| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2018/0168/Э |
| Дугаар | 175 |
| Огноо | 2018-08-13 |
| Зүйл хэсэг | 19.14.1., |
| Улсын яллагч | А.Э |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 175
Монгол Улсын нэрийн өмнөөс
элэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч А.Энхтуяа Нарийн бичгийн даргаар Б.Намуунзул нар оролцов. Тагнуулын Ерөнхий газраас мөрдөн байцаалт явуулж **** аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****гийн ****од холбогдох 1831001610147 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, **** аймгийн **** суманд 1981 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, **** настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, **** аймаг **** сум **** баг овоотын *** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх **** овогт ****гийн ****, /РД: СЖ****/, Шүүгдэгч С.**** нь **** оны 5 дугаар сар 19-ны өдөр **** аймгийн **** сум дахь **** авто замын боомтоор өөрийн төрсөн ах С.****ын Е**** дугаартай энгийн паспортыг ашиглан Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд; 1. Шүүгдэгч С.****ын мөрдөн байцаалтын шатанд **** оны 07 дүгээр сарын 26-нд яллагдагчаар өгсөн: ...Би прокурорын Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцаад хүлээн зөвшөөрч байна .Би Монгол Улсын Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсын хилийг нэвтрэхийг завдсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь ахынхаа бичиг баримтыг ашиглаж 2005 онд гарсан байсан учраас дахиад гарахад зүгээр байх гэж бодсон юм. Мөн ахынхаа нэр дээр өөрийн зурагтай Шенгений визтэй байсан учраас намайг хил дээр мэдэхгүй өнгөрөөчих байх гэж бодсон. Би өөрийн нэр дээр паспорт аваад дахин Шенгений визэнд ороход гарах зардал өндөр байсан учраас яах аргагүй ахынхаа паспортыг ашиглаж гарахаар шийдсэн юм. Би ахынхаа бичиг баримтыг ашиглаад гарвал би зөвхөн онгоцны тийз авах зардал гарах байсан.Тэгээд Шенгений виз байгаа учир Чех улсад очоод ажиллахад хүртэл ажлын байр бэлэн байсан учраас ахынхаа бичиг баримтаар гарах нь зөв гэж бодоод гарсан юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 68-69-р ху/, 2.Шүүгдэгч С.****ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...2005 онд манай ах Чех улс руу явах гэж байгаад тодорхой шалтгааны улмаас больсон юм. Тухай үед их мөнгө төлж бичиг баримт бүрдүүлсэн тул манай ах надад “чи миний оронд яваад ир” гэж хэлэхээр нь явсан. 2011 онд Монголд ирээд ажил хийх гэтэл ямар ажил хийхээ сайн мэдэхгүй байсан учир **** оны 05 дугаар сарын 19-ний өдөр буцаж Чех улс руу явахыг завдсан гэв. ...гэх мэдүүлэг, 3.Гэрч П.Эрхэм****ын мөрдөн байцаалтын шатанд **** оны 05 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: ... **** оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 01 цаг 35 минутын үед **** АЗШНБ-ын гарах чиглэлд зорчигчийн баримт бичиг шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байхад 76-02 **** улсын дугаартай Алипард маркын автомашинаар зорчиж байсан зорчигч ****гийн **** нь өөрийн төрсөн ах ****гийн ****ын гадаад паспортыг шалгуулаад хэл нэвтрэхийг завдсан.Тухайн үед С.****ын авч явсан С.****ын баримт бичгийн зурагтай харьцуулахад гадаад төрх \хөмсөг,чих зэрэг\ нь өөр байсан тул регистрийн дугаар , хэдэн онд төрсөн, ямар жилтэй, ямар ордных зэрэг асуухад өөрийн жилээ мэдэхгүй морь жилтэй хэмээн хэлэхэд нь боомтын эргүүл, хошууч Э. мэдэгдэж гүнзгийрүүлсэн шалгалт хийсэн. Иргэн С.**** нь өөрийгөө С.**** хэмээн ахынхаа баримт бичиг ашигласнаа хүлээхгүй байхаар нь иргэний бүртгэл мэдээллийн сангаас өөрийнх нь биеийн байцаалтыг гаргаж харуулахад “миний дүү хэмээн бусдын баримт бичиг ашигласнаа хүлээхгүй байсан. Тухайн үед боомтын эргүүл хошууч Э.Зол-Эрдэний хамт дээрх асуулт дахин асуухад өөрийн ахынхаа баримт бичгийг ашиглан хил нэвтрэх гэж байснаа хүлээн зөвшөөрсөн.Тухайн иргэн нь БНЧех улс руу ОХУ-аар дамжин явах зорилготой байсан гэсэн. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 17-р ху/, 4. Гэрч П.Эрхэм****ын мөрдөн байцаалтын шатанд **** оны 05 дугаар сарын 29-ний өдөр дахин өгсөн:. ...Би **** оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 20:00 цагаас **** оны 05 дугаар сарын 19-ний өдрийн өглөөний 08:00 цаг хүртэлх хугацаанд **** авто замын шалган нэвтрүүлэх заставт орох, гарах чиглэлд зорчигчийн баримт бичиг шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байсан. Намайг үүрэг гүйцэтгэж байх хугацаанд иргэн С.**** нь өөрийн төрсөн ах С.****ын бичиг баримт болох гадаад паспортыг ашиглан МУ-ын хилийн нэвтрэхийг завдсан зөрчил гарсан юм.Тэгээд би зохих журмын дагуу холбогдох шалгалтыг явуулж баримтжуулан ээлжийн дарга заставын эргүүлд шилжүүлэн өгсөн. Намайг үүрэг гүйцэтгэж байх хугацаанд өөр зөрчил илрээгүи ....гэх мэдүүлэг, /хх-ийн 51-р ху/, 5.Гэрч С.****ын мөрдөн байцаалтын шатанд **** оны 05 дугаар сарын 25-ний өдөр өгсөн: ...С.**** нь манай дүү байгаа юм. **** оны 04 сарын сүүлээр шиг санагдаж байна.С.**** надтай холбогдоод таны гадаад паспортыг ашиглан Чех улс руу дахин яваад тэндээ хүн амьтантай уулзаж бизнес эрхлэх гэсэн юм.Учир нь 2005 онд миний бичиг баримтаар Чех улс руу яваад тэндээ миний нэр дээр шенгений виз даруулж, визний хугацаа дуусаагүй учраас дахин виз мэдүүлэх шаардлагагүй гэдэг шалтгаанаа надад хэлж байсан.Тэгэхэд нь би “миний бичиг баримтыг ашиглана гэхэд нь хууль бус үйлдэл болно, болохгүй” гэдэг талаас нь ойлгуулж байсан,Тэгээд хэсэг хугацаа өнгөрсний дараа дахин дахин над руу залган гуйж шалгаагаад байсан.Мөн би Солонгос улс руу явж ажиллаж амьдрах бодолтой байна гэдгээ С.****од хэлсэн. Гэхдээ визний материал бүрдүүлж өгөөгүй байсан юм. Тэгээд би тэр хүнийг сайн мэддэг төрсөн дүүү минь учраас хууль бус үйлдэл хийхгүй гэж бодоод бичиг баримтаа **** оны 05-р сарын 18-ны өдөр өөрт нь өгсөн Мөн дүүгээ Чех улс руу яваад амьдралаа дээшлүүлэх байх гэж бодож өгсөн юм. Манай гэрт очоод манай эхнэрээс авсан юм. Би тухайн өдөр гэрт байгаагүй, над руу залгахаар нь би гэрээс очоод авчих гэж хэлээд өгсөн. ...гэх мэдүүлэг, \хх-ийн 48-р ху\ 6.Гэрч Д.С **** оны 06 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би яг цаг хугацааг сайн санахгүй байна.Намайг гэртээ байж байхад өглөө С.**** манайд ирээд цай ууж сууж байгаад “С.****аа ахын гадаад паспортыг өгчихөөч” гэсэн.Тэгээд би “яах гэж байгаа” талаар асуухад “надад хэрэг болоод байна” гэж хэлсэн. Би С.****оос С.**** ахтайгаа яриж асуусан уу? гэж асуухад тэрээр “асуусан мэдэж байгаа” гэж хэлэхэд нь би бичиг баримт хадгалдаг газраасаа С.****ын гадаад паспортыг гаргаж өгсөн. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 54-р ху/, 7. Гэрч С. н **** оны 07 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Манайх эхээс 10-лаа байгаа юм. С.**** дээрээсээ 5 дахь хүүхэд нь байгаа юм. С.**** нь дээрээ 4 эгч 1 ахтай доороо 2 эмэгтэй ,3 эрэгтэй дүүтэй байгаа юм. С.**** нь **** аймгийн **** сумын 8 жилийн сургуульд сурч 1998 онд шиг санаж байна сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод ирж барилгын коллежид суралцан төгсөөд барилгын инжинер мэргэжилтэй болсон. С.**** нь одоо эхнэр хүүхдийн хамт Эрдэнэт хотод ажиллаж амьдарч байна. Би энэ талаар мэдээгүй С.**** нь явахдаа надруу залгаж хэлээгүй юм. Сүүлд нэг надтай уулзахдаа “С.****ын паспортоор Монгол Улсын хилээр гарах гэж байгаад баригдсан, одоо ТЕГ байцаагдаж байгаа та очоод нэг мэдүүлэг өгөөрэй” гэж байсан.Тэгж л би сая С.****ын бичиг баримтыг ашиглаж Чех улсруу явах гэж байсан талаар мэдсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 12-р ху/, 8.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн **** оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 4133 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Шинжилгээнд ирүүлсэн Е**** гэсэн сери дугаартай ****ы **** нэртэй “**” гэсэн регистрийн дугаартай үндэсний энгийн гадаад паспорт жинхэнэ байна. 2. Дээрх паспортын хуудсыг сольсон болон тамганы дардаст хуурамчийг илтгэх шинж тэмдэг илрэхгүй. ...гэх дүгнэлт, \хх-ийн 60-р ху\, 9. Шүүгдэгч С.****ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх-ийн 82- р ху/, хилийн зөрчлийн материал, /хх-ийн 05-12–р ху/, С.****ын хилээр нэвтэрсэн лавлагаа, /хх-ийн 20-р ху/, лавлагааны хариу, /хх-ийн 26-р ху/,гадаад улсад зорчих зөвшөөрөл хүсэх мэдүүлэг, /хх-ийн 32-р ху/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн ****-р ху/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, /ххийн 36-р ху/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 38-43-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 19-р ху/, яллагдагчаар татах тогтоол, /хх–ийн 63-64-р ху/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 66-70-р ху/, хэргийн материалтай танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 83-р ху/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлт, /хх-ийн 85-р ху/, хэргийг хялбаршуулсан журмаар шийлэх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 86-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. **** аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.****ыг **** оны 5 дугаар сар 19-ны өдөр **** аймгийн **** сум дахь **** авто замын боомтоор өөрийн төрсөн ах С.****ын Е**** дугаартай энгийн паспортыг ашиглан Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ прокурорыг гаргасан шүүгдэгчийг 1500 нэгжээр торгох ялаар шийтгэх саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болохыг үндэслэл болгосон болно. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөргүй, болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон, мөн прокурорын сонсгосон 1500 нэгжээр торгох ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно. Шүүгдэгч С.**** нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан **** дугаартай гадаад паспорт, *********дугаартай гадаад улсын үнэмлэх ирсэн зэргийг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-р зүйлийн 2, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **** овогт ****гийн ****ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14-р зүйлийн 1-д заасан “Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** овогт ****гийн ****ыг 1500 /нэг мянга таван зуун/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан С.****ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 1500 нэгжээр торгох ялыг 5 /таван/ сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.****од мэдэгдсүгэй. 5.Шүүгдэгч С.**** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5-р зүйлийн 4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн **** дугаартай гадаад паспорт, 000026363 дугаартай гадаад улсын үнэмлэх зэргийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Шүүгдэгч С.****од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй. 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай. 10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийн гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор **** аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ****.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН