Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2015/1508

 

2015 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2015/1508

Улаанбаатар хот

 

 

 

Р******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Д.Батбаатар, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, М.Б нарыг оролцууланНийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 508 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор Р******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадааТус компани нь Дорноговь аймгийн Х******* сумын нутаг,Л******* гэдэг газарт Х******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг 2009 оноос эхлэн эзэмшиж байсан. Гэтэл Ашигт малтмалын газрын 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 504 тоот шийдвэрээр "Х*******" ХХК-д хууль бусаар шилжүүлсэн. Уг тусгай зөвшөөрөл өөр бусад руу шилжигдэх үйл ажиллагаа Ашигт малтмалын газрын шууд буруутай үйл ажиллагаанаас болсон байна гэдгийг Улсын дээд шүүхийн 2013 оны 6 дугаар 17-ны өдрийн 108 тоот тогтоолоор эцэслэн шийдвэрлэж, маргаан бүхий 14430 тоот тусгай зөвшөөрөл "Р*******" ХХК руу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 3 дугаар 24-ний өдрийн 396 дугаар шийдвэрээр буцаж шилжсэн. Ашигт малтмалын газрын буруутай үйл ажиллагаанаас болж манай компани 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл 2 жил 4 сар гаруй хугацаанд Х******* тоот хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших хууль ёсны эрхээ алдаж цаг хугацаа, санхүүгийн хувьд онц их хэмжээний бодит хохирол амсаж зөвхөн шүүхээр л явдаг ажилтай болсон байсан. Манай компанийг уг тусгай зөвшөөрөл эзэмших эрхээ 6 дахь жил дээрээ алдсан буюу 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр газар эзэмших эрх маань дуусгавар болсон гэж Ашигт малтмалын газар үзэж байгаа. Манай компанийн хууль ёсоор тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан хугацаан дээр маргаантай байсан. Энд манай компанийн буруу байхгүй. Хэн буруутай болох талаар шат шатны шүүхүүдийн гаргасан шийдвэр, магадлал, тогтоол дээр тодорхой дурдаж нотолсон байгаа. Ийм байхадтусгай зөвшөөрөл эзэмших эрхгүй компанид олгосон он жилүүдийн хугацааг "Р*******" ХХК-ийн тусгай зөвшөөрөл эзэмшсэн хугацаанд Ашигт малтмалын газар оруулан тооцож тайлбарлаж байгаа нь хуулинд нийцэхгүй байна. Иймд үл ойлголцлыг хуулийн дагуу шийдэх зарчмыг хангахын тулд "Р*******" ХХК-ийн Х******* тоот хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийн хугацааг 4 дэх жилээс нь эхлэн тооцож өгөхийг хүсэн 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ашигт малтмалын газарт хандан хугацааг нөхөн тооцуулахаар хүсэлт гаргасан байхад үүнд ямар ч хариу өгөөгүй. Ингээд Ашигт малтмалын газар нь шүүхэд маргалдаж байсан, мөн хууль бусаар бусад этгээд эзэмшиж байсан зэрэг хугацааг оролцуулан тооцож Х******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг хугацаандаа татвар төлөөгүй гэдэг үндэслэлээр дуусгавар болгосон. Энэ үед хуулийн этгээдийн захирал нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан, энэ нь татвар төлөөгүй байж болох хүндэтгэн үзэх шалтгаан үүнийгээ Ашигт малтмалын газарт тайлбарлан хүсэлт гаргасан боловч мөн лхүлээж авахаас татгалзсан хариу өгсөн. Иймд Дорноговь аймгийн Х******* сумын нутагЛ******* газарт байрлах Х******* тоот тусгай зөвшөөрлийг "Р*******" ХХК-ийн эзэмшилд 5 дахь жилээс эхлэн тооцохыг Ашигт малтмалын газарт даалгаж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дорноговь аймгийн Х******* сумын нутаг, Л******* нэртэй 5468.27 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын Х******* тоот тусгай зөвшөөрлийг анх 2008 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр "Р*******" ХХК-д олгосон байна. 2014 онд "Р*******" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын Х******* тоот тусгай зөвшөөрлийн 6 дахь жил тул Ашигт малтмалын газарт тусгай зөвшөөрлийн хугацаагсунгуулах өргөдлийг холбогдох материалын хамт гаргах ёстой байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2014 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ирүүлэхээр хуульчилсан байна. Сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 "хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2 "үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3 "байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, 22.1.4 хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсаргахыг шаардсан байнаАшигт малтмалын тухай хуулийн 7.1-д Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно гэж зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийг хуулийн этгээдэд олгодог. Гэтэл "Р*******" ХХК-ийн гүйцэтгэх захирал өвчний улмаас ажил үүргээ биелүүлэх боломжгүй байсан ч компанийн бусад эрх бүхий албан тушаалтанэсхүл хуульд зааснаар томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хайгуулын Х******* тоот тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлөө хугацаанд нь ирүүлэх боломж байсан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 22.1-д заасан шаардлага хангасан сунгуулах өргөдлийг "Р*******" ХХК хуулийн хугацаанд гаргаагүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан байна. Р******* ХХК хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгтТусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй гэж заасны дагуу хайгуулын Х******* тоот тусгай зөвшөөрлийг сунгах үндэслэлгүй юм. Иймд Р******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 508 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21, 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дорноговь аймгийн Х******* сумын нутаг Л******* газарт байрлах Х******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болсноор бүртгэснийг хүчингүй болгож, Реалко Кореа ХХК-ийн нэр дээр Х******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг тав дахь жилээс эхлэн тооцож тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэхийг Ашигт малтмалын газарт даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: ...Х******* ХХК-ийн эзэмшиж байсан 2 жилийн хугацаанд тус компани нь хуульд заасан үүргүүдээ биелүүлж Х******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд геологи, хайгуулын ажил хийж тухайн жилүүдийн тайлан, төлөвлөгөөг ирүүлж, зардлын доод хэмжээг баталгаажуулж, ээлжит жилийн төлбөрийг төлж байсан нь Геологийн албаны тодорхойлолт, хавсралт бичсэн тэмдэглэлүүдээр нотлогдож байгаа бөгөөд энэ нь тухайн тусгай зөвшөөрлийн хувьд хугацаа тасалдсан гэж үзэх, мөн тухайн хайгуулын талбайд хийгдсэн ажлуудыг үгүйсгэх нь үндэслэлгүй юм. Тусгай зөвшөөрлийн маргаан захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэгдэж байх үед үйл ажиллагааг нь түдгэлзүүлсэн шийдвэр гаргаагүй, шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолд хугацаа тасалдсан талаар дурдаагүй бөгөөд, харин Р******* ХХК нь энэ хүсэлтээ шат шатны шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой байсан байна. Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа анх 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Р******* ХХК-ийн Х******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийн хугацааг 4 дэх жилээс нь тооцож өгөхийг хүссэн хүсэлт Ашигт малтмалын газарт хандсан, гэтэл үүнд ямар ч хариу ирүүлээгүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд тус өдөр Р******* ХХК нь Ашигт малтмалын газарт ямар ч хүсэлт ирүүлээгүй бөгөөд харин 2013 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн 1306 тоот бичгээр Х*******дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийн хугацааг 4 дэх жилээс нь тооцож өгөхийг хүссэн хүсэлт ирүүлсэнийг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлстийн даргын хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй талаар хариу 6-6763 тоот албан бичгээр өгч байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийн хугацааг 4 дэх жилээс нь тооцож өгөхийг хүссэн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаад гомдол гаргаагүй байна. 2014 онд Р******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын Х******* тоот тусгай зөвшөөрлийн 6 дахь жил тул Ашигт малтмалын газарт тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг холбогдох материалын хамт хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2014 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ирүүлэхээр хуульчилсан байна. Р******* ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хугацаа сунгуулах өргөдөл, холбогдох баримтыг хуулийн хугацаанд ирүүлээгүй учраас Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан байна. Р******* ХХК нь 2013 оны 9 сараас хойш 2013-2014 онд өөрийн эзэмшлийн Х******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд геологи, хайгуулын ажил хийж тухайн жилүүдийн тайлан, төлөвлөгөөг ирүүлээгүй, зардлын доод хэмжээг баталгаажуулаагүй, ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй байсан нь Геологийн албаны тодорхойлолтоор нотлогдож байна. Р******* ХХК-ийн захирал Ч******* 2014 онд тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос өмнө 3 удаа 3, 5, 8 дугаар саруудад тус улсад ирж байсан нь тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг холбогдох материалын хамт хуулийн хугацаанд ирүүлэх боломж байсан боловч хэрэгжүүлээгүй байгаа нь нотлогдож байна. Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийг сунгах үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийн, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ч улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилж шийдвэрлээгүй байх тул шүүхийн шийдвэрт зохихөөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Дорноговь аймгийн Х******* сумын нутаг, Л******* нэртэй 5468.27 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуул хийх Х******* тоот тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч "Р*******" ХХК-д2008 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр анх олгосон, уг тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 504 дүгээр шийдвэрээр Хадат Голден ХХК-нд шилжүүлснээр маргаан гарч нэхэмжлэгч шүүхэд хандан, Улсын дээд шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 108 дугаар тогтоолоор дээрхи шийдвэрийг хүчингүй болгон, улмаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 396 дугаар шийдвэрээр "Р*******" ХХК-ийн нэр дээр тусгай зөвшөөрлийг сэргээн бүртгэжээ.

Дээрхи үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч "Р*******" ХХК 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд тусгай зөвшөөрлийг эзэмших эрхгүй байсан байх ба тэрээр хууль бус захиргааны актын улмаас тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулж чадаагүй буюу тусгай зөвшөөрлийг эзэмшиж чадаагүй хугацааг хасалгүйгээр, анх олгогдсон үеэс хугацааг тооцож, улмаар тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон бүртгэсэн хариуцагч захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль бус байна.

Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл гэж хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг, 4.1.21-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч гэж ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх авсан, эсхүл түүнийг хуульд заасан нөхцөл журмын дагуу шилжүүлэн авсан хуулийн этгээдийг ойлгох бөгөөд дээрхи эрх олгосон баримт бичиг бусдын хууль бус эзэмшилд байсан хугацаанд нэхэмжлэгч "Р*******" ХХК нь мөн хуулийн 21 дүгээр зүйлд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхээ эдлэх боломжгүй байжээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах хүсэл зориг нь биелэгдээгүй буюу өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар ашигт малтмал эрэх, хайх ажиллагааг явуулах эрхгүй байсан хугацааг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд хамааруулан тооцох боломжгүй юм.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д Энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно гэж зааснаас үзвэл шүүхэд маргаантай байх хугацаа нь тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд орж тооцогдохгүй гэж ойлгогдох бөгөөд Хадат Голден ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон Улсын дээд шүүхийн тогтоолын дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 396 дугаар шийдвэр гарсан өдрөөс "Р*******" ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцох байжээ.

Хэдийгээр Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 504 дүгээр шийдвэр нь тусгай зөвшөөрлийг цуцлаагүй, бусдад шилжүүлсэн шийдвэр байх боловч хууль бусаар бусдын эзэмшилд шилжүүлсэн шийдвэрийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэртэй адилтган үзэх нь хуульд харшлахгүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно.

Гэтэл дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр тусгай зөвшөөрөл анх олгосон 2008 оны11 дүгээр сарын 19-ний өдрөөс тооцож 2014 онд тусгай зөвшөөрлийн 6 дахь жил гэсэн үндэслэлээр 2014 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дотор сунгуулах өргөдлөө, холбогдох баримтын хамт ирүүлээгүй гэж үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан гэж бүртгэсэн нь хуульд нийцэхгүй ба мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхтэй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Иймд тусгай зөвшөөрлийн маргаан захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэгдэж байх үед үйл ажиллагааг нь түдгэлзүүлсэн шийдвэр гаргаагүй, шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолд хугацаа тасалдсан талаар дурдаагүй гэх хариуцагчийн гомдлыг хүлээж авах боломжгүй.

Мөн тусгай зөвшөөрөл эзэмших эрхийн хугацааг 4 дэх жилээс нь тооцох боломжгүй талаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хариу албан бичигт гомдол гаргаагүй нь тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон бүртгэснийг хүчингүй болгуулах тухай "Р*******" ХХК-ийн нэхэмжлэл гаргах эрхийг үгүйсгэж чадахгүй тул 4 дэх жилээс нь тооцож өгөхийг хүссэн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаад хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй юм.

Харин шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн атлаа улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олголгүй улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байх тул зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 508 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн гэсний дараа 56 дугаар зүйлийн 56.1 гэж нэмж, үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ О.НОМУУЛИН