Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2017/02444

 

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2017/02444

Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,  

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 7 дугаар хороо, Жаргалантын 11 дүгээр гудамж, 281а тоот хаягт оршин суух, Бүргэд овогт Бат-Эрдэнийн Бат-Орших /РД:РЭ85050310/-ын нэхэмжлэлтэй,

                                                     

Хариуцагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатар гудамж, 20 дугаар байр, 7 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Шагдарсүрэнгийн Алтангэрэл /РД:МЧ79072011/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 5.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Танил Ш.Алтангэрэл нь мөнгө хэрэг болоод байна зээлээч гэсэн түүний саналыг зөвшөөрч 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 4.000.000 төгрөгийг 4 сарын хугацаатай хүүгүйгээр зээлдүүлсэн. Зээлсэн мөнгөө өнөөдрийг хүртэл өгөхгүй байх тул үндсэн зээл 4.000.000 төгрөг, алданги 1.500.000 төгрөг, нийт 5.500.000 төгрөгийг Ш.Алтангэрэлээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ш.Алтангэрэл нь Б.Бат-Оршихоос 4.000.000 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сард зээлсэн нь үнэн. Хүү, алдангийн хамт 5.500.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Бат-Орших нь хариуцагч Ш.Алтангэрэлд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 5.500.000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103.000 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,

                                            

  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

           1. Б.Бат-Оршихын нэхэмжилсэн 5.500.000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Ш.Алтангэрэлийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103.000 төгрөгийн 50 хувь болох 51.500 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь болох 51.500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дүгээр зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

  

 

 

 

 

ШҮҮГЧ                                                  Ч.МӨНХЦЭЦЭГ