| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2018/0167/Э |
| Дугаар | 174 |
| Огноо | 2018-08-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Э |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 174
Монгол Улсын нэрийн өмнөөс
**** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч А. Энхтуяа Нарийн бичгийн даргаар Б.Намуунзул нар оролцов.
**** аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****гийн ****т холбогдох 1831002360165 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, **** аймаг, **** суманд **** оны ** дугаар сарын 1*-ний өдөр төрсөн, ** настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, **** аймаг, **** сум *** дүгээр баг, ** дүгээр хэсэг, ** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх **** овогт ****гийн ****. /РД: МЖ****/, Шүүгдэгч Г.**** нь **** оны 07 дугаар сарын 29-ний өдөр **** аймгийн **** сумын багийн нутаг дэвсгэрт дүү Г.****ыг гэртээ хүмүүс цуглуулж архидлаа хэмээн уурлаж, тус сумын иргэн Д.****ын толгойн тус газарт модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд; 1. Шүүгдэгч Г.****ийн мөрдөн байцаалтын шатанд **** оны 08 дугаар сарын 08-нд яллагдагчаар өгсөн: ... Би **** аймгийн **** суманд нөхөр хүүхдийнхээ хамтаар амьдардаг. **** оны 07 дугаар сарын 29-ны өдөр байсан юм Энэ өдөр оройны 17 цаг өнгөрч байх үед надруу манай ээжийн хөрш айлын эгч болох **** утасдаад “танай ээжийн гэрт чинь баахан залуучууд архидаад чанга чанга дуугаралдаад байна, зодоон нүдээн болох вий дээ” гэж хэлэхээр нь очиж хөөж явуулъя гэж бодоод нөхөр ****г дагуулаад машинтай нь явсан. Тухайн үед манай ээж гэртээ байхгүй **** сум руу эгчийнх рүү амрахаар явсан байсан ба дүү **** гэртээ үлдсэн байсан юм. Ингээд дүүг хүмүүс цуглуулж архи ууж байна гэж ойлгоод очсон ба гэр рүү нь орохоосоо өмнө байшингийн гадна нь байсан прүс модыг гартаа барьж аваад нөхрөөсөө түрүүлээд байшин руу ороход 6 залуу архи уугаад сууцгааж байсан. Гэр нь бүр аймаар бохир заваан болсныг хараад шууд уур хүрсэн. Ингээд архи уугаад сууж байсан залууст “гарцгаа зайлцгаа” гэж хашгираад модоор цохисон. Энэ үед намайг хараад залуучууд шууд гараад зугтаасан. Энэ үед би модоороо цохиж байсан тухайн үед яг хэнийгээ хашаа цохиж байгаа мэдээгүй. Тухайн үед уур их хүрсэн байсан учир гартаа байсан модоороо хүмүүсийг цохисон. Ингээд би **** гэх залуугийн толгой руу нь цохиж хагалсан байсан, хажууд нь байсан залуу нь “эгчээ толгойг нь хагалчихлаа шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд харахад нь толгойноос нь цус гарч байсан. Ингээд нөхөр маань эмнэлэг аваад явсан би тухайн үед өөрийн мэдэлгүй цохичихсон байсан, уурандаа хаана нь цохиж байгаагаа мэдээгүй юм. Уур бухимдлаас үүдэн ийм байдалд хүрлээ, үнхээр их харамсаж байна. ...гэх мэдүүплэг /хх-ийн 46-р ху/, 2. Шүүгдэгч Г.****ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний гар утас руу 2-3 хүмүүс “танай ээжийн гэрт дүү тань хүмүүстэй архи ууж байна” гэж хэлэхээр нь миний уур хүрээд гэрийнх гадаа байсан мод аваад гэр рүү авч ороод тэнд архи уугаад сууж байсан ****ыг цохисон. Хохирол төлбөрт 1.000.000 төгрөг төлж барагдуулсан. Энэ мөнгийг томографикын зураг авахуулах, эмнэлэгт хэвтэхэд нь хоол унд эм тарианд зарцуулсан. Прокуророос санал болгосонторгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэв. 3.Хохирогч Д.**** мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 08 дугаар сарын 01- ний өдөр өгсөн: ... Би **** аймгийн **** суманд амьдардаг ба **** оны 07 дугаар сарын 29-ний өдөр сумын төв рүү орж ирээд 17 цагийн үед байх найз ****ын гэрт найз нарын хамтаар очсон. Ингээд ****тай уулзахад **** 3 залуутай архи уугаад халсан байдалтай сууж байсан. Миний танихаар ЭнхАмгалан, Отгон, ******* гэж дууддаг залуучуудтай архи уугаад сууж байсан юм. Намайг ирсэн гээд Отгон босч дэлгүүрээс архи авчрахаар явсан. Тэгээд уг архийг задлаад уугаад сууж байхад удаагүй гаднаас ****ын эгч болох **** гэх эмэгтэй гартаа мод барьсан нилээн ууртай байдалтай орж ирээд үгийн зөрүүгүй, “та нар миний ээжийн гэрт архи уулаа” гэж хэлээд гартаа барьсан модоороо миний толгой руу нэг удаа тас хийтэл маш хүчтэй цохисон. Мөн Энх-Амгалангийн хацар хэсэг рүү цохисон байсан ба мод бариад орилоод дайрсан учир бид нар гараад зугтаасан. Би ямартай ч сууж байгаад босох үедээ толгой доо цохиулснаа буцаж суусан ба ******* намайг бариад хашаанаас гарсан. Гарахад цус ихээр гоожуулаад гарсан ба “юу болов” гэж асуухад “толгой чинь ярагдсан байна” гэж нэг эрэгтэй хүн хэлсэн ба сүүлд сонсоход ****ийн нөхөр байсан юм байна лээ. Тухайн залуу намайг хараад “одоо эмнэлэг явъя” гээд машинтайгаа явсан. Харин ******* намайг дагуулж гараад тэр чигээрээ яваад өгсөн. Би толгойдоо цохиулаад манарсан, ухаан санаа орж гараад сонин болоод байсан. Ингээд эмнэлэг дээр дагуулж очоод цэвэрлэгээ хийлгээд, эмч үзээд ярагдсан хүнд шарх байсан. Яаралтай эмнэлэг, **** рүү явах хэрэгтэй гээд наашаа тухайн залуугийн машинтай ирсэн юм. Ингээд эмчилгээ хийлгэж хонуулаад өглөө нь Дархан-Уул аймаг руу явж томографийн зураг авахуулсан ба “зүгээр байна, бага зэргийн цус хуралттай байна, эмчилгээ хийлгэх хэрэгтэй” гээд **** оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн **** нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 9-10-р ху/, 4. Хохирогч Д.****ын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр дахин өгсөн: ... Надад одоо гаргаад байх санал хүсэлт алга байна. Учир нь миний биеийн байдал одоо сайн байгаа. Нэгдсэн эмнэлэгт **** оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс **** оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн. Эмнэлгийн мөнгө, эм тарианы мөнгийг **** төлсөн байгаа. Нийт 1 сая гаран төгрөгийг төлж барагдуулсан. Мөн надаас уучлалт гуйсан. Өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байгаагаа хэлсэн. Бид 2 учир зүйгээ олцгоосон. Нэг нутгийн хүмүүс учир хэн хэндээ хар буруу санаад яахав гэж бодсон. Г.****т хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 11-р ху/, 5.Гэрч Н.**** мөрдөн байцаалтын шатанд **** оны 07 дугаар сарын 29-ны өдөр өгсөн өгсөн: ...**** ээжийгээ байхгүйг далимдуулж хүн цуглуулж архидсан байсан. Ингээд эхнэр түрүүлээд орж би араас нь хаалга үүдээ хаачихаад яваад орох гэтэл өөдөөс хэдэн архи уусан залуучууд гарч ирсэн ба эхнэрийн дүү **** нь гараад тэр чигтээ зугтаад явсан. Хамт архи ууж байсан 4-5 залуу нь хүртэл манай эхнэрт хөөгдөж гарч ирсэн. Нэг залуугийнх нь толгой нь хагарсан цус гоожиж байхаар нь “би эмнэлэг орохгүй бол болохгүй юм байна толгойноос чинь цус гараад байна тогтохгүй” гэж хэлээд би дагуулаад эмнэлэг явсан. Тухайн үед манай эхнэр гэрт үлдсэн ардаас гарч ирээгүй. Би тухайн залууг цусаа гоожуулсан гарч ирэхийг хараад шууд эмнэлэг явсан.. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 16-17-р ху/, 6.Гэрч Б.М мөрдөн байцаалтын шатанд **** оны 07 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: ... “**** оны 07 дугаар сарын 29-ны өдөр би ээлжийн эмчийн үүргээ гүйцэтгэж байсан ба эмнэлэгт оройны 18 цагийн үед “толгойдоо шархтай цус гарсан эрэгтэй хүн ирлээ” гэсэн дуудлага ирүүлсэн. Үүний дагуу эмнэлэг дээр очиж ажиллахад Д.**** 35 настай эрэгтэй хүн байсан ба толгойноос нь цус гарсан толгойн орой хэсэгт хөндлөн 6-7см орчим урттай гүн шархтай, шархны гүн 1-2 см орчим ярагдсан шархтай байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 18-р ху/, 7. Гэрч Г.****ын мөрдөн байцаалтын шатанд **** оны 08 дугаар сарын 06- ны өдөр өгсөн: ... **** оны 07 дугаар сарын 29-ны өдөр байсан санагдаж байна. Би ээжийнхээ гэрт О, Э , Б нарын хамтаар архи уугаад сууж байхад гаднаас эгч **** гартаа мод барьсан нилээн ууртай байдалтай ороод ирэхээр нь би хараад айгаад гараад зугтаахад манай найзууд намайг дагаад гараад гүйсэн. Ингэж би гарч зугтаагаад тэр чигээрээ хашаанаас гарч гүйгээд голын эрэг дээр хэвтэж байгаад архи гарахаар гэртээ ирэхэд гэрт хэнч байгаагүй. Тэгээд би гэртээ ирээд би унтаад өгсөн. . ...гэх мэдүүлэг, /хх-ийн 19-20-р ху/, 8.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн **** оны 08 дугаар сарын 01 -ны өдрийн 322 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Д.****ын биед тархи доргилт, хуйханд язарсан ил шархтай зөөлөн эдийн няцаралтын гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 22-р ху/, Шүүгдэгч Г.****ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх 48-р ху/, эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол, /хх-ийн 04-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 05-р ху/, эмчлүүлэгсдийн хэрэглэсэн эмийн хуудас, /хх-ийн 25-26-р ху/, өвчний түүх, /хх-ийн 27-36-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 37-р ху/, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 38-39-р ху/,/, яллагдагчаар татах тогтоол, /хх 43-44-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх 45-46-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 49-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. **** аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.****ийг **** оны 07 дугаар сарын 29-ний өдөр **** аймгийн **** сумын багийн нутаг дэвсгэрт дүү Г.****ыг “гэртээ хүмүүс цуглуулж архидлаа” хэмээн уурлаж, тус сумын иргэн Д.****ын толгойн тус газарт модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ прокурорыг гаргасан шүүгдэгчийг 450 нэгжээр торгох ялаар шийтгэх саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг үндэслэл болгосон болно. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй, болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон, мөн прокурорын сонсгосон 500 нэгжээр торгох ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-р зүйлийн 1, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **** овогт ****гийн ****ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** овогт ****гийн ****ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.****ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжээр торгох ялыг 20/хорь/ хоногийн хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.****т мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Г.**** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5-р зүйлийн 4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 84 см-ийн урттай прүсс модны хугархайг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7.Шүүгдэгч Г.****т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай. 1
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор **** аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН