Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 52

 

2018 оны 01 сарын 24 өдөр       Дугаар 153/ШШ2018/00052      Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын *******р багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч М.******* , нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч М.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие 1977 оны 6 дугаар сард 7-р анги төгсөөд Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд 1977-1979 он хүртэл туслах малчнаар ажиллаж байгаад 1979 оны 06 дугаар сард цэрэгт яваад 1982 оны 06 дугаар сард халагдаж ирсэн, үргэлжлүүлэн 1982 оноос 1990 он хүртэл нэгдлийн мал маллаж, 1990-1992 он хүртэл түрээсийн үхэрчнээр ажиллаж байсан. Иймд шүүхэд гаргаж өгсөн баримтыг үндэслэн миний 1977 оны 06 дугаар сараас 1979 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл, 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн Хөх бэлчир бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч М.******* нь 1977 оны 06 дугаар сараас 1979 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл, 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн Хөх бэлчир бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан байх ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 12 сарын 19-ний өдрийн 1525 дугаартай лавлагаагаар ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын 2 дугаар бригадын 1977-1979, 1983-1990 онуудын 70 дугаар дансны хуулбарууд,

-1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- Гэрч П.*******ийн “...би 1971-1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан. М.******* нь 1977-1979 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн 2 дугаар бригадад эцэг *******ын хамт мал маллаж байгаад цэрэгт явсан юм. Цэргээс халагдаж ирээд нэгдэлдээ нэгдэл тарах хүртэл малчин байсан нь үнэн...” гэх мэдүүлэг,

- Гэрч З.*******гийн “...би Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд саальчнаар ажиллаж байсан. М.******* бид хоёр хамт ажиллаж байсан нь үнэн...” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.

Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч М.******* нь 1977 оны 06 дугаар сараас 1979 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл, 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн Хөх бэлчир бригадад малчнаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын *******г 1977 оны 06 дугаар сараас 1979 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл, 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализмын зам нэгдлийн Хөх бэлчир бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА