| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/01537/И |
| Дугаар | 102/ШШ2017/02681 |
| Огноо | 2017-10-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2017/02681
| 2017 оны 10 сарын 12 өдөр | Дугаар 102/ШШ2017/02681
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хаалттай шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: О.Н-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.Л-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, хариуцагч Л.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2007 оны 11 дүгээр сард танилцаж, 2008 оны 3 дугаар сараас хамтран амьдарч эхэлсэн. 2009 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бага охин Л.Н төрсөн. Би Л.Лтой суухдаа нэг охинтой байсан бөгөөд 2007 оны 8 дугаар сарын 4-ний өдөр төрсөн Л.Б юм. Л.Б нь Л.Лын төрсөн хүүхэд биш юм. Бид 2009 оны 2 дугаар сарын 21-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Одоо бид хамт амьдрах боломжгүй болсон. Зан араншингийн хувьд хоорондоо таарамжгүй болсон. Тиймээс гэрлэлтээ цуцлуулж хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, бага охин Л.Нд хуулийн дагуу тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Том охин Л.Б нь түүний төрсөн хүүхэд биш тул тэтгэлэг гаргуулах шаардлагагүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан баримтаар О.Н болон Л.Л нарын хооронд гэр бүлийн харилцаа үүсч 2009 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэрлэлтээ батлуулснаар албан ёсоор гэр бүл болжээ. Тэдний дундаас охин Л.Н гарснаар эцэг эх, үр хүүхдийн харилцаа үүссэн байна. Нэхэмжлэгч нь өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа одоог хүртэл дэмжсээр байгаа тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бага охин Л.Нд тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Иймээс гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамжийг О.Нт тогтоолгож, охин Л.Нд тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Л.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид анх 2008 оны 12 дугаар сард танилцаж, 2009 оны 3 дугаар сараас эхлэн тусдаа гарч амьдарсан. 2009 оны 12 дугаар сарын 20-ны өдөр охин Л.Н төрсөн. Гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна. Охиноо эхийнх нь асрамжид үлдээж, тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Н нь хариуцагч Л.Лт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт “Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж зааснаар гэрлэлт цуцлуулахаар шаарджээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч О.Н, хариуцагч Л.Л нар нь 2006 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсноо 2009 оны 2 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтийн бүртгэлийн 0346 дугаарт бүртгүүлсэн нь болох гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар, охин Л.Б нь 2007 оны 8 дугаар сарын 04-ний өдөр төрсөн болох нь 0000839204 Г-2083 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, охин Л.Н нь 2009 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн болох нь 0318717 Г-4061 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.
Гэрлэгчдэд шүүхээс 3 сарын хугацаа олгож, эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч эвлэрээгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
Гэрлэгчид нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, охин Л.Б, Л.Н нар нь төрсөн цагаас хойш болон эцэг эх тусдаа амьдарсан үеэс эхийн асрамжид байсан, охин Л.Нын “ээжтэйгээ хамт амьдармаар байна” гэсэн саналыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7-д заасныг баримтлан 2007 оны 8 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Л.Б, 2009 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Л.Н нарыг эх О.Нийн асрамжид үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Зохигч хүүхдийн тэтгэлгийн талаар тохиролцоогүй, шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлттэй байсан тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан 2009 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Л.Ныг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Боржигон овогт Лхагвасүрэнгийн Лхагва-Очироор тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс чөлөөлөгдөхгүй болохыг эцэг Л.Лт, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хариуцагч Л.Лыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байх үүрэгтэйг нэхэмжлэгч О.Нт тайлбарлаж мэдэгдэв.
Гэр бүлийн дундын хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5 дахь заалтыг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч О.Н, хариуцагч Л.Л нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7 дахь заалтыг баримтлан 2007 оны 8 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Л.Б, 2009 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Л.Н нарыг эх О.Нийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалтыг баримтлан 2009 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Л.Ныг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Боржигон овогт Лхагвасүрэнгийн Лхагва-Очироор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Лоос улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч О.Нт олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ