Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2017/ШЦТ/84

 

Монгол улсын нэрийн өмнөөс

аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд Улсын яллагч Д.Нямдэлэг Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нарантуяа нар оролцов.

аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж шүүхэд шилжүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох 201718000119 дугаартай Эрүүгийн хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэм хэмжээнд нийцүүлэн хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ******* онд ******* хотод төрсөн, эрэгтэй, ******* настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт *******ийн Сонгино хайрхан дүүргийн ******* хороо 6 гудамж, тоотод оршин суух хаягтай, аймгийн сумын авто тээврийн нэгдсэн холбооны зохицуулагч ажилтай, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх ******* овогт *******гийн *******. /РД:/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ю.******* нь 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр аймаг сумын нутагт иргэн тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар эрх чөлөөнд халдаж, биед нь хамрын таславчний муруйлт, хамрын ясны хугарал үүсгэх зэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

1.Хохирогч ийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн...Би 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 14 цагийн үед ажил дээрээ байхад миний таньдаг ******* нь гар утас руу залгаад “ахын дүү чи хаана байгаа юм бэ, ах нь хэдэн хүмүүстэй салхинд гарах гэж байна, хамт салхинд гарах уу” гэж надаас асуухаар нь “дүү нь одоо ажилтай байна, орой ажил тараад араас чинь очъё” гэж хэлээд утсаа тасалсан. Ингээд орой 17 цагийн үед ажил тараад СЭҮ улсын 2 дугаартай тээврийн хэрэгсэлтэй ганцаараа сумаас явах замд байдаг уулын аманд ******* хэсэг хүмүүстэй байна гэхээр нь яваад очсон. Тэгтэл ******* ахын эхнэр болох Чимгээ, мөн зүс таних Лхагвадорж, Отгоо, мөн огт харж байгаагүй *******-45 насны эмэгтэй бас байсан. Уг хүмүүс нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглсэн байдалтай хоол идээд байж байсан. ******* ах ууж байсан хар Чингис нэртэй архинаас надад хундаглаж өгөхөөр нь би нэг татсан, тухайн үед архи нь дуусчихаар нь би машинаас 0.75 литрийн Чингис архи гаргаж ирээд бүгд хувааж уусан, тэгээд миний авчирсан архийг ууж дуусаад ******* нь өөрийн машинтайгаа сум руу хөдөлсөн, харин би өөрийн эзэмшлийн СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй сум руу яваад билэг ХХК-ний хашаан дотор машинаа тавиад хашаанаас гарч ирэх үед ******* ах машины жолоо талын суудал дээр сууж байсан. харин Лхагвадорж нь жолоочийн эсрэг талын суудал дээр сууж байсан. Миний танихгүй *******-45 насны эмэгтэй арын суудал дээр Чимэгээ эгчтэй хамт сууж байсан. Ингээд би машин дотор ******* ахтай хорооллын нэрийг нь мэдэхгүй нэг дэлгүүрийн гадаа очоод бүгд машинаас буугаад дэлгүүрт ороход дэлгүүр дотор Отгоо эгч сууж байсан. Тэр бид хэдэд 0.5 литр “Вива” нэртэй архи задалж өгсөн. Бид хэд задалж өгсөн архийг нь ууж байгаад гэртээ харихаар болоод дэлгүүрээс гараад ******* ахын машинд дахин сууж, Чимэгээ эгчтэй хамт явж байсан танихгүй эгчийг хороололд гарт нь хүргэж өгөөд шууд плаза руу явах замд ******* ах нь эхнэр Чимэгээтэй хоорондоо хэрэлдээд маргалдаад байсан. Ингээд Плазагийн гадаа Чимэгээ машинаас буугаад гэртээ орсон. Тухайн үед машин дотор *******, Лхагвадорж хоёр л байсан. ******* нь отвёрканы ишээр хамар дух, нүд, зовхи болон толгой хэсэгт олон удаа цохисон тухайн үед би ухаан алдаж хэсэг юу болсон талаар мэдээгүй, гэнэт сэртэл ******* “энэ залууг одоо энд нь ална” гээд хоорондоо ярилцаад байсан, би сэрээд ******* ахад “та одоо дүүгээ яагаад ингэж байгаа юм бэ, би таньд ямар гэм хийсэн юм” гэхэд “чи битгий хуцаад бай лалар минь, би зүүн хараагийн хулгайч шүү, бид хоёр зодолдсон гэж хүнд хэлвэл ална шүү, одоо машинд суу” гэж хэлээд тэр хоёр намайг өргөж машинд суулгаад гэрийн гадаа буулгаад яваад өгсөн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20- дугаар хуудас/

2.Гэрч ийн 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн ... Би тэр өдөр буюу 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 13 цагт гэртээ байж байхад манайд *******, Батчимэг, Лхагвадорж нар нь орж ирээд “салхинд хамт гаръя” гэхээр нь Цэдэндамбын машинтай манай гэрээс гараад сумын нутаг дэвсгэрт байрлах “Хоймор Уул” гэх нэртэй дэлгүүрт байдаг найз хүүхэн Отгонбаярыг бас аваад тэгээд “”-ын амралтын ард байрлах ууланд очиж мах шарж идэнгээ дэлгүүрээс авсан 0.75 литрийн “Соёрхол” архийг ууж дараад нь дахиж 0.5 литрийн “Хар чингис” архийг задлаад ууж байхад 16-17 цагт Цэдэндамбын найз болох Батбилэг нь өөрийн том оврын машинтай ганцаараа ирсэн. Ингээд Батбилэг шарсан мах идэж, мөн бид нарын ууж байсан архинаас уусан. Архи дуусаад Батбилэг өөрийн унаж ирсэн машинаас 0.75 литрийн “Голд Чингис” архи гаргаж ирээд бид нарт авчирсан архиа задлаад хувааж, ууж дуусаад би Батбилэгтэй хамт Батбилэгийн машинд суугаад сумруу явсан. Харин араас ******* нь эхнэр Батчимэг мөн Отгонбаяр Лхагвадоржийн хамт Цэдэндамбын машинтай хөдөлсөн. Бид хоёр Батбилэгийн машинтай шууд ажил дээр нь очоод машиныг нь хашаанд оруулаад гарч ирэх үед ******* машинтай Батбилэг бид хоёрыг аваад “Хоймор Уул” хүнсний дэлгүүр орж 0.5 литрийн “Viva” архийг хувааж уугаад Отгонбаяр нь дэлгүүрт үлдсэн, 3 харин Цэдэндамбын машинтай *******, Батчимэг, Лхагвадорж, Батбилэг бид нар шууд манай гэрийн гадаа очиж намайг буулгаад явсан юм... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/

3.Гэрч 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн ....2017.04.29-ний өдөр намайг дэлгүүр дээрээ ажилтай байхад Жааханцэцэг нь Лхагвадорж, ******* эхнэр Батчимэг нар Цэдэндамбын машинтай ирцгээсэн. Жааханцэцэг нь дэлгүүрт орж ирээд “хөдөө хээр гарч мах идчихээд ирье, хамт явья” гэхээр нь би зөвшөөрөд хамт явсан. Тэгээд 16 цаг өнгөрч байхад сумаас гараад бид нар “”-н цаана байдаг хөдөө очсон. Ойр орчимд хадан хясаа, ой модтой хөдөө газар байсан. Надад Лхагвадорж “” баруун талын аманд байдаг гэж хэлсэн. Би очсон газрынх нь нэрийг мартсан байна.Тэндээ Лхагвадорж, *******, Цэдэндамбын эхнэр болох Батчимэг, Жааханцэцэг бид нар махаа шараад, 2 шил 0.5 литрийн “Хар Чингис” 0.75 литр “Соёрхол” архи, тэгээд ойр зуурын ууж идэх зүйл авсан байсан. 18 цагийн үед явах гэж байхад Цэдэндамбын утасруу Батбилэг нь залгаад байсан. ******* нь Батбилэгт утсаар ярьж байгаа газраа хэлсэн. Удаагүй Батбилэг нь 2 минутын дараа бидний байгаа газарт ирсэн. Батбилэг нь ирэхдээ 0.75 граммын “Шар Чингис” архитай ирсэн. Батбилэгийн авчирсан архийг бид нар бүгд хувааж ууж дуусгаад явцгаахаар болоод суманд 19 цаг гэхэд би дэлгүүрийнхээ гадаа ирээд 0.5 граммын “Вива” гаргаж өгөөд тэрийгээ бас бүгд л хамтдаа ууцгаасан. Миний өгсөн архиыг хувааж уугаад ******* эхнэр Батчимэг, Батбилэг, Жааханцэцэг, Лхагвадорж нар нь 20 цагийн үед манай дэлгүүрээс явцгаасан. Би цааш нь юу болсон талаар мэдэхгүй байна. Маргааш өглөө нь 2017.04.30-ны 09 цагийн үед дэлгүүр дээрээ байхад *******, Лхагвадорж орж ирээд бид нар Батбилэгийг зодчихжээ гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-27 дугаар хуудас/

4.Гэрч ийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн...Би 2017 оны04 дүгээр сарын 29-ний өдөр 14 цагийн үед нөхөр бид хоёр гэртээ хоол хийж байхад манайд Лхагвадорж орж ирсэн тэгээд бид гурав гархаар болоод найз Жааханцэцэг, Отгонбаяр хоёрыг гэр гэрээс нь очиж дэлгүүрээс мах, ногоо зэргийг аваад шууд сумын нутаг дэвсгэрт “” амралтын уулын ард байрлах уулын аманд очиж тогооны хорхог хийж идсэн. Ингээд хорхог хийж байх хугацаандаа 0.75 литрийн “Хар чингис” нэртэй архи манай хэд ууцгаасан. Тэр үед нөхрийн гар утасруу Батбилэг залгаад хаана байна гээд асуугаад байхаар нь ******* нь найз Лхагвадоржийн амралтын газар салхинд гараад мах шарж идэж байна гэхэд нээх удалгүй Батбилэг том автомашинтай гарч ирээд хорхог идэж мөн бид нарын ууж байсан архийг уусан. Тэгээд архи уугаад явах гэтэл Батбилэг нь 0.75 литрийн “Голд чингис” архийг машинаасаа гаргаж ирээд дахин ууж дуусаад орой 19 цагийн үед *******, Отгонбаяр, Лхагвадорж бид нар манай машинд суугаад сум төв рүү явсан. Харин Батбилэг, Жааханцэцэг хоёр Батбилэгийн машинд суугаад араас гарсан, ингээд Жааханцэцэг, Батбилэгийн ажил дээр очиж 0.5 литрийн “Вива” нэртэй архийг дахиж ууж дуусгаад Отгонбаярыг гэрт нь үлдээгээд *******, Лхагвадорж, Жааханцэцэг бид нар Жааханцэцэгийг гэрт нь буулгаад “ плаза” зочид буудалруу явж байхад манай нөхөр байнга гар оролдох юм гээд уурлах үед Батбилэг яагаад эгчийг загнаад байгаа юм бэ гэж хэлэх үед плаза зочид буудалд ирээд би машинаас буугаад шууд гэртээ ороод зурагт үзээд хэвтэж байхад 2 минут болсон байх удаагүй *******, Лхагвадорж хоёр гэрт орж ирээд ******* нь надад зүгээр байхад Батбилэг буудлын гадаа намайг нүүрэн тус газар цохидог байна ш дээ гэж хэлсэн, тухайн үед би Цэдэндамбыг тоогоогүй харин маргааш 4 нь буюу 2017 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр манай нөхөр надад Батбилэг нь Лхагвадорж бид хоёрыг зодсон гээд Цагдаагийн газарт өргөдөл өгсөн байна гэж хэлсэн.... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/

5.Шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №133 тоот: 1. ийн биед хамар ясны хугарал, дух, зовхи, хүзүү, бугалганд цус хуралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдсон. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/

6. Шинжээч ын 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн ...Миний 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №133 дугаартай дүгнэлтэнд иргэн Батбилэгийн биед хамрын таславчний муруйлт, хамар ясны хугарал нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна бусад шар зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/

7. Шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 12-ний өдрийн №42 тоот 1. Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн ноосон цамц баруун мөрний оёдол дагуу 8 см урагдалт үүссэн. 2. уг урагдалт нь татаж чангаах хүчний үйлчиллээр үүссэн ханзралт байна. 3. цамцны захнаас татсан эсэхийг тогтоох боломжгүй... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/

8. Сэжигтэн Ю.Цэндэндамбын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн...Би 2017 оны 04 дүгэр сарын 29-ний 14 цагт эхнэр Батчимэг, эхнэрийн найз Жааханцэцэг, Отгоо мөн Лхагвадорж нарын хамт “”-ын амралтын ард уулын аманд очиж салхинд гараад байж байхдаа би Батчилэгийг аас гархаас өмнө утсаар дуудсан болхоор Батбилэг нь орой 16 цаг өнгөрч байхад СЭА дугаартай тээврийн хэрэгслээр ганцаараа ирсэн. Ингээд бид нар хорхог хийж байсан болхоор хорхогоо хийж идээд бас архи ууцгааж байгаад орой 19 цагийн үед Батбилэг өөрийн унаж ирсэн тээврийн хэрэгсэлтэй явсан ба харин бид нар миний эзэмшлийн УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй сумруу ороод Батбилэгийн ажлын гадаа очиж Батбилэгийн машиныг хашаанд нь оруулж тавиад Батбилэгийг аваад миний машинтай Отгоогийн дэлгүүр орж нэг шил архи ууцгаасан. Отгоогийн нээх удалгүй гараад Жааханцэцэгийг гэрт нь хүргэж өгөөд плаза зочид буудал явах замд би эхнэрийгээ чи одоо дандаа гар утас оролдох юм гэж хэлээд плаза зочид буудлын үүдэнд иртэл эхнээр машинаас буугаад гэртээ орсон харин би машинаас буугаад гэртээ орох гэсэн чинь Батбилэг машинаас бууж ирээд та одоо яагаад Батчимэг эгчид уурлаад байгаа юм бэ? Гэхээр нь би чамд ер нь ямар хамаатай юм битгий миний гэр бүлийн асуудалд оролцоод бай гэж хэлхэд Батбилэг намайг шууд баруун гараараа нүүрэн тус газарт цохиод авсан ингээд би эр хүн шиг хээр гарья гэж хэлээд машиндаа суугаад тус сумын “Долоон даваа” гэх газарт очиж машинаас буухад Батбилэг миний өмсөж явсан хар цамцнаас зуурч аваад бид хоёр ноцолдож байгаад газарт унах үед Лхагвадорж машинаас бууж ирээд Батбилэгийг дээрээс буулгах гэж өмссөн хувцаснаас хойш татаж газарт унагачихсан энэ үед би босож ирээд Батбилэгийн нүүрэн тус газар 3-4 удаа цохиж зодсон өөрөө ямар нэгэн үйлдэл 5 гаргаагүй, Батбилэгийг машиндаа суулгаад Лхагвадорж бид хоёр гэрт нь хүргэж өгөөд явцгаасан юм... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас/ 9. Сэжигтэн Ю.Цэндэндамбын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн...Хэрэг болдог орой “ плаза” зочид буудлын гадаа Батбилэг намайг эхэлж нэг удаа цохисон ингээд миний уур хүрээд хөдөө гарч эр хүн шиг үзье гээд машиндаа суугаад тус сумын “Долоон даваа” гэх газарт очиж машинаас буухад Батбилэгтэй ноцолдож байгаад газарт унах үед Лхагвадорж машинаас бууж ирээд Батбилэгийн өмсөж явсан цамцны захаас нь татаж унагачихсан тэр үед би босож ирээд Батбилэгийн нүүрэн тус газар 3-4 удаа цохиж зодсон өөрөө ямар нэгэн үйлдэл гаргаагүй... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дугаар хуудас/

10. Шүүгдэгч Ю.Цэдэндамбын 217 он 06 дугаар арын 06-ны өдрийн яллагдагчаар байцаасан тэмдэглэл... Өөр нэмж хэлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 79 дүгээр хуудас/ 11.Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр хуудас/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүхээс өгсөн эрх зүйн дүгнэлт аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******гийн Цэдэндамбыг 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр аймаг суманд байрлах “ плаза” үйлчилгээний төвийн дэргэд мөн сумын иргэн тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар эрх чөлөөнд нь халдаж, биед нь хамрын ясны хугарал, дух, зовхи, хүзүү, бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл учруулсан үндэслэлээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д заасныг баримтлан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүхийн хэлэцүүлэгт оролцогч талуудаас шүүгдэгчийг “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, шүүгдэгч гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Энэ гэмт хэргийн шинж байдал нь 2015 оны шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинж байдалтай тохирч байгаа тул зүйлчлэлийг өөрчилж, хуулийн энэ зүйл хэсэгт нийцүүлж асуудлыг шийдвэрлэх боломжтой боловч, 2015 оны шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийн энэ зүйл хэсэгт заасан шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлага нь хүндэрсэн байна. Өөрөөр хэлбэл 2015 оны шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байгаа тул мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасаныг үндэслэн 2002 оны эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасан “хөнгөн гэмт хэрэг анх удаагаа 6 үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэсэн заалтыг буцаан хэрэглэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Ю.******* нь хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гэм хорыг арилгасан, гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн нөхцөл байдлууд шүүхийн хэлэлцүүлэгийн явцад тогтоогдсон тул 2002 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасан “Хохирогчтой сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ. Шүүхийн хэлэлцүүлгээр хавтаст хэрэгт цугларсан ач холбогдол бүхий, хууль ёсны нотлох баримтууд, түүнд өгсөн оролцогч талуудын санал дүгнэлтэд үндэслэн шүүгдэгчийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Хохирогч ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20- дугаар тал/, гэрч ийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн мэдүүлэг / хавтаст хэргийн 24 дүгээр тал/, гэрч ын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн мэдүүлэг / хавтаст хэргийн 25-27 дугаар тал/, ийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн дугаар тал/, Шинжээчийн №133 тоот дүгнэлт, шинжээч ын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн мэдүүлэг / хавтаст хэргийн 36 дугаар тал/, шинжээчийн №42 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтууд болон оролцогч талуудын өгсөн санал дүгнэлтэд үндэслэн шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг мөн бөгөөд энэ гэмт хэрэгт шүүгдэгч Ю.Цэдэндамбын гэм буруутай нь тогтоогдож байна. Шүүгдэгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчид 1.500.000 төгрөг өгч хохирлыг бүрэн төлсөн тухай мэдүүлэг, хохирогч, түүний өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохиролд 1.500.000 төгрөг төлүүлсэн тухай мэдүүлэг, хохиролын мөнгө хүлээлгэж өгсөн ба хүлээж авсан баримтуудад үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэж үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ю.*******д авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэвэл зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овгийн *******гийн Цэдэндамбыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасан “гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн” үндэслэлээр шүүгдэгч Ю.Цэдэндамбыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс чөлөөлсүгэй. 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

4.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ю.*******д урд авсан бусдын батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэсүгэй

. 5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор бусад оролцогчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар дээрхи хугацаанд гомдол, эсэргүүцэл гараагүй бол анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАЦАГДОРЖ