| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/02693/И |
| Дугаар | 2301 |
| Огноо | 2017-08-25 |
| Маргааны төрөл | Олон улсын гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 2301
| 2017 оны 08 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2017/02301 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 29 дүгээр байр, 6 тоотод оршин суух, Сартуул овогт Дэлгэрийн Мөнхбат /РД:чл64042215/,
иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Ириүм” ХХК /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд/-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Мөнхбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Мөнхбат миний бие “Ириүм” ХХК-д холбогдуулан компанийн хувьцаа худалдах-худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШЗ2017/07382 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгэгдсэн хаягтаа “Ириүм” ХХК нь байдаггүй тул уг компанийн хаяг болон хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчийг олж тогтоолгох шаардлагатай байна гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нарантуяа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхэд нэхэмжлэгч Д.Мөнхбатын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн эзгүйд шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцүүлж өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Мөнхбатаас иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Ириүм” ХХК /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд/-ийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд ханджээ.
Нэхэмжлэгч нь хариуцагч “Ириүм” ХХК-д холбогдуулан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 182/Ш32017/07382 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Хүсэлт гаргагч Д.Мөнхбатад иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Ириүм” ХХК /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд/-ийг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл дээрх шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй байна.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Ириүм” ХХК /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд/-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч Д.Мөнхбатад мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгав.
Нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд “Ириүм” ХХК /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан “Ириүм” ХХК /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд/-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч Д.Мөнхбатад мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 29 дүгээр байр, 6 тоотод оршин суух, Сартуул овогт Дэлгэрийн Мөнхбат,
Хаяг: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 29 дүгээр байр, 6 тоот,
Утас: 8811-1964, 8000-2874
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд: “Ириүм” ХХК /РД:5345308/
/С.Батчимэг, утас: 9109-5908, 99095908/
Орчуулагч: Т.Баярмаа, утас: 9161-7181
Хаяг: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Жуулчин 3-2-15 тоот,
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ