Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 69

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч: А.Намдаг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Батжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: А.Адъяасүрэн,

Шүүгдэгч: М.Мөнхтогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бээл овогт Мирагийн Мөнхтогтоход холбогдох эрүүгийн 201615000154 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эхийн хамт Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 3 дугаар баг “Аргуйн гол” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 26-ний өдрийн 235 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Сум дундын 18 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 06-ний өдрийн 57 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 8 хоногийн ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, Бээл овогт Мирагийн Мөнхтогтох /РД: ЙЖ86100310/

Шүүгдэгч М.Мөнхтогтох нь ялтай байх хугацаандаа согтуурсан үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн догшин авирлан 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 21 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 3 дугаар багийн иргэн Нэргүйн Мөнхтогтохын гэрт тус сумын харьяат Жаргалын Батцэнгэлийг үл ялих зүйлээр шалтаглан зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулан танхайрсан, мөн танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэн Ц.Оюунцэцэгийг эсэргүүцэж боож унагасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч М.Мөнхтогтох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр адуу эрээд явж байгаад Богд сумын төвд найзтайгаа тааралдаад архи, пиво уусан. Адуугаа ололгүй орой болсон. Миний мотоциклийн кундакторын түлхүүр нь хаягдсан байсан. Н.Мөнхтогтохынд түлхүүр, багаж хайх гээд гэрт нь орсон. Тэнд Соёлмаа танай ахынх хойно буусан юм уу? Гэхээр нь би буугаагүй гээд энэ талаар маргалдаж эхэлсэн. Миний өвөрт нэг шил архи байсан. Батцэнгэлийг хуваагаад уухуу гэж хэлсэн чинь Батцэнгэл чам шиг бандитай уухгүй, танай аав чинь хулгайч биз дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би банди гэдэг чинь шоронгийн үг, манай аав юу хулгайлсан юм гэж хэлсэн чинь танайхан удмаараа хулгайч гээд намайг цохисон. Би таныг цохихгүй гээд дээлийн энгэрийг нь урсан чинь намайг цохихоор нь би зөрүүлээд 2 удаа цохьсон. Хамраас нь цус нилээд гарсан. Оюунцэцэг цагдаа дуудах гээд байхаар нь би битгий дууд гэж хэлсэн. Тэрнээс биш боосон юм байхгүй” гэв.

Гэрч Н.Мөнхтогтох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Манайд Ж.Батцэнгэл эхнэртэйгээ ирсэн. М.Мөнхтогтох мотоцикль болохгүй байна гээд багаж асууж ирсэн. М.Мөнхтогтохын ах нь манайд тэнд ирж буусан гэж ярьж байгаад маргалдаж эхэлсэн. Мөнхтогтох сумын төв орчихоод ирлээ гэж ярьж байсан. Мөнхтогтох өврөөсөө архи гаргаж ирээд ууя гэхэд нь Батцэнгэл уухгүй гээд эх, эцгийг нь хулгайчаар дуудаад маргаан үүссэн. Ж.Батцэнгэл чам шиг бандитай архи уухгүй, танайхан хулгайчууд биз дээ гэж хэлсэн. Ж.Батцэнгэлийн эхнэр нь цагдаа дуудлаа гээд явсан. Ж.Батцэнгэл М.Мөнхтогтохыг барьж аваад 2-3 удаа цохьсон” гэв.

Хохирогч Ж.Батцэнгэлийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр эхнэр Ц.Оюунцэцэгтэй хамт нутгийн айл болох Нэргүйн Мөнхтогтохынд очиход Н.Мөнхтогтохын эхнэр Д.Баярсүрэн, Д.Баярсүрэнгийн охин дүү Д.Соёлмаа нар байсан. Удаагүй манай нутгийн Мирагийн Мөнхтогтох халамцуу ганцаараа мотоцикльтой ирсэн. Соёлмаа, Мирагийн Мөнхтогтох 2 айлын өвөлжөөнөөс болж маргалдаж эхэлсэн. Би тэр 2-ын дундуур ороод “маргалдахаа боль бандиа” гэж хэлэхэд Мирагийн Мөнхтогтох нь намайг “банди” гэж хэллээ гээд надтай маргалдсан. Мирагийн Мөнхтогтох нь өврөөсөө задалчихсан архи гаргаж ирээд Нэргүйгийн Мөнхтогтох болон намайг 3-уулаа архийг ууя гэхээр нь би архи уудаггүй гэж хэлсэн. Мирагийн Мөнхтогтох архи ууя гээд намайг хоргоогоод байхаар нь чам шиг хүүхэдтэй архи уудаггүй гэж хэлсэн. Тэрнээс болоод Мирагийн Мөнхтогтох намайг “хэзээ ийм болсон юм бэ?” гэснээ манай аавыг хочоор нь хэлсэн. Тэгээд Мирагийн Мөнхтогтох намайг гэрийн хойморт сууж байхад хүрч ирээд тийрч унагаад дээрээс дараад намайг мөргөх гэхээр нь би мөргүүлээгүй. Нэргүйн Мөнхтогтох бид 2-ыг салгасан. Би Нэргүйн Мөнхтогтохын зүүн талын орон дээр сууж байхад Мирагийн Мөнхтогтох Нэргүйн Мөнхтогтохын зүүн талын орны хажууд байсан будааг асгаад над руу дайрахаар нь зөрүүлээд заамдаад авсан. Мирагийн Мөнхтогтох нь миний нүүрэн тус газар 2 удаа гараараа цохиход хамраас цус гарсан. Би Нэргүйн Мөнхтогтохын гэрийн зүүн талд суугаад л үлдсэн. Манай эхнэр Оюунцэцэг сумын цагдаад мэдэгдэнэ гээд гар утсаа аваад гартал араас нь Мирагийн Мөнхтогтох гараад манай эхнэрийг цагдаад хэлүүлэхгүй гэж гар утсыг нь булааж хоолойг нь боосон байсан. Би гэрт байсан. Тэр талаар хараагүй. Сүүлд нь манай эхнэр Оюунцэцэг надад хэлсэн. Би тэгээд эхнэртэйгээ мотоциклио унаад гэр рүүгээ явсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22-24,109 хуудас/

Хохирогч Ц.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 21 цаг өнгөрч байхад нөхөр Ж.Батцэнгэлтэй нутгийнхаа Нэргүйн Мөнхтогтохынд очсон. Тэднийд Нэргүйн Мөнхтогтох, эхнэр Баярсүрэн, Баярсүрэнгийн дүү Д.Соёлмаа нар байсан. Удалгүй Мирагийн Мөнхтогтох ганцаараа мотоцикльтой халамцуу орж ирсэн. Мирагийн Мөнхтогтох Нэргүйн Мөнхтогтохынд орж ирээд мотоциклынхоо түлхүүрийг хаячихаад ирлээ, кундактороо салгаад утсыг нь холбоё отверка, асаагуураа өгчих гэхэд Нэргүйн Мөнхтогтох орон доогуур байгаа гэхэд нь манай нөхөр Батцэнгэл отверкийг нь орон доороос гаргаж ирээд бариад сууж байтал Мирагийн Мөнхтогтох Д.Соёлмаатай өвөлжөөний талаар ярьж байгаад маргалдаж эхэлсэн. Тэгэхээр нь манай нөхөр Батцэнгэл Мирагийн Мөнхтогтохыг банди минь зүгээр байгаарай гэж хэлэхэд М.Мөнхтогтох манай нөхрийг чи намайг банди гэлээ, чи наад барьж байгаа отверкараа намайг чаддаг юм бол дүрээдэх гэхэд нь манай нөхөр юм дуугараагүй. М.Мөнхтогтох нь өврөөсөө хугас шил архи гаргаж ирээд манай нөхөр, Нэргүйн Мөнхтогтох хоёртой хувааж ууя гэхэд нь манай нөхөр Батцэнгэл архи уудаггүй гэхэд хугас шил архи болохоор голж байна уу? Би Нэргүйн Мөнхтогтохтой энэ архийг ууя гэхэд Нэргүйн Мөнхтогтох юм дуугараагүй. Тэгтэл манай нөхөр Ж.Батцэнгэл Мирагийн Мөнхтогтохтой архи уухгүй гэж хэлсэн. Мирагийн Мөнхтогтох манай нөхрийг хамт архи уусангүй гэж маргаан гаргаад, манай нөхөр Ж.Батцэнгэл Нэргүйн Мөнхтогтохын гэрийн баруун талын багананы хажууд сууж байхад нь босож ирээд хөлөөрөө цээж рүү нь өшиглөхөөр нь би Нэргүйн Мөнхтогтох, Д.Баярсүрэн бид 3 тэр хоёрыг салгасан. Би М.Мөнхтогтоход манай нөхөр Ж.Батцэнгэл тархи толгой нь өвддөг, маргалдаад хэрэггүй гэж хэлэхэд миний үгэнд оролгүй манай нөхрийг мөргөж, өмсөж явсан дээлнийх нь энгэрээс татахад дээлний энгэр нь урагдсан. М.Мөнхтогтох манай нөхрийг гэрээс гаргахгүй, ахиж барьж аваад Нэргүйн Мөнхтогтохын зүүн орон дээр дарж унагаагаад хамар руу нь гараараа нэг удаа цохиход Ж.Батцэнгэлийн хамраас цус гоожоод байхаар нь би сумын цагдаад утсаар мэдэгдэх гээд гартал М.Мөнхтогтох миний араас гарч ирээд намайг яагаад цагдаад мэдэгдэх гээд байгаа юм бэ? гэхээр нь айсандаа Нэргүйн Мөнхтогтохынд буцаад орсон. Нэргүйн Мөнхтогтохын гэрт ороод гэрт байсан мотоциклийн обудыг аваад гэрийн зүүн талд гадаа гаргаж хаячихаад буцаад гэрт ороход Мирагийн Мөнхтогтох манай нөхрийг гүйцээгээд хаячихъя гээд орилоод байхаар нь борцны нүдүүрийг нь аваад юмны араар хийсэн. Хутганы иш цухуйгаад байхаар нь тавиур доогуур нь хийсэн. Би Нэргүйн Мөнхтогтохын гэрээс ганцаараа гараад сумын цагдаад мэдэгдэх гэхэд Мирагийн Мөнхтогтох араас гарч ирээд миний гараас барьж аваад дээлний захаар хоолой боогоод газар унагаахад манай нөхөр Ж.Батцэнгэл, Д.Баярсүрэн, Нэргүйн Мөнхтогтох нар гарч ирээд яагаад намайг боож байгаа юм бэ? гээд Мирагийн Мөнхтогтохыг манай нөхөр Батцэнгэл нэг удаа гараараа цохиход Мирагийн Мөнхтогтох манай нөхрийг бариад авсан. Гэмтэл учраагүй. Шинжээч томилуулахгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 106-107 хуудас/

Гэрч Д.Соёлмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Мирагийн Мөнхтогтох намайг согтуудаа бэлчээрээ харамладаг гэхээр нь би юм дуугараагүй. Манай хүүхэд 3 настай унтахаар нь би хүүхдээ аваад гарсан. Намайг гадаа байхад гэр дотор хүмүүс маргалдаад байх шиг чимээ сонсогдсон. Би гэрт ороогүй. Би тэр хүмүүсийг явсны дараа хүргэн Н.Мөнхтогтохын гэрт ороход хүргэн Н.Мөнхтогтох, манай эгч Баярсүрэн, Мирагийн Мөнхтогтох нар байсан. Батцэнгэл эхнэртэйгээ явчихсан байсан. Хүргэн Н.Мөнхтогтохын гэрийн зүүн талд байсан будаа асгарсан байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 25-26 хуудас/

Гэрч Д.Баярсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...М.Мөнхтогтох нь Ж.Батцэнгэлийн нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиход Ж.Батцэнгэлийн хамраас нь цус гарсан. Мотоциклийн обудыг Ц.Оюунцэцэг манай гэрийн гадаа гаргаж тавьсан. Борц нүддэг зүйлийг Ц.Оюунцэцэг орон доогуур хийсэн. Мирагийн Мөнхтогтох заазуур аваад ир гэж бахирсныг санахгүй байна. Манай нөхөр Н.Мөнхтогтохыг барьж байсан. Манай нөхөр Мирагийн Мөнхтогтохыг бариагүй бол чулуу шидэж магадгүй байсан байх. Мирагийн Мөнхтогтох нь хохирогч Ц.Оюунцэцэгийг манай гэр дотор сумын цагдаад мэдэгдэнэ гээд утсаар залгаж байхад утсаар цагдаа руу ярьдаг хэн бэ? гэхэд Ц.Оюунцэцэг М.Мөнхтогтохын урдаас юм дуугараагүй. Ц.Оюунцэцэг манайхаас гүйж гартал араас нь Мирагийн Мөнхтогтох гарсан. Манай нөхөр Нэргүйн Мөнхтогтох харсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 30-32, 112 хуудас/

Гэрч Н.Мөнхтогтохын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Мөнхтогтох нь Ж.Батцэнгэлийн хамар руу 2 удаа гараараа цохьсон. Батцэнгэлийн хамарнаас цус гарсан. Би тэр 2-ыг тавиулаад Ж.Батцэнгэл эхнэр Ц.Оюунцэцэгтэй хамт яваад өгсөн. Ж.Батцэнгэлийн хамар нь мурийж нүд нь хөхөрсөн байсан. Яг тийм зүйл болсон. Ц.Оюунцэцэг манай гэрт байсан эд зүйлийг орны хөндий болон гэрийн гадаа гаргаж тавьсан. Мирагийн Мөнхтогтох Ж.Батцэнгэлтэй барилцаад авсан байхаар нь би тэр 2-ыг салгасан. Би Мөнхтогтохыг барьж байсан. Би М.Мөнхтогтохыг бариагүй бол чулуу шидэж магадгүй байсан байх. Мирагийн Мөнхтогтох хохирогч Ц.Оюунцэцэгийг манай гэр дотор сумын цагдаад мэдэгдэнэ гээд утсаар залгаж байхад нь утсаар цагдаа руу ярьдаг хэн бэ? гэхэд Ц.Оюунцэцэг М.Мөнхтогтохын урдаас юм дуугараагүй. Ц.Оюунцэцэг манайхаас гүйж гарахад нь араас Мирагийн Мөнхтогтох гарсан. Би тэр хоёрын араас гартал Мирагийн Мөнхтогтох манай гэрийг тойруулж барьсан хашааны баруун талд Ц.Оюунцэцэгийн өмсөж явсан дээлнээс заамдаад барьчихсан хоолойг нь боож байхаар нь би Мирагийн Мөнхтогтох Оюунцэцэг 2-ыг салгасан” гэсэн мэдүүлэг.  /хх-ийн 33-35, 113 хуудас/

Шинжээч Ц.Халтархүү мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Дээрх бүх гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн /2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр/ шинэ гэмтлүүд байсан. Хуучин гэмтэл нь дагз ясны хуучин хугаралтай байсан энэ нь хэргийн цаг хугацаанд үүсгэгдээгүй гэмтэл байсан тул дүгнэлтэнд тусгагдаагүй ..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 114 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 136 дугаартай: ... Ж.Батцэнгэлийн биед тархины доргилт, хамрын ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, 2 нүдний зовхины цус хуралт, 2 хацар, хүзүүний зулгаралт, 2 нүдний зовхи, хамрын зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх магадлалтай. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 39 хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, хураан авах тогтоол, тэмдэглэл, эд зүйл эд мөрийн баримтаар хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС ХХК”-ний 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ¹07/22 дугаар үнэлгээний тайлан,

- Нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-ийн 110-111 хуудас/,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 26-ний өдрийн 235 дугаар шийтгэх тогтоол,  Сум дундын 18 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 06-ний өдрийн 57 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбарууд,

- Хохирогч Ж.Батцэнгэл, Ц.Оюунцэцэг нараас хохирол төлбөрт 670.000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлтүүд,

- Шүүгдэгч М.Мөнхтогтохын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 1, 17-20, 51, 53, 71-80, 90-91, 93-95, 101-104 хуудас/

- Шүүгдэгч М.Мөнхтогтохын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 3 дугаар багийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 044 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 54, 69 хуудас/

- Шүүгдэгч М.Мөнхтогтохын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 хуудас/ зэрэг болно.,

Шүүгдэгч Бээл овгийн Мирагийн Мөнхтогтоход аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хохирогч Ж.Батцэнгэлийн мөрдөн байцаалтанд “...2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр эхнэр Ц.Оюунцэцэгтэй хамт нутгийн айл болох Нэргүйн Мөнхтогтохынд очиход Мөнхтогтохын эхнэр Д.Баярсүрэн, Д.Баярсүрэнгийн охин дүү Д.Соёлмаа нар байсан. Удаагүй манай нутгийн Мирагийн Мөнхтогтох халамцуу ганцаараа мотоцикльтой ирсэн. Д.Соёлмаа, Мирагийн Мөнхтогтох 2 айлын өвөлжөөнөөс болж маргалдаж эхэлсэн. Би тэр 2-ын дундуур ороод “маргалдахаа боль бандиа” гэж хэлэхэд Мирагийн Мөнхтогтох нь намайг “банди” гэж хэллээ гээд надтай маргалдсан. ...Мирагийн Мөнхтогтох архи ууя гээд намайг хоргоогоод байхаар нь чам шиг хүүхэдтэй архи уудаггүй гэж хэлсэн. Тэрнээс болоод Мирагийн Мөнхтогтох намайг “хэзээ ийм болсон юм бэ?” гэснээ манай аавыг хочоор нь хэлсэн. Тэгээд Мирагийн Мөнхтогтох намайг гэрийн хойморт сууж байхад хүрч ирээд тийрч унагаад дээрээс дараад намайг мөргөх гэхээр нь би мөргүүлээгүй. Нэргүйн Мөнхтогтох бид 2-ыг салгасан. Би Нэргүйн Мөнхтогтохын зүүн талын орон дээр сууж байхад Мирагийн Мөнхтогтох Нэргүйн Мөнхтогтохын зүүн талын орны хажууд байсан будааг асгаад над руу дайрахаар нь зөрүүлээд заамдаад авсан. Мирагийн Мөнхтогтох нь миний нүүрэн тус газар 2 удаа гараараа цохиход хамраас цус гарсан” гэсэн талаар өгсөн мэдүүлэг. /хх-ийн 22-24,109 хуудас/, хохирогч Ц.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтанд “...2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 21 цаг өнгөрч байхад нөхөр Ж.Батцэнгэлтэй нутгийнхаа Нэргүйн Мөнхтогтохынд очсон. ...Мирагийн Мөнхтогтох Нэргүйн Мөнхтогтохынд орж ирээд мотоциклынхоо түлхүүрийг хаячихаад ирлээ, кундактороо салгаад утсыг нь холбоё отверка, асаагуураа өгчих гэхэд Нэргүйн Мөнхтогтох орон доогуур байгаа гэхэд нь манай нөхөр Батцэнгэл отверкийг нь орон доороос гаргаж ирээд бариад сууж байтал Мирагийн Мөнхтогтох Д.Соёлмаатай өвөлжөөний талаар ярьж байгаад маргалдаж эхэлсэн. Тэгэхээр нь манай нөхөр Ж.Батцэнгэл Мирагийн Мөнхтогтохыг банди минь зүгээр байгаарай гэж хэлэхэд М.Мөнхтогтох манай нөхрийг чи намайг банди гэлээ, чи наад барьж байгаа отверкараа намайг чаддаг юм бол дүрээдэх гэхэд нь манай нөхөр юм дуугараагүй. М.Мөнхтогтох нь өврөөсөө хугас шил архи гаргаж ирээд манай нөхөр, Нэргүйн Мөнхтогтох хоёртой хувааж ууя гэхэд нь манай нөхөр Ж.Батцэнгэл архи уудаггүй гэхэд хугас шил архи болохоор голж байна уу? Би Нэргүйн Мөнхтогтохтой энэ архийг ууя гэхэд Нэргүйн Мөнхтогтох юм дуугараагүй. Тэгтэл манай нөхөр Ж.Батцэнгэл Мирагийн Мөнхтогтохтой архи уухгүй гэж хэлсэн. Мирагийн Мөнхтогтох манай нөхрийг хамт архи уусангүй гэж маргаан гаргаад, манай нөхөр Ж.Батцэнгэл Нэргүйн Мөнхтогтохын гэрийн баруун талын баганы хажууд сууж байхад нь босож ирээд хөлөөрөө цээж рүү нь өшиглөхөөр нь Нэргүйн Мөнхтогтох, Д.Баярсүрэн бид 3 тэр хоёрыг салгасан. Би М.Мөнхтогтоход манай нөхөр Ж.Батцэнгэл тархи толгой нь өвддөг, маргалдаад хэрэггүй гэж хэлэхэд миний үгэнд оролгүй манай нөхрийг мөргөж, өмсөж явсан дээлнийх нь энгэрээс татахад дээлний энгэр нь урагдсан. ...Би Нэргүйн Мөнхтогтохын гэрээс ганцаараа гараад сумын цагдаад мэдэгдэх гэхэд Мирагийн Мөнхтогтох араас гарч ирээд миний гараас барьж аваад дээлний захаар хоолой боогоод газар унагаахад манай нөхөр Ж.Батцэнгэл, Д.Баярсүрэн, Нэргүйн Мөнхтогтох нар гарч ирээд яагаад намайг боож байгаа юм бэ? гээд Мирагийн Мөнхтогтохыг манай нөхөр Ж.Батцэнгэл нэг удаа гараараа цохиход Мирагийн Мөнхтогтох манай нөхрийг бариад авсан. Гэмтэл учраагүй. Шинжээч томилуулахгүй” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 106-107 хуудас/, гэрч Д.Соёлмаагийн мөрдөн байцаалтанд “...Мирагийн Мөнхтогтох намайг согтуудаа бэлчээрээ харамладаг гэхээр нь би юм дуугараагүй. ...Намайг гадаа байхад гэр дотор хүмүүс маргалдаад байх шиг чимээ сонсогдсон” гэсэн талаар өгсөн мэдүүлэг. /хх-ийн 25-26 хуудас/, гэрч Д.Баярсүрэнгийн мөрдөн байцаалтанд “...М.Мөнхтогтох нь Ж.Батцэнгэлийн нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиход Ж.Батцэнгэлийн хамраас нь цус гарсан. ...Мирагийн Мөнхтогтох заазуур аваад ир гэж бахирсныг санахгүй байна. Мирагийн Мөнхтогтох нь хохирогч Ц.Оюунцэцэгийг манай гэр дотор сумын цагдаад мэдэгдэнэ гээд утсаар залгаж байхад утсаар цагдаа руу ярьдаг хэн бэ? гэхэд Ц.Оюунцэцэг Мөнхтогтохын урдаас юм дуугараагүй. Ц.Оюунцэцэг манайхаас гүйж гартал араас нь Мирагийн Мөнхтогтох гарсан. Манай нөхөр Нэргүйн Мөнхтогтох харсан” гэсэн талаар өгсөн мэдүүлэг. /хх-ийн 30-32, 112 хуудас/, гэрч Н.Мөнхтогтохын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Манайд Батцэнгэл эхнэртэйгээ ирсэн. М.Мөнхтогтох мотоцикль болохгүй байна гээд багаж асууж ирсэн. М.Мөнхтогтохын ах нь манайд тэнд ирж буусан гэж ярьж байгаад маргалдаж эхэлсэн. М.Мөнхтогтох сумын төв орчихоод ирлээ гэж ярьж байсан. М.Мөнхтогтох өврөөсөө архи гаргаж ирээд ууя гэхэд нь Батцэнгэл уухгүй гээд эх, эцгийг нь хулгайчаар дуудаад маргаан үүссэн. М.Мөнхтогтох нь Батцэнгэлийн хамар руу 2 удаа гараараа цохьсон. Ж.Батцэнгэлийн хамарнаас цус гарсан. Би тэр 2-ыг тавиулаад Ж.Батцэнгэл эхнэр Ц.Оюунцэцэгтэй хамт яваад өгсөн. Батцэнгэлийн хамар нь мурийж нүд нь хөхөрсөн байсан. ...Мирагийн Мөнхтогтох хохирогч Ц.Оюунцэцэгийг манай гэр дотор сумын цагдаад мэдэгдэнэ гээд утсаар залгаж байхад нь утсаар цагдаа руу ярьдаг хэн бэ? гэхэд Ц.Оюунцэцэг Мөнхтогтохын урдаас юм дуугараагүй. Ц.Оюунцэцэг манайхаас гүйж гарахад нь араас Мирагийн Мөнхтогтох гарсан. Би тэр хоёрын араас гартал Мирагийн Мөнхтогтох манай гэрийг тойруулж барьсан хашааны баруун талд Ц.Оюунцэцэгийн өмсөж явсан дээлнээс заамдаад барьчихсан хоолойг нь боож байхаар нь би Мирагийн Мөнхтогтох Оюунцэцэг 2-ыг салгасан” гэсэн талаар өгсөн мэдүүлэг.  /хх-ийн 33-35, 113 хуудас/  зэргээр шүүгдэгч М.Мөнхтогтох нь үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, догшин авирлаж 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 21 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 3 дугаар багийн иргэн Нэргүйн Мөнхтогтохын гэрт тус сумын харьяат Ж.Батцэнгэлийг үл ялих зүйлээр шалтаглан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулж, мөн түүний үйлдлийг таслан зогсоох гэсэн хохирогч Ц.Оюунцэцэгийг эсэргүүцэн боож унагаж танхайрсан гэж үзэхээс илүү хувийн таарамжгүй харилцааны улмаас бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 Өөрөөр хэлбэл М.Мөнхтогтох нь хохирогч Ж.Батцэнгэл нь шүүгдэгчийг бусадтай маргалдаж байхад нь “Банди минь дуугай бай”, мөн М.Мөнхтогтохын эцгийг нь “хулгайч” гэж дуудснаас хоорондоо маргалдаж улмаар шүүгдэгч М.Мөнхтогтох нь хохирогч Ж.Батцэнгэлийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан байна.   

 Шүүгдэгч М.Мөнхжаргал нь хохирогч Ж.Батцэнгэлийн бие махбодид хөнгөн   гэмтэл учруулсан болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 136 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-39/ нотлогдож байна.  

Иймд Өвөрхангай аймгийн Прокурорын газраас М.Мөнхтогтоход бусдыг илтэд үл хүндэтгэн, догшин авирлаж 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 21 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 3 дугаар багийн иргэн Нэргүйн Мөнхтогтохын гэрт тус сумын харьяат Ж.Батцэнгэлийг үл ялих зүйлээр шалтаглан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулж, мөн түүний үйлдлийг таслан зогсоох гэсэн хохирогч Ц.Оюунцэцэгийг эсэргүүцэн боож унагасан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2-т зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, бусдын бие махбодид санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Мөнхтогтоход ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэнг хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэн зэргийг хүндрүүлэх нөхцөл байдалд үзэж түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Ж.Батцэнгэлийн рентгэн зураг 3 ширхэг, амбулаторын карт 1 ширхэг, хар саарал өнгийн хөвөнтэй дээл 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ж.Батцэнгэлд буцаан олгож,

Шүүгдэгч М.Мөнхтогтохын эзэмшлийн 10.000 төгрөгийн үнэ бүхий Nokia 1680 маркийн гар утас 1 ширхэгийг битүүмжилсэн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Шүүгдэгч М.Мөнхтогтох нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ж.Батцэнгэлд 670.000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Бээл овогт Мирагийн Мөнхтогтоход Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2-д   зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Бээл овогт Мирагийн Мөнхтогтохыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бээл овогт Мирагийн Мөнхтогтохыг 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөнхтогтоход оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Ж.Батцэнгэлийн рентгэн зураг 3 ширхэг, амбулаторын карт 1 ширхэг, хар саарал өнгийн хөвөнтэй дээл 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ж.Батцэнгэлд буцаан олгосугай.

6. Шүүгдэгч М.Мөнхтогтох нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч М.Мөнхтогтохын эзэмшлийн 10.000 төгрөгийн үнэ бүхий Nokia 1680 маркийн гар утас 1 ширхэгийг битүүмжилсэн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.  

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд М.Мөнхтогтоход  авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Мөнхтогтоход авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    М.МАНДАХБАЯР