| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базарсадын Нацагдорж |
| Хэргийн индекс | 175/2018/0151/Э |
| Дугаар | 161 |
| Огноо | 2018-06-27 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Д.Н |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 161
Монгол Улсын нэрийн өмнөөс
**** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б. Нацагдорж даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч: Д.Нямдэлэг Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов. Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албаны хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс мөрдөн байцаалт явуулж, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, харьяаллын дагуу **** аймаг дахь сум дундын эрүүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн, **** овогтой ****ын ****т холбогдох 1702000380096 дугаартай эрүүгийн хэргийг тус шүүх хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар бүлэгт заасан журмын дагуу хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн 1**3 оны 1* дугаар сарын **-нд Д аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, ам бүл *, энхэр хүүхдийн хамт **** дүүргийн * дүгээр хороо *** тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, **** овогт ****ын **** /РД:ЖЖ*******/ Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.**** нь **** аймгийн **** сумын нутаг ****ын гэх газарт **** оны 07 дугаар сарын **** оны 08 дугаар сарын 01-ны өдрийг хүртэлх хугацаанд техник төхөөрөмж ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаль орчин түүний баялагт 6.553.518 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд: Шүүгдэгч С.****ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: **** оны 07 дугаар сарын 10-нд **** аймгийн **** сумын “Хавчиргана” гэх газарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн боловч 7 сард наадмын дараа цагдаагийн газрын шалгалтаар баригдаж үйл ажиллагаагаа зогсоосон. **** оны 07 дугаар сарын 23- наас техник хэрэгслүүдээ аваачсан. Техник хэрэгслүүдийн компьютерийг авсан. **** оны 08 дугаар сарын 1-нээс цагдаагийн газарт байцаагдаж эхэлсэн гэв. Хохирогч Б. **** **** оны 09 дугаар сарын 13-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: “...С.**** нь **** оны 07 дугаар сарын 28-ны өдөр **** аймгийн **** сумын нутаг дэвсгэр “****ын ам” гэх газар ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаль орчинд хохирол учруулсан байна. Дээрх хууль бусаар ашигт малтмал олбоолосон газар нь иргэн Б. ****гийн эзэмшиж байсан XB-011135 тоот хүчингүй хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газар байсан байна. Хүчингүй болгосон нь хэрэгт авагдсан Ашигт малтмал газрын тосны газраас ирүүлсэн **** оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 7/5708 албан бичгээр тогтоогдож байна. Иймээс **** нь тусгай зөвшөөрөлгүй талбайд хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан байна. Энэ талбай нь тусгай хамгаалалттай газартаа давхцалгүй, гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрыг хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох, тухай хуулийн хамгаалалтын бүстэй давхцалтай байна. Энэ нь БОАЖЯамны **** оны 08 дугар сарын 21-ны өдрийн 06б/4948 албан бичгээр тогтоогдож байна. С. ****ын хууль бус ажиллагааны улмаас нийтдээ 0.63 га талбай эвдэгдэж экологи-эдийн засгийн нийт хохирол 1.087.019/нэг сая наян долоо мянга арван ес/ төгрөг болсон байна. Энэ эвдэгдсэн 0.63 талбайд нөхөн сэргээлтийг хийхэд 1.621.046/нэг сая зургаан зуун хорин нэгэн мянга дөчин зургаа/ төгрөгийн зардал гаргахаар тооцоо гаргасан байна. Экологи-эдийн засгийн үнэлгээ Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ гаргах эрх бүхий “****” ХХК нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу ажиллаж хохирлыг тооцсон байна. Энэ хэргийг үйлдсэн С.****аар байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх саналтай байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 27 дугаар тал/ Гэрч Б.****ын **** оны 10 дугаар сарын 10-ны өдрийн мэдүүлэг: “... Би хувиараа эксковатор болон бусад тээврийн хэрэгсэл автомашин жолоодож амьдардаг юм. **** оны 07 дугаар сарын эхээр наадмын өмнө, өдрийг нь санахгүй байна миний найз ******* /Шарын гол уурхайд над шиг энд тэнд эксковатор барьдаг залуу байдаг/ **** аймгийн Бугант тосгонд эксковаторын операторчины ажил байна гэхээр нь “цалин нь хэд юм бол” гэсэн чинь “1сая 500 мянган төгрөг, ажил нь гайгүй, Бугантад хүрээд ир, утсыг чинь өгчихлөө” гэсэн. Тэгээд байж байтал нэг жи-мобайлын утсаар над руу ярьж “*******ын найз уу, хэзээ ирэх боломжтой вэ” нэхээр нь би “2 хоногын дараа очъё” гэсэн юм тэгээд надад яаж явж очихыг заасан. Тэгээд 23 хоногийн дараа би Улаанбаатар хотоос Дархан руу таксигаар очсон, тэгээд тэндээсээ **** аймгийн **** сумын Бугант тосгон руу мөн таксигаар очсон, тэгээд Бугантад очиход нэг Ланд круйзер-80 маркын автомашинтай 2 хүн тосож аваад уурхай руу очиж воганчикт хоносон. Тэнд би САТ-336 маркын улсын дугааргүй эксковаторыг жолоодож хөрс хуулалт хийх, нүх булах зэрэг хий гэсэн ажлыг нь хийдэг байсан. эхлээд очихдоо 3 хоноод 4 дэх өдөр нь ар гэрт жаахан ажил гараад буцаад Улаанбаатар хот руу ирсэн. Тэгээд 2 дахь удаагаа **** оны 07 дугаар сарын сүүлээр/өдрийг нь санахгүй байна/ уг уурхайд очсон. Тэгэхэд эксковаторын компьютер ирээгүй байна ирэхээр нь эксковаторуудаа татаж авна гээд уурхайд ойролцоогоор 2 долоо хоног орчим болсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 38 дугаар тал/ Гэрч *******ын **** оны 10 дугаар сарын 11-ны өдрийн мэдүүлэг: “...**** оны 07 дугаар сарын эхээр наадмын өмнө уурхай дээрээс над руу **** ах утсаар ярьж уурхай руу очих замыг зааж өгсөн. Тэгээд би Дархан хот руу таксигаар явж тэндээсээ би **** сумын Бугант тосгон руу мөн таксигаар явуж очсон намайг Бугант томгонд очиход Ланд круйзер-80 маркийн автомашинтай утсаар ярьж байгаад нэг ах /нэрийг нь санахгүй байна/ тосож авсан. Тэгээд **** ахын уурхай руу анх удаагаа очсон. Тэнд би **** оны 07 сарын /өдрийг нь сайн санахгүй байна, наадмын өмнөөс/ эхээр очиж ойролцоогоор 14 хоног ажиллаж байхад эхлээд **** аймгийн Тагнуулын газраас гээд машинтай хүмүүс ирсэн, тэгээд дараагаар нь хэд хоногийн дараа **** аймгийн /Бугантын/ цагдаагийн хэсгийн төлөөлөгч гэдэг хүн ирж шалгаж уурхайн үйл ажиллагааг зогсоосон. Би уг уурхайн Хьндай450 маркийн улсын дугааргүй шар өнгийн эксковаторыг жолоодож алттай баяжмалыг ухаж гаргах ажил хийдэг байсан. Гаргасан шороог маань жижиг оврын САТ-321 маркийн эксковатороор усан бууруу хийж алтаа угааж ялгаж авдаг байсан. Уурхайн эзэн **** гэдэг хүн байдаг харин уурхайн дарга нь **** гэдэг ах байсан, тэрээр бид нарт хийж гүйцэтгэх ажилыг маань зааж өгдөг байсан. Өөрөөр хэлбэл ****ын удирдлаган дор ажиллаж ямар ажил хийхийг мань зааж өгдөг байсан. Анх ажилд очиход маань нэг сарын цалин 1 сая 500 мянган төгрөг байхаар **** ахтай амаараа ярилцаж тохиролцсон боловч одоог болтол цалингаа авч чадаагүй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 41 дүгээр тал/ Гэрч ын **** оны 10 дугаар сарын 17-ны өдрийн мэдүүлэг: “...Би уг уурхайд **** оны 06 дугаар сарын дундуур очиж ажиллаад **** оны 08 дугаар сарын 01-ны өдөр хүртэл ажилласан. Би өөрөө сайн дураараа уг ажиллаас гарсан. Өөр ажилд орох гээд гарсан юм. Тухайн үед цалин гэх 1 сая 500 мянган төгрөгийг авсан. Уг Хавчиргана гэх газрын дунд хэсгээс эхэлж ухаж амаа дээш өсгөж олборлолтоо явуулдаг байсан. Зарим газар нь эрүүл зарим газар нь өмнө нь ухагдсан газар байдаг байсан. Бид нар ухсан талбайгаа олборлолт явуулаад эргэж булж нөхөн сэргээлт хийж түрж тэгшилдэг байсан. Өдрийг нь сайн санахгүй байна, наадмын дараа **** аймгийн Тагнуулын газраас гээд машинтай хүмүүс өглөө эрт 06 цаг өнгөрч байхад ирж бичлэг хийгээд явсан, тэгээд дараагаар нь хэд хоногинй дараа **** аймгийн /Бугантын/ цагдаагийн хэсгийн төлөөлөгч гэдэг хүн ирж мэдүүлэг авсан. Тухайн үед нөгөө нэг том эксковатор болох Хьндай -450 маркийн эксковаторын Дондовдорж гэдэг залуу жолооддог байсан. Тэнд 2 том эксковатороор алтны баяжмалтай ухаж гаргасан шороог жижиг оврын САТ-321 маркийн эксковатороор усан буу руу хийж алт ялгаж авдаг байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 45 дугаар тал/ Шинжээчийн **** оны 08 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн 6 дугаартай: “...**** аймгийн **** сумын нутаг Хавчиргана гэх газарт иргэн С. ****ын хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааны улмаас буюу 0.63 га хэмжээтэй, угаасан шорооны хэмжээ буюу ухашын хоосон орно зайн эзэлхүүн нь хэмжээтэй урт үргэлжилсэн нэг ширхэг ухаш үүссэн байна. Иргэн С. ****ын үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн байсан болно. Уг талбай нь Монгол улсын “гол мөрний урсац бүрдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох” тухай хуулийн 4.3-т заасан Засгийн газрын 164 дүгээр тогтоолоор баталсан ойн сан бүхий газар нутагтай давхцалтай байна. Үйл ажиллагаа явуулж буй талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажил хийгдээгүй болно. Иргэн С. ****ын үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн талбай нь өмнө нь уурхайлалтын улмаас эвдэгдсэн байсан тул, хөрс, амьтан, ургамлын хохтрол тооцох боломжгүй, агаар бохирдох нөхцал үүсэхгүй гэж үзсэн болно. Бусад байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хэмжээ нь 1.087.019 төгрөг болж байна. Иргэн С. ****ын үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийхэд 1.621.046 төгрөг шаардагдах тоожоо гарч байна...” гэх дүгнэлт /1 дүгээр ххийн 53-82 дугаар тал/ Шинжээчийн **** оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №01 дугаартай: “....**** аймгийн **** сумын нутаг Хавчиргана гэх газарт иргэн С. ****ын хууль бусаар ашигт малтмал хайх олборлох үйл ажиллагааны улмаас 6328м2 буюу 0.63 га хэмжээтэй, угаасан шорооны хэмжээ буюу ухашын хоосон орон зайн эзлэхүүн нь 801.1хэмжээтэй нэг ширхэг ухаш үүссэн байна. -Иргэн С. ****ын үйл ажиллагааны улмаас ямар нэг голын голдирол өөрчлөгдөөгүй ойн сан бүхий газарт хохирол учраагүй болно. Усан санд хохирол учруулсан бөгөөд хохирлын үнэлгээний тайланд тооцож оруулсан болно. -Иргэн С. ****ын үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн талбайд учруулсан экологи эдийн засгийн хохирлын хэмжээ нь 6.553.518 төгрөг болж байна. -Иргэн С. ****ын үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийхэд 1.621.046 төгрөг шаардагдах тооцоо гарч байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 53-82 дугээр тал/ -Экологи эдийн засгийн хохирлын үнэлгээний тайлан /1 дүгээр хх-ийн 59-80 дугээр тал/ -Үнэлгээний тайлан /хх-ийн 94-105 дугаар тал/ Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 6-9 дүгээр тал/ Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 16-17 дугээр тал/ Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 121-124 дүгээр тал/ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 214-215 дугаар тал/ Ашигт малтмал газрын тосны газрын албан тоот /хх-ийн 127 дугаар тал/ Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /хх-ийн 132 дугаар тал/ Байгаль орчин аялал жуулчлалын газрын албан тоот хавсралтын хамт /хх-ийн 134-135 дугаар тал/ Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн лавлагаа /1 дүгээр ххийн 245 дугаар тал/ Нийслэлийн газрын албаны албан тоот /хх-ийн 149 дүгээр тал/ Банкуудын лавлагаа /1 дүгээр хх-ийн 186-197дугаар тал/ **** аймгийн **** сумын Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 160 дугаар тал/ **** аймгийн **** сумын Иргэдийн төлөөлөгчдын хурлын тэргүүлэгчдийн албан тоот /хх-ийн 161-167 дугаар тал/ Байгууламж ХХК-ний захирлын тушаал /хх-ийн 170-172 дугаар тал/ Болд төмөр **** гол ХХК-ний тодорхойлолт /хх-ийн 174 дүгээр тал/ **** аймгийн **** сумын Буурагчин багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 175 дугаар тал/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудыг дүгнэхэд Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албаны хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс мөрдөн байцаалт явуулж, Нийслэлийн Прокурорын газраас **** овогтой ****ын ****ыг **** аймгийн **** сумын нутаг “****ын ам” гэх газраас **** оны 07 дугаар сарын **** оны 08 дугаар сарын 01-ны өдрийг хүртэлх хугацаанд техник төхөөрөмж ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаль орчин түүний баялагт 6.553.518 төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, харьяаллын дагуу **** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн, 1702000380096 дугаартай эрүүгийн хэргийг тус шүүх хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар бүлэгт заасан журмын дагуу хянан хэлэлцэв. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судалж, прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийг үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шинжээчийн **** оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №01 дугаартай: “-**** аймгийн **** сумын нутаг Хавчиргана гэх газарт иргэн С. ****ын хууль бусаар ашигт малтмал хайх олборлох үйл ажиллагааны улмаас 6328м2 буюу 0.63 га хэмжээтэй, угаасан шорооны хэмжээ буюу ухашын хоосон орон зайн эзлэхүүн нь 801.1хэмжээтэй нэг ширхэг ухаш үүссэн байна. -Иргэн С. ****ын үйл ажиллагааны улмаас ямар нэг голын голдирол өөрчлөгдөөгүй ойн сан бүхий газарт хохирол учраагүй болно. Усан санд хохирол учруулсан бөгөөд хохирлын үнэлгээний тайланд тооцож оруулсан болно. -Иргэн С. ****ын үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн талбайд учруулсан экологи эдийн засгийн хохирлын хэмжээ нь 6.553.518 төгрөг болж байна. -Иргэн С. ****ын үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийхэд 1.621.046 төгрөг шаардагдах тооцоо гарч байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 53-82 дугээр тал/ -Экологи эдийн засгийн хохирлын үнэлгээний тайлан /1 дүгээр хх-ийн 59-80 дугээр тал/ Шүүгдэгч С.****ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: **** оны 07 дугаар сарын 10-нд **** аймгийн **** сумын “Хавчиргана” гэх газарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн боловч 7 сард наадмын дараа цагдаагийн газрын шалгалтаар баригдаж үйл ажиллагаагаа зогсоосон. **** оны 07 дугаар сарын 23- наас техник хэрэгслүүдээ аваачсан. Техник хэрэгслүүдийн компьютерийг авсан. **** оны 08 дугаар сарын 1-нээс цагдаагийн газарт байцаагдаж эхэлсэн гэв. Хохирогч Б. **** **** оны 09 дугаар сарын 13-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: С.**** нь **** оны 07 дугаар сарын 28- ны өдөр **** аймгийн **** сумын нутаг дэвсгэр “****ын ам” гэх газар ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаль орчинд хохирол учруулсан байна. Дээрх хууль бусаар ашигт малтмал олбоолосон газар нь иргэн Б. ****гийн эзэмшиж байсан XB-011135 тоот хүчингүй хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газар байсан байна. Хүчингүй болгосон нь хэрэгт авагдсан Ашигт малтмал газрын тосны газраас ирүүлсэн **** оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 7/5708 албан бичгээр тогтоогдож байна. Иймээс **** нь тусгай зөвшөөрөлгүй талбайд хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан байна. Энэ талбай нь тусгай хамгаалалттай газартаа давхцалгүй, гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох, тухай хуулийн хамгаалалтын бүстэй давхцалтай байна. ...” гэжээ /1 дүгээр хавтаст хэргийн 27 дугаар тал/ Гэрч Б.****ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг. /1 дүгээр хавтаст хэргийн 38 дугаар тал/. Гэрч *******ийн мөрдөн байцаатлтын шатанд өгсөн мэдүүлэг. /1 дүгээр хавтаст хэргийн 41 дүгээр тал/. Гэрч ын мөрдөн байцаатлтын шатанд өгсөн мэдүүлэг. /1 дүгээр хавтаст хэргийн 45 дугаар тал/. -Экологи эдийн засгийн хохирлын үнэлгээний тайлан /1 дүгээр хх-ийн 59-80 дугээр тал/ Үнэлгээний тайлан /хавтаст хэргийн /94-105 дугаар тал/. Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл/хавтаст хэргийн 6-9 дүгээр тал/ Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 16-17 дугээр тал/ Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 121-124 дүгээр тал/ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 214-215 дугаар тал/ Ашигт малтмал газрын тосны газрын албан тоот /хх-ийн 127 дугаар тал/ Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /хх-ийн 132 дугаар тал/ Байгаль орчин аялал жуулчлалын газрын албан тоот хавсралтын хамт /хх-ийн 134-135 дугаар тал/ Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн лавлагаа /1 дүгээр ххийн 245 дугаар тал/ Нийслэлийн газрын албаны албан тоот /хх-ийн 149 дүгээр тал/ Банкуудын лавлагаа /1 дүгээр хх-ийн 186-197дугаар тал/ **** аймгийн **** сумын Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 160 дугаар тал/ **** аймгийн **** сумын Иргэдийн төлөөлөгчдын хурлын тэргүүлэгчдийн албан тоот /хх-ийн 161-167 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Тухайн хэрэгт хохирогч, гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр шүүгдэгч С.**** нь **** аймгийн **** сумын нутаг “Хачирганатын ам” гэх тусгай хамгаалалттай газартаа давхцалгүй, гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох, тухай хуулийн хамгаалалтын бүстэй давхцалтай газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулан байгаль эклогид 5.082.935 төгрөгийн хохирол учируулж, “хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэг үйлдсэн нь гэм буруутай нь нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ. Хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд нь хуулийн шаардлагыг хангасан байх тул шүүх нотолгооны эх сурвалжаа болгов. Шүүгдэгч С.****т холбогдох хэрэгт Нийслэлийн Прокурорын газраас шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна. Ашигт малтмалын тухай хуулинд зааснаар ашигт малтмал ашиглах гэдэг ойлголтонд “олборлох” гэдэг ойлголт багтаж байгаа бөгөөд шүүгдэгчийн газрын хөрсийг хуулж, ухаш үүсгэсэн байдлыг ашиглах олборлох үйл ажиллагаа явуулсан гэж үзнэ. Иймд шүүгдэгч С.****ыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “...Хууль бусаар ашигт малтмал олборлох...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд шүүх тооцов. Хатаст хэргийн 114-116 дугаар хуудсанд байгаа шинчээчийн дүгнэлтээр зөвшөөрөлгүй ашиглалт явуулсан талбайн хөрс, газрын хэвлийд учирсан хохирол болон нөхөн сэргээхэд шаардлагатай зардал нийт 9 сая 158 мянга 59 төгрөгний хохирол учруулсан талаар дүгнэжээ. Энэ гэмт хэрэгт хамтран оролцсон бөгөөд ашигт малтмал олборлох үйл ажиллагааг гардан явуулсан ба мөрдөн байцаалтын шатанд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон С.**** гэгчид энэхүү хохиролын хэмжээ оногдох ёстой байжээ. Гэвч С.****ын даалгавараар энэ үйл ажиллагааг эрхлэн явуулсан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь эргэлзээтэй байх боловч шүүх хавтаст хэргийн хүрээнд гэм буруугийн асуудлыг хэлэлцэх тул энэ талаар хэлэлцэхгүй орхисон болно.Нийт учруулсан хохиролоос шүүгдэгч С.****т ногдох 2 сая 708 мянга 065 төгрөгийг Улаанбаатар хотын банкны **** оны 11 дүгээр сарын 28 ны өдрийн байгаль орчны уур амьсгалын санд тушаасан орлогын мэдүүлгийг үндэслэн түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно. Байгаль экологид учирсан нийт хохиролын хэмжээ 9 сая 158 мянга 59 төгрөг байх ба үүнээс С.****т ногдох 2 сая 708 мянга 065 төгрөгийг хасаад үлдэх 6 сая 449 мянга 994 төгрөгийн нэхэмжлэлийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн зүгээс С.****, шүүгдэгч С.**** нараас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхийг нээлттэй орхивол зохино. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4-д зааснаар шүүгдэгч С.****ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Хюьндай-450” маркын бульдозар 1 ширхэг, “Сат-336” маркын экскаватор, “Сат-321” маркын экскаватор зэргийг хурааж улсын орлогод оруулж шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь: Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн дээрхи уул, уурхайн тоног төхөөрөмжүүдийг мөрдөн байцаалтын шатанд битүүмжилж хамгаалсан боловч одоогийн байдлаар уг тоног төхөөрөмжүүд хаана, хэний эзэмшилд байгаа нь тодорхойгүй, битүүмжилсэн тоног төхөөрөмжүүдэд үнэлгээ тогтоолгоогүй нь учир дутагдалтай, хурааж улсын орлогод авахад эргэлзээтэй нөхцөл байдлууд үүсч байгаа тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан битүүмжлэлээс чөлөөлөхөөр тогтов. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд шүүхээс хүлээлгэх ял, эрүүгийн хариуцлагын талаар: ****ын ****ыг шүүхээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн зарчимд тулгуурлан С.****ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, шинж чанар, хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн зорилтод нийцүүлэн эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайнзүйл хэсэгт оногдуулахаар заасан ялаас торгох ялыг сонгон, 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5, 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсоноос хойш 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоов. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хурагдсан зүйлгүй, шүүгдэгч С.****аас 2 сая 708 мянга 065 төгрөг төлсөн болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35 дугаар бүлэг, 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **** овогт ****ын ****ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1, 5.3 дугаар зүйлийн 1- д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар ****ын ****ыг 15000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.****т оногдуулсан 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурьдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тухайн эрүүгийн хэрэгт битүүмжилсэн “Хюьндай-450” маркын бульдозар 1 ширхэг, “Сат-336” маркын экскаватор, “Сат-321” маркын экскаватор зэргийг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч байгууллага нь энэ гэмт хэргийн улмаас байгаль, экологид учирсан хохиролын дутууг ялтан С.****, С.**** нараас иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7.Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, ялтан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8.Ялтан С.****т урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийдэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор **** аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАЦАГДОРЖ