| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 162/2017/0003/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/001 |
| Огноо | 2016-12-22 |
| Зүйл хэсэг | 145.1., |
| Улсын яллагч | Д.Мөнх-Эрдэнэ |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2017/ШЦТ/001
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж улсын яллагч Д.Мөнх-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, шүүгдэгч Ш.*******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарыг оролцуулан тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш.*******ийг холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Ш.******* нь 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5-р багийн нутаг Цагаанчулуут гэх газраас иргэн ******* 1 тооны адууг хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /сэжигтэнг яллагдагчаар татах тогтоолд бичигдснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч ******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2016 оны 07 сарын 03-нд Өлзийт сумын 5-р багт манай адуунаас зээрд зүсмийн гүү алга болоод хайж байтал Адъяабазар гэдэг айлын адуунд азарга нь хураасан байхаар нь би авалгүй хараад өнгөрсөн юм. Тэгээд удаагүй очиж хартал алга болсон байсан. Адъяабазараас хаачив гээд асуухад ******* ирээд хөтлөөд явсан гэж хэлсэн. Би Хүрэлбаатараас манай гүүг хэн авсан юм гэхэд би аваагүй ******* ах танай гүүг авсан гэж хэлсэн. Хохиролын талаар маргаан байхгүй 400.000 төгрөг төлүүлж авсан гэх мэдүүлэг /хх-н 18-21/, Гэрч А.Нармандахын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Өлзийт сумын 5-р баг Цагаанчулуутын аманд манайхыг байхад 2016 оны 07 сарын 03-нд өглөө 10 цагийн орчим манай адуунд байсан Тогтохбарын зээрд адууг Ш.*******, ирээд энэ адууг авлаа гээд хөтлөөд аваад явсан. Тухайн үед би Тогтохбаярын адууг ******* уядаг хардаг болохоор нь юм хэлээгүй явуулсан юм. Тэр адуу нь манай адуунд 2015 оны өвөл нийлээд тэрнээс хойш байгаад байсан. Тогтохбаяр ч өөрөө адуугаа сурж авий гэж ирээгүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/ Гэрч ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2016 оны 07 сарын 03-ны өдрийн 11 цагын орчим Өлзийт сумын 5-р баг Цагаанчулуут гэх газар адуугаа хайгаад олохгүй явж байхад ******* ганцаараа зээрд зүсмийн шүдлэн байдас барьцан зогсож байсан. Өөрөө даага унацан явсан болохоор энэ адууг туулцаад яваадах явахгүй байна гээд надад хэлэхээр нь би хамт туулцаад явсан. ******* нөгөө гүүгээ зэлэн дээр уяад хоносон. Би Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум руу хадмынх руугаа явсан. Тогтохбаярын адуу байсан болохоор аваачиж өгөх гэж байгаа юм байхдаа гэж бодсон гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/ Шүүгдэгч Ш.*******ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2016 оны 07 сарын 01-ний өдөр гэртээ байж байтал манай найз Чинбат ирээд өрөө нэхээд байхаар нь чи 3 хоноод хүрээд ир, би нэг адуу бариад байж байя тэрнийг аваарай гэж хэлсэн. Тэгээд 2016 оны 07 сарын 03-ны өдөр өөрийнхөө зэлэн дээрээс даага унаж яваад Цагаанчулуут гэх газар очоод Адъяабазарын адуунаас Тогтохбаярын зээрд гүүг барьж аваад хоёр хоног аргамжиж байгаад 2016 оны 07 сарын 05-ны өдөр Шаргалжуутын гол өгсөж Д.Чинбатад аваачиж өгсөн. Энэ миний буруу би бүх буруугаа хүлээж байна. Үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Унаж явсан даагаа би 200.000 төгрөгөөр худалдсан гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/, Баянхонгор аймгийн ЗДТГ-ийн дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн 2016 оны 11 сарын 28-ны өдрийн: 1 тооны зээрд зүсмийн гүү 400.000 төгрөг, 1 тооны буурал зүсмийн даага 200.000 төгрөгийн үнэтэй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33/, -Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 13-16/ -урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/, -Ш.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 58/ болно. Шүүгдэгч Ш.******* нь 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5-р багийн нутаг Цагаанчулуут гэх газраас иргэн ******* 1 тооны адууг хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, Ш.*******ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч Ш.******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой сайн дураараа эвлэрч хохиролыг төлсөн, гэм хор арилсан болох нь тэдний өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. Хэрэг бүртгэлийн ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэргийн учир цагдан хоригдоогүй, байна. Шүүгдэгч Ш.*******ийн эзэмшлийн адуу 10 толгой, ямаа 160 толгой, хонь 30 толгойг битүүмжилсэн 2016 оны 12 сарын 03-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 294, 295, 296, 297, 298, 299 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******өд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч Ш.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Ш.*******ийн эзэмшлийн адуу 10 толгой, ямаа 160 толгой, хонь 30 толгойг битүүмжилсэн 2016 оны 12 сарын 03-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.
5. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ш.*******өд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ