Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 58

 

2018 оны 01 сарын 31 өдөр         Дугаар 153/ШШ2018/00059         Ховд аймаг

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

 

 Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* банкны Ховд салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт гийн нарт холбогдох 52,303,307 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. хариуцагч Д.*******, Ж., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банкны Ховд салбарын захирал Д. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.******* нь ******* банкны Ховд салбараас 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 1240019766 тоот зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийн зээлийг гутлын цех ажиллуулах зориулалттайгаар 48 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй авсан. Уг зээлийн барьцаанд Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоот Д- Ү- дугаартай 203,7 м.кв бүхий амины орон сууц, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоот Д- Ү- дугаартай 69,3 м.кв бүхий амины орон сууц, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоот Д- Ү- дугаартай 309,9 м.кв бүхий граж, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоот Д- Г- дугаартай 3312 м.кв бүхий газар барьцаалсан. Улмаар 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, 46,630,000 төгрөгийг үлдсэн 43 сар дээр нэмж 5 сарын хугацаатай сунгаж, эхний 10 сар үндсэн төлбөрөөс чөлөөлүүлэн тоот гэрээ байгуулсан. Д.******* нь зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс хойш төлөлт хийлгүй хугацаа хэтрээд байна. Д.******* нь 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл зээлийн үндсэн төлбөрт 3,054,345.31 төгрөг, зээлийн хүү 10,885,990.57 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 27,536.12 төгрөгийг төлсөн байна. тоот зээлийн үлдэгдэл үндсэн зээл 43,575,654.69 төгрөг, хүү 8,528,925.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 198,726.84 төгрөг, нийт 52,303,307.12 төгрөг байна. Иймд иргэн Д.******* Ж. нараас дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.******* Ж. нар шүүх хуралдаанд гаргасан тайбартаа: ******* банкны Ховд салбараас гаргасан нэхэмжлэл 52,303,307 төгрөгийг төлнө, төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банкны Ховд салбар нь хариуцагч Д.*******, Ж. нарт холбогдуулан 52,303,307 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх хуралдааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 52,303,307 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг баримтлан

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ******* банкны Ховд салбарын нэхэмжлэлтэй, ******* овогт *******гийн *******, овогт гийн нарт холбогдох 52,303,307 төгрөг гаргуулах хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Төрийн банкны төрийн сангийн тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 419,467 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 209,733 төгрөгийг хариуцагч  Д.*******, Ж. нараас гаргуулан нэхэмжлэгч ******* банкны Ховд салбарт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.МАРИНА