| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2017/00674/и |
| Дугаар | 77 |
| Огноо | 2018-02-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 77
2018 оны 02 сарын 07 өдөр, Дугаар 153/ШШ2018/00077 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, т******* шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Ховд сумын ******* ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* ******* овогт *******ийн *******ын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч К.*******, нарийн бичгийн дарга Ж.Батцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч К.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Ховд сумын холбооны салбарт гол шугамын монтёроор 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. Тухайн үеийн холбооны газрын баримтууд аймгийн төв архивт шилжиж ирээгүй байдаг. Иймд миний 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 он хүртэл Ховд аймгийн Ховд сумын Холбооны салбарт монтёроор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч К.******* нь 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 он хүртэл Ховд аймгийн Ховд сумын Холбооны салбарт монтёроор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1457 дугаартай лавлагаа,
-МЦХ ХК-ийн Ховд аймгийн Холбооны газрын даргын 2003 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 44 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-К.*******ын ажиллаж байхдаа авахуулсан гэх гэрэл зураг,
-Гэрч Б.ын “би 1982-2015 он хүртэл Ховд аймгийн Холбооны газарт гол шугамын монтёроор ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. К.******* 1992 онд Ховд аймгийн Холбооны газарт барьцаа хариуцсан гол шугамын монтёроор ажилд ороод 2008 он хүртэл ажилласан” гэх мэдүүлэг,
-Гэрч Б.ын “би 1983 оноос эхлэн өнөөдрийг хүртэл Ховд аймгийн Холбооны газарт ажиллаж байна. К.******* 1992 онд Ховд аймгийн Холбооны газарт барьцаа хариуцсан гол шугамын монтёроор ажилд ороод 2003 он хүртэл ажилласан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.
Хүсэлт гаргагч К.******* нь 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 он хүртэл Ховд аймгийн Ховд сумын Холбооны салбарт монтёроор ажиллаж байсныг нотлох баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь Аймгийн архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1457 дугаартай лавлагаа зэргээр нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагч К.*******ын хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон б*******ад нотлох баримтуудаар К.******* нь 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 он хүртэл Ховд аймгийн Ховд сумын Холбооны салбарт монтёроор ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* ******* ******* овогт *******ийн *******ын 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 он хүртэл Ховд аймгийн Ховд сумын Холбооны салбарт монтёроор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА