Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 52

 

2018 оны 01 сарын 24 өдөр       Дугаар 153/ШШ2018/00052      Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Дуут сумын Хөхбэлчир багт оршин суух, ПД61071670 регистрийн дугаартай, Дөрвөд овогт Магсарын Батхүүгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч М.Батхүү , нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч М.Батхүү нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие 1977 оны 6 дугаар сард 7-р анги төгсөөд Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд 1977-1979 он хүртэл туслах малчнаар ажиллаж байгаад 1979 оны 06 дугаар сард цэрэгт яваад 1982 оны 06 дугаар сард халагдаж ирсэн, үргэлжлүүлэн 1982 оноос 1990 он хүртэл нэгдлийн мал маллаж, 1990-1992 он хүртэл түрээсийн үхэрчнээр ажиллаж байсан. Иймд шүүхэд гаргаж өгсөн баримтыг үндэслэн миний 1977 оны 06 дугаар сараас 1979 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл, 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1990 он хүртэл Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн Хөх бэлчир бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч М.Батхүү нь 1977 оны 06 дугаар сараас 1979 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл, 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1990 он хүртэл Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн Хөх бэлчир бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан байх ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 12 сарын 19-ний өдрийн 1525 дугаартай лавлагаагаар ирүүлсэн Ховд аймгийн Дуут сумын 2 дугаар бригадын 1977-1979, 1983-1990 онуудын 70 дугаар дансны хуулбарууд,

-1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- Гэрч П.Тэрбишийн “...би 1971-1990 он хүртэл Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан. М.Батхүү нь 1977-1979 он хүртэл Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 2 дугаар бригадад эцэг Магсарын хамт мал маллаж байгаад цэрэгт явсан юм. Цэргээс халагдаж ирээд нэгдэлдээ нэгдэл тарах хүртэл малчин байсан нь үнэн...” гэх мэдүүлэг,

- Гэрч З.Чулуунхүүгийн “...би Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд саальчнаар ажиллаж байсан. М.Батхүү бид хоёр хамт ажиллаж байсан нь үнэн...” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.

Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч М.Батхүү нь 1977 оны 06 дугаар сараас 1979 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл, 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1990 он хүртэл Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн Хөх бэлчир бригадад малчнаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дөрвөд овогт Магсарын Батхүүг 1977 оны 06 дугаар сараас 1979 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл, 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1990 он хүртэл Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн Хөх бэлчир бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА