| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2018/0174/Э |
| Дугаар | 198 |
| Огноо | 2018-08-20 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Г.Ц |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 198
Монгол Улсын нэрийн өмнөөс
**** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн ****галж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч Г.Цолмонгэрэл Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* Нарийн бичгийн ****гаар Б.Намуунзул нар оролцов. **** аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****гийн ****т холбогдох 1818003660134 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 09-ний өдөр **** аймгийн **** суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, **** аймгийн **** сумын Баянцагаан 2 дугаар баг 2-2 тоотод оршин суух хаягтай, улссас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, **** овогтой ****гийн ****, /РД:МП****/, Шүүгдэгч Ж.**** нь машин механизм ашиглаж /48-63 **** улсын дугаартай Киа Пронтер маркийн тээврийн хэрэгсэл/ **** оны 05 дугаар сарын 05-ны өдөр **** аймгийн **** сумын нутаг дэвсгэр “Шанд” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 38 ширхэг нарс мод бэлтгэж гарал үүслийн гэрчилгээгүйгээр ****хан-Уул аймгийн нутаг дэвсгэр лүү тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт ****аахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд; 1. Шүүгдэгч Ж.****ын мөрдөн байцаалтын шатанд **** оны 06 дугаар сарын 25-нд яллагдагчаар өгсөн: ...**** оны 05 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн орчим **** рүү залгаад “****ханд байна. ****ий машиныг гуйчихлаа. Чи завтай бол ****ий машиныг аваад наанаасаа туслах хүн байвал “Шанд -аас унаанги мод тэвшин дээрээ ачаад хүрээд ирээч” гэхэд зөвшөөрсөн. Орой 00 цагийн орчим **** над руу залгаад “модоо аччихлаа, ****хан луу гарлаа” гэж хэлсэн. Шөнө 03 цагийн үед **** над руу залгаад “Орхон сум руу салдаг зам дээр цагдаагийн ажилтан зогсоочихлоо” гээд намайг дуудахаар би ****ханы цагдаа дээр очсон. Тэгээд ****эд “намайг аргалаарай” гэж хэлсэн. ...**** оны 05 дугаар сарын 07-ны өдөр **** суманд очиж Нацагдоржийн эхнэрээс” гоожин 600.000 төгрөгөөр худалдаж авъя” гээд **** дугаартай эрхийн бичиг авсан. Мод бэлтгэх эрхийн бичгээ аваад найз Тэмүүжингийн гэрт очоод түүний 27-25 **** улсын дугаартай ачааны машиныг аваад гэрийнхээ хашаанд байсан түлшнийхээ модыг аччихаад ойн инженер ****аас “****хан-Уул аймаг руу түлшний мод ачиж явмаар байна, гарал үүслийн гэрчилгээ авъя” гэхэд “тээвэрлэх модыг чинь үзнэ” гэсэн. Тэгэхээр ****ыг хашаа руугаа дагуулж яваад модоо үзүүлэхэд 5м3 хэмжээтэй байсныг утсан дээрээ зургийг нь ****сан. **** гарал үүслийн гэрчилгээ бичихээр ажил руугаа хамт очоод бичихэд нь би 48-63 **** гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ харуулахад “тэвшин дээрх дугаар 27-25 **** байна, улсын дугаар зөрж байна, ямар учиртай юм” гэхэд нь би “одоо дугаарыг нь сольж байгаа юм, энэ ногоон машин 48-63 **** гэсэн дугаартай гэж хэлсэн. Энэ машин нь **** суманд амь****даг **** гэх залуугийн машин юм. ...гэх мэдүүлэг,/хх-ийн 86- 87–р ху/, 2. Шүүгдэгч Ж.****ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би **** оны 05 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө ****ээг пронтер машинаараа хашааны шон мод ачаад өгөөч гэж гуйсан. Шөнө 12 цагт “модоо бэлтгэчихлээ гарах уу” гэж надаас асуухаар нь “тэг” гэж хэлсэн. Явж байгаад 3 цагт “цагдаад саатуулагдчихлаа” гэхээр нь би очоод мэдүүлэг байцаалт өгч асуудал үүссэн. ...гэх мэдүүлэг, 3.Хохирогч Ч.****гийн мөрдөн байцаалтын шатанд **** оны 06 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: ...Сумын засаг ****гын зүгээс **** сумын нутаг дэвсгэр “Шанд” гэх газраас Ж.**** нь зохих зөвшөөрөлгүйгээр нарс мод бэлтгэж, тээвэрлэсэн хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр намайг томилсон. “Шанд” гэх газар нь **** сумын төвөөс баруун зүгт 10 гаруй километрийн зайд байрлах ойн сан бүхий газар байдаг. Энэ газар нарс, хус мод зонхилон ургадаг. Байгаль орчин, экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоосон мөнгөн дүнг нэхэмжилж байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 62-63-р ху/, 4.Гэрч Э.****ий мөрдөн байцаалтын шатанд **** оны 06 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: ...Би 48-63 **** улсын дугаартай “пронтер” маркийн тээврийн хэрэгслээ 2017 оны 08 дугаар сард худалдаж авсан. Миний өөрийн тээврийн хэрэгсэл байгаа юм. **** оны 05 дугаар сарын эхээр Ж.**** ах “ажил амжуулаад өгье” гэж хэлээд авсан. Гэтэл сүүлд цагдаагийн ажилтанд мод тээвэрлэж яваад саатуулагдсан талаар мэдсэн. Би мод тээвэрлэх гэж байгаа талаар мэдээгүй. Би машинаа хураалгаж улсын орлого болгомооргүй байна. Миний машин Монгол Улсад орж ирсэн, үйлдвэрлэгдсэн он нь хуучин, хуучирч муудсан засвар үйлчилгээ шаардлагатай. Одоо зарагдвал 1 сая төгрөгөөр зарах байж. ... гэх мэдүүлэг, /хх-ийн 65-р ху/, 5. Гэрч Д.Нацагдоржийн мөрдөн байцаалтын шатанд **** оны 06 дугаар сарын 12-ний өдөр өгсөн: ...**** **** оны 05 дугаар сарын 07-ны өдөр манай эхнэр Сайнбилэгээс уг, “мод бэлтгэх эрхийн бичгийг 600.000 төгрөгөөр худалдаж авъя” гэж хэлээд аваад явсан байсан. Би уг мод бэлтгэх эрхийн бичгийг юунд ашиглах гэж, ямар учраас авч явсныг мэдэхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 66-67-р ху/, 6.Гэрч Б.****ийн мөрдөн байцаалтын шатанд **** оны 06 дугаар сарын 12-ний өдөр өгсөн: ... **** оны 05 дугаар сарын 05-ны өдөр **** над руу залгаад “би ****ханд байна, ****ээгийн машиныг аваад шандаас унаанги мод тэвшиндээ тааруулаад ачаад ир. Ажлын хөлс, мөнгийг нь өгье” гэж хэлэхэд би зөвшөөрч найз Эрдэнэдавааг гуйгаад **** оны 05 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнийн 00 цагийн үед **** сумын төвөөс баруун зүгт 30 гаруй километрийн зайд байрлах “Шанд” гэх газар очиход унаанги нарс моднууд байхаар тэвшиндээ тааруулаад 2 метрийн урттай 38 ширхэг нойтон мод бэлтгээд ****хан луу явсан. Ингээд замдаа Орхон сум руу салдаг хэсэгт цагдаагийн ажилтанд саатуулагдаад цагдаа надаас “гарал үүслийн гэрчилгээ хаана байна” гэхэд би “гарал үүслийн гэрчилгээний талаар мэдэхгүй, энэ модны эзэн **** гэж хүн байгаа” гэж хэлсэн. Тэгээд ****ыг цагдаа дээр дуудсан. **** надад “би тэнсэнтэй байгаа, чи энэ асуудлыг даагаарай” гэж хэлсэн. Ж.****т гарал үүслийн гэрчилгээ байсан үгүйг мэдэхгүй. Намайг “****ханд аваад ирээрэй” гэхээр гарал үүслийн бичигтэй юм байх гэж бодсон. **** өөрөө сүүлд цагдаагийн ажилтанд гарал үүслийн бичгээ өгсөн гэсэн. Би Эрдэнэдаваагийн хамт унаанги моднуудыг гар хөрөөгөөр хөрөөдөж 2 метрийн урттайгаар тайрч бэлтгэсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 68-р ху/, 7.Гэрч Г.****гийн мөрдөн байцаалтын шатанд **** оны 06 дугаар сарын 12-ний өдөр өгсөн: ...Ажил үүргийн хуваарийн дагуу гарал үүслийн гэрчилгээнд хяналт тавихдаа Байгаль Орчин Ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/153 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтыг үндэслэн хяналт тавьдаг. Уг хавсралтын 6 дугаар бүлэгт “гарал үүслийн гэрчилгээ хүчинтэй эсэхэд байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч нар хяналт тавьж ажиллана” гэсэн заалтын дагуу хяналтаа тавьж 1623269 дугаартай гарал үүслийн гэрчилгээг олгохдоо хяналт тавьж баталгаажуулсан. Тухайн үед би албан ажлаар хөдөө явж байсан учраас **** сумын ойн инженер **** руу утсаар холбогдоод “ачсан мод, материалыг шалгаж баримтжуулаад модны төрөл хэмжээ гарал үүслийн гэрчилгээ олгоорой” гэж хэлсэн Хөдөөнөөс 14 цагийн үед ирээд ойн инженер ****ын гар утсан дээрээс баримтжуулсан зураг, тухайн тээврийн хэрэгслийн 78- 63 **** улсын дугаартай гэрчилгээг **** үзүүлэхэд түүнээс “энэ мод ачсан тээврийн хэрэгсэл хаана байна” гэж асуухад ажлын гадаа байгаа нь цонхоор харагдсан. Ингээд ажлын гадна байгаа мод ачсан машин, ****ын утсан дээрх зурагтай тохирч байсныг үндэслэж хянаж баталгаажуулсан. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг **** үзүүлэхэд 48-63 **** улсын дугаартай пронтер маркийн ачааны машин байсан. Гадаа байгаа ачааны машины улсын дугаар байгаагүй. ****аас ямар учиртайг нь асуухад “номерыг нь ****ханд солиулж байгаа юм. бичиг баримт нь энэ байна” гэж хэлсэн. /хх-ийн 72-73-р ху/, ...Уг газарт **** онд мод бэлтгэх эрхийн бичиг огт олгогдоогүй. ...гэх мэдүүлгүүд, /хх-ийн 80-р ху/, 8.Гэрч Т.****ын мөрдөн байцаалтын шатанд **** оны 06 дугаар сарын 12- ний өдөр дахин өгсөн: ... **** оны 05 дугаар сарын 08-ны өдөр намайг ажил дээрээ байхад **** сумын иргэн Ж.**** ирээд “****хан-Уул аймаг руу түлээний мод авмаар байна, гарал үүслийн гэрчилгээ бичүүлмээр байна” гэхэд “хэзээ бэлтгэсэн мод бэ, мод бэлтгэсэн эрхийн бичиг хаана байгаа юм бэ” гэхэд надад 0110439 дугаартай мод бэлтгэх эрхийг бичгийг үзүүлээд “энэ мод бэлтгэх эрхийн бичиг дээр гарал үүсэл бичүүлнэ” гэсэн. Тэгэхээр би “тээвэрлэх мод, машин чинь хаана байгаа юм” гэхэд “манай хашаанд байгаа” гэхээр ****ын хамт хашаанд нь очиж үзэхэд улсын дугааргүй, тэвшний хаалтан дээр 27-25 **** улсын дугаартай машины тэвшин дээр хуурай, түлээний мод ачсан байсан. Хэмжиж үзэхэд 5м3 байсан. Би гэрэл зураг ****сан. Эргээд бид нар ажил дээр ирээд гарал үүслийн гэрчилгээ бичихэд 48-63 **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлэхээр нь “сая үзэхэд тэвшний хаалтан дээр 27-25 **** гэсэн дугаартай, урд хойд дугаар нь байхгүй байна, 48-63 **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөн юмуу” гэж асуухад надад “дугаарыг нь солиулж байгаа, хэвлэлтээс гараагүй, энэ ногоон машин 48-63 **** дугаартай машин мөн” гэж хэлээд баримт бичгийг нь үзүүлсэн. Ингээд баримт бичиг, мод бэлтгэх эрхийн бичиг, машины бичиг баримтыг үндэслэн гарал үүслийн гэрчилгээ олгосон. Бичилтээ хийсний ****аа улсын байцаагч **** хөдөөнөөс ирэхээр түүнд ****ын ****хан-Уул аймаг руу тээвэрлэх гэж байгаа машин, модны зургийг утаснаасаа үзүүлсэн. Улсын байцаагч **** ажлын гадна зогсож байгаа ****ын модтой машиныг үзээд хянаж баталгаажуулсан. ..гэх мэдүүлэг, /хх-ийн 72-73-р ху/, ...**** онд “Шанд” гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиг олгогдоогүй. “Шанд” гэх газар нарс, хус мод зонхилж ихээр ургадаг модны нөөцтэй ойн сан бүхий газар юм. Уг газар унаанги мод хэр их байдгийг мэдэхгүй. ...гэх мэдүүлгүүд, /хх-ийн 81-р ху/, 9.Гэрч Г.Эрдэнэдаваагийн мөрдөн байцаалтын шатанд **** оны 06 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: ...**** оны 05 дугаар сарын эхээр найз **** надруу өглөө эрт залгаад “Шандаас мод ачилцаад өгөөч” гэхээр завтай байсан болохоор туслахаар хамтдаа явсан. **** манай гэрт ногоон өнгийн ачааны машинтай ганцаараа ирсэн. Бид 2 **** сумаас баруун зүгт ‘Шанд’ гэх газар очиж унаанги түүж бэлтгээд тэвшиндээ тааруулж 2 метрийн урттай 38 ширхэг нарс мод ачаад 00 цагийн үед ****хан луу явж байхад шөнийн 03 цагийн орчим Орхон сумаас салдаг зам дээр цагдаагийн ажилтан зогсоож шалгасан. ****ханд Ууганаад хүргэж өгөх мод гэж хэлэхэд ****ийн мод биш гэдгийг ойлгосон. Мод бэлтгэх эрхийн бичиг байсан эсэхийг би мэдэхгүй. **** бид 2 ургаа мод унагаагүй. Шандад унаанги мод ихтэй газар байдаг. Бид 2 хөрөөгөөр хөрөөдсөн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 74-р ху/, 10.Гэрч Ч.Цасзаяагийн мөрдөн байцаалтын шатанд **** оны 05 дугаар сарын 17-ний өдөр өгсөн: ... **** оны 05 дугаар сарын 07-ны орой 19-20 цагийн үед Ууганаа ирээд манай нөхөр Тэмүүжинтэй уулзаж байхдаа хашаанд орж ирээд манай машиныг үзэж хараад байсан. Тэгэхээр нь би нөхрөөсөө “Ууганаа юу гэж байна” гэсэн чинь “машинаар чинь нэг мод ачаад ойн ангийн ****д зураг авахуулах хэрэгтэй байна” гэхээр би “яах юм бэ” гээд дургүйцсэн. Тэгсэн маргааш нь Ууганаа дахиж залгаад байхаар утсаа аваагүй. Тэгтэл 13 цагийн үед Ууганаа 4-үүлээ цэнхэр өнгийн “Вонго” машинтай ирээд манай нөхөр Тэмүүжинтэй уулзаж байсан. Би хальт сонсоход “машин нь манай машинтай адилхан өнгөтэй учраас модоо ачиж зураг авахуулах хэрэгтэй байна” гэж байсан. Би “Тэмүүжинд дэмий юм биш үү” гэхэд “Ууганаа гуйгаад байгаа юм, авч яваад өөрийнхөө хашаанаас мод ачиж **** эгчид зураг авахуулаад ирнэ гэсэн”. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 35-36-р ху/, 11. Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн **** оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №18-04-015/23 дугаартай Нөхөн төлбөр оногдуулах тухай “...**** аймгийн **** сумаас ****хан-Уул аймгийн ****хан сумын нутаг дэвсгэрээр хууль бусаар бэлтгэн тээвэрлэсэн гэх 5.1м3 нарсны модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 5.1м3х120.000х1.8=1.101.600 төгрөг болж байна /1.8-хэрэглээний бөөрний модны итгэлцүүр/, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээгээр тооцож нөхөн төлбөр оногдуулна” гэж заасан байдаг тул нөхөн төлбөрийн хэмжээ нь 1.101.600х3= 3.304.800 төгрөг болж байна. Иймд хууль бусаар мод бэлтгэж ойн санд учруулсан хохирол 3.304.800 төгрөгийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх нь зүйтэй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 52-р ху/, 12.Шүүгдэгч Ж.****ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /ххийн 111-р ху/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 4-6-р ху/, хэргийн газар үзлэг хйисэн тэмдэглэл, /хх-ийн 7, 11-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 8-10, 12-р ху/, шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 38-р ху/, Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн акт, /хх-ийн 52-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 54,147-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 53,146-р ху/, “Ашид ****” ХХК-ны тодорхойлолт, /хх-ийн 109,143-р ху/, яллагдагчаар татах тогтоол, /хх-ийн 83-84-р ху/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 85-87-р ху/, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, /хх-ийн 110-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 144-р ху/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, /хх-ийн 56-57-р ху/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, /хх-ийн 58- р ху/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, /хх-ийн 139-р ху/, эд мөрийн баримт хураан авсан хөрөөний зураг, /хх-ийн 140-р ху/, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 48-63 **** улсын дугаартай пронтер машиныг буцаан олгосон мөрдөгчийн тэмдэглэл, /хх-ийн 130-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Ж.**** нь 48-63 **** улсын дугаартай “Киа Пронтер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж **** оны 05 дугаар сарын 05-ны өдөр **** аймгийн **** сумын нутаг дэвсгэр “Шанд” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 2 метрийн урттай, 38 ширхэг буюу 5.1 м3 нарс мод бэлтгэж гарал үүслийн гэрчилгээгүйгээр ****ханУул аймгийн нутаг дэвсгэр лүү тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох хэргийн газрын үзлэг, эд зүйлд хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн акт, “Ашид ****” ХХК-ны тодорхойлолт, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэлүүд, тээврийн хэрэгслийн лавлагаа, хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураан авсан хөрөөний зураг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 48-63 **** улсын дугаартай “пронтер” машиныг буцаан олгосон мөрдөгчийн тэмдэглэл зэргээр батлагдаж байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь шүүхийн шатанд учруулсан хохирол болох 3.304.800 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн болон энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдан морин хөрөө болон 2 метрийн урттай, 38 ширхэг буюу 5.1 м3 нарс мод битүүмжлэгдэн ирсэн зэргийг дурьдах нь зүйтэй. Харин, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 48-63 **** улсын дугаартай “пронтер” машиныг мөрдөгчийн тэмдэглэлээр эзэмшигчдэд нь олгосон байна. Иймээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 800.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.2-р зүйлийн 4, 36.5-р зүйлийн 2, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **** овогтой ****гийн ****ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 24.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** овогтой ****гийн ****ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ж.****ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжээр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.****т мэдэгдсүгэй. 5.Шүүгдэгч Ж.**** нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай. 6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 1.3, 7.5-р зүйлийн 1.2-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 800.000 төгрөгийг шүүгдэгч Ж.****аас гаргуулан улсын орлого болгосугай. 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5-р зүйлийн 4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан морин хөрөөг шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгаж, хавтаст хэргийн 56-57-р хуудсанд авагдсан “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн 2 метрийн урттай, 38 ширхэг буюу 5.1 м3 нарс модыг улсын орлого болгуулахаар **** аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлсүгэй. 8. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.****т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, хэвээр үлдээсүгэй. 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай. 11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай. 12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор **** аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
****ГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН