Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 219

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

***** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд: Прокурор М.Энхбаатар Хохирогч: Б.***** Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов. ***** аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчиж, хүний амь нас хохироох“ гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж харъяалах шүүхэд шилжүүлсэн ***** овогт *****ийн ***** холбогдох 1831002350192 дугаартай хэргийг тус шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34,35,36 дугаар бүлэгт заасан журмын дагуу хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын харьяат, **** оны ** дугаар сарын **-ний өдөр ***** аймгийн ***** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехник механикийн мэргэжилтэй, ам бүл *, хүүхдүүдийн хамт ***** хот *** дүүрэг, ** дугаар хороо, *** тоотод оршин суух хаягтай, худалдаа үйлчилгээний “НБИК”-д сантехникчээр ажилладаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ***** аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 144 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 1 жилийн хорих ял оногдуулсан, хэрэг хариуцах чадвартай, ***** овогт *****ийн ***** /РД:ДГ-******/ Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч П.***** нь П.***** нь ***** оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн орчим ***** аймгийн ***** сум “Хар морьтын хөтөл”-өөс зүүн хойд зүгт 5 км зайд асфальтан зам дээр жолооч Г.*****гийн жолоодож явсан ***** ***** улсын дугаартай “Соната7” маркийн автомашинтай мөргөлдөж Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 9.2, 10.1, 2.1а, 15.5, 15.6 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган насанд хүрээгүй хохирогч П.*****гийн биед хүндэвтэр, П.*****, Т.***** нарын биед хүнд хохирол учруулж, уг ослын улмаас Б.***** нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд; 1.Шүүгдэгч П.*****гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “....Гэр бүлийнхэнтэйтэй 2 018 оны 07 дугаар сарын 11-нд 12 цагийн үед ***** аймгийн ***** сумаас ***** хот руу явсан. Тухайн үед миний урд 2 том ачааны машин байсан. Би тэр 2 машиныг 10-аад км дагасан. Явж байгаад Хар морьтын хөтөлийн ойролцоо урдаас машин ирж байгаа эсэхийг харж байгаад гүйцэт түрүүлтэл өөдөөс гэнэт машин гарч ирээд тэр машинтайгаа мөргөлдсөн. Тухайн үед болсон зүйлд маш их харамсаж байна. Хол байсан машиныг хараад дохио өгч гүйцэт түрүүлтэл замын хонхор хэсгээс машин гэнэт гараад ирсэн. Тэгж машин гарч ирэхийг тооцоолоогүй нь миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна гэв.....” гэв. 2.Хохирогч Б.*****гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “....Би талийгаач *****н төрсөн дүү юм. Сэтгэл санааны хохирлыг юугаар ч нөхөж баршгүй. Гэхдээ П.***** нь хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүрэгтэй үлдэж байгаа тул миний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй....” гэв. 3.Хохирогч Б.*****гийн ***** оны 08 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....П.***** нь надад өөрөө хэлэхдээ “би урдаа явж байсан том оврын ачааны машиныг гүйцэт түрүүлэх гээд хажуу талын эгнээ рүү ороод явахад урдаас гэрэлгүй машин орж ирээд мөргөсөн. Тухайн үед бороотой байсан” гэж хэлж байсан...П.***** 36-84 ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрөө жолоодож явсан. Ядарсан нойргүй байсан талаар яриагүй. Харагдах байдлаараа хэвийн байсан. Согтууруулах ундааны зүйл үнэртүүлээгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/ 4.Хохирогч Г.*****гийн ***** оны 08 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***** оны 07 дугаар сарын 11-ний өдөр *****-Уул аймгаас ***** аймгийн ***** сум руу аялах гэж эхнэр Э.*****, хүү С.*****, малчин Э.*****, Р.*****, дүү ***** нарын хамт өөрийн эзэмшлийн Сонота-7 маркийн авто машинтай явсан. Ингээд *****Уул аймаг өнгөрөөд Харь морьтын хөтөл гэх нэртэй газар өнгөрөөд асфальтан замаар зам тэгшрээд явж байсан. Миний явж байсан эгнээнд урд болон хойно машин байгаагүй. Харин эсрэг урсгалаас буюу ***** талаасаа машин ихтэй байсан. Тэгсэн чинь эсрэг урсгалаас явж байсан цуваан дундаас, машины араас саарал өнгийн Приус-20 маркийн машин гэнэт гарч ирээд яах ийхийн зуургүй мөргөлдсөн. Приус-20 маркийн машинтай машинтай зорчигч талаараа мөргөлдсөн. Бу уг нь машиныг хараад жолоогоо баруун гар тийшээ дарсан боловч мөргөлдсөн. Эсрэг урсгалын автомашин богино зайнд хурдтай гарч ирсэн. Ингээд машинаасаа эхнэр хүүхүүдээ гаргасан. Тэгсэн чинь замаар явж байсан хүмүүс бид нарт тусалсан. Мөн тэр хүмүүс цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тэгсэн бид нартай мөргөлдсөн Приус-20 маркийн машинтай хамт явж байсан бололтой бас өөр нэг машинтай хүмүүс ирээд “Надад хандаж асуудлыг чинь шийдэж өгнө, битгий санаа зовоорой, энэ харин арай хурдан яваад байсан юм” гэж хэлж байсан...Замд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй, гуу жалга, нүх зэрэг зүйл байгаагүй. Бороо ороод зогссон, зам нойтон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар тал/ 5.Иргэний нэхэмжлэгч Э.*****ийн ***** оны 08 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***** аймаг орох замдаа би гар утсаараа оролдоод явж байхад осол болсон. Би осол болох үед юу болсон талаар санахгүй байна. Нэгд мэдсэн чинь *****-Уул аймгийн эмнэлэгт сэрсэн. ..” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр тал/ 6.Иргэний нэхэмжлэгч Р.*****ийн ***** оны 08 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Тухайн үед болоо шиврээд орж байсан...Ослоос болж шүд хугарсан. Шүдээ янзлуулаад авчихмаар байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр тал/ 7.Иргэний нэхэмжлэгч Э.*****ын ***** оны 08 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би ***** оны 07 дугаар сарын 11-ний өдөр нөхөр хүүхдийн хамт ***** гэх залуугийн машинаар *****-Уул аймгаас ***** аймаг руу явж байхад бидний урдаас том тийр машин ирж байхад тэр дундаас нэг машин гүйцэт түрүүлэхээр гэнэт гэнэт гарч ирээд бид нар хоорондоо мөргөлдсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар тал/ 8.Иргэний нэхэмжлэгч Б.*****ы ***** оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 52 дугаар тал/ 9.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Э.Отгончимэгийн ***** оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №26 дугаартай: 1.Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины баруун тал бөмблөгийн чамархай дагз суурийн хэсэг, бага тархины зөөлөн бүрхүүл доорх цусан хураа, зулай хэсгийн хуйхан дорх цус хуралт, баруун 1-7-р хавирганы шууд хугарал, зүүн 1-р хавирганы шууд биш хугарал, дух хэсгийн шарх, дух баруун чамархайн хуйх, хацар, цээжний баруун дээд хэсэг, хэвлий, баруун тохой, бугалга, баруун, зүүн шилбэний зулгаралт, зүүн хөх, баруун бугалга, зүүн гуя, баруун шилбэний цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Талийгаачийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь амьд ахуй үед нь үүссэн байна. 3.Талийгаачийн биед үүссэн хавсарсан гэмтэл, гавал тархины баруун тал бөмблөгийн чамархай, дагз суурийн хэсэг, бага тархины зөөлөн бүрхүүл доорх цусан хураа, зулай хэсгийн хуйхан доорх цус хуралт, цээжний баруун 1-7 дугаар хавирга, хавирганы шууд хугарал, зүүн 1 дүгээр хавирганы шууд биш хугарал, тархины тархины хаван, цээжний хөндийн цусан хураа /160гр/ гэмтэл нь шууд үхэлд хүргэсэн гэмтэл болно. 4.Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5.Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас гэмтлийн шок-д орж нас баржээ. 6.Талийгаач нь нас барах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байжээ. 7.Талийгаач нь 1 дүгээр бүлгийн цустай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 77 дугаар тал/ 10.*****-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны ***** оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 816 дугаартай шинжээчийн: 1.Э.*****ийн биед цээж хэвлийн битүү гэмтэл, бүсэлхий орчмын зөөлөн эдрийн няцрал, 2 хөлний гуя, өвдөг, шилбэний цус хуралт тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мөхөө зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4..*****ийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 88 дугаар тал/ 11.*****-Уул аймгийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ***** оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 817 дугаартай шинжээчийн: 1.Т.*****ын биед цээжний битүү гэмтэл, уушги няцрал, цээжний баруун хөндийн цус хуралт, уушигны бүрэн бус авчилт, зүүн гарын бугалганы дээд 1/3-ийн битүү хугарал, тархи д*****т тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. 4.Т.*****ын биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэндэд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 80 дугаар тал/ 12.*****-Уул аймгийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ***** оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 830 дугаартай шинжээчийн: 1.Э.*****ын биед нурууны булчингийн чангаралын улмаас нуруу мурийсан байдал, 28 долоо хоногтой жирэмсэн, цээж хэвлийн зүүн талын цус хуралт тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.Н.*****ын биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 92 дугаар тал/ 13.*****-Уул аймгийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ***** оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 829 дугаартай шинжээчийн: 1.Р.*****ийн биед дархи д*****т, нэг шүдний хугарал, баруун шуун дахь цус хуралт, баруун хөлийн шагайны зөөлөн эдрийн зулгаралт, нурууны булчингийн чангаралын улмаас нуруу мурийсан байдал тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.Р.*****ийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 94 дүгээр тал/ 14.*****-Уул аймгийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ***** оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 814 дугаартай шинжээчийн: 1.Б.*****ы биед хуйхны шарх, зүүн гарын сарвуу, баруун хөл өвдөг орчмын зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.Б.*****ы биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 92 дугаар тал/ 15.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ***** оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 10595 дугаартай шинжээчийн: 1.П.*****гийн биед сээрний 12-оос бүхэлхийн 4 дүгээр нугаламуудын зүүн талын хөндлөн сэртэнгийн зөрүүтэй хугарал тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах туд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 100 дугаар тал/ 16.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ***** оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 10599 дугаартай шинжээчийн: 1.П.Хатаняргуйгийн биед баруун талын чамархайн ясны шугаман хугарал, хугарлын харалдаах тархины баруун чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины аалзан доорх цус харвалт, зүүн дунд чөмөгний далд хугарал, хамрын ясны баруун хажуу хананы зөрөөтэй далд хугарал, буруун чамархай, дух хамар, хэл, уруулд няцарсан шарх, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5.Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 100 дугаар тал/ 17.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ***** оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 10592 дугаартай шинжээчийн: 1.П.*****гийн биед баруун шаант ясны доод 1/3-ийн зөрөөтэй далд хугарал, тархины аалзан хальсан доорх цус харвалт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах туд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 100 дугаар тал/ 18.Шинжээчийн ***** оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 54 дугаартай : 1. Зам тээврийн осол: “зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирох учрах явдал” тул зам тээврийн осол мөн. 2.Тоёота Приус-20 маркийн 36-64 ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.***** нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5/замын хөдөлгөөнд оролцогч нь бусад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 9.2/ жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 10/гүйцэт түрүүлэх: 10.1. жолооё гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх гэсэн заалтуулыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах нөхцлийг бүрдүүлсэн. 3.Жолооч П.***** нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5/замын хөдөлгөөнд оролцогч нь бусад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 2.1. а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхгүй 9.2/ жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 10/гүйцэт түрүүлэх: 10.1. жолооё гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх гэсэн заалтуулыг зөрчсөн. Жолооч Г.***** нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна. 4.Тээврийн хэрэгслүүдийн хурдын тогтоох боломжгүй. 5.Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.5. Манангийн гэрлийг цас бороо орж байгаа буюу өтгөн манан будантай үед дангаар нь эсвэл хол, ойрын гэрлийн хамт хэрэглэнэ. Тайлбар: Автомашинд 2, мотоциклд тавина. Манангийн гэрлийг автомашины урд талд 2 хажуугаас нь 400мм-с дотогш том гэрлээс өндөргүй зайд тэгш хэмтэй байрлуулна. 15.6. бусад хөдөлгөөнд оролцогчдод анхааруулах зорилгоор өдрийн цагт дараах тохиолдолд ойрын гэрлийг асаана. а/ цуваагаар яваа үед, б/хүүхдийн зохион байгуулалтаар тээвэрлэж яваа үед, в/ хүнд буюу овор ихтэй мөн аюултай ачааг тээвэрлэж яваа үед, г/механикжсэн тээврийн хэрэгслийг чирч яваа үед, д/тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулсан тээврийн хэрэгслээр хамгаалуулж явуу үед хэрэглэнэ. Энэ нь зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй. 6.П.*****, Г.***** нарыг жолоочийн лавлагаа хийхэд П.***** нь тээврийн хэрэгсэл жолоодох B, С ангилалын 484689 дугаарын жолоо барих эрхийн үнэмлэхтэй боловч зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д заасан хуулийн заалтаар ***** оны 04 дүгээр сарын 22-нд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан байв. Г.***** тээврийн жолоодох В ангилалын 909999 дугаарын жолооны үнэмлэхтэй, хүчинтэй тухайн тээврийн хэрэгслийг жолоодох ангилал таарч байх тул лавлагаануудыг хавсаргав. 19.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 8-17-р тал/ 20.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 21-р тал/ 21. Автомашин техникийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 115 дугаар тал/ 22.Эд зүйл баримт бичиг хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудас/ 23.Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч П.*****гийн гэм буруу, хохирол төлбөр, ял эрүүгийн хариуцлагын талаар. ***** аймгийн Прокурорын газраас ***** овогтой *****ийн *****г ***** оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн орчим ***** аймгийн ***** сум “Хар морьтын хөтөл”-өөс зүүн хойд зүгт 5 км зайд асфальтан зам дээр жолооч Г.*****гийн жолоодож явсан ***** ***** улсын дугаартай “Соната-7” маркийн автомашинтай мөргөлдөж Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 9.2, 10.1, 2.1а, 15.5, 15.6 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган насанд хүрээгүй хохирогч П.*****гийн биед хүндэвтэр, П.*****, Т.***** нарын биед хүнд хохирол учруулж, уг ослын улмаас Б.***** нас барсан гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний амь нас хохироох“ гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр харъяалах шүүхэд шилжүүлснийг тус шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар бүлгүүдэд зааснаар ердийн журмаар хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Учир нь: Хохирогч Б.*****гийн “....П.***** нь надад өөрөө хэлэхдээ “би урдаа явж байсан том оврын ачааны машиныг гүйцэж түрүүлэх гээд хажуу талын эгнээ рүү ороод явахад урдаас гэрэлгүй машин орж ирээд мөргөсөн. Тухайн үед бороотой байсан” гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/ Хохирогч Г.*****гийн “...***** оны 07 дугаар сарын 11-ний өдөр *****-Уул аймгаас ***** аймгийн ***** сум руу аялах гэж эхнэр Э.*****, хүү С.*****, малчин Э.*****, Р.*****, дүү ***** нарын хамт өөрийн эзэмшлийн “Сонота-7” маркийн авто машинтай явсан. Ингээд *****-Уул аймаг өнгөрөөд “Харь морьтын хөтөл” гэх нэртэй газар өнгөрөөд асфальтан замаар зам тэгшрээд явж байсан. Миний явж байсан эгнээнд урд болон хойно машин байгаагүй. Харин эсрэг урсгалаас буюу ***** талаасаа машин ихтэй байсан. Тэгсэн чинь эсрэг урсгалаас явж байсан цуваан дундаас, машины араас саарал өнгийн Приус-20 маркийн машин гэнэт гарч ирээд яах ийхийн зуургүй мөргөлдсөн. Приус-20 маркийн машинтай зорчигч талаараа мөргөлдсөн....” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар тал/ Иргэний нэхэмжлэгч Э.*****ын “...Би ***** оны 07 дугаар сарын 11-ний өдөр нөхөр хүүхдийн хамт ***** гэх залуугийн машинаар *****-Уул аймгаас ***** аймаг руу явж байхад бидний урдаас том тийр машин ирж байхад тэр дундаас нэг машин гүйцэж түрүүлэхээр гэнэт гарч ирээд бид нар хоорондоо мөргөлдсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар тал/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Э.Отгончимэгийн ***** оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №26 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээни үндэсний хүрээлэнгийн ***** оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 10599 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ***** оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 10592 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шинжээчийн ***** оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 54 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгээр нэг бүрчлэн шинжлэн судалж үзэхэд хэрэгт хамааралтай нөхцөл байдлуудыг тодорхойлсон, нэг нь нөгөөгөө тодотгосон, тухайн хэрэг явдал болсон нөхцөл байдлыг давхар тодруулсан шинжтэй, хоорондоо нийцсэн ач холбогдол бүхий баримтууд байна. Иймд дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолсон нотолгооны эх сурвалжаа болгов. Баримтаас харахад: П.***** нь ***** оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн орчим ***** аймгийн ***** сум “Хар морьтын хөтөл”-өөс зүүн хойд зүгт 5 км зайд асфальтан зам дээр урдаа явсан том оврын ачааны авто машиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийж, эсрэг урсгалд орон өөдөөс нь ирж явсан Г.*****гийн ***** ***** улсын дугаартай “Соната-7” маркийн автомашинтай мөргөлдөж,Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 9.2, 10.1, 2.1а, 15.5, 15.6 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган насанд хүрээгүй хохирогч П.*****гийн биед хүндэвтэр, П.*****, Т.***** нарын биед хүнд хохирол учруулж, уг ослын улмаас Б.***** нас барсан гэмт хэрэг үйлдсэнээр эрүүгийн хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлдсэн нь хуульд нийцсэн байна. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад дээрх нөхцөл байдлууд бүрэн тогтоогдсон байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс насанд хүрээгүй хохирогч П.*****гийн биед хүндэвтэр, П.*****, Т.***** нарын биед хүнд хохирол учруулж, өөрийн эхнэр Б.*****гийн амь насыг хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Шүүгдэгч энэ гэмт хэрэг үйлдэхэд өөрийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэдгээ сайн дураар хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байна. Энэ гэмт хэргийн улмаас өөрийн эхнэр Б.*****гийн амь насыг хохироож, 9 сартай хүү П.*****гийн биед баруун шаант ясны доод 1/3- ийн зөрөөтэй далд хугарал, тархины аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл, 8 настай охин П.Хатаняргуйгийн биед баруун талын чамархайн ясны шугаман хугарал, хугарлын харалдаах тархины баруун чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн дунд чөмөгний далд хугарал, хамрын ясны баруун хажуу хананы зөрөөтэй далд хугарал, буруун чамархай, дух хамар, хэл, уруулд няцарсан шарх, зүүн хацарт зулгаралт гэмтэл учруулсан байна. Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5-д заасан хуулийн шаардлагуудыг хангасан байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох шүүхийн шийдвэрийн үндэслэл болов. Гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хор, хор уршигийн талаар: Хууль ёсны төлөөлөгч Г.*****, хохирогч Б.*****, иргэний нэхэмжлэгч Э.*****, Э.*****, Р.*****, Б.***** нар нь хохирол төлбөр бүрэн төлөгдсөн тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байгааг үндэслэн яллагдагч П.*****г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Шүүхээс оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар: Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ухамсарлаж, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан зэрэг хувийн байдлууд байгааг харгалзан түүнд хүлээлгэх ял, эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлах боломжтой гэж шүүх дүгнэв. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний амь нас хохироох” гэмт хэрэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 3 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хасч, 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр зааснаас шүүх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар П.*****д оногдуулсан 3 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, бага насны хүүхдүүдийг асран хамгаалж байгааг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар тэнссэн хугацаанд “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч П.*****гийн эзэмшлийн 36-64 ***** улсын дугаартай “Тоёото приүс 20” маркийн цагаан саарал өнгийн тээврийн хэрэгслийг *****-Уул аймгийн цагдаагийн газрын “Тээврийн хэрэгсэл түр саатуулах” хашаанд саатуулж, тус цагдаагийн газрын ахлах дэслэгч П.Нармандахад хариуцуулах үүрэг хүлээлгэснийг хүчингүй болгож шүүгдэгч П.*****гийн эзэмшилд буцаан олгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.***** овогт *****ийн *****г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний амь нас хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дүгээр зүйлийн 1, 6.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар П.*****гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар П.*****д оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай. 4.Энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, ялтан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай. 5.Ялтан П.*****гийн эзэмшлийн эзэмшлийн 36-64 ***** улсын дугаартай “Тоёото приүс 20” маркийн цагаан саарал өнгийн тээврийн хэрэгслийг *****-Уул аймгийн цагдаагийн газрын “Тээврийн хэрэгсэл түр саатуулах” хашаанд саатуулж, тус цагдаагийн газрын ахлах дэслэгч П.Нармандахад хариуцуулах үүрэг хүлээлгэснийг хүчингүй болгож шүүгдэгч П.*****гийн эзэмшилд буцаан олгосугай. 6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлан П.*****д оногдуулсан 3 жил хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тэнссэн хугацаанд “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай. 7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс зүйлчилсэн хязгаарлалтыг ялтан зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхийг дурьдсугай. 8.П.*****д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай. 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолын хувийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ***** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, Прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАЦАГДОРЖ