Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 68

 

 

 

 

 

 

 Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Батжаргал, 

Улсын яллагч Ц.Батзориг,

Хохирогч М.Цэдэвдорж,

Хохирогчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Адъяасүрэн,

Шүүгдэгч Б.Ганболд, Ц.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн                         215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Болдбаатарын Ганболд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цоодол овогт Цэцгээгийн Батжаргал нарт холбогдох эрүүгийн 201615000119 тоот хэргийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1986 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг, Согоотын 5-84 тоотод оршин суух хаягтай, /одоо Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 83-06 тоотод оршин суух/, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1/04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэл тогтоол биелүүлэхийг хойшлуулж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овогт Болдбаатарын Ганболд. /РД: ЙЭ86081216,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Баянгол суманд 1984 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг Согоотын 15-39 тоотод тоотод суух хаягтай, /одоо Өвөрхангай аймгийн Богд 4 дүгээр баг “Түн-Ус” гэх газар оршин суух/, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Цоодол овогт Цэцгээгийн Батжаргал. /РД: ЙВ84032112,

Шүүгдэгч Б.Ганболд нь согтуурсан үедээ 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 4 дүгээр баг “Баян” гэх газар өөрийн эзэмшлийн 39-51 ӨВР улсын дугаартай “Тоёота Камри” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 2.3.а “Жолооч хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, 2 дугаар хавсралт 1.2 “Шингэн дамжуулгатай тоормосны системийн битүүмж алдагдсан тохиолдолд түүнийг засах, хэрвээ бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж, аль ойр байгаа зогсоол /граж/ буюу засварын газар очино”, 9 дүгээр бүлгийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж Ц.Отгонсүхийн жолоодож явсан улаан өнгийн, улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклийг мөргөсний улмаас зам тээврийн осол гаргаж Ц.Отгонсүхийн амь нас хохирсон,

Шүүгдэгч Ц.Батжаргал нь 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн улаан өнгийн, улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.б-д заасан “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэхийг хориглоно” гэснийг зөрчиж согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй Ц.Отгонсүхэд жолоогоо шилжүүлсний улмаас Ц.Отгонсүх нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.a, 2.3.а, 2.1.а, 2.1.б, 2.3.в-д заасан заалтуудыг тус тус зөрчиж Б.Ганболдын жолоодож явсан 39-51 ӨВР улсын дугаартай “Тоёота Камри” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргаж амь нас нь хохирсон гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Ганболд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч Ц.Батжаргал шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Талийгаач Отгонсүх, Ганболд, Хүрлээ нар чулуунд явах гэж ирээд намайг зам заагаад өг гэж гуйсан. Би  зам зааж өгөөд хамт явсан. Бид нар наашаа ирж яваад машин, мотоциклийн бензин дуусаад би базындаа очсон. Манай баз манай машиныг эхнэр хүүхэдтэй хамт аваад ирсэн байсан юм. Тэгээд би бензин авах гээд машинаа аваад төв явсан. Манай эхнэр хүүхдийг аваад замдаа аргал түүгээд явсан. Тэгээд би талийгаач Отгонсүхийг миний машиныг уначих гэсэн чинь талийгаач Отгонсүх миний мотоциклийн түлхүүрийг булааж аваад би мотоцикль сайн унадаг. Багаасаа мотоцикль унасан таксинд зогсдог байсан гээд мотоциклийг унаад явсан. Тэгээд би араас нь хөдлөөд явсан. Миний араас Ганболд, Хүрлээ хоёр хөдөлсөн. Талийгаач Отгонсүх, Хүрлээ, Ганболд гурав замд зогссон байхаар нь зогсох гэсэн чинь тамхи татчихаад хөдөллөө явж бай гэсэн. Тэгээд явж байсан чинь эхлээд талийгаач Отгонсүх, араас нь Ганболд машинтайгаа нэлээн хурдтай гүйцэд түрүүлээд явсан. Би зөөлөн явж байсан тоосонд нь булагдаад л үлдсэн. Цаашаа явж байсан чинь мотоцикль замын хажууд байсан. Тэнд зогсоод буух гэсэн чинь манай хүүхэд уйлаад би хүүхдээ дуугүй болгочихоод буусан чинь манай эхнэр, Отгонсүх мотоцикльтойгоо онхолдсон юм шиг байна. Манай мотоцикль зам дээр байна гэсэн. Тэгсэн утас дуугараад Ганболд яриад машины мотор эвдрээд зоссон байна гэсэн. Тэгээд цаашаагаа яваад машин дээр нь очоод жолоочийн талын хаалгыг онгойлгосон чинь хүн байхгүй байсан. Машины арын хаалгыг онгойлгосон чинь талийгаач Отгонсүх арын суудал дээр хэвтэж байсан. Тэгсэн ертөнцийн зүгээр зүүн хойд талд гэрэл дохиод байсан. Ганболд, Хүрлээ хоёр айлд очиж утсаар ярьчихаад явж байна гэсэн. Тэгээд би талийгаач Отгонсүх, Хүрлээ, Ганболд нарыг аваад сумын төв рүү явсан. Сумын төв арай ороогүй явж байсан чинь урдаас түргэний машин ирээд талийгаачийг эмч үзээд нас барсан байна гэсэн. Ийм зүйл болсон гэв.   

Хохирогч М.Цэдэвдорж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Талийгаачийн эхнэр нь Ганболдын төрсөн дүү иймд цаашид 2 хүүхдийг нь харж явах байх гомдол саналгүй, заавал яланд явуулна гэхгүй. Шүүх хуулийн дагуу шийднэ биз дээ. Гэм хорын баримтаа урд нь гаргаж өгөөгүй. Одоо шүүх хуралдаанд гаргаж өгч байна. Нийт 3.538.000 төгрөг нэхэмжилж байна. 1898500 төгрөг хохиролд авсан нь үнэн. Үлдэгдэл 1.700.310 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

Хохирогч М.Цэдэвдоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би талийгаачийн төрсөн аав нь байгаа юм. Талийгаач нь 1989 онд Дундговь аймагт төрсөн. Эхээс долуулаа, айлын 5 дахь хүүхэд байгаа юм. Талийгаач нь Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд сурч байгаад 4 дүгээр ангиасаа сургуулиас гарсан. Талийгаачийн эхнэрийг Золбоо гэдэг. Талийгаач, Б.Золбоо хоёр 4 хүүхэдтэй байсан. Хамгийн том нь 2 дугаар ангид сурдаг, бага хүүхэд нь 3 настай. Талийгаач нь амьдрах гээд янз янзын л ажил хийдэг. Аргал түүж зардаг, таксинд явдаг гэх мэт. Хүнд туслах гэдэг араншинтай их сайн хүн байсан. ...Он сарыг нь санахгүй байна талийгаач над руу утсаар яриад аавд мөнгө байна уу Богд сум руу газар ухдаг багаж аваад явах гэсэн юм гэж ярьж байсан. Өөр зүйл ярьж байгаагүй. Б.Ганболд нь талийгаачийн эхнэр Б.Золбоогийн төрсөн ах нь байгаа юм. Гомдол саналтай талаар одоохондоо хэлж чадахгүй байна. Нэхэмжлэх зүйлээ баримтаар гаргаж өгнө...” гэсэн мэдүүлэг /хх-н 29-30 дугаар хуудас/,

Гэрч Л.Хүрэлбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 18 цагийн орчим Ц.Отгонсүх, Б.Ганболд, Ц.Батжаргал бид дөрөв “Харзтай” нэртэй 1 шил 0.5 литрийн архийг Богд сумын урд талын гол дээр хувааж уусан. Тэгээд Ц.Батжаргалын эхнэрийг авах гээд Цэрэнбатаа гэдэг айлд очсон. Цэрэнбатаагийн гэрээс Ц.Батжаргалын эхнэрийг аваад Богд сумын 4 дүгээр багийн нутгаар аргал түүсэн. Аргалаа түүж дуусахад бүрэнхий болж байсан. Тэгээд бид 5 Богд сумын төв рүү явахаар болоод би Б.Ганболдын машинд суусан, Ц.Батжаргал өөрийнхөө мотоциклыг унана гээд мотоцикль дээрээ мордсон байхад Ц.Отгонсүх, Батжаргалын мотоциклыг унаж явна гэсээр байгаад Ц.Батжаргалын мотоциклыг унаад хөдөлсөн. Араас нь Ц.Батжаргал өөрийнхөө 71-77 ӨВР улсын дугаартай Чейзэр /Chaser/ маркийн автомашинтайгаа хөдлөөд араас нь Б.Ганболд 39-51 ӨВР улсын дугаартай Toyota /camry/ маркийн автомашинаа унаад би Б.Ганболдтой хамт явсан. Тэгээд явж байхад Ц.Отгонсүх зам дээр мотоциклтойгоо зогсож байсан ба бид хоёроос тамхи ороож татаад явж бай, гүйцээд түрүүлээд очъё гээд үлдсэн. Б.Ганболд бид Ц.Батжаргалын автомашины араас явж байхад Отгонсүх мотоциклтойгоо Б.Ганболд, Ц.Батжаргал нарын хажуугаар гүйцэд түрүүлээд явсан. Тэгсэн Б.Ганболд гэнэт хурдаа нэмэхээр нь яасан гэж асуухад Ц.Отгонсүхийг зөөлөн яваарай гэж хэлье гээд Ц.Батжаргалын автомашины хажуугаар гүйцэж түрүүлээд явж байхад Ц.Отгонсүх шороон зам дээр мотоцикль дээрээ мордож байгаа байдалтай гэнэт тулаад ирсэн. Тэгээд юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Б.Ганболд, Ц.Отгонсүхийг мотоцикль дээрээ сууж байхад нь мотоциклынх нь араас мөргөчих шиг болсон. Тэгээд Б.Ганболд бид 2 машинаасаа буугаад Ц.Отгонсүх дээр очоод Ц.Отгонсүхийг автомашиныхаа ард хэвтүүлээд Богд сумын төв рүү хөдөлсөн. Замдаа явж байхад Б.Ганболдын машины моторноос утаа гараад машин зогссон. ...Машин асахгүй байсан ба Б.Ганболд бид 2 уулын энгэрт нэг гэрэл анивчихаар нь тэр гэрэл рүү гүйсэн. Гүйсээр байгаад нэг айлд ороод түргэн дуудсан. Тухайн айлаас Ц.Батжаргал руу Б.Ганболд утсаар ярьсан. Тэгээд Б.Ганболд бид 2 машин руугаа буцаад гүйж байхад Ц.Батжаргал бид хоёрын өмнөөс тосч аваад Б.Ганболдын машин дээр очиж Ц.Отгонсүхийг аваад Богд сум руу орж явахад түргэний автомашин урдаас ирээд эмч бууж ирээд Ц.Отгонсүхийг үзээд нас барсан байна гэж хэлсэн. Б.Ганболд 60 орчим км/цагийн хурдтай явж байсан байх. Ц.Отгонсүх нь зам дээр мотоциклтойгоо ямар нэгэн гэрэл асаагаагүй байсан. Гэнэт л тулаад ирсэн. Ц.Отгонсүх нь манай эхнэр Нэргүйгийн төрсөн дүү байгаа юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Гэрч Д.Оюундэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:... 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр нар арай жаргаагүй байхад намайг хүргэн ах Н.Цэрэнбат гэх айлаас манай нөхөр Ц.Батжаргал нь 3 хүнтэй хамт ирсэн. Тухайн хүмүүсийг Ганбаа, Отгоо, Хүрлээ гэж дуудаж байсан. Тэгээд манай хүргэн ахын гэрээс бид 5 хөдлөөд Богд сумын 4 дүгээр багийн нутгаар аргал түүсэн. Аргалаа түүж дуусахад харанхуй болж байсан. Аргалаа түүж дуусаад бүгд цуглахад манай нөхөр Ц.Батжаргал Отгоо гэх хүнд “чи миний машиныг уначих би өөрийнхөө мотоциклыг уная” гэхэд Отгоо нь би машин унахгүй мотоцикль унана гэсээр байгаад мотоцикл унахаар болсон. Тэгээд бүгд хөдлөх болоход Отгоо болон Ганбаа, Хүрлээ нар Ц.Батжаргал бид хоёроос түрүүлээд хөдөлсөн. Хөдлөөд нэг их яваагүй байхад Ганбаа, Отгоо, Хүрлээ нар зам дээр зогссож байсан. Тэгээд манай нөхөр зогсох гэхэд тамхи ороож татчихаад хөдөлнө гэхээр нь Батжаргал бид 2 өөрсдийнхөө автомашинтай түрүүлээд хөдлөөд явсан. Ц.Батжаргал бид хоёрыг явж байхад Отгоо гэх залуу их хурдтай манай автомашины хажуу талаар гүйцэд түрүүлээд явсан. Араас нь Ганбаа автомашинтайгаа гүйцэж түрүүлээд урд талд гараад явсан. Урд талд машин гараад явсан болохоор Ц.Батжаргал удаан явсан. Тэгсэн замын хажууд манай нөхрийн мотоцикль хэвтэж байхаар нь машинаасаа бууж мотоциклоо харчихаад хөдлөх гээд байж байхад Ганбаа над руу залгаад айлын утаснаас ярьж байна түргэн дуудаадах, миний автомашины мотор болохгүй байна гэж хэлсэн. Би түргэн дуудах гэхэд сүлжээ болохгүй байсан. Тэгээд Батжаргал бид 2 хөдлөөд нилээн явахад Ганбаагийн машин зам дээр зогсож байсан. Батжаргал машинаасаа буугаад Ганбаагийн машины хаалгыг нь онгойлгочихоод буцаж ирээд Отгоо ухаангүй байна Хүрлээ Ганбаа нар байхгүй байна гээд Ганбааг дуудахад чимээ өгөхгүй байсан. Тэгсэн цайвар гэрэл дохиод байхаар нь очтол Ганбаа, Хүрлээ нар байсан. Тэгээд Ганбаагийн машин дээр ирээд Отгоог аваад сумын төв рүү явж байхад урдаас түргэний машин ирээд Отгоог эмч үзээд нас барсан байна гэж хэлсэн. Отгоог зам дээр зогсож байхад араас нь дайрчихлаа, тоормос барьсангүй гэж Ганбаа нь хэлж байсан. Мотоцикль манай нөхөр Батжаргалынх байгаа юм. Мотоцикль гэрэлгүй байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 33-35 дугаар хуудас/,

Гэрч Д.Үүрийнтуяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 04 дүгээр сарын 04-ний шөнө Богд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт машин мотоцикль 2 мөргөлдчихлөө гэсэн дуудлага ирсэн. Тэгээд дуудлагандаа сумын төвөөс гараад сумаас урагшаа З км зайд байдаг Хар үзүүр тойрсон чинь урдаас машины гэрэл сумын төв рүү чигтэй явж байхаар нь очтол уг машин зогсоод осол болсон газраас хүнээ аваад явж байна гэхээр нь машин дотор осолд орсон гэх хүнийг үзэхэд зүрх нь зогсчихсон байсан. Тэгээд би нөгөө машинтай нь эмнэлэг дээр дагуулж ирсэн. Намайг үзэхэд талийгаач нас барчихсан байсан. Эмнэлэгт авч ирээд үзлэг хийсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 40 дүгээр хуудас/,

Гэрч Х.Сүндэвийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 04 дүгээр сарын 04-ний шөнө 22 цаг өнгөрч байхад гадаа нохой хуцаад байхаар нь гэрийн хаалгаа онгойлгосон чинь асаагуурын гэрэл барьчихсан хар куртиктэй залуу явган орж ирээд мэнд мэдчихээд ахаа уучлаарай би дээд тал дээр мотоциклтой хүн мөргөчихлөө хүн нь ухаан орохгүй юм та түргэн тусламж дуудаад өгөөч гэсэн чинь нохой хуцаад дээлтэй залуу орж ирээд түрүүнд орж ирсэн залуудаа чамайг зөөлөн яв гэж хэлээгүй юу гэж хэлж байсан. Тэгээд миний утсаар нэг хүн рүү залгаж ярьчихаад гараад явсан. Би эмнэлэгт хандсан. Тэр 2 залууг танихгүй юм байна лээ. Юм хэлээгүй. Гучин-Усын баг руу явдаг зам дээр осол гаргасан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 41 дүгээр хуудас/,

Гэрч Н.Цэрэнбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 04 дүгээр сарын 04-ний орой Ц.Батжаргал танихгүй 3 залуугийн хамт машин, мотоциклын бензин дуусчихсан гээд явган ирээд манай гадаа байсан өөрийнхөө хөх саарал өнгийн автомашинаа аваад эхнэр Д.Оюундэлгэрийн хамт сумын төв орно гээд явцгаасан. ... Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг мэдээгүй. Хамт явсан хүмүүсийг би танихгүй. Манай гадаа л маргалдаж зодолдсон зүйл байхгүй. Машин мотоцикль хоёрын бензин дуусчихсан гээд явган ирцгээсэн. Ц.Батжаргал өөрийнхөө машиныг жолоодоод нөгөө 3 залуутай сумын төв явж бензин авч ирээд манайхаар дайраад Д.Оюундэлгэрийг аваад явцгаасан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 42 дугаар хуудас/,

Гэрч Б.Золбоогийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би талийгаачийн эхнэр ...Б.Ганболдын төрсөн дүү нь байгаа юм. Талийгаач бид хоёр 2011 онд айл гэр болсон. Би одоо талийгаачийн 4 хүүхдийг өсгөж байна. Хамгийн том хүүхэд 2 дугаар ангид сурдаг, Даваасүрэн эрэгтэй, 8 настай. Дараах хүүхэд Цэрэнтогтох 5 настай эрэгтэй, 3 дахь хүүхэд Одбаяр эрэгтэй 4 настай, бага хүүхэд Нандин-Эрдэнэ 1 настай охинтой. Талийгаач хоёр  сарын өмнө жолооны үнэмлэхтэй болсон. Талийгаач, Ганболд хоёр хоорондоо маргалдаж байгаагүй. Талийгаач, Б.Ганболд нарын хооронд ямар нэгэн өс хонзон байхгүй. 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 18 цагийн орчим над руу залгаад Богд сумын төвөөс бензин аваад явж байна. Оройдоо сумын төв рүү буцна гэж хэлсэн. ... Цаана байгаа хүмүүстэй ярьж инээгээд байсан. Өөр зүйл яриагүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 47-49 дүгээр хуудас/,

Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 28 дугаартай дүгнэлтэнд:... Ц.Отгонсүхийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр баруун шилбэний ясны бяцарсан хугарал, уушигны цулцангийн судасны өөхөн эмболи, их бага тархины нимгэн бүрхүүл доорх цус харвалт, бага тархины эдийн няцралт, зүүн шанаа, хамар, баруун тахим, шилбэний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Талийгаач нь баруун шилбэний бяцарсан хугарлын улмаас уушгины цулцангийн өөхөн эмболи болж нас барсан байна” гэх дүгнэлт. /хх-ийн 80-83 дугаар хуудас/,

Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 3308 дугаартай дүгнэлтэнд:... Шинжилгээнд ирүүлсэн Ц.Отгонсүхийн гэх цус нь 8 мл байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Ц.Отгонсүхийн гэх цусанд 2.2 промилл спиртийн агуулж илэрч байна. Цусан дахь 2.2 промилл согтолтын дунд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт. /хх-ийн 88 дугаар хуудас/,

Техникийн шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 85 дугаартай дүгнэлтэнд:... Жолооч Б.Ганболд нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Хэргийн материалд авагдсан гэрч Л.Хүрэлбаатар, Ц.Батжаргал нарын мэдүүлэгт дөрвүүл нэг 0.5 грамын Харзтай архи уусан гэсэн нь жолооч Б.Ганболд нь Монгол Улсын ЗХД-ийн 2 дугаар бүлгийн 2.7а заалт- “...Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтөй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...”-ыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Мөн зам хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3.А заалт- “...Жолооч хөдөлгөөнд оролцохын өмнө буюу зам явахдаа тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно...”-ыг. Хөдөлгөөнд оролцож явах тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл/ энэ дүрмийн 2 дугаар хавсралт 1.2 дахь заалт- “... Шингэн дамжуулгатай тоормосны системийн битүүмж алдагдсан...”-ыг/ тохиолдолд түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (граш) буюу засварын газар очно. Мөн замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалт- “...Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...”-ыг тус тус зөрчсөн байна.

Талийгаач Ц.Отгонсүх нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Хэргийн материалд авагдсан гэрч Л.Хүрэлбаатар, Ц.Батжаргал, сэжигтэн Б.Ганболд нарын мэдүүлэгт дөрвүүл нэг 0.5 грамын Харзтай архи уусан гэсэн нь жолооч Ц.Отгонсүх нь Монгол улсын ЗХД-ийн 2 дугаар бүлгийн 2.7а заалт- “...Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтөй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...”-ыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Мөн замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3а дахь заалт- “...Жолооч хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй бол хөдөлгөөнөө үрэгжлүүлэхийг хориглоно...”-ыг. Мөн замын хөдөлгөөний 2 дугаар бүлгийн 2.1А дахь заалт- “...Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна...”-ыг. Мөн замын хөдөлгөөний 2 дугаар бүлгийн 2.1Б дахь заалт- “...Тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байна...”-ыг. Мөн зам хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3в дахь заалт- “...мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх...”-ыг тус тус зөрчсөн байна.

Зам тээврийн осол нь 39-51 ӨВР улсын дугаартай Т.Камри маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Б.Ганболдын буруутай үйлдлээс болж гарсан гэх үндэслэлтэй.

Ц.Батжаргал нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Жолооч Ц.Батжаргал нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7-ийн б заалт- “...Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтөй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэхийг хориглоно...”-ыг зөрчсөн байна.

3ЦТ-ийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Түмэнбайлдагчийн гаргасан ослын акт нь үндэслэлтэй байна... гэх дүгнэлт. /хх-ийн 75 дугаар хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6 дугаар хуудас/,

Зам тээврийн осолд тогтоосон акт, схем зураг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэм тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-14 дүгээр хуудас/,

Хувцсанд үзлэг хийсэм тэмдэглэл /хх-ийн 15 дугаар хуудас/,

Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14, 16-19 дүгээр хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 20-23 дугаар хуудас/,

Хураан авах тогтоол тэмдэглэл /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 26 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ий 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №04 тоот дүгнэлт. /хх-ийн 56-57 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ий 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №04/27 тоот дүгнэлт. /хх-ийн 66-67 дугаар хуудас/,

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх-ийн 118-119, 133, 138-139, 142-145, 147-148, 150-158 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Ганболдын ял шалгах хуудас /хх-ийн 140 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ц.Батжаргалын ял шалгах хуудас /хх-ийн 169 хуудас/,  

Шүүгдэгч Ц.Батжаргалыг гэрчээр /хх-ийн 36-37, 39 дүгээр хуудас/, мөн сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 106-108, 109-110 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Ганболдыг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 111-113, 114-116 дугаар хуудас/ зэрэг болно.,

Шүүгдэгч Б.Ганболд нь согтуурсан үедээ 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 4 дүгээр баг “Баян” гэх газар өөрийн эзэмшлийн 39-51 ӨВР улсын дугаартай “Тоёота Камри” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 2.3.а “Жолооч хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, 2 дугаар хавсралт 1.2 “Шингэн дамжуулгатай тоормосны системийн битүүмж алдагдсан тохиолдолд түүнийг засах, хэрвээ бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж, аль ойр байгаа зогсоол /граж/ буюу засварын газар очино”, 9 дүгээр бүлгийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж Ц.Отгонсүхийн жолоодож явсан улаан өнгийн, улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклийг мөргөсний улмаас зам тээврийн осол гаргаж Ц.Отгонсүхийн амь нас хохирсон,

Шүүгдэгч Ц.Батжаргал нь 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн улаан өнгийн, улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.б-д заасан “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэхийг хориглоно” гэснийг зөрчиж согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй Ц.Отгонсүхэд жолоогоо шилжүүлсний улмаас Ц.Отгонсүх нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.a, 2.3.а, 2.1.а, 2.1.б, 2.3.в-д заасан заалтуудыг тус тус зөрчиж Б.Ганболдын жолоодож явсан 39-51 ӨВР улсын дугаартай “Тоёота Камри” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргаж амь нас нь хохирсон гэмт хэрэгт тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч М.Цэдэвдоржийн ... Би талийгаачийн төрсөн аав нь байгаа юм. ... Он сарыг нь санахгүй байна талийгаач над руу утсаар яриад аавд мөнгө байна уу Богд сум руу газар ухдаг багаж аваад явах гэсэн юм гэж ярьж байсан. Өөр зүйл ярьж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/, гэрч Л.Хүрэлбаатарын “... Б.Ганболд, Ц.Отгонсүхийг мотоцикль дээрээ сууж байхад нь мотоциклынх нь араас мөргөчих шиг болсон. Тэгээд Б.Ганболд бид 2 машинаасаа буугаад Ц.Отгонсүх дээр очоод Ц.Отгонсүхийг автомашиныхаа ард хэвтүүлээд Богд сумын төв рүү хөдөлсөн. ... Б.Ганболд бид 2 машин руугаа буцаад гүйж байхад Ц.Батжаргал бид хоёрын өмнөөс тосч аваад Б.Ганболдын машин дээр очиж Ц.Отгонсүхийг аваад Богд сум руу орж явахад түргэний автомашин урдаас ирээд эмч бууж ирээд Ц.Отгонсүхийг үзээд нас барсан байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 31-32/, гэрч Д.Оюундэлгэрийн “...Батжаргал машинаасаа буугаад Ганбаагийн машины хаалгыг нь онгойлгочихоод буцаж ирээд Отгоо ухаангүй байна Хүрлээ Ганбаа нар байхгүй байна гээд Ганбааг дуудахад чимээ өгөхгүй байсан. Тэгсэн цайвар гэрэл дохиод байхаар нь очтол Ганбаа, Хүрлээ нар байсан. Тэгээд Ганбаагийн машин дээр ирээд Отгоог аваад сумын төв рүү явж байхад урдаас түргэний машин ирээд Отгоог эмч үзээд нас барсан байна гэж хэлсэн. Отгоог зам дээр зогсож байхад араас нь дайрчихлаа, тоормос барьсангүй гэж Ганбаа нь хэлж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 33-35/, шүүгдэгч Ц.Батжаргалын гэрчээр өгсөн “...Тэр хоёроос Ц.Отгонсүхийг асуусан чинь машинд байгаа гэж хэлсэн. Тэгээд тэр хоёртой Б.Ганболдын машин дээр очоод Б.Ганболд, Хүрлээ хоёр Ц.Отгонсүхийг машинаасаа аваад миний машинд суулгаад сумын төв рүү хөдөлсөн. Би сумын төв явах замдаа Б.Ганболд, Хүрлээ хоёрт хандан “та хоёр дайрчихсан байна шүү дээ” гэсэн чинь Хүрлээ хэлэхдээ тэгсэн юм. Ц.Отгонсүх мотоциклиосоо буугаагүй гараа өргөөд зогсож байсан чинь дайрчихсан юм” гэсэн. Тэгэхээр нь би Ганболдод хандан “чи гэрэлдээ хараагүй юм уу яасан юм” гэсэн чинь Б.Ганболд надад хандан машины тоормос барилгүй дайрчихлаа гэсэн. Тэгээд сумын төв орохоор явж байтал сумын төвийн урд талын хар үзүүрийн өвөрт эмнэлгийн машинтай таараад эмч нь бууж үзээд нас барчихсан байна гэж хэлээд эмнэлэг рүү дагуулаад явсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 36-37, 39/, гэрч Д.Үүрийнтуяагийн “... 2016 оны 04 дүгээр сарын 04-ний шөнө Богд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт машин мотоцикль 2 мөргөлдчихлөө гэсэн дуудлага ирсэн. ... Тэгээд би нөгөө машинтай нь эмнэлэг дээр дагуулж ирсэн. Намайг үзэхэд талийгаач нас барчихсан байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 40/, гэрч Х.Сүндэвийн “...2016 оны 04 дүгээр сарын 04-ний шөнө 22 цаг өнгөрч байхад гадаа нохой хуцаад байхаар нь гэрийн хаалгаа онгойлгосон чинь асаагуурын гэрэл барьчихсан хар куртиктэй залуу явган орж ирээд мэнд мэдчихээд ахаа уучлаарай би дээд тал дээр мотоциклтой хүн мөргөчихлөө хүн нь ухаан орохгүй юм та түргэн тусламж дуудаад өгөөч гэсэн чинь нохой хуцаад дээлтэй залуу орж ирээд түрүүнд орж ирсэн залуудаа чамайг зөөлөн яв гэж хэлээгүй юу гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 41/, гэрч Н.Цэрэнбат, Б.Золбоо нарын мэдүүлгүүд /хх-ийн 42, 47-49/, Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 28 дугаартай дүгнэлт /хх-ийн 80-83/, Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 3308 дугаартай дүгнэлт. /хх-ийн 88/, Техникийн шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 85 дугаартай дүгнэлт. /хх-ийн 75/, Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6/, Зам тээврийн осолд тогтоосон акт, схем зураг /хх-ийн 7-8/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэм тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-14/, Хувцсанд үзлэг хийсэм тэмдэглэл /хх-ийн 15/, Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14, 16-19/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 20-23/, Хураан авах тогтоол тэмдэглэл /хх-ийн 24-25/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 26/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ий 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №04 тоот дүгнэлт. /хх-ийн 56-57/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ий 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №04/27 тоот дүгнэлт. /хх-ийн 66-67/, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс шүүгдэгч Б.Ганболдыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ц.Батжаргалыг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Талийгаач Ц.Отгонсүх нь мотоцикль жолоодох эрхийн “А” ангилалын үнэмлэхгүй болох нь “Цагдаагийн ерөнхий газрын хайлт, лавлагааны баримт-/хх-ийн 172 дугаар хуудас/-аар тогтоогдож байгаа болохыг дурьдав.

Шүүгдэгч Б.Ганболд нь урьд Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1/04 дугаартай Шийтгэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 01 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар ял хойшлогдож байсан нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т зааснаар урьдын шийтгэх тогтоолдоо ялгүй болсон бөгөөд уг хэргийг анх удаа үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байгааг дурьдаж байна.

Шүүгдэгч Б.Ганболд, Ц.Батжаргал нар нь, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон тэдгээрийн хувийн байдлыг харгалзан үзэж тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлаггүй гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Ганболд нь хохирогч М.Цэдэвдоржид 1.898.500 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч нь гомдол саналгүй гэсэн болохыг  тус тус дурьдах нь зүйтэй.

Хохирогч М.Цэдэвдорж нь гэмт хэргийн гэм хорын хохиролд нийт 3.538.000   төгрөг нэхэмжилсэн. Үүнээс хохирогч нь 1.700.310 төгрөгийн баримт гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгч Б.Ганболд нь 1.898.500 төгрөгийг хохирогчид төлсөн гэсэн, үүнийг хохирогч хүлээн зөвшөөрсөн тул баримтаар хэлэлцэх төлбөргүй байна гэж үзлээ.

Иймд хохирогч М.Цэдэвдорж нь гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Хэрэгт шүүгдэгч Б.Ганболдын эзэмшлийн 39-51 ӨВР улсын дугаартай Тоёота Камри маркийн автомашин, шүүгдэгч Ц.Батжаргалын эзэмшлийн улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль зэргийг битүүмжилсэн 2016 оны 04 дүгээр сарын 14, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрүүдийн “Эд хөрөнгө битүүмжлэх” мөрдөн байцаагчийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох, эд мөрийн баримтаар хураагдсан 00433284 дугаартай 39-51 ӨВР улсын дугаартай Тоёота Камри маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Б.Ганболдод буцаан олгож, Б.Ганболдын ¹585152 дугаартай В ангилалын жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг тус тус дурьдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286,  290 дүгээр зүйлийн 290.3, 291, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Болдбаатарын Ганболдыг Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Цоодол овогт Цэцгээгийн Батжаргалыг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт Болдбаатарын Ганболдыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасч 3 /гурван/ жил/ 6 /зургаан/  сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар шүүгдэгч Цоодол овогт Цэцгээгийн Батжаргалыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч 2 /хоёр/ жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Ганболдод оногдуулсан 3 /гурван/ жил/ 6 /зургаан/  сар, Ц.Батжаргалд оногдуулсан 2 /хоёр/ жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

            4. Шүүгдэгч Б.Ганболд, Ц.Батжаргал нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хэрэгт битүүмжлэгдэн ирсэн шүүгдэгч Б.Ганболдын эзэмшлийн 39-51 ӨВР улсын дугаартай Тоёота Камри маркийн автомашин, шүүгдэгч Ц.Батжаргалын эзэмшлийн улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль зэргийг битүүмжилсэн 2016 оны 04 дүгээр сарын 14, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрүүдийн “Эд хөрөнгө битүүмжлэх” мөрдөн байцаагчийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 00433284 дугаартай 39-51 ӨВР улсын дугаартай Тоёота Камри маркийн авто машины тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Б.Ганболдод буцаан олгож, Б.Ганболдын ¹585152 дугаартай В ангилалын жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

7. Шүүгдэгч Б.Ганболд нь хохирогч М.Цэдэвдоржид 1.898.500 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй гэсэн, хохирогч нь гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Б.Ганболдод  оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Ц.Батжаргалд оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагар хорих ялыг тус тус тэнсэж шүүгдэгч Б.Ганболдыг 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч Ц.Батжаргалыг 2 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар шүүгдэгч Б.Ганболд, Ц.Батжаргал нарын цаашдын засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны хариуцлага хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэх болохыг шүүгдэгч Б.Ганболд, Ц.Батжаргал нарт  мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1,  304 дүгээр 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

            11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Ганболд, Ц.Батжаргал нарт  авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.МАНДАХБАЯР