Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2018/ШЦТ/995

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

Улсын яллагч Ж.Энх-Амгалан,

Шүүгдэгч М.О түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зайран овогт Мягмардоржийн Отгон-Эрдэнэд холбогдох 1802002990205 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ****оны ** дугаар сарын **-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, эмэгтэй, ** настай, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй , ам бүл-*, эцэг, эх, охины хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Найрамдал хотхон 1 дүгээр байрны 2-23 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, З овогт М.О, РД: ЗВ********,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.О нь 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо 16 дугаар гудамж 8 тоотоос иргэн бага насны охин буюу 5 хоногтой нярай хүүхдийг эх Б "салхилуулна” гэж хууран мэхэлж хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд :

- хохирогч Б.Б мөрдөн байцаалтад өгсөн: ...2018 оны 06 дугаар сарын 07-ны өглөө 07 цаг өнгөрч байхад сэрээд охиноо хуурайлаад 00 орж бие засч байгаад гэнэт охиныг маань Оогий аваад явчихаж дээ гэж бодоод 00 гарахад Оогий гэрийн гадаа охиныг маань тэвэрчихсэн зогсож байхаар нь гадаа сэрүүхэн салхитай байна ор гэж хэлэхэд Оогий охиныг маань зузаан өлгийнд өлгийдөөд гадаа хэсэг зогсъё гэхээр нь би охиноо өлгийдөөд өгөхөд Оогий охиныг маань аваад гарсан ба би охиныхоо угаасан даавуу пампарс янзлаад ойролцоогоор 3-4 орчим минут болсон байх

 

гараад иртэл Оогий охиныг маань аваад алга болчихсон байхаар нь хашааны гадаа гарахад байхгүй гудамжнаас гарч үзэхэд харагдахгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Оогий буюу Отгон-Эрдэнэ нь надад манай охиныг өргөж авъя гэж хэлж байгаагүй гэхдээ тойруугаар хүүхэд өргөж авахад бичиг баримтыг нь дор нь янзлаад авчихна, таньдаг хүн байгаа гэх мэтээр яриад байсан...гэх мэдүүлэг /хх-35-39/,

  • гэрч Х.Буянцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 06 дугаар сарын 02- ны өдөр манай хүүгийн төрсөн өдөр болоод гэрт хүмүүс ирсэн. Орой цагийг нь тодорхой санахгүй байна. Манай найз Бямбацэцэг манай таньдаг хүн ирсэн автобусны буудлаас тосох хэрэгтэй байна гэхээр нь би найзтайгаа хамт машинаар Тахилтын 4 дүгээр буудал дээр очиход туранхай эмэгтэй өөрийгөө Оогий, барилгын чиглэлийн багш мэргэжилтэй, одоогоор амралтаа авчихсан байгаа, намраас ажилдаа орно, Чойрт амьдардаг гэж танилцуулж байсан. Тэгээд би Бямбацэцэг, Оогий нарын ярианаас фэйсбүүкээр танилцсан найзууд юм байна гэж ойлгосон. Ямар учраас хүүхдүүдэд бэлэг өгч байгааг асуухад буян болох үүднээс бэлэг өгч байгаа гэж Оогий ярьсан. Тэгээд 22 цаг өнгөрч байхад манай найз Бямбацэцэг төрөхөөр өвдөөд түргэн дуудсан боловч явж амжилгүй манай гэрт төрөөд охинтойгоо цуг эмнэлэг явах болоход Оогий хамт явна гэхээр нь би хэрэгтэй зүйл байвал хэлээрэй гээд гэртээ үлдсэн. Маргааш өглөө нь 10 цаг өнгөрч байхад Оогий манай гэрт ирээд Бямбацэцэг таниас асуу гээд тэр Бямбацэцэгийн охиныг өргөж авах гэсэн чинь Бямбацэцэг Буянаагаас асууж байж болъё гэсэн та юу гэж бодож байна гэхээр нь би Оогийд юу яриад байгаа юм бэ Бямбацэцэгийн нөхөр нь удахгүй ирнэ. Аав ээж нь юу гэх юм бэ та хоёрын юу гэж ярих нь хамаагүй наад охины чинь эцэг нь байдаг юм шүү дээ гэж хэлсэн. Тэгээд би ажил руугаа яваад замдаа Оогийг буулгасныхаа дараа Бямбацэцэг рүү утсаар залгаж яриад уурлахад Бямбацэцэг би тэгж хэлээгүй гэж хэлсэн. Тэгээд би Бямбацэцэгт хоол, цайг нь зөөж байгаад 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн үед очиж охинтой нь гаргаж авахад Оогий буюу Отгон-Эрдэнэ ирчихсэн Бямбацэцэгийн охиных нь ягаан дэвтэрийг эмнэлгийн ажилтан гаргаж ирж өгөхөд миний өмнөөс шүүрч аваад байсан. Мөн Бямбацэцэг эмнэлэгээс гарахдаа өлгийтэй охиноо надад өгөхөд би тэвэрье гээд Оогий авч тэврээд машинд суусан. Оогий буюу Отгон-Эрдэнэ нь манайд ирж хонодог оройноо жирэмсэн байсан хүүхдээ алдсан гэж ярьж байсан. Бямбацэцэгийн охиноос нь салахгүй машинд явж байхад тэврээд, гэрт байхад ч гэсэн хажуугаас нь салахгүй байхаар нь адилхан эх хүн, хүүхдээ алдчихсан ямар хэцүү байгаа бол гэж бодоод өнгөрсөн. Тэр өдөр манайд хөдөөнөөс хүмүүс ирээд хонох гэсэн боловч нялх нярай хүүхэдтэй юм гээд тэд шөнө 03 цагт манай ахынх руу очиж унтаж амрахаар явахад Оогий буюу Отгон-Эрдэнэ унтаагүй л сууж байсан. Би хөдөөнөөс ирсэн хүмүүсийг тосч аваад Бямбацэцэгтэй яриад Оогийг гэр лүү нь явуул гэхэд харанхуй болчихсон байна гээд яваагүй, манайд хононо гэж хэлээд яваагүй байсан. Маргааш өглөө нь буюу 2018 оны 06 дугаар сарын 07-ны өглөө унтаж байтал манай найз Бямбацэцэг гаднаас уйлаад ороод ирсэн. Тэгээд Оогий охиныг маань аваад явчихлаа гэхээр нь арай үгүй байлгүй дээ, гудмаар салхилуулж байгаа байх гээд гэрээсээ гараад хамт Оогийг хайтал олдохгүй байхаар нь Оогийгийн 88470772 дугаар руу залгахад холбогдох боломжгүй, фейсбүүк хаягаар нь ороход Бямбацэцэгийг блоклочихсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Орой 17 цагийн үед манай найз Бямбацэцэг рүү Оогий болон цагдаагаас яриад охин нь цагдаа дээр байна удахгүй аваачиж өгнө гээд бид нар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очоод хүлээж байтал 20 цагийн орчим Бямбацэцэгийн охиныг авчирч өгсөн... гэх мэдүүлэг /хх-40-41/,
  • гэрч М.Хаш-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Өдөр цагийг нь тодорхой санахгүй байна манай эхнэр над руу утсаар яриад Отгон-Эрдэнэ цай, хоол зөөж эргээд байсан эмэгтэйгийнхээ нялх хүүхдийг манай гэрт авчирсан байна. Одоо гялс усанд
 

усанд оруулчихаад буцаагаад явуулахгүй бол хөхөөрөө нярай хүүхэд болохгүй шүү дээ Отгон-Эрдэнэ гадагшаа угжинд гарчихсан байна гээд надтай ярьсан ба Отгон-Эрдэнэ гаднаас ороод ирлээ эргээд яръя гээд манай эхнэр утсаа тасалсан...гэсэн мэдүүлэг /хх- 42-43/,

  • гэрч О.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2018 оны 06 дугаар сарын 07-ны өглөөгүүр яг хэдэн цагийн үед байсныг тодорхой санахгүй байна. Хүүхдийнхээ памперс авахаар дэлгүүр гарсан хойгуур Отгон-Эрдэнэ өлгийтэй нярай хүүхэд манай гэрт аваад ирсэн байхаар нь юун хүүхэд вэ нөгөө эгчийн чинь хүүхэд юмуу гэхэд Отгон- Эрдэнэ хоол цай зөөж байсан хүүхэд байгаа юм, байгаа айлд нь олон хүмүүстэй усанд оруулах боломжгүй бохир газар байгаа гэж хэлсэн. Нярай хүүхдийг нь усанд оруулж, хүйг нь цэвэрлээд өлгийдөхөд уйлаад байхаар нь би нярай хүүхдийг нь хөхүүлэхэд их өлссөн байсан учир хөхний сүү уугаад унтаад өгсөн..гэх мэдүүлэг /хх-44-45/,
  • гэрч С.Хүдэрсайханы мөрдөн байцаалтад өгсөн: ...Миний бие Б.Бямбацэцэгтэй 2017 оны 09 дүгээр сард танилцсан одоо нэг гэрт хамт амьдарч байгаа. Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Одоогоор эхнэр охины хамт яармагт ээжийндээ амьдарч байна. Би болон манай эхнэр охиноо бусдад үрчлүүлэх талаар огт ярьж байгаагүй. Миний хувьд Хөгжлийн жигүүр ХХК-д сантехникчээр 1 жил гаран ажиллаж байгаа. Мөн ажлынхаа хажуугаар хувиараа хүмүүсийн сангийн ажил хийдэг. Тийм болохоор охиноо бусдад үрчлүүлэх шаардлага байхгүй. Би эхнэр Б.Бямбацэцэгийг 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрөхөд нь Сэлэнгэ аймгийн Зүүн хараа суманд ажиллаж байсан учир байгаагүй...гэх мэдүүлэг /хх-143/,
  • гэрч М.Сувд-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн: ..манай дүү Отгон-Эрдэнэ 2018 оны 04 дүгээр сарын сүүлээр жирэмсэн ирсэн. 2018 оны 04 дүгээр сарын 20-ны үед шинжилгээ өгөөд хэвт гэж эмч хэлсэн. Одоо эмнэлэгт хэвтлээ гэсэн. Аймгийн нэгдсэн эмнэлэгт долоо хоног хэвтэж эмчлүүлсэн. Эмнэлэгээс гарахдаа хүүхдээ авахуулчихсан байсан. Доошоо их цус алдаад авахуулчихлаа гэж хэлж байсан. Тэр үед тасгийн эмчлэгч эмч нь Оюун эмч байсан. Жирэмсний хяналтын эмч нь Болдбаатар гэж хүн байсан. Отгон-Эрдэнэ нь энд харъяатай байсан тул 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр эмчийн хяналтанд орсон байсан. Жирэмсний картан дээр нь Энхтусдэм өрхийн эмнэлэг гэж байсан. Сүүлийн үед нэлээн хэдэн удаа зулбасан хүүхэд тогтож өгөхгүй байгаа юм. Хүнээс хүүхэд өргөөд авчихвал хүүхэд тогтдог гэж хүмүүс ярьж байна гэж байсан. Манай дүү Хаш-Эрдэнэ над руу яриад гэр оронгүй хүнд Отгон-Эрдэнэ хоол зөөгөөд байна махгүй болчихлоо. 16 хүртэл хоолны мах хүрэхгүй нь мах явуулчих гэсэн. Тэгэхээр нь яагаад хүрэхгүй гэж асуухад гэр оронгүй хүнд Отгон-Эрдэнэ өдөрт хоёр удаа хоол зөөгөөд байна гэсэн. Цагаан будаа чанаад авч яваад байна, төрсөн хүнд цагаан будаа өгч болдог юм уу гэж асуусан. Би сүү орохгүй шдээ гэсэн. Уг яриа бэр Мөнхцэцэг бид хоёрын хооронд болсон юм. Тэр эмнэлэгт хэвтэж байгаа хүүхэд гаргасан хүүхэн нь гэр оронгүй, очих газаргүй айлд амьдардаг хүн гэнээ гэж бэр хэлсэн. Отгон-Эрдэнээс би уг асуудлын талаар асуугаагүй. Надтай уг асуудлын талаар яриагүй. Түүнээс хойш 3-4 хоногийн дараа Отгон-Эрдэнийг хүүхэд хулгайлсан гэсэн асуудал яригдаж эхэлсэн. Би тухайн асуудлын талаар өөрөөс нь асуугаагүй... гэх мэдүүлэг /хх- 56-57/,

-гэрч О.Оюуны мөрдөн байцаалтад өгсөн: ...Би Мягмардоржийн Отгон-Эрдэнэ гэх эмэгтэйг танихгүй. Би олон хүнтэй харьцдаг болохоор яг М.Отгон-Эрдэний талаар сайн мэдэхгүй байна. Өвчний түүхээс харвал М.О нь умайн салстын үрэвсэл сэдэрсэн, үтрээний нянгийн гаралтай үрэвсэл гэсэн хавсарсан оноштойгоор 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр тус эмнэлгийн төрөх эмэгтэйчүүдийн тасагт хэвтэн эмчлүүлж, 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр эмнэлгээс гарсан байна. Уг өвчний түүхийг Алтантуяа эмч нээгээд, би эмчлэгч эмч байсан. М.О нь манай

 

эмнэлэгт 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хэвтэх үедээ жирэмсэн байгаагүй учир кесар хагалгаанд ороогүй. М.Отгон-Эрдэнийг жирэмсэн биш гэдгийг эхо шинжилгээгээр тодорхойлсон байгаа... гэх мэдүүлэг /хх-55/,

  • Фэйсбүүк пэйж хуудсанд хийсэн: ...М.Отгон-Эрдэний 01доо Оодп фейсбүүк хаяг руу нэвтэрч хайлт хэсэг "Жирэмсэн эхчүүдийн групп” гэж бичиж хайхад гадаад эмэгтэй жаахан хүүхдийн амаа ангайж байгаа зураг бүхий профайл зурагтай, 109 дагагчтай пэйж хуудас байлаа. Дээрхи пэйж хуудаст тавигдсан нийтлэлүүдийг нэг бүрчилэн уншихад жирэмсэн болон төрсөн эхчүүдийн талаар сэтгэгдлүүдийг бичсэн байв. Хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүйг тусгав...гэсэн тэмдэглэл /хх-10/,
  • гар утсанд үзлэг хийсэн: ...Ю Н ромөг маркийн хар өнгийн андройд гар утас асаалттай байв. Дэлгэцийг гүйцэж үзэхэд цоожгүй байх ба Мөззадөз цэс рүү ороход 2018 оны 03 дугаар сарын 13-наас 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нийтдээ 29 мессеж байсныг шалгаж үзэхэд хэрэгт ач холбогдолтой гэх 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 16 цаг 22 минутанд 88909602 дугаараас Үа] Ьдап Ьө сЫ мөн Ы 1задЬааЬ? 0д1о ох1по амауа гэсэн 2 мессеж ирүүлсэн байсныг зсгөөпзЬо! хийж зургыг авав. 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 16 цаг 22 минутанд 80208511 дугаараас сЫ сЬп уама өпЬ ЬуЬЬө ха1даЬ Ьп хаап уамп Ье 1гөсЬө гэсэн мессеж ирүүлснийг зсгеөпзЬо! хийж зургийг авав. Үзлэгээр өөр хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй тул ^асеЬоок аппликейшн рүү ороход Оодп 0!доо гэх фейсбүүк хэрэглэгчийн хаяг руу нэвтрэх нэр хийхгүйгээр орж байх ба профайл зураг нь ногоон өнгийн навчтай мөнгөний цэцэгний зурагтай соуег нь улбар шар өнгийн тасалгааны буйдантай өрөөний зураг байв. АЬои! цэс рүү ороход МоЬНе хэсэгт 89012292 дугаарыг тэмдэглэсэн В1г1ЬЬау хэсэгт 1992 оны 07 дугаар сарын 12-нд төрсөн гэж бичсэн байлаа. Хэрэгт өөр ач холбогдол бүхий зүйл илрээгүй. Меззепдег цэс рүү орж Оодп 0!доо гэх хаягтай хохирогч Б.Бямбацэцэгийн Ап|М Ап|М гэх хаягтай харилцсан чат байгаа эсэхийг шалгахад тийм чат байхгүй. М.О нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Б.Бямбацэцэгийн хаягийг блоклож мессенжэр чатаа устгасан гэж хэлснийг тэмдэглэлд тусгав...гэсэн тэмдэглэл /хх-12/,
  • шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 586 тоот: ...М.О нь өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай, сэтгэцэд нөлөөлөх эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг үгүй байна...гэсэн дүгнэлт /хх-72-74/,
  • шүүгдэгч М.Отгон-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн:... Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Өмгөөлөгчтэй уулзсан боловч 3 сая төгрөгөөр өмгөөлнө гэсэн. Ар гэрийн хэнтэйгээ ярилцаж байгаад өмгөөлөгч авах эсэхээ шийдвэрлэнэ. Одоо өмгөөлөгчгүй мэдүүлгээ өгнө. 2018.06.01-ний өдөр би өөрийн 0одп 0!доо 0одп фэйсбүүк хаягаар жирэмсэн ээжүүдийн грүппрүү орж үзэж байтал Аап]Н Аап]Н гэсэн санагдаж байна, фэйсбүүк хэрэглэгч манай хоёр хүүхдэд бэлэг хэрэгтэй байна. Би хоёр хүүхэдтэйгээ найзындаа амьдардаг, гэрээс гарах боломжгүй, би өөрөө одоо жирэмсэн юмаа, гэрт бэлэг хүргээд өгөөч гэсэн пост оруулсан байхаар нь би та бэлгээ авч чадсан уу” гэсэн утгатай зүйл бичсэн. Мөн тэр эмэгтэй өөрийнхөө утасны дугаарыг сэтгэгдэл хэсэгт бичсэн байхаар нь би өөрийн 88470772 дугаараасаа "та бэлгээ авсан уу, хоёр хүүхэд нь бэлгээ авч чадсан уу” гэж мессеж явуулахад бэлэг авч чадсан гэж хариу ирсэн. Тэгэхээр нь би тэр эмэгтэйгээс та 2 хүүхэдтэйгээ найзындаа амьдардаг юм уу?гэж асуухад би найзындаа амьдарч байгаа гэхээр нь хэзээ төрөх юм бэ? Гэхэд өнөө маргаашгүй төрнө гэж хэлсэн. Улаанбаатар хотын яг хаана байгаа талаар асуухад Сонгинохайрхан дүүрэг Тахилтад байдаг гэж хэлэхээр нь би хөдөөний
 

хүн, Тахилт гэж хаана билээ 19-үү? Гэж асуухад үгүй Тахилт гэж тусдаа байдаг гээд ойр зуурын зүйл бичсэн ба дүү нь танд тусалъя, хүүхдийн өлгий, халат, байгаа хоньны мах аваад очъё, Таны нөхөр чинь яасан юм бэ? Намайг 2 хүүхэдтэй хаяад явчихсан гэхээр нь таныг жирэмсэн гэдгийг мэдсэн үү? Гэхэд тэр эмэгтэй мэднэ, нөхөр маань өөр хүнтэй суугаад явчихсан гэхээр нь би эрчүүд ийм л муухай хүмүүс шүү, та айлд амьдрах хэцүү юм биш үү. Би ангийнхантайгаа сайн үйлсийн аян зохион байгуулах гэж байгаа. "Танд тусалъя” бидний хамтын дансанд хураалгасан 120.000 төгрөг байгаа, тэр мөнгөөрөө хүнсний зүйлүүд авч өгье гэж бичихэд, тэр эмэгтэй манай энд 4 ханатай гэр байгаа, тэрийг зарна гэсэн 250.000 төгрөг гэж хэлсэн санагдаж байна гэж бичихээр нь хямдхан юм байна, бид нар ярилцаж байгаад авч өгөхийг бодъё” гэж хэлсэн. Гэрээ хаана барих талаар асуухад тэр эмэгтэй болно гэж хэлсэн. Тэгээд би 2018.06.02-ны өдөр Улаанбаатар хотод Говьсүмбэр аймгаас 15 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгээд би Бямбацэцэгийн 88909602 дугаар руу залгахад утсаа авахгүй мессеж бичдэг байсан ба хаягийг нь асууж байгаад орой гэгээ тасарч байхад очсон боловч 1 цаг гаран хүлээлгэж байгаад Бямбацэцэг, танихгүй эмэгтэй найзтайгаа машинаар ирсэн. Би тухайн үед Бямбацэцэгийн 2 хүүхдэд нь бэлэг, цайны боов, сүү, чихэр зэрэг авч очоод өгсөн. Тэгээд машин дотор сууж байхад Бямбацэцэг энэ манай найз, би эдний гэрт амьдарч байгаа гэж хэлэхэд машинтай хамт ирсэн найз гэх эмэгтэй нь Бямбацэцэгийг 14 хоногийн гудамжинд хонох айл байхгүй гээд явж байхад танилцаж, гэртээ авчирсан. Одоо энэ хүн жирэмсний хяналтанд ороогүй, одоо төрөх дөхөхөөр нь түргэн дуудаад, хэвтүүлж төрүүлнэ гэж ярьж байсан. Би машинд байхдаа Бямбацэцэгээс зарах 4 ханатай гэрээ асуусан уу? танд тусалж гэр авч өгнө гэдгээ хэлэхэд Бямбацэцэг дугаар нь байгаа асууна гэхээр нь Бямбацэцэгтэй ойр зуурын юм ярьж 1 цаг гаран суусан. Тэгээд ярьж байхад Бямбацэцэг болон найз нь гэх эмэгтэй одоо энэ хүүхдийг төрөхөөр нь яадаг юм байгаа юм, өргүүлье гэхээр нь өргөж авах хүн байхгүй гэж байсан. Тэгэхээр нь үгний завсраар нь надад хүүхдээ өргүүлчих гэж хэлэхэд Бямбацэцэгийн найз гэх эмэгтэй нь дээр үед хонь өгөөд хүүхдийг нь авчихдаг байсан. Одоо бол тийм цаг биш шүү дээ гэж хэлж байсан. Бямбацэцэг бид 3 тэдний гэрт нь очиход 3 хүүхэд, 4 том хүн байсан. Бямбацэцэг орой 21 цаг өнгөрч байхад өвдөөд байна түргэн дуудаад орж, гарч байхдаа Бямбацэцэгээс хүүхдээ надад өргүүлчих гэхэд уг нь өгчихмөөр байна цагдаа дээр очиж төрсний гэрчилгээ шилжүүлдэг гэсэн. Тэгэхээр би болохгүй байна гэж хэлсэн. 2018.06.02-ны орой 23 цаг өнгөрч байхад Бямбацэцэг найзынхаа гэрт нь төрөөд, түргэний машинтай 1-р төрөх рүү очиж, Бямбацэцэг нярай хүүхэдтэй хэвтсэн. Ингээд 2018.06.06-ны өдөр Бямбацэцэг хүүхэдтэйгээ эмнэлгээс гарч найзындаа очсон. Тэр үед нь би хамт очиж, гэрт нь хоносон. Маргааш өглөө нь 2018.06.07-ны өглөө 06 өнгөрч байхад сэрээд хэвтэж байтал 07 цагийн үед Бямбацэцэг хүүхдээ ямар ядаргаатай юм бэ гэж охиноо хөхүүлээд, хуурайлаад тавьсан. Тэгтэл охин уйлагнаад байхаар нь 1 цаг гаран тэвэрч гар дээрээ унтуулсан. Бямбацэцэг бие засахаар гарахад нь охиныг нь тэврээд хамт гарсан. Тэгтэл охин нь унгаад, бие засчих шиг болохоор нь буцаж гэррүү ороод живхийг сольсон. Би Бямбацэцэгт охиныг салхилуулъя гэж хэлж авч гараад гадаа зогсож байгаад охиныг гэртээ авааччихаал буцаад аваад ирье гэж бодоод гудамжнаас нь такси бариад охиныг авч явсан. Ахындаа очоод охиныг усанд оруулж, угжаад унтуулсан. Орой 16 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны цагдаагийн хэсэг рүү авч очсон. Над руу 14 цаг өнгөрч байхад аймгийн цагдаагаас яриад нэг цагдаа ярина гэсэн боловч ярихгүй байхаар нь хүүхдийг аваад явсан. Тэгээд цагдаа нар чамайг охинтой цуг авч эмнэлэгт үзүүлээд Сонгинохайрхан дүүргийн цагдаа дээр очсон. Надад ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Тэр охин их хөөрхөн харагдаад байхаар гэртээ авч очоод, буцаагаад өгнө гэж бодож авч явсан. Би 2 хүүхэдтэй, одоо аав, ээж хүүхдүүдтэйгээ амьдарч байгаа... гэх мэдүүлэг /хх-134-139/

 

...2018 оны 06 дугаар сарын 05-ны өглөө би Бямбацэцэгт хоол, цай аваачиж өгчихөөд би өнөөдөр хөдөө гэрлүүгээ буцдаг юм уу гэхэд Бямбацэцэг бид хоёрын нэг мөсөн эмнэлэгээс гаргаж өгчихөөд яваач, би эмчээсээ гуйгаад өнөөдөр гарчихъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би Бямбацэцэгийг хүүхэдтэй нь эмнэлгээс гаргачихаад буцъя гэж бодоод ахындаа очоод өдөржингөө Бямбацэцэгийг хүлээсэн боловч эмч явчихлаа гэж хэлэхээр нь би оройн хоол аваачиж өгсөн. Тэгтэл Бямбацэцэг надад модны хоёрт хүүхэд өргүүлдэг газар байдаг гэж хэлэхээр нь би яг ямар нэр хаягтай газар байдаг талаар асуухад асрамжийн төв байдаг л гэж хэлсэн. Тухайн үед би Бямбацэцэгт хүүхдийг нь үрчилж авах талаар хэлээгүй байхад өөрөө тийм газар байдаг гэж хэлсэн. Би Бямбацэцэгийг төрснөөс нь хойш хоол цай захиасан бүх зүйлийг нь аваачиж өгч байсан. Бямбацэцэгийг амаржсаны дараа буюу 2018 дугаар сарын 06 дугаар сарын 03- ны өглөө хоол, цай аваачиж өгчихөөд Бямбацэцэгээс хүүхдээ надад өргүүлээч гэхэд би Буянаагаас асууж байгаад больё гэж хэлж байсан. Надад тодорхой шийд өгөхгүй байхаар нь би Бямбацэцэгтэй цаашдаа холбогдохгүй холбоогоо таслья гэж бодоод 2018 оны 06 дугаар сарын 05-ны орой Бямбацэцэгийн фейсбүүк хаягийг блоклосон. Тэгтэл маргааш өглөө нь буюу 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 09 цаг өнгөрч байхад Бямбацэцэг над руу өөрөө утсаар яриад охин бид хоёрыг одоо эмнэлэгээс гар гэж байна гэхээр нь би эхлээд ажилтай байна гэж хэлсэн. Өдөр 12 цаг өнгөрч байхад Бямбацэцэг над руу залгаад эмнэлгээс гарах гэсэн чинь өмсөх куртик, гутал, өмд, цамц байхгүй мөн хүүхдийн өлгий алга гэж ярихаар нь би хувцас, өлгий аваад очьё гэж хэлээд хүүхдийн шинэ өлгий, пүүз, цамц, өмд гээд зүйлүүдийг өгсөн. Намайг хүлээгээд сууж байхад Бямбацэцэгийн найз Буянаа гэх эмэгтэй ирээд бид хоёр хүлээж байтал сувилагч хүүхдийн ягаан дэвтэрийг өгөхөөр нь би авч нярайн шинжилгээний хариунуудыг харчихаад дэвтэрийг тортой хувцас, эд зүйл рүү нь хийсэн. Тэгээд Бямбацэцэгийг нярай охинтойгоо гарч ирэхээр нь аваад Буянаагийн гэрт нь очсон...гэх мэдүүлэг /хх-140-141/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахиж мэдүүлэг өгөхгүй гэх /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг болно.

Шүүгдэгч М.О нь 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо 16 дугаар гудамж 8 тоотоос иргэн бага насны охин буюу 5 хоногтой нярай хүүхдийг эх Б.Бямбацэцэгт “салхилуулна” гэж хууран мэхэлж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

  • хохирогч Б.Бямбацэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2018 оны 06 дугаар сарын 07-ны өглөө 07 цаг өнгөрч байхад сэрээд охиноо хуурайлаад 00 ороод гарахад Оогий гэрийн гадаа охиныг маань тэвэрчихсэн зогсож байхаар нь гадаа сэрүүхэн салхитай байна ор гэж хэлэхэд Оогий охиныг маань зузаан өлгийнд өлгийдөөд гадаа хэсэг зогсъё гэхээр нь би охиноо өлгийдөөд өгөхөд аваад гарсан ба би охиныхоо угаасан даавуу, пампарс янзлаад ойролцоогоор 3-4 орчим минут болсон байх гараад иртэл Оогий охиныг маань аваад алга болчихсон байсан...Оогий буюу Отгон-Эрдэнэ нь надад манай охиныг өргөж авъя гэж хэлж байгаагүй гэхдээ тойруугаар хүүхэд өргөж авахад бичиг баримтыг нь дор нь янзлаад авчихна, таньдаг хүн байгаа гэх мэтээр яриад байсан...гэх мэдүүлэг /хх-35-39/,
  • гэрч Х.Буянцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:...Оогий буюу Отгон-Эрдэнэ нь манайд ирж хонодог оройноо жирэмсэн болоод хүүхдээ алдсан гэж ярьж байсан...Бямбацэцэгийн охиноос нь салахгүй машинд явж байхад тэврээд, гэрт байхад ч гэсэн хажуугаас нь салахгүй байхаар нь адилхан эх хүн, хүүхдээ алдчихсан ямар хэцүү байгаа бол гэж бодоод өнгөрсөн...2018 оны 06 дугаар сарын 07-ны өглөө унтаж байтал манай найз Бямбацэцэг гаднаас уйлаад ороод ирээд...Оогий охиныг маань
 

аваад явчихлаа...салхилуулж байгаа байх гээд гэрээсээ гарч хамт Оогийг хайтал олдоогүй...Оогийгийн 88470772 дугаар руу залгахад холбогдох боломжгүй, фейсбүүк хаягаар нь ороход Бямбацэцэгийг блоклочихсон байсан...гэх мэдүүлэг /хх-40-41/,

  • гэрч О.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2018 оны 06 дугаар сарын 07-ны өглөөгүүр...хүүхдийнхээ памперс авахаар дэлгүүр гарсан хойгуур Отгон-Эрдэнэ өлгийтэй нярай хүүхэд манай гэрт аваад ирсэн байхаар нь юун хүүхэд вэ нөгөө эгчийн чинь хүүхэд юмуу гэхэд Отгон-Эрдэнэ хоол цай зөөж байсан хүүхэд байгаа юм, байгаа айлд нь олон хүмүүстэй усанд оруулах боломжгүй бохир газар байгаа гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-44-45/,
  • гэрч М.Сувд-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн :...манай дүү Отгон-Эрдэнэ 2018 оны 04 дүгээр сард жирэмсэн байсан боловч...доошоо их цус алдаад авахуулчихлаа гэж хэлж байсан...ер нь хэд хэдэн удаа зулбасан, хүүхэд тогтож өгөхгүй байгаа юм. Хүнээс хүүхэд өргөөд авчихвал хүүхэд тогтдог гэж хүмүүс ярьж байна гэж байсан...би Отгон-Эрдэнээс хүүхэд хулгайлсан тухайн асуудлаар асуугаагүй...гэх мэдүүлэг /хх-56-57/,
  • шүүгдэгч М.Отгон-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн:... Би 2018.06.07-ны өглөө 06 өнгөрч байхад...би Бямбацэцэгт охиныг салхилуулъя гэж хэлж авч гараад...охиныг гэртээ авааччихаад буцаад аваад ирье гэж бодоод гудамжнаас нь такси бариад охиныг авч явсан...Ахындаа очоод охиныг усанд оруулж, угжаад унтуулсан...Тэр охин их хөөрхөн харагдаад байхаар гэртээ авч очоод, буцаагаад өгнө гэж бодож авч явсан...гэх мэдүүлэг /хх-134-139/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
 

Иймд шүүгдэгч М.Отгон-Эрдэнийг хүн хулгайлах гэмт хэргийг хохирогчийг хууран мэхэлж, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн шинж, хохирлын талаархи хууль зүйн дүгнэлт:

Хэрэгт цугларсан нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, тус хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хангалттай гэж үнэлэв.

Нотлох баримын эх сурвалжууд хооронд зөрүүтэй, зөрчилтэй асуудал байхгүй, мөн хохирогч, гэрч нар худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэл, баримт тогтоогдоогүй байх тул тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.

Шүүгдэгч нь нярай хүүхдийг эх, эцэгт нь мэдэгдэхгүйгээр, худал хэлэн хуурах аргаар буюу хууль бусаар авч явсан, өөрийн эрхшээлд оруулсан байх тул хүн хулгайлах гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.

Хохирогч нь өөрийн нярай хүүхдээ алга болсон даруйд цагдаад мэдэгдсэнээр шүүгдэгчийн хууль бус үйлдэл таслан зогсоогдсон байх ба шүүгдэгч нь хүүхдэд хайртай, өргөж авах хүсэлтэй, усанд оруулах гэж авч явсан эсэх нь шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

Хохирогч нь гэмт хэргийн улмаас хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч нь бага насны буюу 5 настай, 8 настай 2 хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй байх ба гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэмшсэн байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан доод хэмжээгээр хорих ял оногдуулж өгнө үү гэх саналыг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Бусад асуудал

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүгдэгчид хорих ял оногдуулж байгаа тул түүний бага насны хүүхдүүд болох 2013 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн Зайран овогт Отгон-Эрдэний Цогсүрэн /РД:ХА13282533/, 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн Зайран овогт Отгон- Эрдэний Цогтсайхан нарт хууль ёсны асран хамгаалагч томилох, асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргад даалгах, мөн уг асуудлыг шийдвэрлэх хүртэл тухайн бага насны 2 хүүхдийг хараа хяналтандаа байлгаж асрах үүргийг шүүгдэгч М.Отгон-Эрдэний эцэг, эх болох С.Мягмардорж, С.Мөнхжаргал нарт хариуцуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч М.О хүн хулгайлах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар М.О 01 жил 05 хоног хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Од оногдуулсан 01 жил 05 хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар шүүгдэгч М.Отгон-Эрдэний бага насны хүүхдүүд болох О.Ц, О.Ц нарт асран хамгаалагч томилох, асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргад даалгасугай.
  6. 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг дарга асран хамгаалагч томилох хүртэлх хугацаанд шүүгдэгчийн бага насны 2 хүүхэд О, О. нарыг хараа хяналтандаа байлгаж асрах үүргийг шүүгдэгч М.О эцэг, эх болох С.М, С.М нарт хариуцуулсугай.
 
  1. Шүүгдэгч М.О цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.
  2. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  3. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
  4. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР