Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2019/ШЦТ/183

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван, улсын яллагч А.Энхтуяа, хохирогч Х.Отгонгэрэл, шүүгдэгч Б.Элбэг түүний өмгөөлөгч Г.Амартүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ө****** овогт Б********Э******* холбогдох эрүүгийн 1931002790176 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Ө****** овогт Б******* Э****, Монгол улсын иргэн, 1999 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг суманд төрсөн, 20 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, аав, ээж, эгчийн хамт Сэлэнгэ аймаг, Түшиг сум, 1 дүгээр баг, Жаргалмандах 2 дугаар хэсэг, **тоотод оршин суух, урьд ял шийтгэлтэй, РД:/МН*******/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.Э****г нь 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Х****” гэх газарт иргэн Х.О***** нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Э***** нь 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Х*****” гэх газарт иргэн Х.О***** нүүрэн тус газарт цохиж, хамар ясны зүүн талын цөмөрсөн хугарал, таславчны мурийлт, залгагдаж наалдуулсан 1 шүдний хугарал, 2 шүдний ирмэг хэсэг эмтэрсэн, дух, хамрын хянган нуруунд цус хуралт, зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.Э***** гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Э*****шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр би гэртээ байж байтал А****, О****** нар намайг “хорооны ард хүрээд ирээч” гэж дуудсан. Намайг яваад очиход А*****, О*****нар архи уучихсан сууж байсан. Тэгээд би ч гэсэн тэр архинаас нь хуваалцаж уусан. Архи ууж дуусгаад “Х****” гэх газар байдаг Сайнпүрэв гэдэг ах охинтой болоод удаагүй 2 байсан болохоор очиж баяр хүргэе гээд явсан. Замаасаа Б****** уулзаж дөрвүүлээ хамт очсон. Тэднийд очоод О***** цүнхэнд байсан нэг шил архийг хувааж уучихаад байж байтал Х.О****** намайг “гарья үзье, одоо хоёулаа учраа олъё” гэх мэтээр өдөж хоргоогоод надад томроод байсан. Тэгэхээр нь би “яах гээд байгаа юм бэ? би хэрэг таримааргүй байна” гэхэд Х.О***** над руу дайраад байсан. Тэгээд бас хутгатай байхаар нь би айсандаа цохьчихсон. ...Миний буруу..” гэсэн мэдүүлэг,

2. Хохирогч Х.О****** 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 18 цагийн орчимд найзууд болох А****, Б*****, Элбэг, С****** бид нар айлын сараанд архи хувааж уугаад сууж байсан. Тэгээд би бие засах гээд гараад явж байтал миний араас Э***** гүйгээд ирсэн. Тэгээд намайг хөөе гээд дуудахаар нь би эргээд хартал миний нүүр лүү 2-3 удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би зугтаатал араас хөөгөөд гүйж байхад хавсарч унагаагаад толгой руу болон цээжин хэсэг рүү өшиглөсөн. ...хамар хугарсан, 3 шүд хугарч, 2 шүд цуурсан. Тэгээд одоо толгой өвдөж, халуураад байгаа” гэх мэдүүлэг,

3. Гэрч Б.Б****** 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гэрчээр мэдүүлсэн: “...Х.О****** цүнхнээсээ 2 шил архи гаргаж ирсэн. Тэгээд А*****, Э*****, О******, С***** ах тэр дөрөв архи хувааж уусан. Тэгээд О****** загас барина гээд цүнхнээсээ тор, 2 ширхэг загасны сэрээ, бүстэй хутга гаргаж ирэн биедээ зүүсэн. О**** согтсон байсан. Э****, О***** хоёр юм яриад суугаад байсан. Юу ярьж байсан талаар нь анзаараагүй. Хэсэг хугацааны дараа тэр хоёр гараад явсан. С****** ах бид хоёр араас нь гарахад Э***** О******** тэвэрчихсэн зогсож байсан. С* ах тэр хоёр дээр гүйж очоод “О******хутга гаргацан байна” гэж хэлээд О***** газар унагаасан. Тэгэхээр нь би очоод хутгыг нь аваад нуусан. ...Бүгд их согтсон байсан. О******** хамарнаас нь цус гарч байхад нь би угааж өгсөн” гэх мэдүүлэг,

4. Гэрч Х.А*******2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гэрчээр мэдүүлсэн: “...О******над дээр 0,75 литрийн “Экс” нэртэй архи авч ирсэн. Тэгээд би Э***** дуудаад бид 3 хувааж уусан. Б***** дуудаж бид 4 хөдөө явах замд О*******мотоцикльтойгоо нэг удаа аймар онхолдсон. Хөдөө С****** гэдэг айлд очоод “Хараа” нэртэй 2 шил архи хувааж уусан. О****** өөрөө Элбэгийг үг хэлээр өдөж эхэлсэн. О******нь Элбэгт зодуулж гаднаас орж ирээд цүнхээ ухаж, хутга аваад сэвсийг чинь гойжуулна гээд гарсан. Б*******, С******* ах хоёр хутгыг нь булааж авсан” гэх мэдүүлэг,

5. Гэрч П.С****** 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрчээр мэдүүлсэн: “...Гэртээ байж байхад Э*****, Б******, Амгалан, О******** дөрөв манай гэрт ирсэн. Намайг хүүхэдтэй болсон гээд “Хараа” нэртэй 2 шил 0,75 граммын архийг О******, Э*****, А****** бид 4 хувааж уусан. Харин Б***** архи уухгүй юм яриад сууж байтал О*****, Э*******хоёулаа гаръя зодолдъё гээд гарсан. Тэгээд бид гурав араас нь гараад салгах үед О****** хутга барьцан зогсож байсан. Э***** О******цохиж байгааг би хараагүй. Харин салгахад О****** хамарнаас цус гарсан байсан” гэх мэдүүлэг,

6. Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 204 дугаартай: 1. Х.О******* биед хамар ясны зүүн талын цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, залгагдаж наалдуулсан нэг шүдний хугарал, 2 шүдний ирсэг хэсэг эмтэрсэн, дух, хамрын хянга нуруунд цус хуралт, зулгаралтын 3 зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “Хөнгөн” зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт, 7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, 8. Захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, 9. Шүүгдэгч Б.Э**** 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...О******тухайн үед уусан архиндаа нэлээд согтож намайг хэл үгээр доромжлоод над руу “чи намайг урьд өмнө нь алгадаж байсан, одоо хоёулаа зодолдъё” гээд дайраад байсан. О******* бид хоёр хоорондоо хэрэлдэн маргалдаж байгаад одоо “би чамайг хутгалж ална” гээд муухай орилж, бүсэндээ зүүсэн хутгаа гаргах гээд байхад би О****** зүүн талын шанаан хэсэг газарт өөрийн баруун гараараа хоёр удаа цохисон” гэх мэдүүлэг зэрэг болно. Мөрдөгч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар. Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Х.О***** нь 4,701,200 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Б.Э***** нь 700,000 төгрөгийн бодит хохирлыг төлж барагдуулсан болохыг дурьдах нь зүйтэй байна. Хохирогч Х.О******* нь цаашид гарах шүдний эмчилгээний баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэв. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар. Шүүгдэгч Б.Э****** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн мал малладаг, орлого олох байдал, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 сарын дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгов. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн 4 ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар хүрэн өнгийн хуванцар, модон бариул бүхий 1 ширхэг хутга нь гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хохирогч Х.О********** буцаан олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ө***** овогт Б******** Э******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснжурамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Батжаргалын Элбэгийг 450 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Хохирогч Х.О******** нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтбүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Э******** оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 сарын дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Э******нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15,000 төгрөгийг 1 хоногтой дүйцүүлэн хорих ялаар солихыг анхааруулсугай.

6. Ялтан Б.Э***** нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар хүрэн өнгийн хуванцар, модон бариул бүхий 1 ширхэг хутгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хохирогч Х.О****** буцаан олгосугай. 7. Ялтан Б.Э****** урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ