| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 162/2017/0213/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/204 |
| Огноо | 2017-11-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 2017/ШЦТ/204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, Улсын яллагч Э.Гантулга, Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн ******* овогт ******* *******, /регистрийн дугаар *******/
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 09 сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 5-р багийн нутаг дэвсгэрт иргэн ******* зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******ийн хэрэг бүртгэлт болон шүүх хуралдаанд өгсөн: 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч манай хашааны хаалгыг цохиж хашааны хаалга тайлж өгөхийн завдалгүй хашаа давж орж ирсэн. нь манай гэр рүү орох гэж дайрсан. согтуу байсан ба гартаа шилтэй архи барчихсан байсан. Түүнийг хашаанаас гаргах гэтэл надтай барилцаж аваад намайг үсдэж дарсан. Тэгэхээр нь би эсэргүүцэл үзүүлж бид хоёр хоорондоо барилцаж аваад нэг нэгнийгээ цохисон. Нөхөр маань гэрээс гарч ирээд бид 2-ыг салгасан. Тэгээд ******* хашаанаас гаргасан боловч буцаж орж ирээд дахиад зууралдсан. Зууралдаад байж байхад цагдаа нар ирж түүнийг авч явсан. Манай нөхөр Пүрэв ******* зодож цохисон зүйл байхгүй. Хохирогчийн буруутай үйлдэл байгаач би бас өөрийнхөө уурыг барьж чадаагүй. Ийм үйлдэл хийсэндээ гэмшиж байна. Дахин ийм зөрчил, хэрэгт холбогдохгүй гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/
Хохирогч ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр би Баянхонгор аймгийн Баянцагаан сумын төвд байдаг гэртээ хүүхдүүдээ хараад байж байсан юм. Өмнө нь 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ******* руу би залгасан юм. Тэгэхэд намайг дуу чинь зэвүүн сонсогдож байна, чи миний хүүгийн хөлийг идсэн чинь цадаагүй байна уу гэж хэлж байсан. Тэгээд би 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр сургуулийн нээлт болж байхад *******гийн хүүхдийг харсан чинь хөл нь доголцон явж байсан. Тэгэхлээр нь би санаа зовоод орой 20 цагийн үед гэртээ хүүхдүүдийнхээ хоолыг хийж өгчихөөд миний хүүхдүүд байж байгаарай ээж нь түр гарчихаад ирье гээд 0.5 литрийн хэмжээтэй Улаанбаатар нэртэй архи аваад тэр архиныхаа тагаар гэрээсээ гарахдаа 1, хашааных нь гадаа очоод 1 уусан юм. Тэгээд би хашааных нь хаалгыг нүдэхэд нэг хүн хашгираад эргээд орсон. Тэгэхээр нь би *******, Ариунаа гээд нэрээр нь дуудсан чинь хариу өгөхгүй болохоор нь хашаа даваад орсон юм. Тэгтэл авгай нь гарч ирээд намайг барьж аваад зодоод нүүр, нүд, толгой, гэдэс цээж рүү өшиглөөд зодсон юм. Тэгээд би барьж явсан шилтэй архиа шидээд хойшоо унаад өгсөн юм .Тэгээд толгой сонин болоод ухаан балартаат байсан. Би монгол ёсоор 2 үг сольё гэж хэлсэн чинь намайг 2 уулаа нийлж байгаад хашаанаасаа гаргасан юм гэх мэдүүлэг /хх-ийн 20-22-р хуудас/
Гэрч хэрэг бүртгэлт шатанд өгсөн: 2017 оны 09 дүгээр сарын 04-ны орой 22 цагийн үед гэртээ гэр бүлээрээ амарч байсан .Тэгсэн чинь гэрийн хашааны хаалга нүдээд байсан юм. Тэгэхлээр нь хаалга онгойлгож өгөхийн хооронд хашаан дээгүүр даваад ороод ирсэн . Тэгээд манай гэр лүү орно гэж дайрсан . Манай эхнэр ******* гэр лүү оруулахгүй гэж цааш нь түлхээд гарсан юм. Тэр хооронд би өмдөө өмсөөд гарахын хооронд тэр 2 бие биенээ үсдэлцсэн байдалтай байсан. Тэгээд хашааны хаалгаа хаагаад түгжсэн . Хашаан дээгүүр дахиад даваад ороод ирсэн. Тэр хойгуур манай эхнэр цагдаад дуудлага өгсөн. Би Түвшинтөгсийг хашаанаас гаргасан юм. Хашаанаас гаргачихсан хойно цагдаа ирэхийг хүлээх зуур манай эхнэр надад подволк гаргаж өгчихөөд буцаад ороход нь Түвшинтөгс буцаад манай эхнэрийг үсдээд авсан юм. Тэгээд би салгаад байж байтал цагдаа ирээд Түвшинтөгсийг аваад явсан. Намайг гэрээс гарахад тэр хоорондоо үсдэлчихсэн байсан зохиж байхыг хараагүй. Танайд орьё гэж эхнэрт хэлсэн согтолт гайгүй байсан. Жоохон уусан байсан мөн гартаа шил архи барьцан байсан. Манай гэрийн хашаагаар 2 ч удаа давж орж ирсэн, давахдаа түлшрүү унаад байсан гэх мэдүүлэг /х.х-ийн 27-28-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 443 дугаартай дүгнэлт: ийн биед тархи доргилт, 2 нүдний зовхинд цус хуралт, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 бус удаагийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой. Доод уруулын тав тогтсон зулгаралт нь 2017 оны 09 сарын 04-ний өдрөөс өмнө үүсгэгдсэн хуучин гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх доод уруулын зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг топгоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 38-39/ -Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/ -ийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 9/ -эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулах тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 14-17/ -Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 53/ -*******ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 55/ -*******ийн урьд ял шийтгэгдсэн эсэх /хх-ийн 58/ -Эвлэрлийн гэрээ /хх-ийн 68/ -Хохирогч ийн эмчилгээний зардлыг төлсөн баримт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв. Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм. Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянхонгор аймгийн прокурорын газраас ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна. Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч *******ийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв. Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, уг гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй байна. Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, хохирогчтой эвлэрсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгчийн эзэмшлийн 10 тооны ямааг эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг хоёр сарын хугацаанд тэнцүү хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн эзэмшлийн 10 тооны ямааг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ