| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2019/0148/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/145 |
| Огноо | 2019-08-23 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 2019/ШЦТ/145
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар, улсын яллагч А.Энхтуяа, шүүгдэгч Ж.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Цахир овогт Жигжидсүрэнгийн Ганбатад холбогдох эрүүгийн 1931002340152 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Цахир овогт Жигжидсүрэнгийн Ганбат, Монгол улсын иргэн, 1968 оны 11 дүгээр сар04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум, Бэлчирийн 2 дугаар баг, Охь хөндий адаг гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлтэй, РД:/МЬ68110411/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Ж.Ганбат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн задгайд оршин суух иргэн О.Төмөрхуягийн гэрийн гадна иргэн С.Ганзоригийн нүүрэн тус газар нь өшиглөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ж.Ганбат нь согтуурсан үедээ 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багт оршин суух иргэн О.Төмөрхуягийн гэ рийн гадна иргэн С.Ганзоригийн нүүрэн тус газар нь өшиглөж, түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ж.Ганбат гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: 1. Хохирогч Э.Батмөнхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хохирогчоор мэдүүлсэн: “...2019 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 16 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багт оршин суух, зүс таних ах О.Төмөрхуягийн гэрт Батаа гэх залуу бид хоёр 0.5 литрийн “Хараа” архи хувааж уусан. Тэгээд би О.Төмөрхуяг ахын гэрээс гартал Батаа миний араас гарч ирээд шууд миний баруун чих, шанаа руу цохисон. Тэгээд намайг газар унасаны дараа миний ам руу хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед би ухаан алдсан...” гэх мэдүүлэг, 2. Гэрч Г.Лхагвасүрэнгийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэрчээр мэдүүлсэн: “...2019 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 17 цагийн орчим манай ээж Сэлэнгээ над руу залгаж аав чинь О.Төмөрхуягийн гэрт цус алдаад, түргэн тусламж ирээд аваад явсан байна. Чи эмнэлэг дээр оч гэсэн. Намайг эмнэлэг дээр очиход аав С.Ганзоригийн доод уруул язарч, 4 араа шүд нь унаж, доод уруулын гадна талд 7 оёдол, дотор талд нь 4 оёдол тавиулж эмчилгээ хийлгэсэн...” гэх мэдүүлэг, 3. Гэрч О.Төмөрхуягийн 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гэрчээр мэдүүлсэн: “...2019 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 18 цагийн орчим С.Ганзориг, Батаа хоёр манай гэрт ар араасаа цуварч орж ирсэн. Тэгээд манай гэрт орж ирээд хоорондоо маргалдаад ... “гадаа гарч үзэлцье” гээд гэрээс гарсан. ...Удалгүй би араас нь гартал С.Ганзориг гэрийн үүдэнд уруул нь тасарчихсан бололтой гэмтчихсэн хэвтэж байсан. Батаа түүний хажууд зогсож байсан...” гэх мэдүүлэг, 4.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Бүрэнжаргалын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 173 дугаартай 1. С.Ганзоригийн биед 3 шүд угаар хугарсан, 3 шүд хөдөлгөөн орсон, эрүү, уруулд язарсан шархтай, зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “ХҮНДЭВТЭР” зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт, 5. Шүүгдэгч Ж.Ганбатын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...С.Ганзориг ах миний араас “чи муу юу гээд байгаа юм бэ?” гээд миний шилэн хүзүү рүү нэг удаа цохиод авахаар нь эргэж хараад баруун шанаа руу нь баруун гараараа нэг удаа цохисон. Тэгээд С.Ганзориг ахыг газар унахаар нь ам орчим руу нь зүүн хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд С.Ганзориг ах босч ирэхэд уруул нь сэтэрчихсэн, амнаас нь цус гараад байсан...” гэх мэдүүлэг, яаралтай тусламжийн хуудас, хэргийн газарт үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт зэрэг болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуузаасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхтогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч Ж.Ганбатын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэг хохирогчоор тогтоогдсон С.Ганзориг нь хавтаст хэргийн материалтанилцахдаа шүүгдэгч Ж.Ганбатыг хохирол төлбөрийг барагдуулахаа илэрхийлсэн, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, санал хүсэлт байхгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар. Шүүх улсын яллагчийн зүгээс гаргасан ялын саналыг харгалзан үзэж, шүүгдэгч Ж.Ганбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний ар гэрийн байдал хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан, уг торгох ял шийтгэлийг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. Шүүгдэгч Ж.Ганбат нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчоос уучлал гуэмнэлгийн тусламж үзүүлсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эмчилгээний зардалд 3,000,000 /гурван сая/ төгрөгийг төлөхөө бичгээр илэрхийлсэн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, зөрчсөн бол прокурорын дүгнэлтүндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ж.Ганбатад анхааруулав. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлхөрөнгөгүй, хохирогч С.Ганзоригт цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамшүүгдэгч Цахир овогт Жигжидсүрэнгийн Ганбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдЖ.Ганбатыг 450 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялЖ.Ганбатын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг зааснаар ялторгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ж.Ганбатад мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч С.Ганзориг нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй орхисугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ж.Ганбатад гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүххүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
8. Ялтан Ж.Ганбат нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
9. Ялтан Ж.Ганбатад урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ