Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/87

 

                    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ

улсын яллагч А.Энхтуяа

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Даваасүрэн

гэрч С.А*******, /цахимаар/

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ч*******, /цахимаар/

шүүгдэгч Д.Э******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Боржигин овогт Д******* Э*******од холбогдох, эрүүгийн 1831003*******0182 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: /яллах дүгнэлтэд дурдсанаар/,

Монгол Улсын иргэн, 19******* оны 04 дүгээр сарын 13-ний өдөр Төв аймгийн ******* суманд төрсөн. ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн маркшейдер мэргэжилтэй, “******* буга” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймгийн ******* сум, 1 дүгээр баг, ******* гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигин овогт Д******* Э******* /РД:НН*******041375/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/,

Шүүгдэгч Д.Э******* нь 2018 оны 08 дугаар сараас 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн сумын 3 дугаар баг Бугант тосгоны нутаг дэвсгэр “Хэрээн гол” гэх газар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахаар техник хэрэгсэл, ажилчдыг байршуулан ажиллаж байх явцдаа ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаагүйн улмаас туслах ажилтан Д.Ч нь голын усанд унаж нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

1.Шүүгдэгч Д.Э*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Шүүх болон улсын яллагчийн зүгээс гэм буруутайд тооцсон тул гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид энэ хүүхдийг байртай болгохын төлөө зүтгээд хөдөлмөрлөөд явж байна. 1 жилийн тэнсэн харгалзах ял оногдуулж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг,

2.Шүүгдэгч Д.Э*******ын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Талийгаачийн хувьд өмнө манай компанид хоёр жилийн хугацаанд ажиллаж байсан туршлагатай хүн байгаа юм. Тэгэхээр талийгаач Д.Ч нь дугуйт ачигчийн шанаган дээр зогсож гол руу орж ус авахгүй байх, аюулгүй байдлаа хамгаалах бүрэн эрхтэй байсан. Талийгаачид хэн нэгэн ундны ус аваад ирэх талаар үүрэг өгсөн зүйл байгаагүй. Мөн зарим нь усанд сэлж байсан гэсэн. Үнэхээр “Хасу” компанитай хамтран ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулсан бол талийгаачид хэн нэгэн албан тушаалтан аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөхөд бэлэн байсан.

...Үнэхээр ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явагдаж байхад хэн нэгний ажлын байран дээр үйлдвэрлэлийн осол болж хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учирсан байгаад тэр үйл явцад компаний захирлын зүгээс хяналт тавиагүй, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй бол компаний удирдлага хариуцлага хүлээх байх гэж бодож байна...

...Тэгэхээр би 2018 оны 08 дугаар сарын сүүлээр Хасу ХХК нь Сэлэнгэ аймгийн сумын 3 дугаар баг Бугант тосгоны нутаг “Хэрээн голын ам” гэх газар ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй байсан ба А*******, Б нарт ашигт малтмал олборлох ямар нэгэн техник хэрэгсэл байгаагүй тул миний техникүүдийг тус газарт түрээслэн ажиллуулахаар надад санал тавьсан юм. Уг саналыг нь би хүлээж аваад техник хэрэгслүүдээ аваад дээрх газар руу хүргэж өгсөн. Техник хэрэгслүүдийг манай компаний хариуцсан ажилчид өөрсдөө ажиллуулахаар очсон. Тэр хугацаанаас хойш ямар нэг ажил явагдаагүй тул би Төв аймгийн ******* сум руу яваад хэрэг болохоос 2 билүү 3 ч билүү хоногийн өмнө “Хэрээн гол” гэх газар очсон байсан юм.

...2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 18 цагийн үед тэнд байсан ажилчид хоолондоо орсны дараа би гэрт хийсэн зүйлгүй байхад гадна ковш ирээд оператор Э туслах ажилтан Д.Чыг голын усанд живээд алга болсон талаар хэлснээр бид нар талийгаачийг голын эрэг дагуу эрэн хайх ажилд орж шөнөжингөө хайсан боловч олдоогүй. Маргааш нь аймгийн цагдаагийн газар болон онцгой байдлын газраас алба хаагч нар ирснээр талийгаачийг олсон юм.

...Ундны усыг дандаа техникээр авдаг байсан. Гол руу ковштой орж ус авч байсныг бол харж байгаагүй. Мэдээ ч үгүй. Ер нь бол 2-3 хоногийн хугацаатай нэг удаа гол руу усанд явдаг байсан. Д.Чын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 151 дугаар хуудас/,

-Шүүгдэгч Д.Э*******ын 2020 оны 06-р сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар дахин өгсөн: “...Манай “Тосгон буга” ХХК-ий тоног төхөөрөмжийг дагаж сум руу очсон хэдэн тооны хүмүүс байсны нэг нь талийгаач Ч юм. Ингээд тэдгээр хүмүүсийг А*******д хариуцуулахаар хүлээлгэн өгсөн. Ажилчдаа хүлээлгэн өгчихөөд өдөр тутам “ийм ажил хийнэ, тийм ажил хийнэ” гэж гэрээ байгуулсан зүйл бол байгаагүй. Ашигт малтмал олборлох үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн тохиолдолд А******* надтай холбогдох гэрээгээ хийнэ гэж тохирсон. Ингээд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явагдаагүй байхад Ч нас барсан асуудал гарсан.

Тэр өдөр талийгаач тэр хоёрыг гол руу усанд явах талаар хэн нэгэн албан тушаалтан үүрэг чиглэл өгсөн зүйл байгаагүй. Би тэр үед уг газарт очоод 1 билүү 2 ч билүү хонож байсан.

Иргэн О.Эгийн жолоодож ус авахаар явсан дугуйт ачигч миний буюу манай компаний эзэмшлийнх Албан ёсны бичиг баримтыг нь хайгаад олсонгүй. Дугуйт ачигчийн оператор О.Э, талийгаач Д.Ч хоёрт хэн нэгэн албан тушаалтан 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх ямар нэг албан тушаалтан байгаагүй.

“******* буга” ХХК-нь тусгай зөвшөөрлийн талбай дээр дур мэдэн нүүж, очих хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулах ямар ч эрх байхгүй. Харин “Хасу” ХХК нь ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй бичиг баримт нь бүрэн компани талаар А******* тухайн үед надад ярьж байсан. Анх хамтран ажиллах талаар А******* миний төрсөн дүү Д.оор дамжуулан уулзаж байсан. Хэрэг явдал болсны дараа Б А******* хоёр “Анхны байдлаар талийгаачтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ хэргийн материалд өгчих, талийгаач нь таны хамаатан учраас ар гэрийнхэн тантай арай учир начиртай харьцах байх. Бид нарыг таньж мэдэхгүй учраас бид нарт хүнд тусах байх” гэж хэлэхээр нь би ингэвэл олон хүнийг хохироочихгүй юм болов уу гэж бодоод талийгаачтай байгуулж байсан хөдөлмөрийн гэрээг гаргаж өгсөн. Мөн тэр хоёр надад “Ар гэр талд нь тусалж дэмжих тал дээр анхаарна, хүн тус бүр арав арван сая төгрөг гаргаж талийгаачийн ар гэрт нь өгье” гэж хэлэхээр нь би тэр дэмжсэн. Ингэж ярьж тохирсон хэдий ч хавтаст хэрэг прокурорт шилжиж очсоноос хойш одоог болтол хугацаанд А*******, Б нар талийгаачийн ар гэрийнхэнд нэг төгрөг ч өгөөгүй. Мөн утсаар ч ярихаа больсон...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 41-******* дугаар хуудас/,

3.Хохирогч Д.Ч*******ийн 2018 оны 11-р сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн...Миний хувьд болсон зүйлийн талаар харсан үзсэн зүйл байхгүй. Ямартай ч ар гэрийнхнийхээ хүсэлтээр болон талийгаач дүүгийн маань эхнэр Буян-Өлзийгийн хүссэнээр хэрэгт хохирогчоор оролцохоор Сэлэнгэ аймагт хүрэлцэн ирээд байна. Талийгаачийн эхнэр нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт төрсөн. Бэрийн маань хувьд 11 дүгээр сарын сүүлээр төрөх ёстой байсан ч хугацаанаасаа өмнө төрсөн. Одоогийн байдлаар эх, хүүхдийн биеийн байдал тааруу байгаа. Талийгаач өөрийн ажил үүргийн талаар утсаар ярьж байгаагүй. Түүнийг туслах ажилтан л гэж боддог. Надтай утсаар ярихдаа алт олборлож байгаа талаар ердөө дурдаж байгаагүй. Талийгаачийн хувьд сумын дундаж орлоготой, өрхийн нэг байгаа юм. Тэрээр эхнэр 4 хүүгийн хамт амьдардаг байсан. Сүүлд гарсан хүү гэхээр 5 хүүхэдтэй болсон. Энэ айлын ганц ажил төрөл хийж ар гэрийнхнээ авч явдаг хүн нь талийгаач дүү маань байсан. Хэдэн хүүхдүүдийг нь хэрхэн амьдрах болоо гэхээр сэтгэл өвдөөд байх юм. ... Дүүгээ дугуйт ачигчийн шанаган дээр суугаад ус авч байгаад унасан гэхэд итгэхгүй байгаа. Хэр баргийн хүн уначихмааргүй санагдаад байгаа.... гэх мэдүүлэг./хх-ийн 25-р хуудас/

4.Д.Ч*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2019 оны 10-р сарын 25-ны өдөр дахин өгсөн: “...С.А*******, О.Э нарыг бол танихгүй. Д.Э*******той холын төрөл садангийн харилцаа хамааралтай. Талийгаач дүүгийн минь эхнэр 5 хүүхдийг ******* сумын дулаанд холбогдсон байртай болгуулах хүсэлтэй байна...” гэжээ. /хх-ийн 28-р хуудас/

5.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ч*******ийн шүүх хуралдааны шатанд мэдүүлэхдээ: “...Хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү...” гэснээр

6.Гэрч А.Д 2018 оны 10-р сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний хүүгийн хувьд илүү дутуу зан ааш байхгүй хүн. Эхнэр 4 хүүхэдтэй, эхнэр нь одоо төрөх гэж байгаа. Миний хүүгийн хувьд урьд өмнө нь ******* сумандаа ажиллаж амьдарч байсан ба надтай хамт хөдөө мал маллаж амьдарч байсан. Би өөрөө өнгөрсөн өвөл бага хүүхдээ бараадаад Улаанбаатар хот руу орсон., тэрнээс хойш хүү маань малаа маллаж байгаад өнгөрсөн 8 сараас бид өөр хүнд малаа өгч маллуулаад хүү маань ажилд орсон. Одоо энэ ажиллаж байсан компани гэсэн үг. Манай хүүгийн хувьд хүнтэй муудалцдаггүй, тамхи бол татдаг, архи лав надад ууж байгаа нь мэдэгддэггүй байсан. Урьд өмнө нь янз бүрийн хэл ам таталж хуулийн байгууллагаар явж байгаагүй, гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй хүн. ...Саяын ажиллаж байсан компанидаа яг ямар ажил үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан талаар мэдэхгүй, 8 сараас хойш л ажилд орсон. Тэрнээс хойш би хүүтэйгээ уулзаагүй байсан ба утсаар ч яриагүй байсан. Хөдөө ажиллаж байгаа гэдэг л байсан...” /хх-ийн 29 дүгээр хуудас/

7.Гэрч Д.О 2018 оны 10-р сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн...Би энэ хэрэг явдлын талаар уржигдар орой 22 цагийн үед том эгч Ч*******ийг утсаар ярихаар нь анх мэдээд тэр шөнө 00 цагийн үед би аав, эгч, жолооч нарын хамт Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг руу гарсан.

Өчигдөр ахынхаа голын усанд орсон гэх газарт очсон. Биднийг очиход цагдаа нар үзлэг шалгалт хийгээд байж байсан. Надад одоогоор энэ хэрэг явдалтай холбогдуулан хэлж ярих зүйл ямар нэгэн санал хүсэлт алга.

Манай ахын хувьд нялх 4 хүүхэдтэй, эхнэр нь өнөө маргаашгүй төрөх гэж байгаа. Манай ах аав, ээжид туслаад өвөл, хавартаа мал дээр мал маллаж, зун намартаа энд тэнд ажил олдвол хийгээд явдаг хүн байсан. Эхнэр нь хүүхдүүдтэйгээ сумын төвд байдаг байсан. Манай ахын хувьд гаж буруу зуршил, зан ааш байхгүй, жинхэнэ мөрөөрөө хар бор ажил олдвол хийгээд явдаг хүн байсан. Хүнтэй маргаж муудалцдаггүй янз бүрийн ааш авир байхгүй хүнтэй их эвсэг, маш ажилсаг, олон хүүхэдтэй хирнээ их өөдрөг үзэлтэй, их тайван хүн, хүүхдүүдээ том болгоно гээд л явж байдаг. Ахад минь архаг хууч өвчин байхгүй, өвчин эмгэг гэж ярьж байгаагүй, их ажилсаг болохоор ядаргаанд орчихлоо гээд витамин хийлгэж байсан. Тамхи татдаг, архи нэг их хэрэглэхгүй, баяр ёслолоор найз нөхөд гээд хэрэглэх тохиолдол хаяа байсан.

Хэн нэгэн хүнтэй өр авлага, өс хонзон гэх мэт маргаантай асуудал байхгүй. Эд хөрөнгийн маргаантай асуудал гэр бүлийнхний хооронд байхгүй. Одоо энэ компанид ажил хийгээд 2-3 жил болж байна. Сэлэнгэ аймагт бол өнгөрсөн 8 сараас хойш л ажиллаж байгаа, урьд өмнө нь Сэлэнгэ аймагт ирж байгаагүй.

Тухайн компанидаа усан бууч гэсэн ажил хийж л байсан. Би ажил төрөл дээр нь бол очиж байгаагүй. Ахтайгаа хамгийн сүүлд 7 сард наадмаар уулзсан тэрнээс хойш уулзаагүй, утсаар ч яриагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/

8.Гэрч Д.У 2018 оны 10-р сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн...Талийгаач бол миний дээд талын ах байгаа юм. Бид эцэг эхээс тавуулаа. Манай ахын хувьд эхнэр болон 02-11 насны 4 хүүхдийн хамт амьдардаг, одоо эхнэр нь төрөх гэж байгаа. Манай ах Төв аймгийн ******* суманд ажиллаж амьдардаг, өмнө нь энэ ажиллаж байсан компанидаа зарим үед туслахаар ажиллаж байсан, энэ намраас усан буун дээр ажиллаж байгаа гэсэн.

Манай ах хөдөө аав, ээжтэй хамт мал маллаж, эхнэр хүүхэд нь сумын төв дээр байдаг байсан. Тэгээд өнгөрсөн 8 сараас хойш ерөөсөө ажил хийе гээд малаа өөр хүнд харуулах болсон. Талийгаачийн хувьд архаг хууч өвчин байхгүй, багаасаа хар ажил хийсэн, хөдөө байдаг хүн болохоор чих нь өвддөг л байсан. Олгой ургаж хагалгаанд орж байсан тохиолдол бий. Гаж буруу зан ааш зуршилгүй. Ах дүү нар болон бусад хүмүүстэй их нийтэч, хөдөөний хүн болохоор хүнийг ийм, тийм гэж ялгаж харьцдаггүй, юу ч хамаагүй хийдэг, юманд их махруу ямар ч ажлыг өөрийнхөө санаанд тултал хийдэг, ажил амьдралын төлөө л хүн. Ажлыг их, бага, ийм тийм гэж ялгалгүй хийдэг. Хамт ажилладаг хүмүүс нь ч гэсэн манай ахад их ам сайтай байдаг.

Би өөрөө хотод байдаг, ах маань хөдөө байдаг, тэр болгон ******* руу явж очиж амждаггүй учир бид уулзалдаад байдаггүй ба хамгийн сүүлд 2018 оны 02 дугаар сард л уулзаж байсан. Талийгаач ах минь манай эгч Ч*******тэй байнга л холбоотой байж хэл ам авалцдаг байсан. Ах минь хөдөө явж, уурхайд ажиллаж байсан.

Би болсон хэргийн талаар уржигдар орой 22 цаг өнгөрч байхад дүү Отгонсүрэнгээс мэдээд бид нар бөөндөө УБ хотоос гарч, өчигдөр ахынхаа усруу орсон гэх газарт очсон.

Манай сум бол гол устай газар биш учир бид гол устай ойр хүмүүс биш, манай ах Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд ирж байгаагүй, 8 сараас хойш л тэр газарт ажиллаж байгаа юм.

Манай ахын ар гэрийн байдал, ахуй амьдрал тийм сайн биш, олон нялх нойтон хүүхэдтэй, тийм учир хөдөө мал маллахаа больж ажил хийх гэж л явсан хүн. Миний хувьд түүний хариуцан ажиллаж байсан компаниас ахын маань ахуй амьдралд тус дэм болоосой гэж л хүсэх байна.Өөр надад одоогоор тодорхой хэлэх юм алга...гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/

9.Гэрч Д.Ч мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2018 оны 10-р сарын 10-ны өдөр өгсөн: “...Миний дүүгийн хувьд ажилд их сайн гэж хамт ажилладаг хүмүүс нь ч гэсэн хэлж ярьдаг юм билээ Түүний хувьд гаж буруу зуршил, зан аашгүй янз бүрийн зангүй, хөдөө байдаг учир хар ажилд их сайн хүн л байсан. Одоо энэ ажиллаж ч компанийн хүн бол Э******* нь манай садангийн хүн байгаа юм. Манай дүү зун намартаа уурхай энэ тэр газарт халтуурын ажил хийгээд өвөл, хавартаа болохоор аав, ээжтэй хамт мал дээрээ байж байдаг хөдөөний хүн. Ноднин жил болон энэ жил Э*******ын компанид ажиллаж байгаа. Зүгээр л туслах ажил хийдэг байсан. Олон нялх нойтон хүүхэдтэй учир амьдралд ахуйд хэрэг болох болов уу гэж л би Э*******той ярьж байгаад 8 сараас хойш түүнийг түшүүлж ажилд оруулж ажиллуулж байсан. Манай ээж, аав нар маань өнгөрсөн 1 сард авто осолд орж ээж маань нас барсан юм. Тэгээд аав маань тэрнээс хойш Улаанбаатар хотод биеэ эмчлүүлж байгаа. Дүү маань хөдөө мал дээр байж байгаад 8 сараас хойш ажилд орсон.

Манай дүүгийн хувьд тамхи татдаг, архи уудаггүй. Хааяа баяр ёслол гээд найз нөхөдтэйгөө хэрэглэх тохиолдол байсан. Гэхдээ архи байнга уудаггүй, архи уугаад элдэв зан ааш гаргахгүй. Талийгаачид архаг хууч гэх өвчин байхгүй, олгой ургаж хагалгаанд орж байсан. Өөр гэмтэл шарх байхгүй. Ах дүү садангууддаа болон ер нь хүнтэй их нийтэч хүн байсан. Бусад хүмүүст өр авлага, өс хонзонгийн гэх асуудал байхгүй хэрэг төвөгт холбогдож байгаагүй. Одоо энэ ажиллаж байгаа компани болон хамт ажилладаг хүмүүстэйгээ ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй. Би хамгийн сүүлд дүүтэйгээ 8 сард ажилд явахад нь буюу *******аас Сэлэнгэ рүү явлаа гэхэд нь уулзаж байсан. Би тийшээ явж ажил хийлээ гээд ярьж байсан. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 40 дүгээр хуудас/,

10.Гэрч С.А*******ийн 2018 оны 11-р сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2018 оны 08 дугаар сарын сүүл 09 дүгээр сарын эхээр тус газарт Э******* ахын 3 тооны ачааны машин, 2 тооны экскаватор төхөөрөмж, 2 тооны дугуйт ачигч, 1 тооны алт угаах зориулалт бүхий төхөөрөмж гэсэн техник тоног төхөөрөмжтэйгөөр очиж, байрласан юм. Тус газар руу очих үедээ алт угаах зориулалт бүхий төхөөрөмжийг ачааны машинд ачаад, 2 тооны экскаваторыг зориулалтын ачааны машин хөлслөн ачиж, бусад машин, механизмуудыг өөрөөр нь явуулаад тус газарт авч ирсэн юм. Ажилчдын хувьд 3 машины жолооч нар, 2 экскаваторын 1 оператор, тогооч, найз Энхтайван, Э******* ах зэрэг хүмүүс байсан санагдаж байна. Талийгаач Ч усанд живээд нас барах үед бол экскаваторын оператор Дугараа, Вантөмөр, гагнуурчин Мөөгий, тогооч Сэлэнгээ, түүний нөхөр Гарваа, ковшийн оператор Э, Бат-Очир, Э******* ах бид нарын хүмүүс уурхай дээр байсан.

 Э******* ахын техникүүдийг нь нэг сарын 100 орчим сая төгрөгөөр түрээслэн ажиллахаар амаар тохирсон хэдий ч ямар нэгэн ажил хийгдээгүй байсан тул түрээсийн мөнгө төгрөгийг ч өгч чадаагүй.

Миний хувьд уурхайн өдөр тутмын үйл ажиллагааг бүрэн хариуцаж байсан. Уурхай алт олборлох үйл ажиллагаа явагдаагүй байсан тул ямар нэгэн заавар, зааварчилгаа өгсөн тэмдэглэл бичиг цаас байхгүй. Гэхдээ техник тоног төхөөрөмжтэй болгоомжтой харьцах талаар амаар заавар зааварчилгаа өгч байсан. Албан ёсны хөдөлмөр хамгааллыг хариуцсан ажилтан бол байхгүй. Ус голоос авах талаар ямар нэгэн үүрэг чиглэл өгсөн зүйл байхгүй. Ямартай ч ундны ус дууссан байсан тул талийгаач өөрийн санаачилгаараа усанд явсан байх гэж бодож байна. Ер нь өмнө ус дууссан үед хэн боломжтой, завтай нь явдаг байсан. Хэрэг болсны дараа Эгээс ямар учраас ковшоор ус авсан талаар асуухад усны сав бага зэрэг том байгаагийн хажууд голын эргийн ус булингар ихтэй байсан учир булингар багатай газраас ус авахаар  орсон гэсэн.өмнө нь тэд нар ковшоор ус авч байгаа нь анзаарагдаж байсан. Тийм асуудал болчихно гэж ёстой санаж байсангүй.

 Миний мэдэхийн манай уурхай дээр хэн нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн явдал байхгүй. Ямар учраас дүгнэлт тэгж гарч байгааг ойлгохгүй байна. Тухайн орой бол талийгаач эрүүл саруул л харагдаж байсан.

Бид нар тухайн газарт ирснээс хойш техник тоног төхөөрөмжөө угсрах, засварлах, бэлтгэл ажлаа хангах, отог кемпээ барих зэрэг ажил хийгдсэн. Бэлтгэл ажиллагаа хангагдсан ч ажил хийхгүй тодорхой бус байсан тул хүлээлтийн байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/

11.Гэрч О.Эгийн 2018 оны 11-р сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн...Болсон зүйлийн тухай ярихад 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 18 цагийн үед ажилчид хоолондоо орсон. Би хоолоо идчихээд гэрээс гараад иртэл талийгаач Ч гартаа хувин барьчихсан “Хоёулаа гол руу усанд яваад ирье” гэхээр нь би түүнтэй хамт гол усруу ус авахаар өөрийн жолооддог дугуйт ачигчийг жолоодоод хажуудаа түүнийг суулгаад гол руу явсан. Уурхайн отгоос голын эрэг хүртэл 1 километр орчим зайтай юм. Голын эрэгт очиход талийгаач буугаад дугуйт ачигчийн шанаган дээр суухаар нь би ковшоо жолоодоод гол руу орж цэнгэг устай хэсэгт нь очиж зогссон. Тэгээд талийгаач төмөр хувингаар уснаас хутгаад хоёр хутгаж том 120 литрийн багтаамжтай хөх өнгийн хуванцар сав руу юүлэн хийгээд 3 дахь удаагаа ус хутгах үедээ хувинтай усандаа татагдаад гол руу унахаар нь би “Хөөе эрэг рүү сэлээрээ” гэж хашгирахад түүний толгой уснаас 2 удаа цухуйж гарч ирээд алга болсон. Тэгээд би ковшоо бушуухан голоос гаргаж байрлуулаад голын эрэг дагаж 2 орчим километр дагаж гүйсэн боловч олдоогүй. Тэгээд би эргэж уурхай руу очоод дарга нарт болсон зүйлийн талаар хэлснээр эрлийн үйл ажиллагаа эхэлж 1 завиар шөнөжингөө эрэн хайсан боловч талийгаач олдоогүй.

 Миний ажил үүргийн хуваарийн хувьд дугуйт ачигч техникийг жолоодож, тус төхөөрөмжөөр хийх ёстой ажлуудыг хийх юм. Би хэн нэгэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Амаар гэрээ байгуулаад Төв аймгийн ******* суманд ажиллаж байгаад тус газарт нүүдэллэж ирээд байж байсан юм. Ашигт малтмалын олборлох үйл ажиллагаа явагдаагүй байсан тул компаний зүгээс хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулаагүй байсан. Би нэг сарын 1,5 сая төгрөгийн цалин авахаар Э******* захиралтай тохироод ажиллаж байсан. Сар сардаа цалин хөлсөө авдаг байсан. 2015 оноос хойш Төв аймгийн ******* суманд Э******* гэх хүний уурхайд дугуйт оператор ажил хийсээр өнөөдрийг хүрсэн. Дарга нарын зүгээс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хатуу хориглодог юм. Хэн нэгэн хүн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхыг хараагүй. Талийгаачтай голоос ус авахаар явж байх үед тэр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм надад лав мэдэгдээгүй. .... гэх мэдүүлэг./хх-ийн 47-48-р хуудас/

12.Гэрч Т.Э 2018 оны 10-р сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Болсон явдлын талаар ярихад 2018 оны 10 дугаар сарын 08 ны өдрийн 19 цагийн үед гэртээ амрахаар хэвтэж байтал дугуйт ачигчийг операторчин Э гаднаас ирээд “Баткаа усанд усанд уначихлаа” гэж хэлэхээр нь бид нар очиж гол руу очиж голын эргийн дагуу Чыг хайсан хэдий ч олдоогүй. Манай уурхайн ажилчид хоорондоо хэрүүл маргаан, зодоон хийсэн зүйл огт байхгүй. Талийгаачийн биеийн байдал хэвийн, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйлгүй байсан. Тэр их ажилсаг, дуу шуу цөөтэй, даруу төлөв залуу байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 49-50-р хуудас/

13.Гэрч М.Б 2018 оны 10-р сарын 11-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн...Би 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн сумын 3 дугаар баг Бугант тосгоны нутаг Хэрээн гол гэх газарт А*******ийн уурхайд дугуйт ачигчийн оператор ажил хийхээр ирсэн байсан юм. Ирсэн даруйдаа бол ямар нэг ажил хийлгүй амарч байсан. Надад А******* ах “одоохондоо ажил төрөл эхлээгүй байгаа хэд хоногоос ажил эхлээд жигдэрнэ” гэсэн.

Миний хувьд ирээд нэг хонож байхад буюу 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 18 цагийн үед хоолоо идчихээд хэвтэж байтал манай ажлынхан сандралдаж гүйгээд байхаар нь гартал дугуйт ачигчийн оператор Ч усанд унаад алга болсон гэсэн. Тэгээд би бусад хүмүүсийн хамтаар Ч ахыг хайж эрэг рүү хэд хэдэн удаа явсан хэдий ч олдоогүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 53-54-р хуудас/,

14.Гэрч Д.Бийн 2018 оны 10-р сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн...А*******ийн уурхайд ажилладаг байсан хүн ус авч байгаад унаж, живж нас барсныг саяхан сонссон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 55-57-р хуудас/,

15.Гэрч Д.Д 2018 оны 11-р сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн...Би А*******тэй ямар нэг гэрээ байгуулаагүй амаар тохироод л тухайн газарт очсон байсан. Уурхай хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтангүй байсан. Өдөр тутам засвар үйлчилгээний ажилд аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулж, гарын үсэг зуруулсан зүйл байхгүй... гэх мэдүүлэг, /хх-ийн 58-59-р хуудас/,

16.Гэрч Г.С 2018 оны 11-р сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн...Би Э******* захиралтай “Тосгон буга” гэх нэртэй уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанид 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд ажиллаж байна. Манай компани нь ашигт малтмал олборлох зориулалт бүхий техник тоног төхөөрөмжүүдтэй бөгөөд тэдгээрээ шаардлагатай компаниудад түрээслүүлэн ажиллуулдаг юм. Түрээслүүлэх үед нь бид өөр өөрсдийн техникүүдээ дагаж явж, жолоодож ажил үүргээ гүйцэтгэдэг юм.

Би Э*******той хамтран ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Уурхайд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хариуцсан ажилтан байгаагүй. Өдөр тутмын ажилд А******* болгоомжтой техник хэрэгсэлтэйгээ харилцах талаар аюулгүй ажиллагааны зааварчилгааг амаар өгдөг байсан.

Тус өдөр талийгаач ямар нэг ажилгүй амарч байсан санагдаж байна. Түүний сэтгэл санаа болон биеийн байдал өмнө ямар байдаг яг тэр хэвээрээ л байх шиг байсан. Хувийн зан байдлын хувьд их нийтэч, тусархуу, төлөв даруу хүн байсан. Хүнтэй маргаж, муудалцаж байхыг нь харж байгаагүй... гэх мэдүүлэг, /хх-ийн 60-61-р хуудас/,

17.Гэрч Б.В 2019 оны 04-р сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн...Би 2018 оны 09 дүгээр сарын эхээр Сэлэнгэ аймгийн сумын Бугант тосгоны “Хэрээн гол” гэх газарт “Тосгон буга” ХХК-ий дээрх экскаваторын оператор ажил хийхээр бусад ажилчидтай хамт ирсэн. Бид нартай талийгаач Ч хүртэл ирсэн. Хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй. Амаар тохироод цалин хөлсөө цаг тухай бүрд нь авдаг байсан

Бид нарын өдөр тутмын ажиллагааг А******* гэх залуу хариуцаж байсан. Ажил эхлээгүй байсан тул аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулж байгаагүй.

Усанд тэр яв, энэ яв гэсэн үүрэг даалгавар өгдөггүй байсан. Уг нь манай кемпийн яг урд талд “Хэрээн гол” гэх гол байсан хэдий ч ус нь маш булингартай учраас “” гол руу ковшоор явж ус авдаг байсан. Би хүртэл ковшийн оператортай усанд яваад шанаган дээр нь зогсоод ус авч байсан. Ер нь бол ус авахаар ковшийн шанаган дээр зогсоод гол руу ороод хувингаар ус хутгахад урсгал нь татаад уначих гээд их эвгүй байдаг. Тэгээд би ковшний шанаганы дээд талын ирмэгээс нэг гараараа чанга бариад усаа хутгадаг байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 62-63-р хуудас/,

18.Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2019 оны 05-р сарын 15-ны өдөр өгсөн: “...Ус авах талаар хэн үүрэг даалгавар өгсөн талаар мэдэхгүй байна. Усгүй болохоор тухайн үед ажил багатай нэг нь жолоочийн хамт усанд явдаг. Талийгаач 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр болон түүнээс өмнөх өдрүүдэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 67-68-р хуудас/,

19.Гэрч Ц.С 2018 оны 11-р сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хэн үүрэг даалгавар өгсөн талаар сайн мэдэхгүй байна. Усгүй болохоор тухайн үед ажил багатай байгаа жолооч нь Этэй хамт усанд явдаг...” гэх мэдүүлэг, /хх-ийн 69-70-р хуудас/,

20.Гэрч М.Н 2019 оны 10-р сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр О.Э нь зан байдлын хувьд даруу төлөв, ажилч хичээнгүй, хань ижил, үр хүүхдүүддээ хайр халамж сайтай хүн байгаа юм. Өнгөрсөн жил Э******* гэх хүнд ажиллахаар Сэлэнгэ аймаг руу явсан юм. Юу болсон талаар надад мэдэх зүйл байхгүй. Манай нөхөр ийм хэрэг асуудал хийгээд байхаар хүн биш. Хэрэг хийгээгүй байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 71 хуудас/,

21.Гэрч Т.Г 2019 оны 10-р сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Э******* ах даруу төлөв зантай, хүн чанар сайтай хүн байгаа юм. Мөн А*******ийн хувьд хүн чанар сайтай, хэлсэн үгэндээ байдаг, найзалж нөхөрлөхөд их найдвартай залуу юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 72-р хуудас/,

22.Гэрч М.М 2019 оны 10-р сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Э*******ын найз нь байгаа юм. Э******* нь даруу, төлөв, аливаа юманд тууштай хүн байгаа юм. Хүний хувьд ч их хүн чанар сайтай залуу. Миний мэдэхийн өмнө нь ямар нэг хэрэгт орж байгаагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 73-р хуудас/,

23.Гэрч Б.Н 2019 оны 10-р сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...С.А******* нь манай аавын талын холын хамаатан байгаа юм. А******* ахын хувьд даруу, төлөв, ажилсаг, сайхан сэтгэлтэй хүн байгаа юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 74-р хуудас/,

24.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 89 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.2.Талийгаач Д.Чын биед гэмтэл тогтоогдсонгүй.

3. Талийгаач Д.Ч нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ.

4. Талийгаач Д.Ч нь живэлтийн улмаас механик амьсгал бүтэлтэд орж нас баржээ.

5. Талийгаач Д.Ч нь ямар нэг архаг хууч өвчингүй байжээ.

5. Талийгаач Д.Чын нас барсан цаг хугацааг тогтоох боломжгүй.

6. Талийгаач Д.Ч нь ямар нэг архаг хууч өвчингүй байжээ.

7. Талийгаач Д.Ч нь A(II) бүлгийн цустай байсан байна. /хх-ийн 77-******* дугаар хуудас/,

25.Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Машбатын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гаргасан дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. 1.1Технологийн зориулалттай техник хэрэгслийн /дугуйт ачигч/ шанаганд хүн тээвэрлэсэн нь Үйлдвэрлэл, худалдааны сайдын 2003 оны 98 дугаар тушаалаар батлагдсан Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийн 23 дугаар зүйлийг,

1.2.2018.10.08-ны өдөр аюулгүй ажиллагааны зааварчилгааг ажилтан Д.Чад өгөлгүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь “Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2.Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т “..Гэм буруутай нь шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно...” гэж заасан байна. Иймд шинжээчид тавьсан талийгаачийн үхлийн шалтгаанд хэн буруутай талаар тавьсан асуултанд хариулах боломжгүй байна.

3.Д.Ч нь ажил үүргээ гүйцэтгэж яваад үйлдвэрлэлийн осолд өртөж нас барсан гэж үзэх үндэслэлтэй байна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 91 дүгээр хуудас/,

26.Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Машбатын 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гаргасан дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Д.Ч нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байсан нь үхлийн шалтгаанд нөлөөлнө.

2. Д.Ч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голоос ус авч өөрийгөө аюул, эрсдэлд учруулсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7-д заасан заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 109 дүгээр хуудас,

27.Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Г.Эгийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.”Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг: Иймд зам тээврийн осол биш байна.

2. 2,3 дугаар асуултанд 1 дүгээр хариултаар хариулсан болно.

3. Иргэн О.Э /ФБ*******051115/ дугуйт ачигч техникийн жолоодох эрхийн 541558 дугартай В,М ангиллын хүчинтэй үнэмлэхтэй байна.

4. Нэмэлт мэдээлэл илрээгүй болно. ..гэх дүгнэлт, /хх-ийн 116 дугаар хуудас/,

28.Гэрч О.Б 2020 оны 05-р сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний ажил үүргийн хуваарь гэвэл Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгж, байгууллагуудад ашигт малтмалын тухай хууль, байгаль орчныг хамгаалах тухай хууль, тэсэрч дэлбэрэх бодис тэсэлгээний эргэлтэнд хяналт тавих тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм журмыг хэрэгжүүлэн ажиллах асуудал юм. ...Би “Хасү ХХК”-ний талаар мэднэ. Уг компани нь 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр дээрх газарт ашигт малтмал олборлох зорилгоор ашиглалтын тусгай зөвшөөрлийг гаргуулж авсан. Түүнээс хойш Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашиглалт малтмал хайх. ашиглахыг хориглох тухай хууль батлагдан хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой “Хасү ХХК”-ний дээрх тусгай зөвшөөрөл түр түдгэлзсэн байж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тусгай зөвшөөрлөө эрх бүхий байгууллагаар сэргээлгэж авсан. Энэ хугацаанаас хойш тус компани албан ёсоор ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд 2019 онд ашигт малтмал газрын тосны газрын шийдвэрээр тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосон. ...Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бус, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэж заасан байдаг. Мөн хуульд нийцүүлэн гаргасан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан тушаалын 2.3.2-т: Онцгой хамгаалалтын бүсийг тогтоохдоо гол мөрөн, горхи, булаг шандын эргээс 50 метрээс доошгүй зайд буюу түүнээс өргөн намаг бүхий татамтай тохиолдолд нийт татмын хэмжээгээр өргөсгөж онцгой хамгаалалтын бүсийг тогтооно. Энгийн хамгаалалтын бүсийг 2.6.1-т: Усны сан бүхий газраас 200 метрээс доошгүй зайд тогтоосон байдаг. “Хасү” ХХК-ний ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2018 онд сэргээхдээ Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашиглалт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд заасан онцгой хамгаалалтын бүсийг хасаж лицензийг олгосон гэхээр лицензийн талбайд болон Хэрээн голын хэсэг огт ороогүй...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 36-37 дугаар хуудас/,

29.Гэрч Ж.Ж 2020 оны 05-р сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би гэх хүнтэй “Классик мото” ХХК-ний дор хамтарч ажиллах болсон юм. бид хоёр 2015 оноос эхлээд хамтран ажиллаж байгаад 2017 оны 05 дугаар сард компанийн эд хөрөнгө хуваасан юм. Уг хөрөнгө дунд 00-94 УИ улсын дугаартай авто ачигч буюу ковшийг ын нэр дээр шилжүүлэн өгсөн. Авто тээврийн үндэсний төвд хүртэл хүсэлт өгч байсан. Одоо бол уг техникийг гэх хүн мэдэж байгаа...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 62-63 дугаар хуудас/,

30.Гэрч С.А*******ийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “..Би “Хасу” ХХК-ний захирал Б гэх залуутай амаар ярьж тохиролцоод Бугант тосгоны “Хэрээн гол” гэх нэртэй газарт техник хэрэгслээ аваачсан. Ямар нэг гэрээ хийсэн зүйл огт байхгүй. Талийгаач Ч надтай ямар нэг гэрээ байгуулсан зүйл байхгүй. Анх техник авчрахдаа дагуулж ирсэн юм. Талийгаачийг туслах ажилтнаар ажиллуулах гэж байсан. Талийгаач 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Талийгаачид хэн нэгэн гол руу явах талаар үүрэг чиглэл өгөөгүй...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 64-65 дугаар хуудас/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 12-р хуудас /, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 13-15, 16-19-р хуудас /, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 20-22 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол /хх-ийн 146-148-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 202-р хуудас/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 203, дугаар хуудас, 2-р хх-ийн 48 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд, /хх-ийн 205-209 дүгээр хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 72-77 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа, /2-р хх-ийн 79 дүгээр хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /2-р хх-ийн 85-87 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Прокурорын яллах дүгнэлт, /2-р хх-ийн 89-94/, прокурорын яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж хавтаст хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн тухай тэмдэглэл, /хх-ийн 95-р хуудас/, мөн хууль сануулан гэрч, хохирогч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

      Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэх хангалттай нөхцөл бүрдсэн байна гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Э******* нь 2018 оны 08 дугаар сараас 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн сумын 3 дугаар багийн Бугант тосгоны нутаг дэвсгэрт хамаарах “Хэрээн гол” гэх газар өөрийн өмчлөл эзэмшлийн техник тоног төхөөрөмжийг ашиглан бусадтай хамтарч ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахаар техник хэрэгслүүдээ зөөвөрлөн авч очиж ажилчдыг байршуулан бэлтгэл ажлыг хангах явцдаа ажиллагсдад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөөгүй, тухайн үедээ  хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах үүргээ биелүүлээгүйн улмаас туслах ажилтан Д.Ч нь голоос ажиллагсдын хэрэгцээний ундны ус авахаар яваад голын дунд орж зогссон ковшны шанаган дээрээс ус руу унаж, живж нас барсан нь ажил олгогч буюу ”******* буга” ХХК-ний захирал захирлын “Хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг биелүүлээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах талаар ажилтанд зааварчилгаа өгөөгүй, анхааруулж сануулаагүйтэй шалтгаант холбоотой байх тул түүнийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэх үндэслэлтэй  болох нь:

 1.Шүүгдэгч Д.Э*******ын шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүх болон улсын яллагчийн зүгээс гэм буруутайд тооцсон тул гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид энэ хүүхдийг байртай болгохын төлөө зүтгээд хөдөлмөрлөөд явж байна. 1 жилийн тэнсэн харгалзах ял оногдуулж өгөхийг хүсэж байна...” гэж мэдүүлснээр,

2.Шүүгдэгч Д.Э******* 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Талийгаачийн хувьд өмнө манай компанид хоёр жилийн хугацаанд ажиллаж байсан, ажлын туршлагатай хүн тул ...дугуйт ачигчийн шанаган дээр зогсож гол руу орж ус авахгүй, аюулгүй байдлаа өөрөө хамгаалах бүрэн боломжтой байсан. Талийгаачид хэн ч ундны ус аваад ир гэж үүрэг өгөөгүй. Мөн зарим нь усанд сэлж байсан гэж ярьдаг. Үнэхээр “Хасу” компанитай хамтран ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулаад эхэлчихсэн байсан бол талийгаачид эрх бүхий албан тушаалтны нэг нь аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөхөд бэлэн байсан.

...ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явагдаж байхад ...ажлын байран дээр үйлдвэрлэлийн осол гарч хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учирсан бол тэр үйл явцад компаний захирлын зүгээс хяналт тавиагүй, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй бол компаний удирдлага хариуцлага хүлээх ёстой байх гэж бодож байна...

...Хасу ХХК нь 2018 оны 08 дугаар сарын сүүлээр Сэлэнгэ аймгийн сумын 3 дугаар багийн Бугант тосгоны нутагт хамаарах “Хэрээн голын ам” гэх газарт ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй байсан ба тухайн үед А*******, Б нар нь ашигт малтмал олборлохдоо хэрэглэх ямар нэгэн техник хэрэгсэл байгаагүй учраас миний техникүүдийг тус газарт түрээслэн ажиллуулахаар надад санал тавьсныг нь би хүлээн зөвшөөрч техник хэрэгслүүдээ аваад дээрх газар руу хүргэж өгсөн. Техник хэрэгслүүдийг манай компаний ажилчид өөрсдөө ажиллуулахаар очсон ба тэнд очсоноос хойш ямар нэг ажил явагдаагүй тул би Төв аймгийн ******* сум руу буцаж яваад уг хэрэг болохоос 2 билүү 3 ч билүү хоногийн өмнө “Хэрээн гол” гэх газарт очсон байсан юм.

...2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 18 цагийн үед тэнд байсан ажилчид хоолондоо орсны дараа намайг гэрт байхад гадна ковш ирж зогсоод, оператор Э хэлэхдээ “туслах ажилтан Д.Чыг голын усанд живээд алга болчихлоо” гэхээр нь бид нар талийгаачийг голын эрэг дагуу эрэн хайх ажилд орж шөнөжингөө хайсан боловч олдоогүй. Маргааш нь аймгийн цагдаагийн газар болон онцгой байдлын газраас алба хаагч нар ирж ажиллаад талийгаачийг олсон юм.

...Ундны усыг дандаа техникээр авдаг байсан. Гол руу ковштой орж ус авч байсныг бол би харж байгаагүй. Мэдээ ч үгүй. Ер нь бол 2-3 хоногийн хугацаатай нэг удаа гол руу усанд явдаг байсан...” гэснээр,

Шүүгдэгч Д.Э*******ын 2020 оны 06-р сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар дахин мэдүүлэхдээ: “...Манай “******* буга” ХХК-ий хэдэн ажилчид тоног төхөөрөмжөө ажиллуулахаар сум руу очсоны нэг нь талийгаач Ч юм. Тэнд очсон хүмүүсийг А*******д хариуцуулахаар хүлээлгэн өгсөн боловч өдөр тутам “ийм ажил хийнэ, тийм ажил хийнэ” гэж гэрээ байгуулсан зүйл бол байгаагүй. Ашигт малтмал олборлох үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн тохиолдолд А******* надтай холбогдох гэрээгээ хийнэ гэж тохирсон байсан. Ингээд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явагдаагүй байхад Ч ослоор нас барсан асуудал гарсан... О.Эгийн жолоодож ус авахаар явсан дугуйт ачигч бол миний буюу манай компаний эзэмшлийнх Албан ёсны бичиг баримтыг нь хайгаад олсонгүй. Дугуйт ачигчийн оператор О.Э, талийгаач Д.Ч хоёрт 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх ямар нэг албан тушаалтан байгаагүй.

“******* буга” ХХК-нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал бүхий талбай дээр дур мэдэн нүүж, очиж хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулах ямар ч эрх байхгүй. Харин “Хасу” ХХК нь ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй бичиг баримт нь бүрэн байгаа талаар А******* тухайн үед надад ярьж байсан. Анх хамтран ажиллах талаар А******* миний төрсөн дүү Д.оор дамжуулан уулзаж байсан. Хэрэг явдал болсны дараа Б, А******* хоёр “Анхны байдлаар талийгаачтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ хэргийн материалд өгчих. Талийгаач нь таны хамаатан учраас ар гэрийнхэн тантай арай учир начиртай харьцах байх. Бид нарыг таньж мэдэхгүй учраас бид нарт хүнд тусах байх” гэж хэлэхээр нь би ингэвэл олон хүнийг хохироочихгүй юм болов уу гэж бодоод талийгаачтай байгуулж байсан хөдөлмөрийн гэрээг гаргаж өгсөн. Мөн тэр хоёр надад “Ар гэр талд нь тусалж дэмжих тал дээр анхаарна, хүн тус бүр арав арван сая төгрөг гаргаж талийгаачийн ар гэрт нь өгье” гэж хэлэхээр нь би тэдний саналыг дэмжсэн. Ингэж ярьж тохирсон хэдий ч ... одоог болтол А*******, Б нар талийгаачийн ар гэрийнхэнд нэг төгрөг ч өгөөгүй. Мөн утсаар ч ярихаа больсон...” гэснээр, /хх-ийн 1 дүгээр хавтасны 151 дүгээр хуудас, 2-р хх-ийн 41-******* дугаар хуудас/,

3.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ч******* 2018 оны 11-р сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Миний хувьд болсон зүйлийн талаар харсан үзсэн зүйл байхгүй. Ямартай ч ар гэрийнхнийхээ хүсэлтээр болон талийгаач дүүгийн маань эхнэр Буян-Өлзийгийн хүссэнээр хэрэгт хохирогчоор оролцохоор Сэлэнгэ аймагт хүрэлцэн ирээд байна. ...Тэрээр эхнэр 4 хүүгийн хамт амьдардаг байсан. Сүүлд гарсан хүү гэхээр 5 хүүхэдтэй болсон. Энэ айлаас ганц ажил төрөл хийж ар гэрийнхнээ авч явдаг хүн нь талийгаач дүү маань байсан. Хэдэн хүүхдүүдийг нь хэрхэн амьдрах болоо гэхээр сэтгэл өвдөөд байх юм. ...Дүүгээ дугуйт ачигчийн шанаган дээр суугаад ус авч байгаад унасан гэхэд итгэхгүй байгаа, хэр баргийн хүн уначихмааргүй санагдаад байгаа...” гэснээр, /хх-ийн 25-р хуудас/

4.Д.Ч******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2019 оны 10-р сарын 25-ны өдөр дахин мэдүүлэхдээ:: “...С.А*******, О.Э нарыг бол танихгүй. Д.Э*******той холын төрөл садангийн харилцаа хамааралтай. Талийгаач дүүгийн минь эхнэр 5 хүүхдийг ******* сумын төвд дулаанд холбогдсон байртай болгуулах хүсэлтэй байна...” гэснээр. /хх-ийн 1 дүгээр хавтасны 28-р хуудас/

5.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ч******* шүүх хуралдааны шатанд мэдүүлэхдээ: “...Хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү...” гэснээр,

6.Гэрч А.Д 2018 оны 10-р сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Миний хүүгийн хувьд илүү дутуу зан ааш байхгүй, эхнэр 4 хүүхэдтэйгээ амьдарч байсан ба ******* сумандаа надтай хамт хөдөө мал маллаж байсан, эхнэр нь одоо төрөх гэж байгаа. Би өөрөө өнгөрсөн өвөл бага хүүхдээ бараадаад Улаанбаатар хот руу орсон, тэрнээс хойш хүү маань малаа маллаж байгаад өнгөрсөн 8 сараас өөр хүнд малаа өгөөд компанид ажилд орсон. Одоо энэ ажиллаж байсан компани гэсэн үг...Саяын ажиллаж байсан компанидаа яг ямар ажил үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан талаар мэдэхгүй, 8 сараас хойш л ажилд орсон. Тэрнээс хойш би хүүтэйгээ уулзаагүй байсан ба утсаар ч яриагүй байсан. Хөдөө ажиллаж байгаа гэдэг л байсан...” гэснээр /хх-ийн 29 дүгээр хуудас/

9.Гэрч Д.Чулуунбаатар 2018 оны 10-р сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Манай дүү зун намартаа уурхай энэ тэр газарт халтуурын ажил хийгээд өвөл, хавартаа болохоор аав, ээжтэй хамт мал дээрээ байж байдаг хөдөөний хүн. Ноднин жилээс Э*******ын компанид ажиллаж байгаа. Зүгээр л туслах ажил хийдэг байсан. Олон нялх нойтон хүүхэдтэй учир амьдралд ахуйд хэрэг болох болов уу гэж л би Э*******той ярьж байгаад 8 сараас хойш түүнийг түшүүлж ажилд оруулж ажиллуулж байсан. ... Би хамгийн сүүлд дүүтэйгээ 8 сард ажилд явахад нь буюу *******аас Сэлэнгэ рүү явлаа гэхэд нь уулзаж байсан... гэснээр /хх-ийн 1 дүгээр хавтасны 40 дүгээр хуудас/,

10. Гэрч С.А******* 2018 оны 11-р сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 08 дугаар сарын сүүл 09 дүгээр сарын эхээр тус газарт Э******* ахын 3 тооны ачааны машин, 2 тооны экскаватор төхөөрөмж, 2 тооны дугуйт ачигч, 1 тооны алт угаах зориулалт бүхий төхөөрөмж зэргийг авч очиж байрласан юм. Тус газар руу очих үедээ алт угаах зориулалт бүхий төхөөрөмжийг ачааны машинд ачаад, 2 тооны экскаваторыг зориулалтын ачааны машин хөлслөн ачиж, бусад машин, механизмуудыг өөрөөр нь явуулаад тус газарт хүрсэн. Ажилчдын хувьд 3 машины жолооч нар, 2 экскаваторын 1 оператор, тогооч, найз Энхтайван, Э******* ах зэрэг хүмүүс байсан санагдаж байна. Талийгаач Чыг усанд живж нас барах үед бол экскаваторын оператор Дугараа, Вантөмөр, гагнуурчин Мөөгий, тогооч Сэлэнгээ, түүний нөхөр Гарваа, ковшийн оператор Э, Бат-Очир, Э******* ах бид нарын хүмүүс уурхай дээр байсан.

Э******* ахын техникүүдийг нь нэг сарын 100 орчим сая төгрөгөөр түрээслэн ажиллахаар амаар тохирсон хэдий ч ямар нэгэн ажил хийгдээгүй байсан тул түрээсийн мөнгө төгрөгийг ч өгч чадаагүй.

Миний хувьд уурхайн өдөр тутмын үйл ажиллагааг бүрэн хариуцаж байсан. Уурхай алт олборлох үйл ажиллагаа явагдаагүй байсан тул ямар нэгэн заавар, зааварчилгаа өгсөн тэмдэглэл бичиг цаас байхгүй. Гэхдээ техник тоног төхөөрөмжтэй болгоомжтой харьцах талаар амаар заавар зааварчилгаа өгч байсан. Албан ёсны хөдөлмөр хамгааллыг хариуцсан ажилтан бол байхгүй. Ус голоос авах талаар ямар нэгэн үүрэг чиглэл өгсөн зүйл байхгүй. Ямартай ч ундны ус дууссан байсан тул талийгаач өөрийн санаачилгаараа усанд явсан байх гэж бодож байна. Ер нь өмнө ус дууссан үед хэн боломжтой, завтай нь явдаг байсан. Хэрэг болсны дараа Эгээс ямар учраас ковшоор ус авсан талаар асуухад усны сав бага зэрэг том байгаагийн хажууд голын эргийн ус булингар ихтэй байсан учир булингар багатай газраас ус авахаар орсон гэсэн, өмнө нь тэд нар ковшоор ус авч байгаа нь анзаарагдаж байсан. Тийм асуудал болчихно гэж ёстой санаж байсангүй... бид нар тухайн газарт ирснээс хойш техник тоног төхөөрөмжөө угсрах, засварлах, бэлтгэл ажлаа хангах, отог кемпээ барих зэрэг ажил хийгдсэн. Бэлтгэл ажиллагаа хангагдсан ч ажил хэзээ эхлэх нь тодорхой бус байсан тул хүлээлтийн байдалтай байсан...”  гэснээр /хх-ийн 1 дүгээр хавтасны 33-34-р хуудас/

11.Гэрч О.Э 2018 оны 11-р сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:...Болсон зүйлийн тухай ярихад 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 18 цагийн үед ажилчид хоолондоо орсон. Би хоолоо идчихээд гэрээс гараад иртэл талийгаач Ч гартаа хувин барьчихсан “Хоёулаа гол руу усанд яваад ирье” гэхээр нь би түүнтэй хамт гол руу ус авахаар өөрийн жолооддог дугуйт ачигчийг жолоодоод хажуудаа түүнийг суулгаад гол руу явсан. Уурхайн отгоос голын эрэг хүртэл 1 километр орчим зайтай юм. Голын эрэгт очиход талийгаач буугаад дугуйт ачигчийн шанаган дээр суухаар нь би ковшоо жолоодоод гол руу орж цэнгэг устай хэсэгт нь очиж зогссон. Тэгээд талийгаач төмөр хувингаар уснаас хутгаад 120 литрийн багтаамжтай хөх өнгийн хуванцар сав руу хоёр удаа юүлэн хийгээд 3 дахь удаагаа ус хутгах үедээ хувинтай усандаа татагдаад гол руу унахаар нь би “Хөөе эрэг рүү сэлээрэй” гэж хашгирахад түүний толгой уснаас 2 удаа цухуйж гарч ирээд алга болсон. Тэгээд би ковшоо бушуухан голоос гаргаж байрлуулаад голын эрэг дагаж 2 орчим километр гүйсэн боловч олдоогүй. Тэгээд би эргэж уурхай руу очоод дарга нарт болсон зүйлийн талаар хэлснээр эрлийн үйл ажиллагаа эхэлж бид 1 завиар шөнөжингөө эрж хайсан боловч олдоогүй...миний ажил үүргийн хуваарь гэвэл дугуйт ачигч техникийг жолоодож, тус төхөөрөмжийн тусламжтайгаар хийвэл зохих ажлуудыг хийх ёстой юм. Би хэн нэгэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Амаар тохиролцоод Төв аймгийн ******* суманд ажиллаж байгаад тус газарт нүүдэллэж ирээд байж байсан юм. Ашигт малтмалын олборлох үйл ажиллагаа явагдаагүй байсан тул компаний зүгээс хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулаагүй байсан. Би нэг сарын 1,5 сая төгрөгийн цалин авахаар Э******* захиралтай тохироод ажиллаж байсан. Сар сардаа цалин хөлсөө авдаг байсан. 2015 оноос хойш Төв аймгийн ******* суманд Э******* гэх хүний уурхайд дугуйт оператор ажил хийсээр өнөөдрийг хүрсэн. Дарга нарын зүгээс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хатуу хориглодог юм. Хэн нэгэн хүн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхыг хараагүй. Талийгаачтай хамт  голоос ус авахаар явж байхад тэр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шинж тэмдэг надад огт мэдэгдээгүй. ...” гэснээр /хх-ийн 1 дүгээр хавтасны 47-48-р хуудас/

12.Гэрч Т.Энхтайван 2018 оны 10-р сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Болсон явдлын талаар ярихад 2018 оны 10 дугаар сарын 08 ны өдрийн 19 цагийн үед гэртээ амрахаар хэвтэж байтал дугуйт ачигчийг операторчин Э гаднаас ирээд “Баткаа усанд усанд уначихлаа” гэж хэлэхээр нь бид нар очиж гол руу очиж голын эргийн дагуу Чыг хайсан хэдий ч олдоогүй. Манай уурхайн ажилчид хоорондоо хэрүүл маргаан, зодоон хийсэн зүйл огт байхгүй. Талийгаачийн биеийн байдал хэвийн, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл үгүй байсан. Тэр их ажилсаг, дуу шуу цөөтэй, даруу төлөв залуу байсан...” гэснээр, /хх-ийн 1 дүгээр хавтасны 49-50-р хуудас/

13.Гэрч Д.Дугарсүрэн 2018 оны 11-р сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Би А*******тэй ямар нэг гэрээ байгуулаагүй амаар тохироод л тухайн газарт очсон байсан. Уурхай хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтангүй байсан. Өдөр тутам засвар үйлчилгээний ажилд аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулж, гарын үсэг зуруулсан зүйл байхгүй...” гэснээр, /хх-ийн 1 дүгээр хавтасны 58-59-р хуудас/,

14.Гэрч Г.С 2018 оны 11-р сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Би Э******* захиралтай “******* буга” гэх нэртэй уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанид 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд ажиллаж байна. Манай компани нь ашигт малтмал олборлох зориулалт бүхий техник тоног төхөөрөмжүүдтэй бөгөөд тэдгээрийгээ шаардлагатай компаниудад түрээслүүлэн ажиллуулдаг юм. Түрээслүүлэх үед нь бид өөр өөрсдийн техникүүдээ дагаж явж, жолоодож ажил үүргээ гүйцэтгэдэг юм. ... Би Э*******той хамтран ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Уурхайд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хариуцсан ажилтан байгаагүй. Өдөр тутмын ажилд А******* болгоомжтой техник хэрэгсэлтэйгээ харилцах талаар аюулгүй ажиллагааны зааварчилгааг амаар өгдөг байсан. ...” гэснээр, /хх-ийн 1 дүгээр хавтасны 60-61-р хуудас/,

15.Гэрч Б.Вантөмөр 2019 оны 04-р сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 09 дүгээр сарын эхээр Сэлэнгэ аймгийн сумын Бугант тосгоны “Хэрээн гол” гэх газарт “Тосгон буга” ХХК-ний нэр дээрх экскаваторын операторч ажил хийхээр бусад ажилчидтай хамт очсон. Бид нартай хамт талийгаач Ч ирсэн. Хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй. Амаар тохироод цалин хөлсөө цаг тухай бүрт нь авдаг байсан...Усанд тэр яв, энэ яв гэсэн үүрэг даалгавар өгдөггүй байсан. Уг нь манай кемпийн яг урд талд “Хэрээн гол” гэх гол байсан хэдий ч ус нь маш булингартай учраас “” гол руу ковшоор явж ус авдаг байсан. Би хүртэл ковшийн оператортай усанд яваад шанаган дээр нь зогсоод ус авч байсан. Ер нь бол ус авахаар ковшийн шанаган дээр зогсоод гол руу ороод хувингаар ус хутгахад урсгал нь татаад унагачих гээд их эвгүй байдаг. Тэгээд би ковшны шанаганы дээд талын ирмэгээс нэг гараараа чанга бариад усаа хутгадаг байсан...” гэснээр, /хх-ийн 1 дүгээр хавтасны 62-63-р хуудас/,

16.Гэрч Б.Бадамгарав 2019 оны 05-р сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Ус авах талаар үүрэг даалгавар өгсөн хүн байхгүй. Усгүй болохоор тухайн үед ажил багатай нэг нь жолоочийн хамт усанд явдаг. Талийгаач 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр болон түүнээс өмнөх өдрүүдэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй ...” гэснээр, /хх-ийн 1 дүгээр хавтасны 67-68-р хуудас/,

17.Гэрч Ц.Сэлэнгэ 2018 оны 11-р сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Хэн үүрэг даалгавар өгсөн талаар сайн мэдэхгүй байна. Усгүй болохоор тухайн үед ажил багатай байгаа жолооч нь Этэй хамт усанд явдаг байсан...” гэснээр, /хх-ийн 1 дүгээр хавтасны 69-70-р хуудас/,

18.Гэрч М.Нарангэрэл 2019 оны 10-р сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Манай нөхөр О.Э нь зан байдлын хувьд даруу төлөв, ажилч хичээнгүй, хань ижил, үр хүүхдүүддээ хайр халамж сайтай хүн байгаа юм. Өнгөрсөн жил Э******* гэх хүний компанид ажиллахаар Сэлэнгэ аймаг руу явсан юм. Юу болсон талаар надад мэдэх зүйл байхгүй. ...гэснээр, /хх-ийн 1 дүгээр хавтасны 71 хуудас/,

19.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 89 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Талийгаач Д.Чын биед гэмтэл тогтоогдсонгүй.

2. Талийгаач Д.Ч нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ.

3. Талийгаач Д.Ч нь живэлтийн улмаас механик амьсгал бүтэлтэд орж нас баржээ. ...” гэснээр, /хх-ийн 1 дүгээр хавтасны 77-******* дугаар хуудас/,

20.Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Машбатын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шинжилгээ хийж гаргасан шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. 1.1 Технологийн зориулалттай техник хэрэгслийн /дугуйт ачигч/ шанаганд хүн тээвэрлэсэн нь Үйлдвэрлэл, худалдааны сайдын 2003 оны 98 дугаар тушаалаар батлагдсан Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийн 23 дугаар зүйлийг,

1.2. 2018.10.08-ны өдөр аюулгүй ажиллагааны зааварчилгааг ажилтан Д.Чад өгөлгүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь “Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. ...” гэснээр, /хх-ийн 1 дүгээр хавтасны 91 дүгээр хуудас/,

21.Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Машбатын 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гаргасан нэмэлт дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Д.Ч нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байсан нь шинжээчийн дүгнэлтэнд нөлөөлнө.

2. Д.Ч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голоос ус авч өөрийгөө аюул, эрсдэлд учруулсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7-д заасан заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. ...” гэснээр, /хх-ийн 1 дүгээр хавтасны 109 дүгээр хуудас/,

Шинжээч Д.Машбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... талийгаачД.Чад өдөр тутмын үйл ажиллагааны аюулгүй ажиллагааны зааварчилгааг түүнд ажил олгогч хариуцах ёстой. ...талийгаачтай хөдөлмөрийн гэрээ байгуулан цалинжуулан ажиллаж байсан этгээд хариуцлагаас чөлөөлөгдөхгүй...” гэснээр

22.Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Г.Эгийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.”Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлдэг тул энэ нь зам тээврийн осол биш байна ... 3. Иргэн О.Э /ФБ*******051115/ дугуйт ачигч техникийн жолоодох эрхийн 541558 дугаартай В,М ангиллын хүчинтэй үнэмлэхтэй байна. ...” гэснээр, /хх-ийн 116 дугаар хуудас/,

23.Гэрч О.Болд-Эрдэнэ 2020 оны 05-р сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Миний ажил үүргийн хуваарь гэвэл Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгж, байгууллагуудад ашигт малтмалын тухай хууль, байгаль орчныг хамгаалах тухай хууль, тэсэрч дэлбэрэх бодис тэсэлгээний эргэлтэнд хяналт тавих тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм журмыг хэрэгжүүлэн ажиллах асуудал юм. ...Би “Хасү ХХК”-ний талаар мэднэ. Уг компани нь 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр дээрх газарт ашигт малтмал олборлох зорилгоор ашиглалтын тусгай зөвшөөрлийг гаргуулан авсан. Түүнээс хойш Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдан гарч хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой “Хасү ХХК”-ний дээрх тусгай зөвшөөрөл түр түдгэлзсэн байж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тусгай зөвшөөрлөө эрх бүхий байгууллагаар сэргээлгэж авсан байсан. Энэ хугацаанаас хойш тус компани албан ёсоор ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд 2019 онд ашигт малтмал газрын тосны газрын шийдвэрээр тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосон. ...Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэж заасан байдаг. Мөн хуульд нийцүүлэн гаргасан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан тушаалын 2.3.2-т: “онцгой хамгаалалтын бүсийг тогтоохдоо гол мөрөн, горхи, булаг шандын эргээс 50 метрээс доошгүй зайд буюу түүнээс өргөн намаг бүхий татамтай тохиолдолд нийт татмын хэмжээгээр өргөсгөж онцгой хамгаалалтын бүсийг тогтооно” гэж, энгийн хамгаалалтын бүсийг 2.6.1-т: “усны сан бүхий газраас 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүсийг тогтооно” гэж байдаг. “Хасү” ХХК-ний ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2018 онд сэргээхдээ Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд заасан онцгой хамгаалалтын бүсийг хасаж лицензийг олгосон гэхээр лицензийн талбайд болон Хэрээн голын хэсэг огт ороогүй...” гэснээр, / хх-ийн 2 дугаар хавтасны 36-37 дугаар хуудас/,

24.Гэрч Ж.Жавхлантөгс 2020 оны 05-р сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Би гэх хүнтэй “Классик мото” ХХК-ний дор хамтарч ажиллах болсон юм. бид хоёр 2015 оноос эхлээд хамтран ажиллаж байгаад 2017 оны 05 дугаар сард компанийн эд хөрөнгө хуваасан юм. Уг хөрөнгө дунд 00-94 УИ улсын дугаартай авто ачигч буюу ковшийг ын нэр дээр шилжүүлэн өгсөн. Авто тээврийн үндэсний төвд хүртэл хүсэлт өгч байсан. Одоо бол уг техникийг гэх хүн мэдэж байгаа...” гэснээр, /2-р хх-ийн 62-63 дугаар хуудас/,

25.Гэрч С.А******* 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “..Би “Хасу” ХХК-ний захирал Б гэх залуутай амаар ярьж тохиролцоод Бугант тосгоны “Хэрээн гол” гэх нэртэй газарт техник хэрэгслээ аваачсан. Ямар нэг гэрээ хийсэн зүйл огт байхгүй. Талийгаач Ч надтай ямар нэг гэрээ байгуулсан зүйл байхгүй. Анх техник авчрахдаа дагуулж ирсэн юм. Талийгаачийг туслах ажилтнаар ажиллуулах гэж байсан. Талийгаач 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Талийгаачид хэн нэгэн гол руу явах талаар үүрэг чиглэл өгөөгүй...” гэснийг /2-р хх-ийн 64-65 дугаар хуудас/ тус тус шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх нотлох баримтаар тооцож үнэлэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Э******* нь “******* буга” ХХК-ний захирлаар ажиллаж байхдаа  Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн  27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт: “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.” гэсэн заалтыг хангаж ажиллаагүй байна. 27.2 дахь хэсэгт:”Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна” гэснийг зөрчиж ажилчин Д.Чад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хэрхэн хангаж ажиллах талаар зааварчилгаа өгөөгүй зэрэг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас бусдын амь нас хохирсон байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Д.Ч нь ******* буга ХХК-ний туслах ажилтнаар ажиллаж байгаад ажлын байран дээрээ тухайн компаний ажил үүргийг гүйцэтгэж байгаад амь насаа алдсан тул амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 , 508 дугаар зүйлд тус тус зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар хохирол төлбөрийн нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.Э******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгож шүүгдэгч Д.Э*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагч А.Энхтуяа нь “Шүүгдэгч Д.Э******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жил хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай” гэсэн ялын саналыг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ч******* нь “...Би өнчин үлдсэн хэдэн хүүхдийг нь сургууль, цэцэрлэгтэйгээ ойрхон газар, сумын төвдөө орох оронтой болгочихвол гомдолгүй, одоо талийгаачийн эхнэр, таван хүүхэд нь их хүнд нөхцөлтэй, амьдарч байгаа...” гэсэн хүсэлтийг,

Шүүгдэгч Д.Э*******ын өмгөөлөгч Л.Даваасүрэнгийн “...Миний үйлчлүүлэг гэм буруугийн шүүх хуралдааны дараа өмгөөлөгчтэйгөө уулзаад гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа хэлсэн. Миний үйлчлүүлэгчийн гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрснийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, эрх зүйн байдлыг дээрдүүлж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...”  гэсэн өмгөөллийн дүгнэлтийг,

Шүүгдэгч Д.Э******* нь “Намайг гэм буруутай гэж үзэж байгаа бол хүлээн зөвшөөрч байна” гэж эцсийн үг хэлснийг тус тус шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон нөхцөл байдалтай харьцуулан дүгнэлт хийж, нотлох баримтуудыг шүүгчийн дотоод итгэлээр үнэлж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн хуралд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөлгүй маргаж, мэтгэлцэж оролцсон атлаа гэм буруугийн шүүх хурал завсарлаж шүүхээс шийдвэр гарсны дараа гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг “Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэж дүгнээгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” үндэслэлгүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д “...Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан байна.

Шүүгдэгч Д.Э*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан ”тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тус тус харгалзан үзэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Э*******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд нь цээрлүүлэх талаарх шударга ёсны зарчмыг удирдлага болгон:

Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 /нэг/ жилийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

Шүүгдэгч Д.Э******* нь энэ гэмт хэрийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Э*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигин овогт Д******* Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүй улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Э*******ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Д.Э*******од оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч Д.Э******* нь энэ гэмт хэрийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

5.Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Д.Ч*******т Иргэний хуулийн 497,498, 508 дугаар зүйлд тус тус зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Д.Э*******оос Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар хохирол, төлбөр нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9-р зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Э*******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.ОЮУНТУНГАЛАГ