| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 1931002580165 |
| Дугаар | 2019/ШЦТ/167 |
| Огноо | 2019-10-01 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 2019/ШЦТ/167
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар, улсын яллагч Т.Нансалмаа, шүүгдэгч Г.Г******** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн******* овогт *******ийн Г********т холбогдох эрүүгийн 1931002580165 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:******* овогт *******ийн Г********, Монгол улсын иргэн, 1976 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр*******Мандал аймгийн******* суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Шар зам ирээдүй” хоршоонд жолооч ажиллаж байсан, одоогоор эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт*******-Уул аймаг,******* сум, 12 дугаар баг, 26 дугаар байрны 74 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, РД:/Т*********/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Г.Г******** нь 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны нутаг “Гучин тавын ам” гэх газарт иргэн Б.О*******ы эзэмшлийн “Komatsu PC220 LC” маркийн экскаватор ашиглан ашигт малтмал хайх, олборлох тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж, байгаль экологид 360,801 /гурван зуун жаран мянга найман зуун нэг/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.Г******** нь 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны нутаг “Гучин тавын ам” гэх газарт иргэн Б.О*******ы эзэмшлийн “Komatsu PC220 LC” маркийн экскаватор ашиглан ашигт малтмал хайх, олборлох тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж, байгаль экологид 360,801 /гурван зуун жаран мянга найман зуун нэг/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Г.Г******** гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: 1.Хохирогч Д.Эрдэнэбулганы 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хохирогчоор мэдүүлсэн: “...Г.Г********т энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, нөхөрлөл байхгүй. Үйл ажиллагаа явуулах зорилгоор хүсэлт өргөдлийг надад гаргаж байгаагүй. Өөр газар “Ерөө” суманд гаргаж байсан эсэхийг би мэдэхгүй. “35-ын ам” гэх газарт ашигт малтмал олборлох зөвшөөрөл олгогдоогүй” гэх мэдүүлэг, 2.Иргэний нэхэмжлэгч Б.О*******ы 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...Г.Г******** нь бичил уурхай ажиллуулахаар нөхөрлөл байгуулж байгаа. Экскаваторыг чинь янзлаад асаагаад ажиллуулъя гэхээр нь өгсөн юм. Асаагүй удсан Г.Г******** засаад асаасан байсан” гэх мэдүүлэг, 3.Гэрч О.Алтанбаярын 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэрчээр мэдүүлсэн: “...Манай орон нутаг Захирагчийн албанаас “35-ын ам” гэх газарт Г.Г******** болон өөр хэн нэгэн аж ахуйн нэгж, иргэнд олгогдсон тусгай зөвшөөрөл байхгүй. Бугант тосгоны цагдаагийн хэсгийн албан хаагч, прокурор бусад албаны хүмүүсийн хамт очиж өөрийн биеэр үзсэн. “35-ын ам” гэх газарт ашигт малтмал олборлохоор газрын хэвлийд халдсан байсан” гэх мэдүүлэг, 4. Гэрч Н.Цэнд-Аюуш 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гэрчээр мэдүүлсэн: “...2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Г.Г********ын хамт уурхайд нь туслах ажилтнаар ажиллах гэж очсон. Өмнө нь хамтарч ажиллаж байгаагүй. Тэр өдөр л хамт явсан. Г.Г******** хамт яваад ажлаад өгөөч гэсэн. Тэр газар нь олон жилийн өмнө ашиглалт олборлолт явуулсан газар, шороо байсан. Г.Г******** хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа гэсэн бол би яалаа гэж хууль бус зүйл хийж, ингэж өөрийнхөө цаг завын гарздахгүй байсан” гэх мэдүүлэг, 5.Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч О.Болд-Эрдэний 2019 оны 08 дугаар сарын 09- ний өдрийн №18-05-038/29 дугаартай шинжээчийн дүгнэлт, 6. Шүүгдэгч Г.Г********ын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Миний хувьд 2019 оны 07 дугаар сарын 24-ний орой найз Цэнд-Аюуш, нутгийн залуу Халтар нарын хамтаар “Камоцу-220” маркийн экскаватор, алт угаах төхөөрөмж буюу жижиг гитаран буутай “Бугант”тосгоны төвөөс 10 гаран км зайтай “35-ын ам” гэх газарт очсон. Халтар, Цэнд-Аюуш нар намайг хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа талаар мэдээгүй, би хэлээгүй. “Камоцу-220” маркийн шаргал өнгийн экскаватор нь О******* гээд манай баазын эзэмшлийн техник юм. О******* намайг хууль бусаар ашигт малтмал олборлох гэж байсан талаар мэдээгүй, хүмүүстэй нийлж нөхөрлөлд ажиллах гэж байсан гэж бодсон байх. Гитаран бууг жилийн өмнө хаягдал төмрөөр би өөрөө гагнаж угсарч хийсэн. Надад “Бугант” тосгоны “35-ын ам” гэх газарт ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл байхгүй” гэх мэдүүлэг, 7. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 8.Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, 9. Ашид билгүүн ХХК-ний 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №СЭА-87 дугаартай KOMATSU-220LC маркийн шар өнгийн экскаваторын өнгө үзэмж, техникийн байдлаас хамаарч 2019 оны 07 дугаар сарын байдлаар 8,000,000 /найман сая/ төгрөг болохыг тодорхойлов” гэсэн тодорхойлолт, 10. Ашид билгүүн ХХК-ний 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №СЭА-085 дугаартай үнэлгээний дүгнэлт зэрэг болно. № Нэр төрөл Хэмжих нэгж Тоо Нэгжийн үнэ төгрөгөөр Нийт үнэ, төгрөгөөр Тайлбар 1 Шороо угаах төхөөрөм ж ш 1 500,000 500,000 Гар аргаар угсарсан гагнаас ихтэй хуучин 2 Нийт дүн 500,000 Хүснэгт “Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2019 оны 07 сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр тогтоов” гэсэн үнэлгээний дүгнэлт, Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч Г.Г********ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар. Шүүгдэгч Г.Г********ын гэмт үйлдлийн улмаас байгаль экологид 360,801 төгрөгийн бодит хохирол учирсныг төлж барагдуулсан болохыг дурьдах нь зүйтэй байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт: “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ноогдуулна” гэж хуульчилсан байна. Дээрх хуульд заасны дагуу Байгаль орчны Хяналтын Улсын байцаагч ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ноогдуулсан акт гаргаагүй, гарсан эсэх нь тодорхойгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж хавтаст хэрэгт хавсаргаагүй байх тул шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирлын асуудлыг шийдвэрлэсэн болно. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Г.Г******** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г********т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг эрх бүхий байгууллагад даалгаж шийдвэрлэх зүйтэй гэж үзэв. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт гэмт хэргийн улмаас битүүмжлэгдсэн KOMATSU PC 220 LC маркийн экскаваторын үнэ болох 8,000,000 /найман сая/ төгрөгийг ялтан Г.Г********аас гаргуулан улсын төсөвт орлогод оруулах, мөн битүүмжлэгдсэн алт угаах төхөөрөмж буюу гитаран буу 1 ширхэгийг битүүмжлэлээс чөлөөлж, улсын орлогод тус тус оруулах зүйтэй байна. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус хуульчилан заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул түүнээс гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Гэвч дээрх KOMATSU PC 220 LC маркийн экскаватор нь шүүгдэгч Г.Г********ын өмчлөлийн эд хөрөнгө биш болох нь гэмт хэргийг шалгах явцад нотлогдсон байх тул дээрх хуулийн зүйл заалтад заасны дагуу түүний үнэлгээг шүүгдэгчээс гаргуулж, улсын орлогод оруулж, уг техникийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны өмчлөгч болох иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны 3-35 тоотод оршин суух хаягтай, РД:******** дугаартай, Хорь овогт Бямбасүрэнгийн О*******д олгох нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч Г.Г******** нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсзаасныг журамлан шүүгдэгч******* овогт *******ийн Г********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсзаасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г********т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Г******** нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Г******** нь оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэж байхыг үүрэг болгосугай. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн KOMATSU PC220 LC маркийн экскаваторыг Сэлэнгэ аймгийн “Ерөө” сумын 3 дугаар баг, Бугант тосгоны “35-ын ам” гэх газарт битүүмжилснийг чөлөөлж, иргэний нэхэмжлэгч Хорь овогт Бямбасүрэнгийн О*******д /Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны 3-35 тоотод оршин суух хаягтай, РД:********/ олгож, тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон экскаваторын үнэ болох 8,000,000 /найман сая/ төгрөгийг ялтан Г.Г********аас гаргуулан улсын төсөвт орлогод оруулах, мөн битүүмжлэгдсэн алт угаах төхөөрөмж буюу гитаран буу 1 ширхэгийг битүүмжлэлээс чөлөөлж, улсын орлогод тус тус оруулсугай. 6. Ялтан Г.Г******** нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай. 7. Ялтан Г.Г********т урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ