Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2017/ШЦТ/206

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, Улсын яллагч Э.Гантулга, Шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******ад холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн ******* овогт ******* *******, /регистрийн дугаар *******/ Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Д.******* нь 2017 оны 08 сарын 01-02-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-29б-12 тоотод иргэн *******тай маргалдан хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Д.*******ын мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 08 сарын 01-ний өдрийн шөнө би Лхагваагийнд очсон чинь Лхагваа гаднаас гэртээ орж ирсэн. Тэгээд Лхагваа надад танайхан намайг гуйлгачин гэдэг гэхээр нь би тайван байж байсан. Тэгсэн чинь Лхагваа бид 2 хоорондоо зодолдсон. Би түүний толгой руу нь 2 цохьсон чинь хамар нь шалбарсан, чихнийх нь хажуугаас цус гарч байсан. Тэр үед архи уугаагүй байсан. Лхагваа намайг ерөөсөө цохиогүй. Цохихоор нь би бултчихсан гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн: Д.******* нь манай эхнэрийн хамаатны хүн байгаа юм. 2017 оны 07 сарын 31-ний шөнө ******* манайд ирээд миний машиныг аваад хөдөө явая гэхээр нь наад машин чинь явахгүй эвдэрчихсэн гэсэн чинь тэр машинаа харамлалаа гээд миний баруун талын нүд рүү гараараа цохьсон. Тэгээд тонгойсон чинь чихнээс зулгааж дээш нь болгож байгаад ахиад гараараа дух руу цохьсон. Тэгээд миний хамарнаас цус гараад манай бэр цагдаа дуудсан. Миний баруун талын нүд хөхөрсөн, хөмсөгний дээд талд шалбарсан байгаа. Би тэр үед архи уугаагүй эрүүл байсан. ******* архи уусан байсан эсэхийг би мэдэхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/

Гэрч мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 07 сарын 31-ний шөнө хөдөөнөөс ирээд хашааны хаалга нүдсэн чинь хадам аав Лхагваа нь хамраас нь цус гарчихсан гараад ирэхээр нь яасан бэ гэсэн чинь ******* зодсон гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дуудсан. Тэр үед хадам аав архи уугаагүй эрүүл байсан гэх мэдүүлэг /х.х-ийн 10-11-р хуудас/

Гэрч гийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 08 сарын 01-ний шөнө ******* орж ирээд машин тэрэг гээд манай нөхөр Лхагваатай маргалдаад байсан. Тэгэхээр нь би нялх хүүхдээ аваад гараад явсан. Тэгээд бүр шөнө гэртээ орж ирэхэд ******* явчихсан. Лхагваа гэртээ байсан ба нүүрнийх нь хөмсөг нь шалбарчихсан, нүд нь хавдчихсан байж байсан гэх мэдүүлэг /х.х-ийн 12-13-р хуудас/ Хууль ёсны төлөөлөгч Б.******* мөрдөн байцаалтанд өгсөн: Д.******* нь миний хүүхэд байгаа юм. Анх зүгээр байж байгаад 1 сарын өмнөөс сэтгэл мэдрэлийн өвчтэй юм шиг болсон. Заримдаа гайгүй байдаг. заримдаа сэтгэл мэдрэл нь хөдлөөд намайг хөөгөөд, зайл гээд, янз бүрийн хамаагүй юм яриад байдаг болчихсон. Бас гэрийнхээ эд зүйлийг эвдэж хэмхэлээд байдаг болсон. Сая хүртэл намайг асрамжийн газар аваачиж өгнө гээд яваад өглөө гэх мэдүүлэг /хх-ийн 59-60/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 сарын 07-ны өдрийн 357 дугаартай дүгнэлт: *******гийн биед баруун нүдний доод зовхинд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн учирсан үедээ болон цаашид амь насанд аюулгүй болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчиллээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна гэх дүгнэлт /хх-ийн 18-19/ Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын 2017 оны 09 сарын 13-ны өдрийн дүгнэлт: Д.******* нь эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдахаасаа өмнө сэтгэцийн хувьд өөрчлалттэй байсан байх магадлалтай. Д.******* нь сэтгэцийн өөрчлөлт хэдийнээс эхэлсэнийг мэдэх боломж одоогоор алга байна. Учир нь дээрх өвчний учир сэтгэцийн эмчид үзүүлж хяналтанд орж байгаагүй. 2017 оны 09 сарын 05-ны өдрийн үзлэгээр сэтгэл хөөрөл-дэмийрлийн байдалтай байсан учир одоог хүртэл сэтгэцийн кабинетид ирж нейролептик эм тогтмол ууж байгаа.

Д.******* нь одоо байнгын дэмийрлийн байдалтай байна. Өөрийн үйлдсэн хэргийг хариуцаж чадахгүй. Д.******* нь сэтгэцийн өвчний улмаас хэрэг хариуцах чадваргүй тул түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай гэх дүгнэлт /хх-ийн 53-54/ -Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/ -Яаралтай тусламжийн тасгийн тодорхойлолт /хх-ийн 17/ -Д.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 30, 62/ -Д.*******ын урьд ял шийтгэгдсэн эсэх /хх-ийн 63/ -Баянхонгор аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газар болон Баянхонгор сумын 7- р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 64/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм. Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянхонгор аймгийн прокурорын газраас Д.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Иймд шүүгдэгч Д.*******ын бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв. Шүүгдэгч Д.******* нь бусдад төлөх төлбөргүй, уг гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй байна.

Д.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч *******, гэрч , Т.Уртнасан, шүүгдэгч Д.******* нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зэрэгээр нотлогдон тогтоогдож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Д.******* нь гэмт хэрэг үйлдэхийнхээ өмнө сэтгэцийн өвчтэй болсон байсан, өөрийн үйлдсэн хэргийг хариуцах чадваргүй болох нь шүүх сэтгэц, эмгэг судлалын магадлагаагаар тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 4.2, 19.3 дугаар зүйлийн 6, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                             ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.4 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар сэтгэл заслын эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг шүүгдэгч Д.*******ад оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ад оногдуулсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг зургаан сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсны улмаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүний хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан бол шүүхээс уг албадлагын арга хэмжээг зогсоох тухай шийдвэр гаргах, гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүний сэтгэцийн байдал нь өөртөө, бусдад аюул учруулахааргүй бол шүүх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр сэтгэцийн эрүүл мэндийн холбогдох байгууллагад эмчлүүлэх, асран хамгаалагчид халамжлуулахаар шилжүүлж болохыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ад хэрэглэсэн эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд хяналт тавихыг Баянхонгор аймгийн прокурорын газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Д.******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эмд марийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.*******ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                   

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ