Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 216

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

***** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд: Прокурор Д.Нямдэлэг Шинжээч ******* Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов. ***** аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн *-д заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг, 24.6 дугаар зүйлийн 3-т заасан “Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхолын төлөө хийх” гэмт хэргүүд үйлдсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэн, яллах дүгнэлт үйлдэж, харъяаллын дагуу ***** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ***** овогтой *****ийн *****д холбогдох *83*000870*03 дугаартай хэргийг тус шүүх хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар бүлгүүдэд заасан ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, *973 оны 0* дүгээр сарын *8-нд ***** аймгийн ***** суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Багш судлаач, эрх зүйч мжргэжилтэй, “***** *****” ХХК-д захирал ажилтай, ***** аймаг, ***** сумын Тарвагатай * дүгээр баг, 2-* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд *993 оны 08 сарын *6-ны өдөр Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар * жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, ***** овогтой *****ийн *****, регистрийн дугаар: МБ-730**8*2, Холбогдсон хэргийн талаар: ***** аймгийн ***** суманд үйл ажиллагаа явуулж байгаа “***** ****” ХХК-ний захирал Б.***** нь **** оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс **** оны 02 дугаар сарын *6-ны өдрийг хүртэл хугацаанд ***** аймгийн ***** сумын “**** ам” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 20,8 м3 нойтон нарс мод бэлтгэн тээвэрлэж ойн санд *3.478.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.***** нь **** оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс **** оны 02 дугаар сарын *6-ны өдрийг хүртэл хугацаанд ***** аймгийн ***** сумын “**** ам” гэх газрын ойгоос зохих зөвшөөгөлгүйгээр 20,8 м3 нойтон нарс мод бэлтгэн тээвэрлэж ойн санд *3.478.400 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдохгүй, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.***** гэм буруутай нь эргэлзээтэй байна гэж шүүх дүгнэв. Энэхүү үйл баримтын эргэдзээтэй нөхцөл байдлууд нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудад тулгуурлагдаж байна. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд; *.Шүүгдэгч Б.*****гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...**** оны 4 дүгээр сард анх намайг цагдаагийн байгууллагаас дуудахад нь очтол “танай компани зөвшөөрөгдсөн хязгаараас 20 метр куб мод илүү бэлтгэсэн байна” гэж хэлсэн. Уг шалгалтыг цагаан сарын дараа 3 хоног хийсэн. Манай компанид шалгалт явуулах талаар ямар нэгэн мэдээлэл ирүүлээгүй. Тухайн шалгалтаар “гуалин *4.8 терт куб, нарсан зүсмэл материал мод 38 метр куб нийт 52 метр куб мод байгаа бөгөөд тээвэрлэсэн мод болон бэлтгэсэн гоожинг шалгаж тулгахад танайх 20 метр куб мод илүү байна” гэж хэлсэн тул өнөөдрийг хүртэл учрыг нь олохын тулд би их зүйл судалсан. Нэгдүгээрт манай байгууллагад хяналт шалгалт хийх талаар мэдээлэл өгөөгүй ба манаачийг минь байх үед орой бүрэнхий үед ирж мод хэмжчихээд явсан гэж байна лээ. Мөн орой үдшийн цагаар хэмжилт хийсэн гэх боловч яг ямар моднуудыг хэмжсэн нь тодорхойгүй байсан учир би дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаж шүүх хүсэлтийг хүлээн авч хангаж шийдвэрлэсэн. 20*7 оны ** сарын 28-нд ойн цэвэрлэгээрээр гоожингоос авсан модыг минь хэмжилтэнд оруулж буруу тоолсон байсан. Урьд оны гоожин модтой хамт хэмжилт хийсэн байна. Би тухайн үед гоожингоо хангалттай тушаасан бөгөөд надад илүү мод бэлтгэх асуудал гарахгүй. Учир нь надад цаана нь 38 метр куб мод бэлтгэх эрхийн бичиг байсан. Шалгалтын комисс манай хашаанд шалгалт хийхдээ урьд оны хуучин модыг оруулж тоолж хэмжсэн учир илүү гарсан. Тэгээд шинжээч *******гийн дүгнэлтэд 20.8 метр куб мод илүү бэлтгэсэн гэж байсан бөгөөд түүний хэд нь зах банз байсан болон бусад ямар ямар мод байсныг тодорхой бичээгүй. Шалгалт ирсний дараа би хашаанд байсан моднуудынхаа зургийг дарж баталгаажуулсан бөгөөд уг хуучин оны моднуудаа Дархан-Уул аймагт борлуулсан бөгөөд энэ моднуудын гарал үүслийн бичиг нь надад яг одоо байна гэв. 2.Шинжээч *******гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “....Цагдаагийн байгууллагаас **** оны 04 дүгээр сарын 02-нд ахлах дэслэгч Болдхуяг шинжээч томилох тогтоол гаргасан. Үүний дагуу “***** ****” компанид холбогдох хэрэгт 20.8 метр куб модонд шинжээчийн дүгнэлт гаргасан. Тухайн дүгнэлт гаргахдаа “***** ****” компаний захирал Б.*****, цагдаагийн ажилтны өгсөн мэдүүлэг, ажлын хэсгийн илтгэх хуудас ойн ангийн гаргасан модны хэмжээ зэргийг ундэслэж дүгнэлт гаргасан. Тухай үед 20.8 метр куб мод хэрхэн яагаад илүү гарсныг шинжилсэн. Хяналт шалгалт хийхдээ тухайн байгууллага компаниудад урьдчилж мэдэгдсэн ба Б.***** нь утсаа авахгүй байсан учир эхнэрт нь хэлэхэд “би Б.*****д хэлээд араас тань явуулчихъя” гэж хэлсэн. 2 удаа очиход эхлээд хүн байгаагүй ба дараа нь очиж хэмжилт хийхдээ сумын байгаль хамгаалагч, ойн ангийн дарга, аймгийн мэргэжлийн хяналтын ахлах байцаагч Эрдэнэцогт, жолооч Сайханаа, тэгээд миний бие гэсэн бүрэлдэхүүнтэй очсон. Уг шалгалтыг 3 хоног явуулахад Б.***** нь нэг ч удаа ирээгүй бөгөөд гар утсаа авахгүй байсан. Байгууллагуудад шалгалт явуулах талаар мэдэгдсэн утасны жагсаалт надад байна. Ажлын хэсгийн дүгнэлтэд “***** ****” компаний тушаасан гоожин эрхийн бичгээс 20.8 метр куб мод илүү байсан. Тухайн үед гоожин буюу эрхийн бичих олгогдоогүй байсан. Бичсэн эрхийн бичгээс бэлтгэсэн модыг тулгаж үзэхэд 20.8 метр куб мод ямар ч эрхийн бичиггүй байсан нь тогтоогдсон. Тухайн хашаанд шүүгдэгчийн хэлж байгаа шиг 20*7 оны хуучин мод огт байгаагүй, нойтон нарсан мод байсан гэв. 3.Хохирогч Ч.Оюунсүрэнгийн **** оны 04 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн: “...Тухайн компани иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоос баталсан хуваарийн дагуу мод бэлтгэлийн талбайгаа тусгаарлуулаад тухайн талбайгаасаа авсан эрхийн бичгийнхээ хэмжээнд мод бэлтгэх ёстой. Тухайн компанийн хууль бус үйлдлээс болж байгаль экологид учирсан гэх хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх саналтай байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 7-8 дугаар хуудас/ 4.Гэрч *******гийн **** оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн “....Би ***** сумын **** ам гэх газар Б.***** гэх хүний талбай тусгаарлуулсан газраас *5 м3 орчим мод бэлтгэж өгсөн....’’ гэх мэдүүлэг /ХХ-ийн *2-*3-р дугаар хуудас/ 5.Гэрч Нарандэлгэрийн **** оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн “ ...”***** ****” ХХК нь **** онд мод бэлтгэлийн ажил явуулах талбайгаа ***** сумын Хэрц гэх газар талбай тусгаарлалт хийлгэсэн гээд намайг тэр газраасаа мод бэлд гээд би тэр газраас мод бэлтгэсэн. Зил *3* маркийн тээврийн хэрэгслээр 5 удаа мод бэлтгэсэн. * тээвэр хийхэд 8-*2 м3 мод бэлтгэдэг..” гэх мэдүүлэг /ХХ-ийн *4-*5 дугаар хуудас/ 6.Гэрч *******ын **** оны 04 дүгээр сарын 23-нд өгсөн “...Тухайн компани иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолыг үндэслэн мод бэлтгэлийн талбайгаа сонгож тусгаарлуулаад байгаль хамгаалагчаар эхлэлийн акт үйлдүүлээд сумын засаг дарга, ойн ангитай гурвалсан гэрээ байгуулж төрийн санд ойн нөөцийн төлбөр төлж мод бэлтгэх эрхийн бичгийг бичүүлж авснаар мод бэлтгэх эрх үүсэх эрх үүссэний дагуу мод бэлтгэх үйл ажиллагаагаа явуулж болдог. ***** **** ХХК нь арчилгааний огтлолоор бэлтгэсэн 70м нарс мод, цэвэрлэгээний огтлолоор бэлтгэсэн *3 м3 нарс модыг гадагшаа тээвэрлэсэн **** оны 02 сарын 2*-ний өдөр аймгийн цагдаагийн газар, мэргэжлийн хяналтын газрын ажлын хэсгийн бүрэлдэхүүн ***** суманд ирж хяналт шалгалт хийхэд ***** **** ХХК-ний хашаанд 52,8 м3 мод бэлтгэсэн байна. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан хуваарийн дагуу ***** **** ХХК-нь мод бэлтгэсэн боловч мод бэлтгэх эрхийн бичигнээс 20,8 м3 хэтрүүлж мод бэлтгэсэн байна.Мод бэлтгэх эрхийн бичигнээс илүү мод бэлтгэж болохгүй Хэрэв мод бэлтгэх эрхийн бичигнээс хэтрүүлж мод бэлтгэсэн бол зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж үзнэ...Би чөлөөгөөр явахдаа эрхийн бичиг байсан шүүгээний түлхүүрийг Ойн ангийн дарга Г.Тайванбаатарт хүлээлгэн өгч эрхийн бичиг бичүүлэхээр хүн ирвэл бичиж өгөөрөй гэж хэлсэн...***** **** ХХК-ний захирал Б.***** гэх хүн надтай холбогдож эрхийн бичиг бичүүлье гэсэн зүйл байхгүй ээ. Намайг байхгүй үед Ойн ангийн дарга Г.Тайванбаатартай уулзсан үгүйг би сайн мэдэхгүй байна....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн *7 дүгээр хуудас/ 7.Гэрч *******ын **** оны 05 дугаар сарын 29-нд өгсөн “...***** **** ХХК нь мод бэлтгэлийн талбай тусгаарлалтаа хийлгэж ойн нөөцийн төлбөрөө төлж мод бэлтгэх эрхийн бичгээ авч модоо хуулийн дагуу бэлтгэж байсан. Харин **** оны 02 дугаар сарын 20-ны өдөр ойн нөөцийн буюу гоожингийн төлбөрөө төрийн санд төлж мод бэлтгэх эрхийн бичгээ бичүүлж авалгүй мод бэлтгэсэн үйлдэл нь хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэж байгаа юм. Энэ нь гэмт хэрэг үү, зөрчил үү гэдгийг би хэлж мэдэхгүй байна. Хуулийн байгууллага нь тогтоох байх. Миний хувьд хэрхэн мод бэлтгэх талаар хэллээ. Талбай тусгаарлалт хийгдсэн талбайгаас зохих эрхийн бичгийн дагуу заагдсан хэмжээгээр модыг бэлтгэх ёстой. Эрхийн бичиггүй мод бэлтгэх нь хууль зөрчсөн үйлдэл юм. Энэ шалтгаанаар Б.*****г буруутай байна гэж үзэж байгаа юм. Тухайн үед би гачигдлаар *****хонгор аймаг руу явсан байсан хэдий ч ажлаа Г.Тайванбаатарт хүлээлгэн өгсөн байсан юм. Энэ хугацаанд Г.Тайванбаатараас гоожин бичүүлж авч болох байсан. Мод бэлтгэчихээд гоожин нөхөж бичүүлж авна гэж байхгүй. Энэ нь хууль бус үйлдэл юм. Талбай тусгаарлалт хийгдсэн нөөцтөй талбайгаас мод бэлтгэхлээ гоожингийн мөнгийг тушааж гоожин бичүүлж аваад тухайн гоожинд тусгагдсан тоо хэмжээгээр модыг бэлтгэж авах ёстой юм. Хэрэв гоожинд тусгагдсан тоо ширхэгээсээ хэтрүүлэн бэлтгэвэл хууль зөрчсөн үйлдэл болж байгаа юм. Үүнийг нь ***** **** ХХК нь зөрчсөн байгаа юм. Гоожинг нөхөж өгнө гэсэн ойлголт ерөөсөө байхгүй. Мод бэлтгэхээсээ өмнө гоожингоо бичүүлж авч байж мод бэлтгэх бүрэн эрх нь нээгдэж байгаа юм. Гоожингийн мөнгийг төрийн санд тушааснаар мод бэлтгэх эрх нь нээгдэхгүй. Гагцхүү гоожин бичүүлж авснаар мод бэлтгэх эрх нээгдэнэ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 2*-р хуудас/ 8.Гэрч *******ын **** оны 05 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: “...Б.***** гэдэг хүн **** оны 02 дугаар сарын 02-ны өдөр гоожингийн мөнгө тушаана гэж *44.000 төгрөг төрийн сангийн данс руу хийлгэхээр өгснийг нь андуурч ойн ангийн данс руу шилжүүлчихсэн юм. Ингээд нэгэнт өөр банкны данс руу гүйлгээ хийгдсэн байсан учир буцааж авах боломжгүй байсан. Тухайн үед Б.***** ах ойн ангитай уулзана гээд явсан ба уулзчихаад эргэж ирээд “гоожингийн мөнгө тушааснаа авахгүй гэж байна. Харин талбай тусгаарлалт хийсэн мөнгөө тооцож авлаа” гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 22 дугаар хуудас/ 9. Шинжээч *******гийн **** оны 04 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн: ***** **** ХХК нь зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэсэн гэх 20,8 м3 мод нь Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.* дэх заалт /гэрээ зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж бэлтгэсэн/-г зөрчсөн байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 26 дугаар хуудас/ *0.Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******гийн **** оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хийгдсэн Шинжээчийн дүгнэлтийн хариулт хэсэгт: Хариулт: ***** **** ХХК нь бэлтгэсэн 20,8 м3 арчилгааны огтлолтоор бэлтгэгдсэн модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь Ойн газрын даргын 20*0 оны 06 дугаар сарын 04-ны А/79 тоот тушаалаар тооцож үзэхэд: 20,8**20,000=2.496.000**.8=4.492.800 төгрөгийн үнэлгээ гарч байна. Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.* дахь заалт /Ойн санд учруулсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр өсгөх/-ийг үндэслэн тооцоход: 4.492.800х3=*3.478.400 төгрөгийн үнэлгээ гарч байна...” гэх дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/ **.Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Ганболд, Э.Энхтулга нарын **** оны *0 дугаар сарын 03-ны өдрийн *8-04- 0*5/47/05 дугаартай шинжээчийн дүгнэлт, /ХХ-ийн *4*-*42 дугаар тал/ зэрэг болно. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн эсэх, гэм буруутай эсэх талаар шүүхээс өгөх дүгнэлт: ***** аймгийн Прокурорын газраас ***** овогтой *****ийн *****г “***** ****” ХХК-ний нэрийн өмнөөс болон өөрийн зүгээс **** оны 2 дугаар сарын 2-ноос 2 дугаар сарын 20-ны хооронд “хууль бусаар 20.8 куб метр нойтон нарс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн” үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн * дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3-т заасан “ “Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхолын төлөө хийх” гэмт хэргүүдэд холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэн, яллах дүгнэлт үйлдэж, харъяаллын дагуу ***** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг тухайн шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар бүлгүүдэд заасан ердийн журмаар хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт тухайн этгээдүүдийг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хуулийн шаардлагыг хангаагүй, эргэлзээтэй байна гэж шүүх дүгнэв. Учир нь: Мөрдөн байцаалтын шатанд ***** аймгийн ***** сумын Байгаль орчны улсын байцаагчийн **** оны 4 дүгээр сарын 2-ны өдөр гаргасан шинжээчийн “***** ****” ХХК болон уг компаний захирал Б.*****г 20.8 метр куб нарс модыг хууль бусаар бэлтгэсэн гэх дүгнэлтийг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ба Прокурорын шатанд мөн л энэ дүгнэлтийг үндэслэсэн байна. Шинжээч дүгнэлтээ юунд үндэслэж гаргасан нь тодорхойгүй бүрхэг байна. Хашаанд хэдий хэмжээний ямар ямар төрлийн зүсмэл мартериал байсан, төрөл хэмжээгээр нь хэмжиж тоолсон эсэх, хашаанд орж үзлэг хийсэн эсэх, компаний захирал болон ажилтнуудаас нь байлцуулж тоолсон эсэх, үзлэг хийсэн гэх модон материалуудыг хараа хяналтанд авсан хамгаалж битүүмжилсэн эсэх талаар баримтжуулаагүй мөртлөө 20.8 метр куб модыг хууль бусаар бэлтгэсэн гэсэн дүгнэлт хийжээ. Шинжээч “***** ****” компаний захирал *****г “**** оны 2 дугаар сарын 2-ноос 2 дугаар сарын 20-ны хооронд хууль бусаар 20.8 куб метр нойтон нарс модыг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэсэн” гэж буруутгаж байгаа боловч дээрх хугацаанд холбогдох сумын Иргэдийн хурлын төлөөлөгчдийн тогтоол, сумын засаг даргатай байгуулсан мод бэлтгэх гэрээ, мод бэлтгэх эрхийн бичиг, гоожингийн мөнгө тушаасан банкны зөвшөөрөл олгосон баримтууд нь зөрчилгүй байна. Энэ талаар хавтаст хэргийн 58-60, 65-68 дугаар хуудсанд авагджээ. “***** ****” ХХК нь **** оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс **** оны 02 дугаар сарын 20- ны өдрийн хооронд 0**0*73 дугаартай 38 м3 мод бэлтгэх эрхийн бичиг, 0**004*0 дугаартай 38 м3 мод бэлтгэх эрхийн бичиг, 0**0*77 дугаартай 26 м3 мод бэлтгэх эрхийн бичиг, 0**04*8 дугаартай *3 м3 мод бэлтгэх эрхийн бичиг зэрэг 4 удаагийн буюу **5 м3 мод бэлтгэх эрх авчээ. Үүнээс **** оны 02 дугаар сарын 05-нд 38 м3 мод, **** оны 02 дугаар сарын *4-нд 45 м3 бүгд 83 м3 мод Улаанбаатар хот руу ачуулсан ба 32 м3 мод ачуулаагүй үлдсэн байхад хууль бусаар 20,8 м3 мод бэлтгэсэн гэж шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан нь ойлгомжгүй байна. Тус компаний хууль бусаар ойгоос мод бэлтгэсэн гэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан **** оны 2 дугаар сарын 2-ноос 2 дугаар сарын 20-ны хооронд мод бэлтгэсэн баримтуудыг шүүх нотолгооны эх сурвалжаа болголоо. Мөрдөн байцаалтын шатанд зөвхөн шинжээчийн дээрх эргэлзээтэй дүгнэлтэнд тулгуурлан шалгахдаа 2 дугаар сард хууль бусаар мод бэлтгэсэн гэх атлаа 4, 5 сард мод бэлтгэсэн улсуудыг гэрчээр асуусан нь хэрэгт төдийлөн ач холбогдолгүй гэж үзэхээр байна. Шүүх ***** аймгийн байгаль орчны газар, мэрэгжлийн хяналтын газраас дахин шинжээч томилж дээрхи дүгнэлтийг засах арга хэмжээ авсан боловч тухайн үед “***** *****” компаний хашаанд байсан бэлтгэсэн модон материалууд ачигдсан, үрэгдсэн тул дахин дүгнэлт гаргах боломжгүй гэжээ. Иймээс Б.*****, “***** ****” ХХК-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн *.*5 дугаар зүйлийн 2-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах нь зүйтэй байна. Шүүгдэгч Б. *****, “***** ****” ХХК-нийг “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны шатанд хангалттай тогтоогдоогүй эргэлзээтэй байх тул шинжээчийн дүгнэлтээр гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцсон нийт *3.478.400 төгрөгийг хуульд заасан хохиролд тооцож, шүүгдэгч болон аж ахуйн нэгжээр төлүүлэх боломжгүй гэж үзнэ. Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35 дугаар бүлэг, 36 дугаар бүлгийн 36.2 дугаар зүйлийн 5, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

*.***** аймгийн Прокурорын газраас ***** овогтой *****ийн *****г **** оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс **** оны 02 сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд ***** аймгийн ***** сумын “**** ам” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 20,8 м3 нойтон нарс мод бэлтгэн тээвэрлэж ойн санд *3.478.400 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн * дэх хэсэгт зааснаар, “***** ****” ХХК-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.* дүгээр зүйлийн *-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *.*5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “***** ****” ХХК, тус компаний захирал *****ийн ***** нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасугай. 2. 2.Энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай. 3.Шүүгдэгч Б.*****д урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай. 4.Шүүхийн тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 5.Цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш *4 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

ШҮҮГЧ Б.НАЦАГДОРЖ.