Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2017/ШЦТ/203

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж, Улсын яллагч: Э.Гантулга Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа, Шүүгдэгч Шүүгдэгч Б., тэдний өмгөөлөгч Л.Батбаяр, Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Н.Жаргалсайхан, Шүүгдэгч А.*******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул, Шүүгдэгч Ц., түүний өмгөөлөгч Х.Мөнхбаатар, Шүүгдэнч Б., түүний өмгөөлөгч Д.Мэндээ, Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17 дугаар зүйлийн 2, 20.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар, А.*******, Б.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Б., Ц., Б., нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тоот эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Боржигон овогт ******* *******. Регистрийн дугаар /*******/,

2. Монгол Улсын иргэн, Ламтан овогт ******* *******, Регистрийн дугаар /*******/,

3. Монгол Улсын иргэн Боржигон овогт ******* *******, Регистрийн дугаар /*******/

4. Монгол Улсын иргэн  Жинчин овогт , Регистрийн дугаар //,

5. Монгол Улсын иргэн  Шаргалжуут овогт , Регистрийн дугаар //,

6. Монгол Улсын иргэн  Чулуунбат овогт , Регистрийн дугаар //,

7. Монгол Улсын иргэн Боржигон овогт , Регистрийн дугаар //

Үйлдсэн хэргийн талаар:

1. Шүүгдэгч Б.******* нь А.*******тэй бүлэглэн шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2013 оны 12 сарын 29-ний өдрөөс 2014 оны 01 сарын 05-ны өдрийн хооронд Баянхонгор сумын 3-32-8 тоотод оршин суух иргэн ийн эзэнгүй гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж бусдад бага бус хэмжзэний буюу 585000 төгрөгийн хохирол учруулсан, Давтан үйлдлээр , нартай бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг болох зорилгоор 2014 оны 04 сарын 16-17-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг иргэн ийн эзэмшлийн “Эрч хурд” нэртэй, иргэн ы эзэмшлийн “Бөөн цагаан” нэртэй дэлгүүрүүдэд 3 хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан өд 672000 төгрөгийн хохирол, иргэн д 719500 төгрөгийн нийт 1391000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан учруулсан, Давтан үйлдлээр А.*******, нартай бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2014 оны 06 сарын 25-26-нд шилжих шөнө Баянхонгор сумын 3-6-20 тоотод оршин суух иргэн эзэнгүй гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж бага бус хэмжээний буюу 645000 төгрөгийн хохирол учруулсан учруулсан, Давтан үйлдлээр А.*******тэй бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 08 сарын 08-09-нд шилжих шөнө Баянхонгор сумын дуурсах 3- р багийн нутаг 3-3-31 тоотод оршин суух иргэн Б.*******ын эзэнгүй байшинд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад бага бус хэмжээний буюу 2115000 төгргийн хохирол учруулсан, Мөн давтан үйлдлээр , нартай бүлэглэн 2014 оны 04 сарын 16-17-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг иргэн ийн эзэмшлийн “Эрч хурд” нэртэй дэлгүүрт хууль бусаар нэвтэрч хулгайлсан бууны сумыг 2014 оны 04 сард д хууль бусаар худалдан борлуулсан, Мөн А.*******, Б.******* нартай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө 23-24 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дуурсах 3 дугаар багийн нутаг 20 дугаар гудамжны зүүн үзүүрт иргэн г зодож бие махбодид нь хүнд гэмтэл учруулан, гар утас, эвхдэг жижиг хутга зэргийг хүч хэрэглэн дээрэмдэж 48000 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдлээр А.*******тэй бүлэглэн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэн ийг айлган сүрдүүлж түүний эзэмшлийн LG маркийн гар утсыг дээрэмдэж бусдад 120 000 төгрөгийн хохирол учруулсан, 2. Шүүгдэгч А.******* нь Б.*******тай бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2013 оны 12 сарын 29-ний өдрөөс 2014 оны 01 сарын 05-ны өдрийн хооронд Баянхонгор сумын 3-32-8 тоотод оршин суух иргэн ийн эзэнгүй гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 585000 төгрөгийн хохирол учруулсан, Ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр Б.*******, нартай бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2014 оны 06 сарын 25-26-нд шилжих шөнө Баянхонгор сумын 3-6-20 тоотод оршин суух иргэн эзэнгүй гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж бага бус хэмжээний буюу 645000 төгрөгийн хохирол учруулсан, Давтан үйлдлээр, ялтай байх хугацаандаа, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-3-7 тоотод оршин суух ийн эзэнгүй гэрт 2014 оны 08 сарын 25-ны шөнө хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад бага бус хэмжээний буюу 590000 төгрөгийн хохирол учруулсан, Давтан үйлдлээр, ялтай байх хугацаандаа, Б.*******тэй бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор Баянхонгор сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах ийн эзэмшлийн Баян нэртэй дэлгүүрт 2015 оны 08 сарын 12-13-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад бага бус хэмжээний буюу 476500 төгрөгийн хохирол учруулсан, Давтан үйлдлээр, ялтай байх хугацаандаа, Б.*******тай бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 08 сарын 08-09-нд шилжих шөнө Баянхонгор сумын дуурсах 3-р багийн нутаг 3-3-31 тоотод хашаанд оршин суух иргэн Б.*******ын эзэнгүй байшинд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад бага бус хэмжээний буюу 2115000 төгргийн хохирол учруулсан, 4 Мөн ялтай байх хугацаандаа Б.*******, Б.******* нартай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө 23-24 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дуурсах 3 дугаар багийн нутаг 20 дугаар гудамжны зүүн үзүүрт иргэн г зодож бие махбодид нь хүнд гэмтэл учруулан, гар утас, эвхдэг жижиг хутга зэргийг хүч хэрэглэн дээрэмдэж 48000 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдлээр ялтай байх хугацаандаа Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг Булаг 2 дэлгүүрийн үүдэнд 2014 оны 11 сарын 20-ны өдөр насанд хүрээгүй иргэн ийг айлган сүрдүүлж түүний эзэмшлийн гар утсыг дээрэмдэж бусдад 60000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан, Давтан үйлдлээр ялтай байх хугацаандаа Б.*******тай бүлэглэн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэн ийг айлган сүрдүүлж түүний эзэмшлийн маркийн гар утсыг дээрэмдэж бусдад 120 000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан, Давтан үйлдлээр ялтай байх хугацаандаа Баянхонгор сумын 3 дугаар баг Булаг 2 дэлгүүрийн үүдэнд 2015 оны 11 сарын 19-ний өдөр ыг айлган сүрдүүлж түүний эзэмшлийн гар утасыг дээрэмдэж бусдад 160000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан, Давтан үйлдлээр ялтай байх хугацаандаа Б., Ц., , нартай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг Эрдэм ахлах сургуулийн хажууд хохирогч , нарыг айлган сүрдүүлж хүч хэрэглэхээр заналхийлж ын эзэмшлийн 279000 төгрөгийн үнэ бүхий U6 маркийн гар утас, ы эзэмшлийн 50000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн гинж зэргийг дээрэмдсэн, 3. Шүүгдэгч Б.******* нь нартай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө 23-24 цагийн үед ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр А.*******тэй бүлэглэн шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор Баянхонгор сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах ийн эзэмшлийн Баян нэртэй дэлгүүрт 2015 оны 08 сарын 12-13-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад бага бус хэмжээний буюу 476500 төгрөгийн хохирол учруулсан, Мөн ялтай байх хугацаандаа А.*******, Б.******* Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дуурсах 3 дугаар багийн нутаг 20 дугаар гудамжны зүүн үзүүрт иргэн г зодож бие махбодид нь хүнд гэмтэл учруулан, гар утас, эвхдэг жижиг хутга зэргийг хүч хэрэглэн дээрэмдэж 48000 төгрөгийн хохирол учруулсан,

4. Шүүгдэгч Б. нь А.*******, Ц., Б., нартай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг Эрдэм ахлах сургуулийн хажууд хохирогч , нарыг айлган сүрдүүлж хүч хэрэглэхээр заналхийлж ын эзэмшлийн 279000 төгрөгийн үнэ бүхий U6 маркийн гар утас, ы эзэмшлийн 50000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн гинж зэргийг дээрэмдсэн, 5. Шүүгдэгч Ц. нь Б., А.*******, Б., нартай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг Эрдэм ахлах сургуулийн хажууд хохирогч , нарыг айлган сүрдүүлж хүч хэрэглэхээр заналхийлж ын эзэмшлийн 279000 төгрөгийн үнэ бүхий U6 маркийн гар утас, ы эзэмшлийн 50000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн гинж зэргийг дээрэмдсэн, 6. Шүүгдэгч Б. нь Б., А.*******, Ц., нартай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг Эрдэм ахлах сургуулийн хажууд хохирогч , 5 нарыг айлган сүрдүүлж хүч хэрэглэхээр заналхийлж ын эзэмшлийн 279000 төгрөгийн үнэ бүхий U6 маркийн гар утас, ы эзэмшлийн 50000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн гинж зэргийг дээрэмдсэн, 7. Шүүгдэгч нь Б., А.*******, Ц., Б. нартай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг Эрдэм ахлах сургуулийн хажууд хохирогч , нарыг айлган сүрдүүлж хүч хэрэглэхээр заналхийлж ын эзэмшлийн 279000 төгрөгийн үнэ бүхий U6 маркийн гар утас, ы эзэмшлийн 50000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн гинж зэргийг дээрэмдсэн гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. /яллах дүгнэлт бичигдсэнээр/

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Хохирогч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "Би 2013 оны 11 дүгээр сарын дундуур нөхөртэйгөө хамт Улаанбаатар явсан бөгөөд манай хүү Наранбаатар эгчийндээ үлдсэн бөгөөд тэрээр хааяа гэрээрээ очдог байсан юм. 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр манай хүү Наранбаатар надруу утсаар яриад манайд хулгай ороод бурханы урд талын гунгарвааны мөнгөн нүүр алга болчихсон байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэж хэлсэн. Тэгээд 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос ирсэн чинь манай гэрийн хойморт байдаг Бурханы урд талын гунгарвааны мөнгөн нүүр, жижиг 3 ширхэг гуулин бурхан алдагдсан байсан....Миний алдсан эд зүйлүүд бүгдээрээ мөн байна. Гурван бурхан ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байна. Харин гунгарвааны нүүр нь нэг өнцөг хэсгээрээ муруйж нугларч салсан байна. Мөн лалан нь хууларч 7 шигтгээ нь байхгүй байна... Тэгэхээр эд зүйлийг засаж янзлуулахад гарсан зардлыг тухайн үед буруутай этгээдээс нэхэмжлэх болно”... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26-27/

Хохирогч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "Би дэлгүүрээсээ нийт 660.000 төгрөгийн эд зүйлийг хулгайд алдсан. Зарим зүйлүүдииг нь буцааж аваад үлдэгдэл 223 000 төгрөг авах ёстой байсан ба Гүндцамба надад хохирлын мөнгө гээд 300 000 төгрөг авчирч өгсөн. Би хохирлын мөнгөө бүрэн авсан болохоор надад одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй"...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 174-175/

Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр би найзуудтайгаа гадуур явж байгаад шөнийн 03 цаг 00 өнгөрч байхад гэртээ ирсэн чинь манай гэрийн хойморт байсан 47 инчийн Хайдер нэртэй LCD зурагт миний өмсөдөг Хайпер нэртэй пүүз алга болчихсон байсан тэгээд би өглөө цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Манай гэрийн хаалга цоож эвдрээгүй зүгээр байсан ба хулгайч гэрийн тооноор ороод зурагт аваад гарахдаа тоононы нэг цамхраа модыг салгаад гарсан байсан. Гэрээс зурагт, миний өмсөдөг хуучин пүүз зэрэг эд зүйл алга болсон байсан. Манай гэрээс өөр ямар нэгэн эд зүйлс алга болоогүй ...Би хулгайд алдсан зурагт пүүзээ олж авсан. Надад одоо нэхэмжлэх зүйлгүй”...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас 185 -186/

Хохирогч ы мөрдөн байцаалтанд өгсөн: 6 “...Би Баянхонгор аймгийн Есөн-Эрдэнэ зах дээр байрлах Бөөн цагаан нэртэй хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг. Тэгээд 2014.04.17-18-нд шилжих шөнө манай дэлгүүрийн хаалга цоожийг эвдээд дэлгүүр дотроос эд зүйлүүд алдагдсан байсан. Тухайн үед би гэртээ амарч байсан ба захын манаач өглөө мэдээд цагдаа болон надад мэдэгдсэн. Тэгээд би дэлгүүр дээрээ ирсэн чинь дэлгүүрийн гадна талын бүргэд хаалаг манайх дээд доод талд нь 2 давхар цоожоор давхар цоожилдог байсан чинь уг 2 цоожийг хөшиж эвдээд хаалгыг онгойлгоод дэлгүүр дотор орж эд зүйлүүд хулгайлсан байсан. Манай дэлгүүр дотроос эссе тамхи 4 блок, нарийн вест тамхи 2 блок, лд тамхи 2 блок, парламент тамхи 6 блок, хар кент 1 блок, кент 1 блок тамхинууд алга болсон. Мөн манай дэлгүүрийн гадна талын бүргэд хаалга эвдэгдсэн байгаа”.. гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтас 174-175 /

Хохирогч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ..."Нөөтбүүк нь Делл вастра маркийнх, хар өнгөтэй нөөтбүүк байгаа 3310 маркийн улаан өнгөтэй гар утас, зөөврийн хард 1 тера багтаамжтай. 320 кга хэмжээтэй 2 ширхэг зөөврийн хард алдсан юм. Би алдсан зүйлүүдээ бүрэн бүтэн хүлээж авсан байгаа , надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй”...гэх мэдүүлэг/ 2 дугаар хавтас ... хуудас / Хохирогч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай хадам ээж Бадамдулам 2015 оны 08 сарын 13-ны өглөө над руу залгаад дэлгүүрт хулгай орсон байна гэхээр нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багт байх Баян дэлгүүр дээр яваад очиход цагдаа нар ирсэн байсан. Манай дэлгүүрийн ертөнцийн зүгээр хойд талын хашаан дотор байх цонхыг хагалж орсон байсан. Эд зүйлээ бүртгэж үзэхэд архи, тамхи, набор, шоколад зэрэг эд зүйл алга байсан. Эд зүйл үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна”.. гэх мэдүүлэг /3-р хх-ийн 229- 231, 6-р хх-ийн 189/ Хохирогч Б.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 08 сарын 08-ны орой би байшингаа цоожлоод гадагшаа гарч явж байгаад 00 цаг өнгөрөөгөөд гэртээ иртэл хулгай орж мөнгөн эмээл, хазаар, ногт, ташуур, 2 шил архи алдагдсан байсан”... гэх мэдүүлэг /6-р хх-ийн 183-184, 7-р хх-ийн 44/

Насанд хүрээгүй хохирогч ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2014 оны 11 сарын 20-ны орой 21 цагийн үед 10 мянгатад “Булаг-2” дэлгүүрийн урд гудамжаар ороод алхаж байхад А.******* гэх залуу намайг дуудсан. Тэгээд намайг утсаа өгчих гэхэд чи манай найзуудыг мэднэ биздээ чи цагдаад хэлвэл хэл дараа нь надтай Баянхонгор сумын хаана ч тарна шүү дээ гээд сүрдүүлээд байсан. Тэгээд миний утсыг аваад гэр рүүгээ явахаар нь би гэртээ очоод цагдаад мэдэгдсэн”... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 150-151/

Насанд хүрээгүй хохирогч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2015 оны 11 сарын 10-ны өдөр Баянхонгор сумын Эрдэм ахлах сургуулийн хажуу талын сагсны шийдэн дээр ангийнхаа хүүхдүүдтэй тоглож байхад А.*******, Б.*******, , Гантогтох нар ирсэн. Тэгээд тэнд сагсны шийдэн дээр байсан хүүхдүүдийг жагсаад гэсэн тэгэхэд тэнд байсан хүүхдүүд бүгд очиж жагссан би тэр хүүхдүүд дээр очиж жагсаагүй бөмбөг барьчихсан зогсож байтал А.******* нь над дээр хүрч ирээд чи яагаад жагсахгүй байгаа юм гээд намайг алгадаж авах гээд байсан. Тэгэхэд тэнд байсан хүүхдүүдийг Б.******* нь аль сумынх гэж асуухад , нар нь Бөмбөгөр гэсэн би Баацагаан сумынх гэж хэлсэн бас тэнд байсан Дэлгэрдалай, Очирбаатар гэсэн хүүхдүүд Галуут сумынх гэхэд тэр 2 хүүхдийг манай сумынх гээд явуулсан. Тэгээд , бид гурав үлдэхэд Б.*******, А.******* нар 7 нь дагуулж дутуу баригдсан барилга дотоор оруулж зогсоогоод гар утас байвал өгчих гэхээр нь байхгүй гэсэн чинь худлаа яриал гээд ын цүнхийг онгойлгоод үзтэл байхгүй байсан. Мөн т гар утас байгаагүй. Харин надад LG маркийн гар утас байсныг өгөөд явуулсан. Б.******* нь ыг 2-3 удаа алгадаж авчихаад миний гар утсыг аваад явсан. Миний хувьд ерөнхийдөө Б.*******, А.******* нараас айдаг юм. Дараа нь цагдаа ирээд надад миний гар утсыг өгсөн”... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 215-216, 6-р хх-ийн 134-144, 190/,

Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2015 оны 11 сарын 19-ний өдөр 17 цагийн үед цэцэрлэгээс хүүхэд авах гэж гэрээсээ гараад 2 арван мянгатыг уруудаад ганцаараа явж байхад А.******* нь “Булаг 2” нэртэй дэлгүүрийн гадаа зогсож байгаатай тааралдсан. Миний бие нь А.*******тэй 2013 оны 08 сард анх танилцаж нөхөрлөж байсан боловч хэд хэдэн удаа уулзаж байгаад сүүлдээ уулзахгүй больсон. Нэг тааралдахад А.******* нь надаас мөнгө байна уу гэхээр нь байхгүй гэхэд тэгвэл утас байна уу гэхээр нь байхгүй гэвэл нэгжээд авчих байх гэж бодоод байгаа гэсэн чинь гаргаад ир гэхээр нь би утсаа гаргаж ирэхэд А.******* авчихсан. Би хүүхэд авах гээд яараад явж байна гэхэд чи утсаа орхиж яваад хүүхдээ хүргэж өгчихөөд эргээд ир би энд байж байна гэхээр нь би утсаа А.*******эд үлдээгээд хүүхэд авах гэж явсан. Тэгэхэд А.******* нь гэртээ байж байна гэхээр нь А.*******ийн гэрт нь очиж байж байгаад Б.*******ын гэрт очиход А.*******, Б.*******т миний утсыг үзүүлээд зарах гэсэн юм гэж хэлэхэд Б.******* нь үзээд бас эмээдээ үзүүлээд байсан хоорондоо юу ярьж байсанг нь сонсоогүй. Тэгээд Б.*******ын гэрээс гараад А.******* нь надад утсыг чинь барьцаанд тавьж ууя гэхээр нь хүний утас байгаа юм яах юм бэ хөгшөөн гэхэд үгэнд орохгүй яваад өгсөн. Тэгээд Санчир баар ороод миний утсыг тавиад уусан. Намайг пиво уу гэхээр нь би миний утсыг тавиад пиво авчихлаа гэж бодоод уухгүй гэж хэлээд байж байхад нэг өндөр биетэй туранхай залуу бас ширээнд ирж суусан. Тэр залуугийн нэрийг гэж байсан. Тэгтэл А.******* нь намайг пиво уухгүй гэхэд 2 уулаа гараад уулзаадахая гээд дуудаж өөрөө түрүүлж гарсан би араас нь гарахад гадаа намайг яагаад маяглаад байгаа юм гэхэд нь би юм дуугарахгүй байсан чинь миний цээжрүү гараараа цохиж аваад байсан”......гэх мэдүүлэг /3-р хх-ийн 218-220, 6-р хх-ийн 191-193, 7-р хх-ийн 22-225/

Насанд хүрээгүй хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ангийнхаа хүүхэд ы хамтаар Баянхонгор сумын 3 дугаар багийн заалнаас гараад замаар явж байхад машин зогссон. Тэгэхэд машин дотроос нэг хүн Батчулааныг суучих гэсэн би бодохдоо Батчулууныг таньдаг хүн юм байх гэж бодсон. Би тэгээд Батчулууныг дагаад машинд суухад машинд 5 хүн суусан байсан. Ингээд эхлээд машинд Батчулуун суугаад би араас нь суусан тэгэхэд машины арын хэсэгт буюу би хаалган талд миний баруун гар талд Батчулуун түүний цаана А.*******, түүний цаана Ариунболд гэсэн байдалтайгаар суусан. Машинд суусан чинь ******* нь утас байна уу хүнтэй ярих хэрэг байна гэхэд нь би өөрийнхөө утсыг гаргаад өгсөн. Тэгэхэд А.******* нь жолоочид 4 дүгээр арван жилийн хажууд очоодох гэхэд машин хөдлөөд 4 дүгээр арван жилийн сургуулийн хажууд очиод зогсоход ******* нь Ариунболд гэж залууд миний утсыг өгөөд та 2 гараад уулзаадах гэсэн. Тэгэхэд нь би машинаас буусан Ариунболд нь бас буусан тэгээд би Ариунболдтой зогсож байхад машин дотор Батчулууны гэдэс цээж хавьд нь ******* нь цохиж авсан. Хоорондоо юу ярьсан яагаад цохиж авсанг нь сонсоогүй. Тэгэхэд Ариунболд нь надад найздаа утсаа өгчих өнөөдөр ах нартайгаа явж байна архи ууж байна гэсэн. Тэгэхэд нь би өгөхгүй гэхэд намайг утсаа өгчих гээд хоргоогоод байсан. Тэгээд би ******* нь Батчулууныг цохиж аваад байхыг нь харсан учир намайг бас цохиж зодож магадгүй гэж дотроо бодоод утсаа Ариунболд гэж хүүхдэд өгөөд өөрийнхөө утасны сим картыг авсан. Ингээд машинд буцаад суухад ******* нь Батчулууныг бас алгадаж авч байгаа 8 харагдсан. Тэгээд бас ******* дугуй чангалдаг торцоов гаргаж ирээд Батчулууны хамарлуу чихнэ гэж яриад байсан чинь жолоочийн хажуу талд сууж байсан өндөр ах болон жолооч ах нар нь жоохон хүүхэд битгий дээрэлхээд бай наад хүүхдүүдээ явуул гэж *******т хэлэхэд бид 2-г явуулсан юм... Би айсандаа болоод утсаа өгсөн байсан. Тэрэндээ шаралхаж тэр үл таних гээд байгаа Ариунболд гэж хүүхдийг намайг цохиж авсан мэтээр мэдүүлсэн юм. Тэр хүүхэд намайг цохиж аваагүй надаас утсаа өгчих гээд хоргоогоод байсан тэр үед ******* нь манай найзыг машин дотор цохиж аваад байхаар нь би айсандаа энэ залуу бас намайг зодоод унах юм болов уу гэж айж утсаа өгсөн юм. Би уул нь ******* намайг ална шүү гэж хэлснийг байцаалтанд Ариунболд гэж бичиж авсан юм шиг байна. ******* нь эхлээд машинд суугаад явахад Батчулуун бид 2-г ална шүү гээд эхэлсэн тэрийг нь би хэлсэн юм. Тэрнээс Ариунболд намайг ална шүү гээгүй харин утсаа өгчих гээд хоргоогоод байсан. Миний хувьд Батчулууныг ******* нь цохиж аваад байхаар нь айсандаа гар утсаа өгсөн тэрнээс намайг цохиж зодсон зүйл байхгүй. Би утсаа буцааж авсан гомдол санал гэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /7-р хх-ийн 226-228-р хуудас/,

Хохирогч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ангийнхаа хүүхэд болох Балжиннямын хамтаар Баянхонгор сумын 2, 3 дугаар багийн заалнаас гараад замаар явж байхад машин зогссон. Тэгэхэд машины хаалга онгойход ******* гэж ах байсан Тэгээд сайн уу ахын дүү суучих гэсэн. Би урьд нь А.******* ахтай нэг багт сагсны тэмцээнд хамт орж байсан болохоор таньж мэддэг байсан. Тэгээд би машинд суухад миний араас бас Балжинням суусан. Тэгэхэд машинд 5 хүн суусан байсан. Байрлал нь жолооч түүний хажуу талын суудалд нэг хүн арын суудалд ******* ах 2 залуутай сууж байгаад 1 хүнийг арын суудалд сууж бай гээд суулгаад Балжинням бид 2-ийг суулгасан. Би ******* ахын хажууд миний зүүн гар талд Балжинням суусан ******* ахын цаана нэг хүн сууж байсан. Жолооч болон жолоочын хажууд сууж байсан өндөр ах болон ******* ахтай хамт сууж байсан хүмүүсийн нэрийг мэдэхгүй танихгүй. Надтай харьцаж байсан хүн нь А.******* ах бас машин барьж байсан жолооч ах байгаа юм би бусад хүмүүсийг нь одоо харах юм бол танихгүй байх. Ингээд машинд суусан чинь ******* нь утас байна уу гэж бид 2-оос асуухад нь байна гэхэд нэгж байна уу хүнтэй ярих гэсэн юм гэсэн тэгээд бид 2 хоёулаа утсаа гаргаж ирэхэд Балжиннямын утсыг аваад А.******* нь жолоочид 4 дүгээр арван жилийн хажууд очоодох гэхэд машин хөдлөөд 4 дүгээр арван жилийн сургуулийн хажууд очиод зогсоход ******* нь хажууд сууж байсан Ариунболд гэж залууд Балжиннямын утсыг өгөөд та 2 гараад уулзаадах гэсэн. Тэгэхэд Балжинням нь тэр Ариунболдтой хамт машинаас буухад ******* ах ямар нэгэн юм хэлэхгүйгээр миний цээж хэвлий хэсэгт 2 удаа цохиод авснаа хүзүүнд байсан гинжийг тайл гэхээр нь би айгаад тайлахад намайг хүзүүнд зүүж өг гэхээр нь би А.******* ахын хүзүүнд нь зүүж өгсөн. Тэгэхэд гаднаас Балжинням, нөгөө хамт буусан Ариунболд гэх залуугийн хамтаар машинд суусан. Тэгэхэд ******* нь дугуй чангалдаг торцоов гаргаж ирээд миний хамарлуу чихнэ гэж яриад байсан. Тэгэхэд жолоочийн хажууд сууж байсан өндөр ах нь жоохон хүүхэд битгий дээрэлхээд бай наад хүүхдүүдээ явуул гэж *******т хэлэхэд бид 2-г явуулсан юм. Намайг А.*******ээс өөр хүн цохиж зодоогүй. Надтай хойно сууж байсан залуу болон Балжиннямтай хамт буусан залуу Ариунболд нар нь ямар нэгэн байдлаар харьцаагүй. Жолооч ах болохоор цагдаад хэлэх юм бол ална шүү гээд байсан. Жолоочийн хажууд сууж байсан өндөр биетэй туранхай ах болохоор боль яагаад хүүхэд дээрэлхээд байна гээд хэлэхэд ******* бид 2-г явуулсансан юм. Машины гадаа Балжиннямтай буусан Ариунболд нь Балжиннямыг цохиж зодсон эсэхийг мэдэхгүй. Би тухайн үедээ цагдаад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ хэлсэн байсан одоо ч бас надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй бөгөөд миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй болно..” гэх мэдүүлэг / 7-р хх-ийн 229-230/, 9 Хохирогч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн Манайх Баянхонгор сумын 3 дугаар багийн 21 дүгээр гудамжны 07 тоотод амьдардаг. 2014 оны 11 сарын 25-ны өдөр хүргэнийх рүүгээ яваад тэднийд ажил хийж байгаад шөнө 23 цаг дөхүүлээд манай хүргэн Батмөнх намайг Булаг2 дэлгүүрийн ойролцоо хүргэж өгөөд буцсан. Би цаашаа ганцаараа алхаад Аривжих дэлгүүрийн арын гудамжаар буюу 3 дугаар багийн 21 дүгээр гудамжны ертөнцийн зүгээр зүүн үзүүрээр тойрсон чинь нэг нөхөр араас барьж аваад газар унагаасан. Би тэр үед мултрах гээд зүтгэж байхад араас нь дахиад нэг нөхөр татаж намайг газар нийлж унагаад мөнгө байна уу, мөнгөө хаана хийсэн юм гээд халаас ухаад нокио маркийн гар утас, эвхдэг тонгорог 2- ыг авсан. Тэгээд учир зүггүй зодсон. Нэг залуу нь шанаа руу цохиж цээжний баруун тал руу өшигчсөн. Тэгэхэд нь би болиочээ ахынхаа амийг өршөө гэж орилсон. Тэр залуучууд 3-уулаа байсан. Арвижих дэлгүүрийн гудамжны арын өнцөг дээр 3-н залуу барьж аваад мөнгө нэхэж зодсон. Ингэхдээ миний цээжин дээр нэг нь дараад нэг нь баруун хавирга хэсэгрүү өшиглөөд нэг нь өмд шувтлаад мөнгө төгрөгөө хаана хийсэн гээд цээжний халаасыг ухаж Nokia маркийн гар утсыг авсан би монгол гуталынхаа түрүүнд усны цөөхөн хэдэн төгрөг хийсэн байсныг жижиг хүүхдүүд болоод мэдэхгүй авч чадаагүй байсан юм. Би энэ гурван залууг одоо харах юм бол танихгүй. Миний бие одоо гайгүй болсон. Өөр нэмж мэдүүлэх зүйл алга” гэх мэдүүлэг / 4-р хх-ийн 93-96, 7-р хх-ийн 223-р хуудас/, Иргэний нэхэмжлэгч Н.Батдуламын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 03 сарын 12-ны орой 19 цагийн үед манай дэлгүүрт 2 залуу орж ирээд гар утас тавиад 0.75 гр ерөөл архи, 2.5 гр нийслэл пиво 2 ширхэг, улаан шонхор зэргийг аваад 25000 төгрөг болсон. Маргааш мөнгийг нь өгнө гээд аваад явсан. Дараа нь 21 цагийн үед нөгөө 2 залуу буцаж орж ирээд архи нэмж аваад нийт 43500 төгрөгийн бараа авсан. Би энэ мөнгөө нэхэмжилнэ..” гэх мэдүүлэг / 6-р ххийн 53-54-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2014 оны 01 дүгээр 05-ны 15-16 цагийн хооронд гэртээ ирэхэд гэрийн хаалга цоож зүгээр байсан бөгөөд гэртээ орсон чинь бурханы урд талын гунгарвааны нүүр байхгүй байсан бөгөөд авдарын урд талд шилний хагархайнууд байхаар нь гэрт хулгай ороод эд зүйл алдагдсан байна гээд хажуу айлынхаа хүнээр цагдаагийн байгууллагад дуудлага өгүүлсэн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34-35/

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн. Намайг хичээлдээ яваад ирсэн чинь манай дүү Гүндцамба найзтайгаа уулзана гээд гараад явсан. Тэгээд би тэр шөнө унтаж байсан чинь Гүндцамба *******тай 2 цүнхтэй юм аваад ирсэн юм. Тэгэхээр нь юу юм бэ гэж асуусан чинь тэр хоёр ахынхаасаа авчирсан юм аа гэхээр нь би унтаад өгсөн" ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 192-193/

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 741 дугаартай: “гийн биед тархины доргилт нүдний зовхины цус хуралт, нүдний эвэрлэгийн цус харвалт, баруун талын 3,5,6,9-р хавирга яснуудын далд хугаралууд, хавирга яснуудын хугаралаас үүссэн баруун талын цээжний хөндийн сул шингэн, уушигны хавхлаас үүссэн гэмтлүүд гэмтлүүд үүссэн байна. Үүссэн гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Дээрх баруун талын 3,5,6,9-р хавирга ясны далд хугаралууд, баруун талын олон хавирга яснуудын хугарал, олон шугамаар хугарсантай холбоотойгоор цээжний баруун хөндий дэх сул шингэн үүсч баруун талын уушигны хавхлаас үүссэн байгаа гэмтлүүд нь 2010 оны Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 189/385 тоот тушаалын гэмтлийн зэрэг тогтоох 10 журмын 3.1.10 дахь заалтаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт / 4-р хх-ийн 154-р хуудас/, -Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд / 1-р хх-ийн 5-9, 127- 132, 3-р хх-ийн 185-190, 6-р хх-ийн 166-172-р хуудас/, -Эд зүйл хараан авсан тогтоол, тэмдэглэл / 1-р хх-ийн 146-148, 152-155, 6- р хх-ийн 46-47, 49-50, 4-р хх-ийн 90-91-р хуудас/, -Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / 1-р хх-ийн 156, 6-р хх-ийн 48-р хуудас/, -Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол / 1-р хх-ийн 122-123, 2-р хх-ийн 107, 3-р хх-ийн 72, 129, 132, 134, 136, 6-р хх-ийн 34, 164-р хуудас/, -Криминалистикийн шинжээчийн дүгнэлт / 1-р хх-ийн 39-44, 203-205, 213- 216, 3-р ххийн 91-93, 4-р хх-ийн 32-38-р хуудас/, -Эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт / 1-р хх-ийн 90, 142-145, 149, 2-р хх-ийн 115, 3-р хх-ийн 86-88, 4-р хх-ийн 41-43, 165, 170, 6-р хх-ийн 76-77, 217-232-р хуудас/, -Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд / 4-р хх-ийн 76-89-р хуудас/ -Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол: /1-р хх-150, 6-р хх-ийн 51-р хуудас/, - Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл / 1-р хх-ийн 164-168-р хуудас/,

Шүүгдэгч Б.*******ийн шүүх хуралдаанд өгсөн: гэдэг хүнийг зодсон зүйл байхгүй. Цагдаа бид нарыг зодоод байсан болохоор би айсандаа г зодсон гэж мэдүүлэг өгсөн. Цагдаагийн Ихзаяа гэдэг хүн намайг өрөөндөө дагуулж ороод ямар хэрэг хийснээ хэл гэхээр нь би хэрэг хийгээгүй гэж хэлсэн.

Дараа нь *******, ******* хоёрыг оруулж ирээд зодоод байсан. Банзрагчийн дэлгүүрээс хулгай хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа гэх мэдүүлэг. Шүүгдэгч А.*******ийн шүүх хуралдаанд өгсөн: Би , , нарыг зодож, эд зүйлийг нь дээрэмдсэн гэх үйлдлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэдэг хүнийг зодсон гэх өдөр би гэртээ байсан. Орой хоёр найзтайгаа уулзах гээд явсан. Тэр өдөр би *******тэй уулзаагүй, шөнийн 02 цагт эрүүгийн төлөөлөгч Базарсад, Ерэнбаяр, Насаа нар ирж намайг авч яваад гутлын мөр, гарын эгэмийг шалгаад 10 мянгатад нэг хүн зодуулсан, чи өнөөдөр хаагуур явсан бэ гэхэд нь би 4-2-ын үзүүр дээр найзуудтайгаа уулзаж байгаад гэртээ ирсэн гэж хэлсэн. 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр цагдаа дээр дуудаад ******* чамайг хүн зодсон гэж байна гэхэд нь би тухайн үед нь би гутлын мөрөө шалгуулсан, би зодоогүй гэхэд намайг 2-3 удаа өшиглөж, нэг цохисон. ******* бид хоёрыг хэргээ хүлээгээгүй гэж тэр өдөртөө хорьсон. г зодуулсан гэх өдөр намайг хаана байсныг Даашка, Бүлтүүш, Баянжаргал, манай эмээ, өвөө ах нар намайг гэрчилдэг. ийн утсыг авсныг би мэдээгүй, шийдэн дээр сагс тоглож байсан, маргааш нь Б.******* цагдаа дээр утас өгөхөд мэдсэн. бид хоёр найзууд байгаа юм. Тухайн үед утас зараад өг мөнгөний хэрэг байна, өнөөдөр гадуур гаръя гээд байхаар нь эмээ, өвөө, ******* нараас утас авах уу гэж асуухад авахгүй гэсэн. Тэгэхээр нь бааранд 40000 төгрөгөөр тавиад өөрт нь 10000 төгрөг өгч 30000 төгрөгөөр нь юм авсан гэх мэдүүлэг.

Шүүгдэгч Б.*******ын шүүх хуралдаанд өгсөн: Би , хоёрыг дээрэмдсэн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. г зодуулсан гэх өдөр би *******, ******* хоёртой таараагүй. Тухайн өдөр намайг гэртээ унтаж байхад цагдаа нар ирж дагуулж яваад Арван мянгатад хүн зодуулсан байна та нар зодсон уу гэхэд нь би зодоогүй гэж хэлсэн. ******* 11 чинь хэргээ хүлээсэн, ******* та хоёр хэргээ хүлээхгүй бол цагдан хорино гээд хорьсон. ийн утсыг авахад ******* байгаагүй, шийдэн дээр тоглож байсан. Би той уулзаад өнөөдөр хэрэглэчихээд өгье гэж хэлээд утсыг нь авсан. Маргааш нь утсыг нь өгөх гээд 3 дугаар багийн зааланд очиход хичээлийн эрхлэгч Өлзийсайхан гэдэг хүн чи яагаад хүүхдийн утас дээрэмдсэн гээд байсан. Цагдааруу ороход чи хүүхдийн утас дээрэмдсэн байна гэсэн гэх мэдүүлэг. Шүүгдэгч Б.Од-Эрдэнийн шүүх хуралдаанд өгсөн: 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн дээрмийн хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 3 дугаар сарын 10-ны өдөр хөдөө Цагаан цахиртаас ирсэн. Орой нь манай найз ирж, маргааш Эрдэнэцогтруу хамт эмээгийнд оччихоод ирье гэхээр нь би *******ээс куртикээ авъя гээд очсон. Очиход ******* Ариунболдынд очоотхъё гэсэн. Ариунболдынд очиход Ариунболд нэг утас гаргаж ичрихээд зармаар байна гэсэн. Баруун бүсийн худалдааны төв орж ахдаа утсыг нь өгч 1 шил архи авч, Амьчуулд байдаг заалны хажууд уусан. Архиа уучихаад ынхруу явж байтал 2 банди явж байна зогсоотох гэж ******* хэлсэн. Зогсоод нөгөө 2 бандийг суулгасан, тэр хооронд би унтчихсан байсан. Сэрэхэд ******* нэг гинж зүүчихсэн байсан. Би наад хоёр бандиа буулгаач гэж хэлсэн гэх мэдүүлэг. Шүүгдэгч Ц.ийн шүүх хуралдаанд өгсөн: 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Б.тэй хамт эмээгийнхрүү явах гээд *******ийнхээс Б.Од-Эрдэнийн куртикийг авах гэж очсон. Очиход Ариунболд утас зарна гээд Баруу бүсийн худалдааны төв орж нэг шил архи аваад хувааж ууцгаасан. Зам дээр явж байтал ******* зогсоотох гэсэн. Хоёр залуутай тааралдаж, машин дотор юм ярьж байсан. Намайг бие засах гээд гарахад нэг залуутай нь Ариунболд юм яриад инээгээд зогсож байсан. Машинд ороход ******* нэг бандийх нь цээжрүү нь цохиод авахаар нь яагаад байгаа юм болиоч гэхэд манай дүү байгаа юм аль дээр архи уучихсан яваад байсан юм гэж хэлсэн. Тэгээд нөгөө хоёр бандийг нь буу гэж хэлчихээд бид нар явсан. Би зүйл ангиа хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ. Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б., Б., Ц. нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй байх учир тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй байна. Харин шүүгдэгч Б., Б., Ц. нар нь гэмт хэргийг зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүй, гэмт хэргийг нуун дарагдуулсан байна. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2017 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөс өмнө үйлдэгдсэн боловч шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж заасны дагуу прокуророос шүүгдэгч Б.*******, А.*******, Б.******* нарт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 12 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон нийцүүлэн зүйлчилэв.

Шүүгдэгч Б.*******ын хохирогч , , , нарын эзэмшилд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйлдлүүд болон иргэний нэхэмжлэгч Алтангэрэлд галт хэрэгсэл борлуулсан үйлдэл, шүүгдэгч А.*******ийн хохирогч , , нарын эзэмшилд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйлдлүүд нь 2015 оны 07 сарын 02-ны өдрийн 00 цагаас өмнө үйлдэгдсэн байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэг заасныг журамлан мөн хуулийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэв. Шүүх шүүгдэгч Б.*******, А.*******, Б.******* нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, давтан үйлдлээр орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус, шүүгдэгч Б.*******, А.*******, Б.*******, нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон дээрэмдсэн гэмт хэргийг бүлэглэн үйлдэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэж, үйлдсэн гэмт хэрэг тус бүрт нь ял шийтгэж, уг ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин шүүгдэгч Б.*******, А.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 удаа үйлдсэн, шүүгдэгч Б.*******, А.*******, Б.*******, нарыг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзэв. Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохиролыг арилгасан, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс гаргасан 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар баривчлах ял оногдуулах, эсхүл мөн хуулийн 551 дүгээр зүйлийн 551 .1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй гэх саналуудыг шүүх хүлээж авч шийдвэрлэх боломжгүй байна.

Учир нь 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн ялын хүрээнд баривчлах гэх ял байхгүй бөгөөд уг ялыг биелүүлэх эрх зүйн орчин байхгүй болно. Эрүүгийн хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах үндэслэл нь тухайн гэмт хэргийн талаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар хорих ялаас доогуур хорих ял оногдуулахаар хуульчилсан байна. Харин шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрөөгүй байх тул дээрх хуулийн заалтыг хэрэглэх боломжгүй байна. Шүүгдэгч нар нь 18 насанд хүрсэн байх учир Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй болно. 13 Шүүгдэгч Б.*******, А.*******, Б.*******, нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролыг бүгдийг нөхөн төлж барагдуулсан болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч нар болон иргэний нэхэмжлэгч нар нь хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэснээр нотлогдож байна. Шүүгдэгч Б.******* болон түүний хууль ёсны төлөөлөгч нарын дундын өмчлөлийн 83-07 БНХ улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн автомашин битүүмжилсэн 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоол, шүүгдэгч А.*******ийн эзэмшлийн 1 ширхэг модон ширээг битүүмжилсэн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоол, шүүгдэгч Б.*******ийн эзэзмшлийн мустанг-150 маркийн мотоциклийг битүүмжилсэн 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг эзэмшигчдэд нь буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Уг хэрэгт шүүгдэгч Б.******* нь 215 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч А.******* нь 510 хоног цагдан хоригдсон байх учир эдлэх ялд оруулан тооцох, бусад шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 75 ширхэг бууны сум, машины торцов 1 ширхэгийг тус тус устгаж шийдвэрлэв.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь :

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б., Б., Ц. нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.*******, Б.*******, Б.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэг заасныг журамлан мөн хуулийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын хохирогч , , , нарын эзэмшилд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйлдлүүд болон иргэний нэхэмжлэгч Алтангэрэлд галт хэрэгсэл борлуулсан үйлдлийг, Шүүгдэгч А.*******ийн хохирогч , , нарын эзэмшилд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйлдлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

4. Шүүгдэгч А.*******, Б.******* нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус, 14 Шүүгдэгч Б.*******ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, Шүүгдэгч ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай

 5. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ийг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.*******ийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.*******ыг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.*******ийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.*******ыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч ыг 2 жилийн хугацаагаар тус тус хорих ялаар шийтгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******эд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Шүүгдэгч Б.*******т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Шүүгдэгч Б.*******т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******, Б.*******, Б.*******, нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын цагдан хоригдсон 215 хоног, шүүгдэгч А.*******ийн цагдан хоригдсон 510 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.

9. Шүүгдэгч Б.*******, А.*******, Б.*******, нар нь гэмт хэргийн улмаас нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч З.Ариунбод, Б.******* нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Цэвэлмаа нарын өмчлөлийн 83-07 БНХ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч А.Алтасүхийн эзэмшлийн 1 ширхэг ширээ, шүүгдэгч Б.*******ийн 15 эзэмшлийн мустанг 150 маркийн мотоциклыг битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 75 ширхэг бууны сум, машины торцоов 1 ширхэгийг тус тус устгасугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******, А.*******, Б.*******, нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, тэдний эдлэх ялыг 2017 оны 11 дүгээр сарын 01- ний өдрөөс эхлэн тооцсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******, А.*******, Б.*******, нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ