| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/02146/И |
| Дугаар | 2309 |
| Огноо | 2017-08-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 2309
|
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 40, 50 мянгат, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 7/4 байр, 1 тоотод оршин байх, “Арвайн үр” хадгаламж зээлийн хоршоо /ХЗХ/, /РД:5027403/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, 17 дугаар байр, 21 тоотод оршин суух, Боржигин овогт Гансүхийн Энхзул /РД:уз91110605/-д
Зээлийн гэрээний үүрэгт 57,300,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сайнзаяа, хариуцагч Г.Энхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Энхзул нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан 15/96 тоот зээлийн гэрээгээр 40,000,000 төгрөгийг 2.8 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай бизнесийн зориулалтаар зээл авсан. 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр өөрсдийн хүсэлтийн дагуу гэрээний нөхцөлийг өөрчилж сунгалт хийсэн. Гэвч 2016 оны 9 дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл нэг ч төлбөр хийгдээгүй байгаа. Хоршоо өвлийн улиралд нялх нойтон хүүхдүүдтэй гишүүн харж үзэн 2017 оны 3 дугаар сарыг дуустал хугацааны боломж олгосон боловч төлөлт хийлгүй өнөөдрийг хүрч хоршооны 300 гаруй гишүүдийн эрх ашгийг хөндөж байна. Иймд Г.Энхзулаас үндсэн зээл 43,280,000 төгрөг, зээлийн хүү 10,618,400 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,123,680 төгрөг, нийт 56,022,080 төгрөгийг барьцаа болох үл хөдлөх хөрөнгөөр хангуулах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагадаа: Бид нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Хариуцагчаас нийт 57,300,000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сайнзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 56,022,080 төгрөг, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага 1,277,920 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн тул эвлэрлийн гэрээ байгуулж байна. Бидний эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Энхзул шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: Би 57,300,000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 4 сарын хугацаанд төлж барагдуулна гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “Арвайн үр” ХЗХ-ны нэхэмжлэлтэй хариуцагч Г.Энхзулд холбогдох иргэний хэрэгт үндсэн зээл 43,280,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн хүртэл зээлийн хүү 14,020,000 төгрөг, нийт 57,300,000 төгрөгийг хариуцагч 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээнд дээрх төлбөр болох 57,300,000 төгрөгийг тохиролцсон хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Санжтан овогт Жамъяандоржийн Пүрэвдоржийн өмчлөлийн ГД:000419118 Ү-2205038161 улсын бүртэлийн дугаартай, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 17 дугаар байр, 21 тоот хаягт байрлах 84 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй болно гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Арвайн үр” хадгаламж зээлийн хоршоо /ХЗХ/ нь хариуцагч Г.Энхзулд холбогдуулж 57,300,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагуудыг гаргаж шүүхэд ханджээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд зохигчид эвлэрлийн гэрээ байгуулж байна.
Тодруулбал, хариуцагч Г.Энхзул нэхэмжлэлийн шаардлага болох 57,300,000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын сарын 30-ны өдөр нэхэмжлэгч “Арвайн үр” хадгаламж зээлийн хоршоо /ХЗХ/-д бүрэн төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн ба харин тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүйтохиолдолд зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох Ү-2205038161 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 17 дугаар байрны 21 тоот хаягт байрлах 84 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд харилцан тохирчээ.
Зохигчид дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Г.Энхзул нэхэмжлэлийн шаардлага болох 57,300,000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын сарын 30-ны өдөр “Арвайн үр” хадгаламж зээлийн хоршоо /ХЗХ/-д бүрэн төлж барагдуулах бөгөөд тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох Ү-2205038161 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 17 дугаар байрны 21 тоот хаягт байрлах 84 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 543,770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Энхзулаас 543,770 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Арвайн үр” хадгаламж зээлийн хоршоо /ХЗХ/-нд олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ
|