Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадарчийн Марина |
Хэргийн индекс | 153/2018/00006/и |
Дугаар | 80 |
Огноо | 2018-02-08 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 80
2018 оны 02 сарын 08 өдөр Дугаар 153/ШШ2018/00080 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.*******, нарийн бичгийн дарга Ж.Батцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1984 оны 08 дугаар сард Эрчим хүчний үйлдвэрт монтёроор анх ажилд орж байсан. Тус үйлдвэрт 1984 оноос хойш тасралтгүй 34 жил ажиллаж байна. Одоо хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч миний анх ажилд орсон тушаалд намайг нэг сарын хугацаагаар дагалдан монтёроор ажиллуулахаар гарсан учраас хохироход хүрээд байна. Иймд миний шүүхэд гаргаж өгсөн баримтыг үндэслэн намайг 1984 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 1995 он хүртэл Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт монтёроор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* нь 1984 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 1995 он хүртэл Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт монтёроор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1384 дугаартай лавлагаа,
-Ховд аймгийн ЦТС ХХК-ний тодорхойлолт,
-Ховд аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн даргын 1984 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 58 дугаартай “Зарим хүмүүсийг ажиллуулах тухай” тушаалын хуулбар,
-Ховд аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн даргын 2001 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 148 дугаартай тушаалын хуулбар,
-Ховд аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн даргын 1992 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 225 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар,
-Ховд аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн даргын 1991 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 206 дугаартай тушаалын хуулбар,
-Б.*******ийн 116706 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Б.*******ийн 277817 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Б.*******ийн 3383 дугаартай мэргэжлийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Б.*******ийн 1989 оны 12 дугаар сарын 25-ны өдөр авсан гэх Таван жилийн гавшгайчийн үнэмлэний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Б.*******ийн 1988 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шагнагдсан гэх гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-1988 оны Ховдын мэдээ сонины хайчилбар,
-Гэрч С.*******ийн “би 1977 онд Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт ажилд ороод 2015 онд тэтгэвэрт гарсан. Б.******* нь 1984 онд сургууль төгсөж ирээд Ховд аймгийн Эрчим хүчний үйлдвэрт ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна” гэх мэдүүлэг,
-Гэрч Ц.*******ийн “би 1979-1997 он хүртэл Ховд аймгийн Эрчим хүчний үйлдвэрт хянах самбарын цахилгаанчнаар ажиллаж байсан. Б.******* нь 1984 онд сургууль төгсөж ирээд Ховд аймгийн Эрчим хүчний үйлдвэрт ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна” гэх мэдүүлэг,
-Гэрч Д.ын “би Б.*******тэй 1984-1995 оныг дуустал Ховд аймгийн Эрчим хүчний үйлдвэрт хамт ажиллаж байсан. Б.******* анх дагалдангаар ажиллаж байгаад жинхэлсэн. Тэрээр намайг 1995 онд тэтгэвэрт гарах хүртэл монтёроор ажиллаж байсан. Хэрэгт авагдсан сонингийн хайчилбарт манай ажилтан Б.*******, Ойдов нар байна” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.
Хүсэлт гаргагч Б.*******ийн 1984 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 1995 он хүртэл Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт монтёроор ажиллаж байсныг нотлох баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь Аймгийн архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1384 дугаартай лавлагаа зэргээр нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Б.*******ийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар Б.******* нь 1984 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 1995 он хүртэл Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт монтёроор ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын ******* нь 1984 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 1995 он хүртэл Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт монтёроор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА