Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/125

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ

улсын яллагч О.Эрхэмбаяр

хохирогч Б.Н*******

хохирогч Д.Ш*******

шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг

шүүгдэгч Ц.Д******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ц******* Д*******д холбогдох эрүүгийн 203100350103 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/,

Монгол Улсын иргэн, 19******* оны 05 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн ******* сумын Хяргас тосгонд  төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн  хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар багийн дугаар хэсэг тоотод оршин суух хаягтай,  урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Ц******* Д******* /РД:ФЖ*******051411/

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/,

Шүүгдэгч Ц.Д******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 сарын 23-аас 24-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр  “Оргихын адаг” гэх газарт цагаан өнгийн “Corolla filder” маркийн УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3. а Тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргаж зорчигч Ц.Б, Д.П нар нь нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Д*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Д*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Намайг уучлаарай. Энэ хэрэгт маш их гэмшиж байна, чин сэтгэлээсээ уучлал гуйж байна...” гэжээ

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хохирол төлбөрийн талаар энэ хэрэг болсноос хойш та нар надтай юу ч яриагүй. 5,000,000 төгрөг болон нэг үхэр өгнө гэж шүүх хурал эхлэхээс өмнө хэлсэн. Би энэ хугацаанд юу бодож амжих юм бэ? Үүнээс өмнө надтай яриагүй. Надтай ярихдаа бүх зүйл чамаас шалтгаалж байна чамд 5,000,000 төгрөг өгье жил болгон идэшний үхэр өгье гэсэн. Гэтэл би чамаас жил болгон идэш авъя чи миний нөхрийг алсан гээд чамтай зууралдаад явах сонирхол байхгүй. 5,000,000 төгрөг аваад би хүүхдийнхээ нэг жилийн сургалтын төлбөрийг ч төлж чадахгүй. Ямар ч сэтгэлгүй байна...” гэжээ

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ш******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хэлэх зүйл байхгүй...” гэжээ

Шүүгдэгч Ц.Д*******ын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би жолоо бариагүй. Манай талийгаач ах Б ах жолоодож явсан. Автомашинтай хөдлөх гэж байхад талийгаач ах Б жолооны хүрдийн ард суучихсан байсан. Тэгэхээр нь буцаж Э машинд суух гэхэд Энхбаатар намайг цаашаа автомашиндаа суу гэсэн. Тэгээд би автомашиныхаа жолоочийн хажууд урд суусан юм. Би осол болсон газраас 1.4 км газарт унасан байсан. Би тэр газраас ослын газар луу алхаж очсон. Тэр үед миний унасан газарт үзлэг хийгээгүй. Харин хоногийн дараа үзлэг хийхэд ул мөр баларсан байсан. Автомашины гупер бол миний унасан газарт байсан. Бусад шилний ширхэг харах боломжгүй. 2 удаа цас шуурсан байсан. Миний анх унасан газраас осол болсон газарт очсон гутлын мөрөөр ач холбогдол өгөхгүй байна. Энэ нь хүний өөрийн гутлын мөр аль чиглэлээс аль чиглэлд явсан талаар нотолж байгаа юм. Яллагдагчаар татах тогтоолтой танилцахад Энхбаатар худлаа мэдүүлэг өгсөн байна лээ. Бас Дүүрэнбат худлаа мэдүүлэг өгсөн байна лээ ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 228-229-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ш*******ийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өглөө 0 цагийн үед унтаж байхад манай ээж над руу залгахаар нь би утсаа аваад ярихад “Б, Д******* нар нь хамт машинтай явж байгаад аваарт орсон байна. Дүүрээ /Ц.Д*******/ ахыг чинь эмнэлэг рүү аваад явж байна. Батаа /Ц.Б/ ахыг чинь яасан гэдгийг мэдэхгүй байна. гэж хэлэхээр нь би сумын эмнэлэг рүү 08 цагийн орчим очиход Д******* ах эмнэлэг дээр ирчихсэн дотор эмчилгээ хийлгэж байгаа гээд Д*******ын эхнэр гадаа байсан. Надад хэрэг явдлын талаар яг юу болсон талаар мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н*******ын 2021 оны 02 дугаар сарын 09-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тухайн хэрэг болох үед Дархан сумын 11-р баг 1-14 тоотод 2 охин , дүү Батбаярын хамт амьдардаг байсан. Талийгаач Д.П бид 2 нэг жил гаруй хугацаанд тусдаа амьдарч байсан юм. Д.П Сэлэнгэ аймгийн ******* суманд ах болох Э гэрт амьдарч байсан. Бид 2 хоорондоо хааяа утсаар ярьдаг бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 09 цагийн үед байх манай ах Эрдэнэчулуун над руу залгаж болсон асуудлын талаар хэлсэн юм. Тэгээд би тухайн асуудлыг мэдэж Сэлэнгэ аймгийн ******* сум руу өдөртөө очсон юм. Ц.Д*******, Ц.Б нар нь төрсөн ах дүү  бөгөөд манай нөхөр болох талийгаач Д.Пийн найзууд юм. Тэд нар 10 гаруй жил найзалж байгаа байх. Ц.Д******* манай нөхөр талийгаач Д.П нар уулзахаараа архи их уугаад байдаг. Ц.Б нь хааяа тэр хоёртой уулздаг. Сэлэнгэ аймгийн ******* суманд ирж очин байдаг юм шиг байгаа юм. Ц.Д******* нь согтуу байх үедээ машин барьж л байдаг. Манай нөхөр талийгаач Д.П нь жолоодох эрхийн үнэмлэхгүй, тээврийн хэрэгсэлгүй байсан. Тухайн хэрэг учрал гарах үед буюу 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр огт утсаар яриагүй юм. Би нөхөр болох талийгаач Д.Пийн ажил явдлын зардлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 55  дүгээр хуудас/,

Гэрч Г.Дүүрэнбаатарын 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 23-ны орой Энхбаатар /огзоо/ ахын хамт жижиг тэрэгтэй нь хонинд яваад, Очироо ахын гэрээр ороод... Очироо Энхбаатар ах бид 3 гарч хонио бариад хонины хөлийг уяж машины багажиндаа хийгээд гэрт нь ороод цаг харахад 21 цаг 59 минут болж байсан. Энхбаатар ах бид 2 нэг аяга цай уугаад Очироо ахын гэрээс гарах үед Очироо ах ундааны савны талаар нэрмэл архи өгсөн. Би тэр нэрмэл архийг нь бариад машины урд талын жолоочийн хажууд суугаад Энхбаатар ах машинаа жолоодож явж байсан. Бид 2 гарам гараад явж байхад цагаан машинтай хүн замын хажууд гараа өргөж манай машиныг зогсооход гараа өргөсөн хүн болон цагаан машины ард сууж явсан Пүүлээ /П/ нар бууж ирээд Энхбаатар ахтай юм ярьж байгаад машинаас буугаад нөгөө гараа өргөсөн хүмүүсийн цагаан өнгийн машин руу очоод Д******* нь жолоочийн суудал дээр суугаад П Энхбаатар ах 2 машины арын суудалд суусан. Анх бид хоёрыг очиход машины жолоочийн суудал дээр хэн нэгэн суугаагүй. Д******* гэж ах гараа өргөөд машины гадаа гарч ирсэн зогсож байсан. Бид 2 явах болоод Энхбаатар ах машинаа асаагаад гэрийнхээ зүг хөдөлсөн. Би хөдлөөд явж байхдаа толиндоо харахад нөгөө цагаан машины гэрэл 50м орчим зайтай эргээд бид 2-ын зүг харж байсан. Бид 2 Энхбаатар ахын гэр лүү явахаар “Оргих” нэртэй газар луу салахад нөгөө машин салаагүй ертөнцийн зүгээр зүүн зүг рүү чигээрээ явсан. Бид 2 хэсэг явж байгаад хар тариан талбайн торон хашааны тэнд очоод харахад нөгөө машины гэрэл ******* сумын төв чиглэлтэй явж байсан...” гэж мэдүүлэг, /хх-ийн 69-0 дугаар хуудас/,

Гэрч Д.А 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “..Би 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 21 цаг болж байхад над руу Д******* залгаад найз нь архи уусан байна ганц юм аваад өгөөч гэж хэлэхээр нь би хүрээд ирээ гэж хэлсэн. Утас салаад удаагүй байхад Атарболд залгаад танайх руу очлоо яг гэрээсээ гарч байна гэж хэлсэн. Тэгээд гадаа машин ирээд зогссон. Атарболд араас нь Д******* орж ирээд жимснээсээ ирлээ ганц юм аваад өгчих, жимсээ буулгаад буцаад явлаа гэж хэлсэн. Би Д*******ын хамт гэрээс гарахад Д*******ын “филдэр” маркийн УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуйг Б, П нар нь янзлах гээд нэг нь дугуйг нь гаргаад нэг нь данхраатыг нь гаргаж байсан. Бид нар дугуйгаа янзлаад “Элгэмсэг” нэртэй дэлгүүрээс архи аваад манай хашаанд ирээд авсан архиа задлахад Д******* Б ахад дүү нь машин барихгүй шүү гэж  хэлэхэд Б би жолоо барихаас гэж хэлээд тойруулж байсан. 0.5-ын Түмний хишиг нэртэй архинаас бараг уугаагүй. Манай хашаанаас Б ах машин бариад жимс түүж байсан газраа очиж отог газар дээрээ очиж унтъя гэж хэлээд манай хашаанаас гараад “Мойлт нуга” нэртэй газар луу явахаар манай хашаанаас гарсан. .....” гэх мэдүүлэг /хх-ийн 1-2 дугаар хуудас/

Гэрч Ц.А 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 21 цаг болж байхад Амартөр ахын гэрт очиж хонох санаатай утсаар ярихад цаг 20 цаг 59 минут болж байсан байна. /гар утсаа хараад цагаа хэлэв/ би гэрээс гараад шууд ахын гэрт 10 минут алхаад очиход Амартөр ахын гадаа цагаан өнгийн жижиг машин ирээд зогссон. Би хаалгаар нь орохдоо тэр машин руу харахад машины баруун хойд талын дугуйны хий гараад шалчийсан байхаар нь машинд сууж байсан Дүүрээ жолоочийн хажуу зүүн талаас бууж ирээд жолоочийн суудал дээр Батаа ах суучихсан зүүн талдаа юм ачсан бололтой байсан. Би гэр лүү ороход араас Дүүрээ ах орж ирээд жимсэнд яваад ирлээ гээд жаахан жимс өгөөд Амартөр ахтай хамт гарсан. Дүүрээ ах миний араас орж ирэхэд бага зэрэг архи үнэртсэн. Бас дугуйгаа хагарсан байгааг мэдэхгүй явсан болохоор нь архи уусан гэж бодсон.....гэх мэдүүлэг /хх-ийн 3 дугаар хуудас/

Гэрч Т.Н 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “.....Би 2020 оны 10 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө 02 цаг 10-аас 20 минутын үед согтуу байрын хүн орж ирэхээр нь би гэрлээ асаасан чинь Д******* орж ирсэн байсан. ....би Д******* ахаас дахиад юу болсон талаар асуухад ахын машин онхолдсон байна хоёр хүн ухаангүй байна гэж хэлснээ хэсэг дуугүй байж байснаа ахынхан машин биш байлгүй дээ гэсэн. Бид 2 сэжиг аваад ерөөсөө явж үзье гэж бодоод би түрүүлж босоод Д******* ахыг та босоод надтай хамт явъя очиж үзье гэхэд ахын толгой өвдөөд явж чадахгүй байна гэхээр нь би эхнэрийгээ хамт явъя гээд өөрийнхөө машинаар эхнэр бид 2 баруун урагш гэрэлтүүлээд төв зам руу нийлж хэсэг явахад машины гэрэл цагаан өнгийн машин осолд орсон байдалтай зогсож байсан машин баруун урагш харсан байдалтай машинаас 5-аас 6 м орчим зайтай нэг хүн хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Энхэр бид 2 машинаасаа бууж очоогүй буцаад гэртэй ирээд Д******* ахын хөнжлийг сөхөөд үзэхэд биеийн байдал тааруу байхаар нь сумын эрүүл мэндийн төвд дуудлага өгсөн. Би гэрт ирээд эмнэлэг рүү дуудлага өгөхдөө Д*******аас тантай хэдэн хүн явж байсан юм бэ гэхэд П дахиад нэг хүн байгаа бас Огзоо  бид нар архи ууж байсан тэрнээс хойш санахгүй байна гэж хэлсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар хуудас/

Гэрч А.Э 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 22 цагийн үед Согоотын бригадаас айлаас хонь аваад Дүүрэнбаатар бид 2 миний 20-4 УАВ улсын дугаартай машинтай урдаас ирээд зам зам чөлөөлж зогсоод жолооны араас Д******* бууж ирээд гар өргөхөөр нь би зогссон. Д******* нилээн согтуу намайг танихгүй ямаатан Батжаргалын гэрийг асуухаар нь би Д*******д согтуу машин бариад юу хийж яваа юм бэ гэхэд Д******* намайг таниад би машинаасаа бууж ирэхэд Д*******ын машинаас Пүүлээ бууж ирсэн. Б ах жолоочийн эсрэг талд сууж байсан. Бид уулзалдаж мэнд мэдээд, Пүүлээ машинаас нэг Түмний хишиг нэртэй архи гаргаж ирээд задлаад надад хийж өгсөн. Би архинаас нь нэг татчихаад би одоо гэрлүүгээ явлаа гэсэн чинь Д******* Б Пүүлээ 3 танайд очъё гэхээр нь тэгүүл тэг гэж хэлээд би түрүүлээд машинтайгаа хөдлөөд пойлны захад зогсоод хүлээж байсан чинь Д*******ын машин өөр машины араас дагаад шууд салахгүй ******* чиглээд явчихсан. Тэгэхээр нь би гэрлүүгээ шууд явсан. дахин тэр гуравтай уулзалдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-9 дүгээр хуудас/

Гэрч Б.Б 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....Дуудлага өгсөн хүн нь манайд аваарт орсон нэг хүн аваарт орчихлоо гэж дуудлага өгүүлж байна гэж хэлсэн. Аваар  болсон газар шууд очиход тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр баруун урд зүгт харсан байдалтай хараад 4 дугуйн дээрээ зогсож байсан ба жолооч талын 2 хаалга онгорхой, жолоочийн арын суудал дээр зүүн талруугаа хазайж доошоо болж зүүн талд байгаа эд зүйлс дээрээ налсан байдалд байсан ба машины ертөнцийн зүгээр зүүн талдаа 5-6 м зайтай гэмээр газар доошоо биеэрээ харсан байдалтай хэвтэж байсан. Ослын газарт байгаа хүмүүсийг эмч үзээд нас барсан байна бие нь хөрсөн байна гэж хэлсэн. Дуудлага өгсөн дугаар луу залгаж тээврийн хэрэгслийн нөгөө хүн нь хаана байгааг лавлахад дуудлага өгсөн хүн манайд буюу замын ард дугаар бригадын урд манай гэрт байна гэж хэлсэн. Түүний дагуу гэрт нь очиход хөнжил нөмрөөд гэрийн баруун талд хэвтэж байсан. Тэр залууг босгож ирэхэд ******* сумын иргэн Д******* байсан. ....гэх мэдүүлэг /хх-ийн 83 дугаар хуудас/,

Гэрч Л.Б 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...аваар болсон газар очиход тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр баруун урд зүгт харсан байдалтай хараад 4 дугуйн дээрээ зогсож байсан ба жолооч талын 2 хаалга онгорхой, жолоочийн арын суудал дээр зүүн талруугаа хазайж доошоо болж зүүн талд байгаа эд зүйлс дээрээ налсан байдалтай байсан ба машины ертөнцийн зүгээр зүүн талдаа машинаас 5-6м зайтай гэмээр газар доошоо биеэрээ харсан байдалтай хэвтэж байсан. Аваарт орсон 2 хүнийг үзэхэд амин үзүүлэлтүүд байхгүй хөшилт үүсээд татахад тэр хэвээрээ байсан. Тэр хүмүүсийн толгойны доод хэсэгт цус гоожсон, машин дотор хүний цус нь ногоон эрээн өнгийн гэмээр зүйл дээр харин гадаа хэвтэж байсан хүний нүүрний доод хэсэгт цус тунарсан байсан. Дуудлага 3 цаг өнгөрөөж ирээд бид нар очих гэсээр байтал 04 цаг болсон. Тийм болохоор нас барсан хүмүүсийн мөчидөд хөшилт үүссэн татахад байгаа хэвээрээ татагдаж байсан. Дуудлага өгсөн дугаар луу залгаж тээврийн хэрэгслийн нөгөө хүн нь хаана байгааг лавлахад дуудлага өгсөн хүн манайд буюу замын ард дугаар бригадын урд манай гэрт байна гэж хэлсэн. Дуудлага өгсөн хүний гэрт нь очиход аваарт орсон хүн хөнжил нөмрөөд гэрийн баруун талд хэвтэж байсан. Тэр залууг босгож ирэхэд ******* сумын иргэн Д******* байсан. Д*******ыг үзэхэд царай нь цонхийж чичирсэн байдалтай юм асуухад юу ч дугарахгүй байсан. Миний үгийг тэгэхдээ сонсож хэлээ гарга, гараа өргө гэх үйлдлүүдийг хийж байсан. Харин ослын талаар юу ч хэлээгүй. Д*******ын биед ил харагдах гэмтэл бараг  байхгүй хамар дээр нь шалбархай, хамарнаас цус гарсан байж магадгүй. Хамарны шалбархай хэсэгт цус байсан. Зүүн гарын ядам хуруунд шалбарсан 2 гар цустай байсан. Өөрөө болохоор нуруу хүзүү, толгой өвдөж байна гэсэн. Эмнэлэг дээр ирсэн хойно толгойн үсэнд жижиг жижиг шилний хагархай үүрмэг байсан. Тэр нь толгойг нь гэмтээж цус гаргасан зүйл байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 84-85 дугаар хуудас/,

Гэрч Д.Э 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....Надад хэрэг явдлын талаар мэдэх зүйл байхгүй. Манай дүү тусдаа ******* сумын 1-р багт амьдардаг хаягтай боловч манай гэрээр амьдардаг. Хамгийн сүүлд манайд осолд орохоос 6 хоногийн өмнө Д*******тай хамт орж ирээд “юм шигшмээр байна. шигших юм байна уу. буузны жигнүүр ч байсан болно” гэж хэлэхэд тэр хоёр жигнүүр уутанд хийж аваад гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-8 дугаар хуудас/,

Гэрч О.О 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... тэр машины зүүн хойд талын хаалганаас Д******* бууж ирээд манай машинаас ямаачин Батжаагийн гэрийг асуусан. Манай машинаас айл асуугаад Д******* хойд талын суудал дээрээ суугаад ертөнцийн зүгт баруун зүгт, бид нар зүүн зүгт хөдөлсөн. Шөнө байсан учраас машинд хэн хэн явж байсан нь харагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89 дугаар хуудас/,

Гэрч С.Ц 2021 оны 01 дүгээр сарын 1-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг гэрт нь ороход эрүүл согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Ц.Б ах согтууруулах ундааны зүйл хэр их хэргэлдэг талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89 дугаар хуудас/,

Гэрч Х.Б 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Талийгаач Ц.Б бол жолоодох эрхийн үнэмлэхтэй ер нь машин тэрэг барьж явдаг бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машин тэрэг огт барьж явдаггүй хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 93-94 дүгээр хуудас/,

Гэрч Д.О 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний найз П бол худлаа ярьж, хулгай хийхгүй, шударга, ажилд маш сайн, хичээнгүй ёстой эр хүн байсан юм. ...Талийгаач Д.П бол жолоодох эрхийн үнэмлэхгүй бөгөөд мотоцикль бол хаяа унадаг байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бол машин тэрэг огт барьдаггүй , эрүүл үедээ ч машин тэрэг бараг барьдаггүй байсан юм. Дээрх хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шууд унтах эсхүл сайхан ярьж байгаад амарцгаадаг хүмүүс байгаа юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 96-9 дугаар хуудас/,

Гэрч А.Г 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д*******, П нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар нэгэн ааш, зан гаргадаггүй, харин талийгаач Ц.Бтай хамт ууж үзээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 99-100 дугаар хуудас/,

Гэрч О.Т 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Зан байдлын хувьд даруу төлөв зантай, үг дуу цөөтэй, архи дарс бага зэрэг уудаг Д*******ын ээж Цэцэгмаа хүн одоо 60 хүрч байгаа хүн одоо ******* суманд амьдардаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 102 дугаар хуудас/,

Гэрч С.Г 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Ц.Д*******ыг ямар хэрэгт шалгагдаж байгаа талаар нь сонссон. Их л гайхсан даа. Ц.Д******* эхнэр хүүхдийн хамт ******* сумын төвд амьдардаг. Тодорхой эрхэлсэн ажил байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 104 дүгээр хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дугаар сарын 03-ны өдрийн 3******* дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Ц.Д*******ын биед тархи доргилт, толгойн баруун чамархай, зүүн сарвуу 4-р хуруунд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Ц.Д*******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт хх-ийн /123-114-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Талийгаач Ц.Баттулгын биед гавал ясны баруун зүүн чамархай, суурь ясны хугарал, тархины эдийн няцрал, хуйхны дотор салстын цус хуралт, олон хавирганы хугарал, элэгний эдийн задрал, дотуур цус алдалт, зүүн гуяны шилбийг хамарсан шарх, зүүн сарвуу, нуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Талийгаачийн биед дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хүчтэй цохилт доргилтын үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3.Талийгаач Ц.Б нь дээрх гэмтлүүдийг авах үедээ нас барсан байна.

4.Талийгаач Ц.Б нь дээрх гэмтлүүдийн улмаас нас барсан байна.

5.Талийгаач Ц.Б нь үхэлд нөлөөлөх ямар нэгэн архаг хууч өвчингүй байжээ.

6.Талийгаач Ц.Б нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байж ээ.

.Талийгаач Ц.Б нь гавал ясны баруун зүүн чамархай, суурь ясны хугарал, тархины эдийн няцрал, хуйхны дотор салстын цус хуралт, олон хавирганы хугарал, элэгний эдийн задрал, дотуур цус алдалт зэрэг  хавсарсан олон гэмтлийн улмаас нас барсан байна.

8.Талийгаач Ц.Б нь О(I) бүлгийн цустай байсан байна. гэх дүгнэлт, /хх-ийн 138-141 дүгээр хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дугаар сарын 23-ны өдрийн 82 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Талийгаач Д.Пийн биед гавал ясны баруун нүдний ухархайд цөмөрсөн хугарал, суурь ясны хугарал, тархины эдийн няцрал, хуйхны дотор салстын цус хуралт, олон хавирганы хугарал, элэгний эдийн задрал, дотуур цус алдалт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, баруун нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Талийгаачийн биед дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хүчтэй цохилт доргилтын үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3.Талийгаач Д.П нь дээрх гэмтлүүдийг авах үедээ нас барсан байна.

4.Талийгаач Д.П нь дээрх гэмтлүүдийн улмаас нас барсан байна.

5.Талийгаач Д.П нь үхэлд нөлөөлөх ямар нэгэн архаг хууч өвчингүй байжээ.

6.Талийгаач Д.П нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байж ээ.

.Талийгаач Д.П нь ясны хугарал, суурь ясны хугарал, тархины эдийн няцрал, олон хавирганы хугарал, элэгний эдийн задрал, дотуур цус алдалт, зэрэг хавсарсан олон гэмтлийн улмаас нас барсан байна.

8.Талийгаач Д.П нь О(III) бүлгийн цустай байсан байна. гэх дүгнэлт, /хх-ийн 153-155 дугаар хуудас

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дугаар сарын 1-ны өдрийн 6144 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Шинжилгээнд ирүүлсэн цус дээж нь шинжилгээнд тэнцэнэ

2.Ц.Д******* гэж хаягласан цусанд 0,9 промилли спирт илэрсэн.

3.Цусанд дахь 0,9 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 106-10-р хуудас,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 614 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Шинжилгээнд ирүүлсэн Д*******ын гэх цус нь ABO системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна.

2.Баттулгын цус нь ABO системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна.

3.Пийн цус нь ABO системээр О/ III / бүлгийн харьяалалтай байна.

4.Хаалганаас авсан арчдас, аваарын дэрний хэсэг, хөрсний дээж гэх өвс шороон дээр цус илэрсэн.

5.Хаалганаас авсан арчдас, аваарын дэрний хэсэг дээрх цус нь ABO системээр О/ I / бүлгийн харьяалалтай байна.

6.Хөрсний дээж гэх өвс шороон дээрх цусны бүлгийн харьяалалыг тогтоох боломжгүй байна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 15-16-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн Цахир гүн ХХК-ний Мөнгөн хүлэг авто сургуулийн замын хөдөлгөөний дүрмийн жолоодлогын дадлагын багш С.Оюундэлгэрийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №19 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Иргэн Ц.Д******* УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хажууд онхолдсон үйлдэл нь зам тээврийн осол мөн. МУ-н ЗХД-н Нэг нийтлэг үндэслэл 1.2.1 / "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг/,

2. Иргэн Ц.Д******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээзамын хөдөлгөөнд оролцсон шалтгааны улмаас зам тээврийн осол гаргасан гэж үзэж байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэх нь жолоочийн самбаачлах хугацааг ихэсгэдэг болно.

3. Жолооч Ц.Д******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.Жолоочийн үүрэг: 3. Жолоочид дараахь зүйлийг хориглоно.  а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэдэг заалтыг зөрчсөний улмаас зэм тээврийн осол гаргасан гэж үзэж байна.

4.Иргэн Ц.Д*******ын жолоодож явсан тээврийн хэрэгслийн хурдыг шинжээч миний мэргэжлийн хүрээнд тогтоох боломжгүй болно.

5. Иргэн Ц.Д*******ын В ангиллын 51654 дугаартай / хүчинтэй/ үнэмлэхээр corolla filder маркийн УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодоход замын хөдөлгөөний дүрмээр тохирохгүй зүйл байхгүй боловч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3. а гэсэн жолоочид хориглосон заалтыг зөрчсөн болно. ...гэх дүгнэлт, / хх-ийн 133-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 6146 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Хэргийн газраас хураан авсан зүйл нь хүний үс мөн байна.

2.Уг үс нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байх тул ямар хүйсийн хүнийх болохыг тогтоох боломжгүй байна.

3.Асуулта №3-т хариулах боломжгүй байна. гэх дүгнэлт, /хх-ийн 189-190 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 14******* дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Шинжилгээнд ирүүлсэн 0638 УАВ улсын дугаартай автомашины жолооны хүрдний аваарын дэрний хэсэг дээр цус илэрсэн, уг цус ДНХ-ийн тогтцоороо эрэгтэй хүний цус байна.

2.Шинжилгээнд ирүүлсэн Ц.Б, Д.П нарын гэх цус, Ц.Д*******ын гэх цусны ДНХ тогтцыг тогтоов.

3.Шинжилгээнд ирүүлсэн УАВ улсын дугаартай автомашины жолооны хүрдний аваарын дэрний хэсэг дээр илэрсэн эрэгтэй хүний цус нь ДНХ-ийн тогтцоороо Ц.Д*******ын гэх цусны ДНХ-тай тогтоцтой тохирч байна.

4.Шинжилгээнд ирүүлсэн УАВ улсын дугаартай автомашины жолооны хүрдний аваарын дэрний хэсэг дээр илэрсэн эрэгтэй хүний цус нь ДНХ-ийн тогтцоороо талийгаач Ц.Б, Д.П арын гэх цусны ДНХ-ийн тогтцоороо тохирохгүй байна. ...” гэх дүгнэлт, /хх-ийн 199-200-р хуудас/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /1-р хх-ийн 01-р хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 02 дугаар хуудас/,  хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 13-23, 24, 25-31 дугаар хуудас/, эд зүйл, баримт бичиг, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /хх-ийн *******-р хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 208 дугаар хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /2-р хх-ийн 20-25 дугаар хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 41-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Д******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 сарын 23-аас 24-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр  “Оргихын адаг” гэх газарт цагаан өнгийн “Corolla filder” маркийн УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3. а Тухайн тээврийн хэрэгслийг ... эсхүл согтууруулах ундаа, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчин явж байсан  Ц.Б, Д.П нарын амь насыг эрсдүүлсэн буюу автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуугаар үйлдэж, 2 хүний амь насыг хохироосон гэмт хэргийг  үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ц.Д*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Намайг уучлаарай. Энэ хэрэгт маш их гэмшиж байна, чин сэтгэлээсээ уучлал гуйж байна...” гэснээр,

Шүүгдэгч Ц.Д*******ын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би жолоо бариагүй. Манай талийгаач ах Б ах жолоодож явсан. Яллагдагчаар татах тогтоолтой танилцахад Энхбаатар худлаа мэдүүлэг өгсөн байна лээ...” гэсэн мэдүүлгээр,  

Хохирогч Д.Ш*******ийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өглөө 0 цагийн үед унтаж байхад манай ээж над руу залгахаар нь би утсаа аваад ярихад “Б, Д******* нар нь хамт машинтай явж байгаад аваарт орсон байна. Дүүрээ /Ц.Д*******/ ахыг чинь эмнэлэг рүү аваад явж байна. Батаа /Ц.Б/ ахыг чинь яасан гэдгийг мэдэхгүй байна. гэж хэлэхээр нь би сумын эмнэлэг рүү 08 цагийн орчим очиход Д******* ах эмнэлэг дээр ирчихсэн дотор эмчилгээ хийлгэж байгаа гээд Д*******ын эхнэр гадаа байсан. Надад хэрэг явдлын талаар яг юу болсон талаар мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр,

Хохирогч Б.Н*******ын 2021 оны 02 дугаар сарын 09-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэд нар 10 гаруй жил найзалж байгаа байх. Ц.Д******* манай нөхөр талийгаач Д.П нар уулзахаараа архи их уугаад байдаг. Ц.Б нь хааяа тэр хоёртой уулздаг. Сэлэнгэ аймгийн ******* суманд ирж очин байдаг юм шиг байгаа юм. Ц.Д******* нь согтуу байх үедээ машин барьж л байдаг. Манай нөхөр талийгаач Д.П нь жолоодох эрхийн үнэмлэхгүй, тээврийн хэрэгсэлгүй байсан. Тухайн хэрэг учрал гарах үед буюу 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр огт утсаар яриагүй юм. Би нөхөр болох талийгаач Д.Пийн ажил явдлын зардлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлгээр,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хохирол төлбөрийн талаар энэ хэрэг болсноос хойш та нар надтай юу ч яриагүй. 5,000,000 төгрөг болон нэг үхэр өгнө гэж шүүх хурал эхлэхээс өмнө х хэлсэн. Би энэ хугацаанд юу бодож амжих юм бэ? Үүнээс өмнө надтай яриагүй. Надтай ярихдаа бүх зүйл чамаас шалтгаалж байна чамд 5,000,000 төгрөг өгье жил болгон идэшний үхэр өгье гэсэн. Гэтэл би чамаас жил болгон идэш авъя чи миний нөхрийг алсан гээд чамтай зууралдаад явах сонирхол байхгүй. 5,000,000 төгрөг аваад би хүүхдийнхээ нэг жилийн сургалтын төлбөрийг ч төлж чадахгүй. Ямар ч сэтгэлгүй байна...” гэх мэдүүлэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ш******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг

Гэрч Г.Дүүрэнбаатарын 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 23-ны орой Энхбаатар ахын хамт жижиг тэрэгтэй нь хонинд яваад, Очироо ахын гэрээр ороод... Очироо Энхбаатар ах бид 3 гарч хонио бариад хонины хөлийг уяж машины багажиндаа хийгээд гэрт нь ороод цаг харахад 21 цаг 59 минут болж байсан. Энхбаатар ах бид 2 нэг аяга цай уугаад Очироо ахын гэрээс гарах үед Очироо ах ундааны савны талаар нэрмэл архи өгсөн. Би тэр нэрмэл архийг нь бариад машины урд талын жолоочийн хажууд суугаад Энхбаатар ах машинаа жолоодож явж байсан. Бид 2 гарам гараад явж байхад цагаан машинтай хүн замын хажууд гараа өргөж манай машиныг зогсооход гараа өргөсөн хүн болон цагаан машины ард сууж явсан Пүүлээ /П/ нар бууж ирээд Энхбаатар ахтай юм ярьж байгаад машинаас буугаад нөгөө гараа өргөсөн хүмүүсийн цагаан өнгийн машин руу очоод Д******* нь жолоочийн суудал дээр суугаад П Энхбаатар ах 2 машины арын суудалд суусан. Анх бид хоёрыг очиход машины жолоочийн суудал дээр хэн нэгэн суугаагүй. Д******* гэж ах гараа өргөөд машины гадаа гарч ирсэн зогсож байсан. Бид 2 явах болоод Энхбаатар ах машинаа асаагаад гэрийнхээ зүг хөдөлсөн. Би хөдлөөд явж байхдаа толиндоо харахад нөгөө цагаан машины гэрэл 50м орчим зайтай эргээд бид 2-ын зүг харж байсан. Бид 2 Энхбаатар ахын гэр лүү явахаар “Оргих” нэртэй газар луу салахад нөгөө машин салаагүй ертөнцийн зүгээр зүүн зүг рүү чигээрээ явсан. Бид 2 хэсэг явж байгаад хар тариан талбайн торон хашааны тэнд очоод харахад нөгөө машины гэрэл ******* сумын төв чиглэлтэй явж байсан...” гэх мэдүүлгээр

Хэргийн газарт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр,

Гэрч Г.Дүүрэнбаатарын 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бид 2 гарам гараад явж байхад цагаан машинтай хүн замын хажууд гараа өргөж манай машиныг зогсооход гараа өргөсөн хүн болон цагаан машины ард сууж явсан Пүүлээ /П/ нар бууж ирээд Энхбаатар ахтай юм ярьж байгаад машинаас буугаад нөгөө гараа өргөсөн хүмүүсийн цагаан өнгийн машин руу очоод Д******* нь жолоочийн суудал дээр суугаад П Энхбаатар ах 2 машины арын суудалд суусан. Анх бид хоёрыг очиход машины жолоочийн суудал дээр хэн нэгэн суугаагүй. Д******* гэж ах гараа өргөөд машины гадаа гарч ирсэн зогсож байсан. Бид 2 явах болоод Энхбаатар ах машинаа асаагаад гэрийнхээ зүг хөдөлсөн. Би хөдлөөд явж байхдаа толиндоо харахад нөгөө цагаан машины гэрэл 50м орчим зайтай эргээд бид 2-ын зүг харж байсан. Бид 2 Энхбаатар ахын гэр лүү явахаар “Оргих” нэртэй газар луу салахад нөгөө машин салаагүй ертөнцийн зүгээр зүүн зүг рүү чигээрээ явсан. Бид 2 хэсэг явж байгаад хар тариан талбайн торон хашааны тэнд очоод харахад нөгөө машины гэрэл ******* сумын төв чиглэлтэй явж байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 69-0 дугаар хуудас/,

Гэрч Т.Н 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “.....Би 2020 оны 10 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө 02 цаг 10-аас 20 минутын үед согтуу байрын хүн орж ирэхээр нь би гэрлээ асаасан чинь Д******* орж ирсэн байсан. ....би Д******* ахаас дахиад юу болсон талаар асуухад ахын машин онхолдсон байна хоёр хүн ухаангүй байна гэж хэлснээ хэсэг дуугүй байж байснаа ахынхан машин биш байлгүй дээ гэсэн. Бид 2 сэжиг аваад ерөөсөө явж үзье гэж бодоод би түрүүлж босоод Д******* ахыг та босоод надтай хамт явъя очиж үзье гэхэд ахын толгой өвдөөд явж чадахгүй байна гэхээр нь би эхнэрийгээ хамт явъя гээд өөрийнхөө машинаар эхнэр бид 2 баруун урагш гэрэлтүүлээд төв зам руу нийлж хэсэг явахад машины гэрэл цагаан өнгийн машин осолд орсон байдалтай зогсож байсан машин баруун урагш харсан байдалтай машинаас 5-аас 6 м орчим зайтай нэг хүн хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Энхэр бид 2 машинаасаа бууж очоогүй буцаад гэртэй ирээд Д******* ахын хөнжлийг сөхөөд үзэхэд биеийн байдал тааруу байхаар нь сумын эрүүл мэндийн төвд дуудлага өгсөн. Би гэрт ирээд эмнэлэг рүү дуудлага өгөхдөө Д*******аас тантай хэдэн хүн явж байсан юм бэ гэхэд П дахиад нэг хүн байгаа бас Огзоо  бид нар архи ууж байсан тэрнээс хойш санахгүй байна гэж хэлсэн....гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар хуудас/

Гэрч А.Э 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 22 цагийн үед Согоотын бригадаас айлаас хонь аваад Дүүрэнбаатар бид 2 миний 20-4 УАВ улсын дугаартай машинтай урдаас ирээд зам зам чөлөөлж зогсоод жолооны араас Д******* бууж ирээд гар өргөхөөр нь би зогссон. Д******* нилээн согтуу намайг танихгүй ямаатан Батжаргалын гэрийг асуухаар нь би Д*******д согтуу машин бариад юу хийж яваа юм бэ гэхэд Д******* намайг таниад би машинаасаа бууж ирэхэд Д*******ын машинаас Пүүлээ бууж ирсэн. Б ах жолоочийн эсрэг талд сууж байсан. Бид уулзалдаж мэнд мэдээд, Пүүлээ машинаас нэг Түмний хишиг нэртэй архи гаргаж ирээд задлаад надад хийж өгсөн. Би архинаас нь нэг татчихаад би одоо гэрлүүгээ явлаа гэсэн чинь Д******* Б Пүүлээ 3 танайд очъё гэхээр нь тэгүүл тэг гэж хэлээд би түрүүлээд машинтайгаа хөдлөөд пойлны захад зогсоод хүлээж байсан чинь Д*******ын машин өөр машины араас дагаад шууд салахгүй ******* чиглээд явчихсан. Тэгэхээр нь би гэрлүүгээ шууд явсан. дахин тэр гуравтай уулзалдаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-9 дүгээр хуудас/

Гэрч Б.Б 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Дуудлага өгсөн хүн нь манайд аваарт орсон нэг хүн аваарт орчихлоо гэж дуудлага өгүүлж байна гэж хэлсэн. Аваар  болсон газар шууд очиход тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр баруун урд зүгт харсан байдалтай хараад 4 дугуйн дээрээ зогсож байсан ба жолооч талын 2 хаалга онгорхой, жолоочийн арын суудал дээр зүүн талруугаа хазайж доошоо болж зүүн талд байгаа эд зүйлс дээрээ налсан байдалд байсан ба машины ертөнцийн зүгээр зүүн талдаа 5-6 м зайтай гэмээр газар доошоо биеэрээ харсан байдалтай хэвтэж байсан. Ослын газарт байгаа хүмүүсийг эмч үзээд нас барсан байна бие нь хөрсөн байна гэж хэлсэн. Дуудлага өгсөн дугаар луу залгаж тээврийн хэрэгслийн нөгөө хүн нь хаана байгааг лавлахад дуудлага өгсөн хүн манайд буюу замын ард дугаар бригадын урд манай гэрт байна гэж хэлсэн. Түүний дагуу гэрт нь очиход хөнжил нөмрөөд гэрийн баруун талд хэвтэж байсан. Тэр залууг босгож ирэхэд ******* сумын иргэн Д******* байсан. ....гэсэн мэдүүлэг /хх-ийн 83 дугаар хуудас/,

Гэрч Л.Б 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Дуудлага өгсөн хүний гэрт нь очиход аваарт орсон хүн хөнжил нөмрөөд гэрийн баруун талд хэвтэж байсан. Тэр залууг босгож ирэхэд ******* сумын иргэн Д******* байсан. Д*******ыг үзэхэд царай нь цонхийж чичирсэн байдалтай юм асуухад юу ч дугарахгүй байсан. Миний үгийг тэгэхдээ сонсож хэлээ гарга, гараа өргө гэх үйлдлүүдийг хийж байсан. Харин ослын талаар юу ч хэлээгүй. Д*******ын биед ил харагдах гэмтэл бараг байхгүй хамар дээр нь шалбархай, хамарнаас цус гарсан байж магадгүй. Хамарны шалбархай хэсэгт цус байсан. Зүүн гарын ядам хуруунд шалбарсан 2 гар цустай байсан. Өөрөө болохоор нуруу хүзүү, толгой өвдөж байна гэсэн. Эмнэлэг дээр ирсэн хойно толгойн үсэнд жижиг жижиг шилний хагархай үүрмэг байсан. Тэр нь толгойг нь гэмтээж цус гаргасан зүйл байгаагүй...гэсэн мэдүүлэг /хх-ийн 84-85 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дугаар сарын 03-ны өдрийн 3******* дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

Ц.Д*******ын биед тархи доргилт, толгойн баруун чамархай, зүүн сарвуу 4-р хуруунд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Ц.Д*******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт хх-ийн /123-114-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

Талийгаач Ц.Баттулгын биед гавал ясны баруун зүүн чамархай, суурь ясны хугарал, тархины эдийн няцрал, хуйхны дотор салстын цус хуралт, олон хавирганы хугарал, элэгний эдийн задрал, дотуур цус алдалт, зүүн гуяны шилбийг хамарсан шарх, зүүн сарвуу, нуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

Талийгаачийн биед дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хүчтэй цохилт доргилтын үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

Талийгаач Ц.Б нь дээрх гэмтлүүдийг авах үедээ нас барсан байна.

Талийгаач Ц.Б нь дээрх гэмтлүүдийн улмаас нас барсан байна.

Талийгаач Ц.Б нь үхэлд нөлөөлөх ямар нэгэн архаг хууч өвчингүй байжээ.

Талийгаач Ц.Б нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байж ээ.

Талийгаач Ц.Б нь гавал ясны баруун зүүн чамархай, суурь ясны хугарал, тархины эдийн няцрал, хуйхны дотор салстын цус хуралт, олон хавирганы хугарал, элэгний эдийн задрал, дотуур цус алдалт зэрэг  хавсарсан олон гэмтлийн улмаас нас барсан байна.

Талийгаач Ц.Б нь О(I) бүлгийн цустай байсан байна. гэх дүгнэлт, /хх-ийн 138-141 дүгээр хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дугаар сарын 23-ны өдрийн 82 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

Талийгаач Д.Пийн биед гавал ясны баруун нүдний ухархайд цөмөрсөн хугарал, суурь ясны хугарал, тархины эдийн няцрал, хуйхны дотор салстын цус хуралт, олон хавирганы хугарал, элэгний эдийн задрал, дотуур цус алдалт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, баруун нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

Талийгаачийн биед дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хүчтэй цохилт доргилтын үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

Талийгаач Д.П нь дээрх гэмтлүүдийг авах үедээ нас барсан байна.

Талийгаач Д.П нь дээрх гэмтлүүдийн улмаас нас барсан байна.

Талийгаач Д.П нь үхэлд нөлөөлөх ямар нэгэн архаг хууч өвчингүй байжээ.

Талийгаач Д.П нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байж ээ.

Талийгаач Д.П нь ясны хугарал, суурь ясны хугарал, тархины эдийн няцрал, олон хавирганы хугарал, элэгний эдийн задрал, дотуур цус алдалт, зэрэг хавсарсан олон гэмтлийн улмаас нас барсан байна.

Талийгаач Д.П нь О(III) бүлгийн цустай байсан байна. гэх дүгнэлт, /хх-ийн 153-155 дугаар хуудас

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дугаар сарын 1-ны өдрийн 6144 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Шинжилгээнд ирүүлсэн цус дээж нь шинжилгээнд тэнцэнэ

2.Ц.Д******* гэж хаягласан цусанд 0,9 промилли спирт илэрсэн.

3.Цусанд дахь 0,9 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 106-10-р хуудас,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 614 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

Шинжилгээнд ирүүлсэн Д*******ын гэх цус нь ABO системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна.

Баттулгын цус нь ABO системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна.

Пийн цус нь ABO системээр О/ III / бүлгийн харьяалалтай байна.

Хаалганаас авсан арчдас, аваарын дэрний хэсэг, хөрсний дээж гэх өвс шороон дээр цус илэрсэн.

Хаалганаас авсан арчдас, аваарын дэрний хэсэг дээрх цус нь ABO системээр О/ I / бүлгийн харьяалалтай байна.

Хөрсний дээж гэх өвс шороон дээрх цусны бүлгийн харьяалалыг тогтоох боломжгүй байна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 15-16-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн Цахир гүн ХХК-ний Мөнгөн хүлэг авто сургуулийн замын хөдөлгөөний дүрмийн жолоодлогын дадлагын багш С.Оюундэлгэрийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №19 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Иргэн Ц.Д******* УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хажууд онхолдсон үйлдэл нь зам тээврийн осол мөн. МУ-н ЗХД-н Нэг нийтлэг үндэслэл 1.2.1 / "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг/,

2. Иргэн Ц.Д******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон шалтгааны улмаас зам тээврийн осол гаргасан гэж үзэж байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэх нь жолоочийн самбаачлах хугацааг ихэсгэдэг болно.

3.Жолооч Ц.Д******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.Жолоочийн үүрэг: 3. Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно.  а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэдэг заалтыг зөрчсөний улмаас зэм тээврийн осол гаргасан гэж үзэж байна.

4.Иргэн Ц.Д*******ын жолоодож явсан тээврийн хэрэгслийн хурдыг шинжээч миний мэргэжлийн хүрээнд тогтоох боломжгүй болно.

5. Иргэн Ц.Д*******ын В ангиллын 51654 дугаартай / хүчинтэй/ үнэмлэхээр corolla filder маркийн УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодоход замын хөдөлгөөний дүрмээр тохирохгүй зүйл байхгүй боловч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3. а гэсэн жолоочид хориглосон заалтыг зөрчсөн болно. ...гэх дүгнэлт, / хх-ийн 183-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 14******* дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Шинжилгээнд ирүүлсэн 0638 УАВ улсын дугаартай автомашины жолооны хүрдний аваарын дэрний хэсэг дээр цус илэрсэн, уг цус ДНХ-ийн тогтцоороо эрэгтэй хүний цус байна.

Шинжилгээнд ирүүлсэн Ц.Б, Д.П нарын гэх цус, Ц.Д*******ын гэх цусны ДНХ тогтцыг тогтоов.

Шинжилгээнд ирүүлсэн УАВ улсын дугаартай автомашины жолооны хүрдний аваарын дэрний хэсэг дээр илэрсэн эрэгтэй хүний цус нь ДНХ-ийн тогтцоороо Ц.Д*******ын гэх цусны ДНХ-тай тогтоцтой тохирч байна.

Шинжилгээнд ирүүлсэн УАВ улсын дугаартай автомашины жолооны хүрдний аваарын дэрний хэсэг дээр илэрсэн эрэгтэй хүний цус нь ДНХ-ийн тогтцоороо талийгаач Ц.Б, Д.П нарын гэх цусны ДНХ-ийн тогтцоороо тохирохгүй байна...” гэх дүгнэлт, /хх-ийн 199-200-р хуудас/ зэрэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллах, цагаатгах нотлох баримтуудыг хуульд нийцүүлэн тал бүрээс нь цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Д******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсоноос тээврийн хэрэгсэлд зорчин явж байсан түүний төрсөн ах Ц.Б, найз Д.П нар нь тархины гэмтлүүд, дотор эд эрхтний гэмтлүүд, олон хавирганы хугарал зэрэг гэмтэл авсан даруйдаа нас барах, амь насыг нь аврах боломжгүй олон гэмтэл учирсны улмаас хэрэг учрал болсон газарт нас барсан болох нь нотлогдсон байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс түүний хувийн байдлыг тогтоосон Д*******ын Хосбаяр, Д*******ын Хосжаргал, Д*******ын Сод-Эрдэнэ нарын төрсний бүртгэлийн лавлагаа, Ц.Д*******ын зан байдал, ахуйн тодорхойлсон Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн тодорхойлолт, ам бүл хаягийг тодорхойлсон ******* сумын засаг даргын тодорхойлолт бүхий 5 /тав/ хуудас баримт гаргаж өгснийг шүүх хүлээн авч шинжлэн судлав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас энэ хуулийн тусгай ангид заасан хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд  Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Ц.Д*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай агийн 2.10 дугаар зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Ц.Д******* нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан ч мэдэлгүй үйлдсэний улмаас  хоёр хүний амь нас хохироосон үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Д.Ш*******, Б.Н******* нар нь хэрэгт баримтаар хохирол нэхэмжлээгүй бөгөөд  Иргэний хуулийн 49 дугаар зүйлийн 49.1, 508 дугаар зүйлийн 508.1 д зааснаар оршуулгын зардал, тэжээгчээ алдсаны тэтгэмж, бусад зардлыг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар  нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ц.Д******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Д*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба харин 6.6 дугаар зүйлд заасан   хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.  

Шүүгдэгч Ц.Д*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд зааснаар түүний үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, шүүхийн хэлэлцүүлэгт гэм бурууд  маргаангүй, гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор, хохирлыг шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

2021 оны  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “ 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан “...Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих /Эрүүгийн хуулийн 2.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг/, ...” гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэж хуульчилсан байна.

Иймд шүүгдэгч Ц.Д*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулснаас 2 жилийн хорих ялыг хасч, түүний биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Ц.Д*******ын жолооны үнэмлэхийг холбогдох байгууллагад шилжүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Д******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36., 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Ц******* Д*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т тус тус зааснаар “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хоёр хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.Д*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,  хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэг зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

3. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д*******д оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялаас хоёр жилийг хасаж, үлдэгдэл 1 /нэг/  жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 49 дугаар зүйлийн 49.1, 508 дугаар зүйлийн 508.1 д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ш*******, Б.Н******* нар нь  баримтаа бүрдүүлэн хохирол хор уршиг учирснаас үүссэн зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүхэд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Шүүгдэгч Ц.Д*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Ц.Д*******ын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

. Шүүгдэгч Ц.Д******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн болон шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Д*******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.ОЮУНТУНГАЛАГ