгэхээр нь би 50000 төгрөг Төрөөд бэлэн өгөөд хутгыг нь худалдаж авсан. Төрөөгийн надад зарсан хутга нь хулгайлагдсан хутга гээд хураагдсан. Би одоо Төрөө гэх залуугаас 50000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх 18-19 тал/,
- Гэрч Ц.Сын мөрдөн байцаалтад өгсөн: "... Би 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг Сүүл Ухаа гэх газар тахилган дээр гэрийнхэнтэйгээ байж байгаад манай аав 15 цагийн үед гэрлүүгээ харьсан чинь манай аавын гэрийн баруун хойд авдарт байсан хар цүнхэнд хийсэн байсан мөнгөн тоногтой хэт хутга, бор гартааман хөөрөг, хүрэн өнгийн хэтэвч нь алга болсон байсан гэсэн. Манай аавын гэр сувраганаас урагшаа 3-4 км орчим зайтай болохоор манай аав гэрээ цоожлоогүй гарсан байсан юм. Тэр өдөр манай аавыг хонин дээрээ байхад Э гэдэг залуу очоод мэнд мэдэхээр нь манай аав манайхаар орж цай уу гэхэд Э яаруу явж байна гэж хэлээд цэнхэр өнгийн ^ауип маркийн мотоцикльтой яваад өгсөн байсан. Тэгээд надтай сувраганы наадам дээр таарахаар нь би чиний унаж яваа мотоцикль хэнийх юм бэ гэж асуухад Э би өөрөө сая авсан гэж ярьж байсан. Би тоогоогүй өнгөрсөн. Манай нутгийн Гантулга гэдэг хүний малыг харж байсан залуу юм. Би тэр залууг авсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх 20-21 тал/
- Шүүгдэгч З.Эийн мөрдөн байцаалтад өгсөн: " ... 2018 оны 8 дугаар сарын үеэр Бэрхэд төрсөн ах Энх-Амгалангийд хэд хоносон юм. Тэр үед фэйсбүүк хараад хэвтэж байхад нэг мотоцикль зарна гэсэн зар байхаар нь би утсаар нь холбогдоод таны мотоциклийг сонирхоё гэж холбогдоод нөгөө хүн манай ахынд мотоцикльтойгоо ирсэн. Тэгэхээр нь нөгөө ахтай уулзаад хэдэн төгрөгөөр зарах юм гэсэн чинь хонь, ямаа нийлсэн 26 тооны бог малаар зарна гэхээр нь нөгөө ахад би таны мотоциклийг авья дүү нь мал хардаг айлруугаа таны мотоциклийг унаж, яваад хонь ямаа аваад ирье гэж хэлсэн чинь нөгөө ах тэг тэг гээд надад мотоциклио өгсөн. Тэгээд Саригт нутагладаг Туулайхүү ахынх руу мотоцикльтой ирсэн. Тэгсэн Туулайхүү ахынх хонь, ямаагаа нийлүүлчихсэн байхаар нь мотоцикль авах хонь, ямаагаа асууж чадалгүй Туулайхүү анхынхаас хөдлөөд хойшоо явахад Сувраганы тахилын наадам болж байхаар нь наадам дээгүүр очиж наадам хальт харчихаад тахилганаас урагшаа хөдлөөд Ц ахын гадаа ирэхэд Ц ах хониндоо явах гэж байна гээд гэрийнхээ гадаа зогсож байхаар нь Ц ахтай ойр зуурын юм ярьчихаад Ц ах хойшоо наадам руу яваад өгөхөөр нь би Ц ахынхаас хөдлөөд Туулайхүү ахын гадаа очиж Туулайхүү ахыг аваад наадам дээр ирж морь дагаж байгаад урагшаа хөдөлсөн. Тэгээд урагшаа чигтэй явж байгаад Ц ахын ойролцоо ирээд ам цангаад байхаар нь Ц ахынд орж хүйтэн юм уугаад гарья гэж бодоод гадаа нь ирэхэд Ц ахын гэр нь цоожгүй, хаалгаа үүднийхээ гишгүүрээр даруулчихсан байхаар нь гишгүүрийг нь холдуулж гэрт нь орж хүйтэн юм уучихаад гарах гэснээ гэрийн баруун орных нь толгой дээр даалинтай хөөрөг байхаар нь хөөргийг аваад баруун хойд талынх нь шар авдрыг онгойлгож үзэхэд цоожгүй байхаар нь авдран дотор байсан хүрэн цүнхийг онгойлгож үзэхэд мөнгөн тоногтой хутга, хүрэн өнгийн түрүйвч байхаар нь тэр чигээр нь аваад Ц ахынхаас гараад мотоциклоо унаад шууд урагшаа аймаг явсан. Тэгээд аймагт орж ирээд Эвт худалдааны төв дээр явж байхад цагаан хоолойгоор эртний эдлэл эд зүйл авна гэсэн зар явж байхаар нь би эвтийн урд талд зогсож байсан хар машинтай хүн дээр очиж хөөргөө үзүүлээд хэдээр авах уу гэж асуусан чинь нөгөө ах хөөрөг чинь үнэд хүрэхгүй юм байна, толгой нь яахав гайгүй юм байна чамайг бодоод 200 000 төгрөгөөр авья гэхээр нь нөгөө ахад 200 000 төгрөгөөр зарчихсан. Тэгээд хөөргөө зарчихаад дэлгүүр орж ундаа, тамхи авчихаад тэр өдрөө Эхэн бүрд рүү унаж яваа мотоциклоо өгөхөөр явсан. Тэгээд Эхэн бүрдэд байгаа нөгөө мотоциклийн эзнийд ирж дүү нь мотоциклийг чинь авч чадахгүй гэж хэлээд нөгөө ахад буцаагаад өгсөн. Тэр ахын *******ийг нь би сайн санахгүй байна сонин *******тэй ах байсан. Тэр ах мөн тэр айлд мал хардаг гэж байсан. Намайг мотоциклийг нь аваачиж өгөхөд тэднийх нүүж байсан. Тэгээд би тэр оройноо зам дагаж яваад машинд дайгдаад Батноров сум орсон. Тэгээд маргааш нь Т ахтай хөдөө явж ирээд Т ахад нөгөө хутгаа харуулаад би зарах гэж байгаа юм гээд Т ахад 50 000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх 43-44 тал/
Шүүгдэгч З.Эийн шүүх хуралдаан дээр өгсөн: "... би Т ахад 50000 төгрөг өгүүлээд хохирогчийн хутганы гинжийг авч өгсөн. Мөн хохирогчид 1 сая төгрөгийн хохирлыг барагдуулсан. Одоо 2 сая төгрөг төлөхийг зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг.
- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх 48 тал/
- Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 05-06 тал/
- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх 09 тал/
- 2018 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний "Фэйр валуэшн” ХХК-ын шинжээчийн дүгнэлт /хх 30-31 тал/
- 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний "Фэйр валуэшн” ХХК-ын шинжээчийн дүгнэлт /хх 96-104 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч З.Эийн бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Цэд 3 830 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирлоос төлөгдөөгүй үлдсэн 2 000 000 төгрөгийн төлбөрийг шүүгдэгч төлөхийг сайн дураараа зөвшөөрч тохиролцсон нь хуульд харшлаагүй, бусдын хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний тохиролцсоны дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч З.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
- Шүүгдэгч Б овогт Згийн Эийг нь бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Эийг 2 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Эд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Эөөс 2 000 000 төгрөг гаргуулж хохирогч Н.Цэд олгосугай.
- Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
- Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
- Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч З.Эд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
ДАРГАЛАГЧ Д . ГА НЗ О Р ИГ